Нийслэлийн гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн Танхимын команд штабын дадлага сургууль үргэлжилж байна. Газар хөдөлж, гамшиг тохиолдсон үед холбогдох байгууллагууд ямар зохион байгуулалтаар хамтарч ажиллах, уялдаа холбоогоо хэрхэн сайжруулах талаар болон нөхцөл байдлыг хамтын хүчээр яаж даван туулах тухай энэхүү дадлага сургуулиар туршиж байгаа юм.
Дадлага сургуулийн удирдагчаас нийслэлийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын даргад цагийн байдал хүргүүллээ. Цагийн байдалд “2019 оны дөрөвдүгээр сарын 24-ний өглөө 11.00 цагт Улаанбаатар хотын орчим Богд уулын зүүн тал, Хүрэлтогоотын аманд дөрвөн магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо. Газар хөдлөлтийн чичэрхийлэл нийслэлийн ихэнх иргэдэд хүчтэй мэдрэгдсэн бөгөөд газар хөдлөлтөд тэсвэргүй, ашиглалтын шаардлага хангахгүй төрийн захиргааны байгууллага, орон сууцны барилгуудын шавар нурах, хана цуурах зэрэг эвдрэл гарсны зэрэгцээ олон нийт үймж сандран, эмх замбараагүй байдал үүссэн. Агаарын температур 3-5 хэм дулаан, салхи баруун хойноосоо 5-9 м/с хурдтай байна” гэж дурджээ.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан бүх шатны төр захиргааны байгууллага, ААН, гадаад, дотоодын иргэний нийгмийн байгууллагууд ямар арга хэмжээ авах, хоорондоо хэрхэн хамтарч ажиллах, ямар төлөвлөгөөний дагуу зохион байгуулалтад орох талаараа танилцуулга хийсэн юм. Мөн байгууллагууд болзошгүй гамшгийн үеэр хэдэн албан хаагч ажиллах боломжтой, ямар тоног төхөөрөмжийн нөөцтэй зэргээ тогтоон, түүнийгээ нэгтгэн сургуулийн удирдагчид танилцуулсан юм.
Танилцуулгын дараа ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр “Өнөөдрийн дадлага сургуулийг хийсвэр зүйл бус, бодит нөхцөл байдал дээр ажиллаж байна гэж бодох хэрэгтэй. Ширээний ард суугаад төлөвлөгөө гаргаж, өөр хоорондоо холбогдсон гэж худлаа зохиож ярьж огт болохгүй. Болохгүй байгааг нь болохгүйгээр нь гарч ирж илтгэ. Бодит нөхцөл байдалд бид бэлэн үү гэдгээ одоо л үзэх гэж байна. Бие биенээ хуурсан, аргацаасан байдлаар дадлага сургуулийн цагийг үр дүнгүй өнгөрөөхгүй байхыг хүсье” хэмээн сануулав.
Дадлага сургууль байгууллагуудын төлөвлөгөө, нөөцийн дүн мэдээг нэгтгэх ажлаар үргэлжилж, цаашид юун дээр анхаарах, төлөвлөгөөгөө засч сайжруулах, хэрхэн уялдаа холбоотой ажиллах зэргээр дадлага туршлага олгох юм.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ