Шударга сонгуулийн шударга бус зөгнөлүүд

Үнэлэх
(0 үнэлгээ)

Улсын хэмжээнд өнөөдөр УИХ-ын сонгуулийн саналыг тоолох автомат машинд итгэж байгаа цорын ганц хүн бий. Тэр нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж. Тэрбээр УИХ-ын бэлтгэл ажилтай танилцах үеэрээ саналаа өгч, автомат машин зөв тоолж байгаа эсэхэд хяналт тавьсан. Ингэж нүдээр харсныхаа эцэст “Сонгууль будилаангүй. Сайхан явагдах юм байна” гэж дүгнэсэн. Хэдийгээр автомат машиныг туршиж үзсэн хүн нь ганц ч гэсэн тэр бол Монгол Улсын Ерөнхийлөгч. Монголчуудын эв нэгдлийн бэлгэ тэмдэг. Энэ утгаараа түүнд алдаж дүгнэх эрхгүй. Тийм ч учраас “УИХ-ын сонгуулийн дараа дахиад нэг долдугаар сарын 1 болохгүй гэх баталгаа байна уу” хэмээн айж, эмээж байсан сонгогч олон жаахан ч гэсэн тайвширсан гэж болно. Үүнийг Ерөнхийлөгч үнэн үг хүчтэй болохын илэрхийлэл хэмээн ойлгоход ч буруудах зүйл үгүй.
Гэвч Ерөнхийлөгчийн үгтэй эн зэрэгцэх хатуу мессеж олноор нисэх болсон нь ялалт, ялагдлын тухай зөгнөлүүд. Ардчилсан нам өнөөдөр зургадугаар сарын 28-наас өрсөж “Бид ялав” хэмээн тунхаглаж байна. МАХН болон МҮАН-ын “Шударга ёс” эвслийнхэн “Бид ялагдвал дайн болно. Бид гэрээслэл бичиж тэмцэнэ” гэх мэдэгдсэн. Дарханд бие даан нэр дэвшиж байгаа Монголын үйлдвэрчний эвлэлийн ерөнхийлөгч С.Ганбаатар “Би ялагдвал ард түмэн ялагдана гэсэн үг” гэх маягийн афоризм уншиж эхэллээ. Иргэний зориг-Ногоон нам, Иргэний хөдөлгөөний нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Монголын уламжлалын нэгдсэн нам гээд бүгд “МАНАН-г төрөөс зайлуулж, шударга ёсыг мандуулна” гэх аж. Энэ нь тэд ялахгүй бол Монголын улс төр улам бүр бохирдох тул эрс шийдэмгүй тэмцлийн замд орно гэсэн утга илэрхийлэх нь бий. Гол нь тэдний эл үг Ерөнхийлөгчийн шударга болно хэмээн найдаж байгаа сонгуулийн шударга бус зөгнөлүүд болж буйгаараа нийгэмд аюултай юм. Одоогоос дөрвөн жилийн өмнө Ардчилсан намынхан “Бид ялах ёстой байсан чинь ялагдчихлаа” хэмээн тугаа намируулан Сүхбаатарын талбайд гарч ирж, тойрон эргэлдэх маягаар долдугаар сарын 1-нд цучил нэмсэн. Ж.Батзандан, О.Магнай, Б.Жаргалсайхан нар мөн л өөрсдийн ялагдлыг хүлээн зөвшөөрөөгүй. Тэд УИХ-ын сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөөгүйн улмаас өнөөдөр таван залуу амь насаа алдаж, олон зуун иргэн “Ял эдэлсэн” гэх тамгатайгаар ажиллаж, амьдарч яваа. Энэ бол тэдний балаг. Яг үүний нэгэн адил энэ удаагийн УИХ-ын сонгуулийн дүнгийн эцэст тэд ялагдсанаа дахин дуулбал зүгээр байхгүй нь ойлгомжтой.
Улсын хэмжээнд автомат машинаар сонгогчдын саналыг тоолж, сонгуулийн ажиглагчид төдийгүй Сонгуулийн тойргийн хорооны гишүүдийн гар, хөл оролцох боломжгүй гэдэг нь тэдний хувьд чухал биш. Сонгуулийг шударга болгохын төлөө ажиллах 20 мянган хүний хүч хөдөлмөр ч сонин биш. Гагцхүү сонгуулиар дүн нь “ялагдсан” гэж гарсан л бол тэд эсэргүүцэн босно. Мэдээж ялбал санаа нь амарч, ялалтын баяраа тэмдэглэх нь гарцаагүй. Эндээс үүдэн Сонгуулийн ерөнхий хорооныхонд хандан нэг санал хэлэхэд “Бид бараг ялчихлаа” гэсэн Ардчилсан намын сурталчилгаанд яагаад хориг тавихгүй байгаа юм бэ. Сонгуулийн тухай хуулиар бол сонгогчдын саналд нөлөөлөхүйц судалгааны дүн, тайлан мэдээг олонд мэдээлэхийг хориглосон. Тэгсэн атлаа “Бид ялав” гэх далд утга илэрхийлж, сонгогчдын сэтгэхүй дээр тоглолт хийх зорилготой сурталчилгаанд хориг тавихгүй байгаа нь бас л сонин харагдах ажээ. Ардын намын тухайд ч ийм мессеж явуулж эхэлбэл хариуцлага хүлээх учиртай. Учир нь, хууль бол хууль байх ёстой шүү дээ. Тийм учраас Сонгуулийн ерөнхий хорооны зүгээс албан ёсоор Шударга сонгуулийн тухай шударга бус зөгнөлүүдэд хориг тавих цаг ирсэн бололтой. Сонгогчдын тархийг солиотой бодлоор “хөглөх” эрх хэнд ч байх ёсгүй биз дээ, уг нь.

Нийтэлсэн: 2012-06-06 10:25:51

Нийт сэтгэгдэл: 9

  • Зочин

    МОНГОЛ ТУМЭН МИНЬ. ХЭДИЙ БОЛТОЛ МАН, АН - ын ГАДНЫ ЛУЙВАРЧДЫН ГАР ХӨЛ БОЛСОН, ЭХ ОРОН, ГАЗАР ШОРОО, БАЯЛГАА ХУДАЛДСАН, АРД ТУМНЭЭ ЯДУУРЛЫН ТУЙЛД ХУРГЭСЭН, ӨӨРСДӨӨ ХАГАРТЛАА БАЯЖСАН ХУВАЛЗНУУДАД ДЭЭРЛЭХУУЛЖ, ДОРОМЖЛУУЛЖ, ЛУЙВАРДУУЛЖ, ЦУСАА СОРУУЛЖ АМЬДАРЦГААХ ЮМ БЭ???? ЭНЭ СОНГУУЛИАР ЭНЭ ХОЁР АЛУУРЧИДЫН НАМААС БУРМӨСӨН САЛГААЯ АА. МОНГОЛ НУТАГТАА МОНГОЛ ХУН ШИГ АМЬДРАХ ЦАГ ИРСЭН ШУУ.

    Зочин 2012-06-06 11:40:41     124.158.73.17          (0)       (0)

    Зочин 2012-06-06 11:40:42     124.158.73.17          (0)       (0)

    Зочин 2012-06-06 11:40:43     124.158.73.17          (0)       (0)

    Зочин 2012-06-06 11:40:44     124.158.73.17          (0)       (0)

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно. word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.

Сэтгэгдэл бичих

Шар мэдээ

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.