Сонгуулийн дараахи шинэ төрийн эзэд

Үнэлэх
(0 үнэлгээ)

Монгол Улсын шинэ парламент, Засгийн газар баяр наадмын өмнө эмхлэн байгуулагдаж ирэх дөрвөн жилийн их ажлын гараанаас гарах нь. Сонгуулийн үр дүнд УИХ-д баттай олонхи болчихнам байхгүй. АН 33, МАН 29 суудалтай болсон бол  МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс тойргоос дөрөв, жагсаалтаар зургаа, нийт 10 гишүүн орж ирж бүлэг байгуулахуйц сөрөг хүчин бүрэлдээд байна.

Дээр нь ИЗН-ын С.Оюун, дөрвөн бие даагч нэмэгдсэнээр парламентын 76 суудал бүрдэж байна. Нэгэнт АН олонхи болж Засгийн газраа дангаараа бүрдүүлэх эрх зүйн орчин бүрдээгүй учир аль нэг улстөрийн хзүчинтэй  эвсэж ажиллах нь тодорхой. Харин парламентын босго давчихаад байгаа гурван улстөрийн хүчний алинтай нь эвсэх нь АН-ын улстөрийн карьерт ихээр нөлөөлөх юм. 29 суудалтай МАН-тай эвслээ гэхэд  ах нар маш том, хатуу болзол тавина. Цаашлаад өнөөдөр байгаа ТӨХ, Эрдэнэт зэрэг томоохон суудлуудаа авч үлдэх гэнэ. Энэ мэтээр 10 гаруй жилийн дараа арай гэж олдсон ялалтын бялууны ихэнх хувийг хүртэх гээд зүтгэнэ. Хамгийн гол нь өнгөрсөн дөрвөн жил хангалттай муу хэлүүлсэн өнөөх МАНАН бүлэглэл эргээд нэгдлээ, улстөрийн манан ахин татлаа гэсэн ард түмний дундах шүүмжлэл өрнөж, итгэл нь алдарна. ИЗНН-тай эвсэе гэхээр суудлын тоо хүрэхгүй.

Уг нь хамгийн боломжийн хувилбар байх байлаа. Ингээд адаг сүүлд нь МАХН-МҮАН шударга ёс эвсэл үлдэж байна. Яаж ч бултаад, аргаад нэмэргүй энэ хувилбарыг сонгохдоо хэрхэн уран бэрийн нүүдлийг хийх вэ гэдэг л байгаа. Намынхаа нэрийн цаанаа үлдсэн экс ерөнхийлөгч Н.Энхбаярыг “од” болгочихгүйн тулд хамгийн зөв тохироог хийх хэрэгтэй болж байна. Сонгуулиас хойшхи хэд хоногт ийм сонголтыг хийн МАХН-МҮАН эвсэлд эхний саналаа хүргүүлсэн. Энэ эвслийнхэн ч тэднийг удаан хүлээлгэж тэвдүүлэлгүй саналыг хүлээж авсан байна. АН-ын дарга Н.Алтанхуяг, МАХН-ын дарга Н.Энхбаяртай утсаар холбоо барьж дараа нь биечлэн уулзалт хийсэн гэх.  Н.Алтанхуягийн санаачлагыг Н.Энхбаяр тун болгоомжтой хүлээн авч, нөхцөл байдлыг сайн шинжлэх ёстой гэсэн байр суурийг баримталж буй бол ядарсан үед нь тус болсон намынх нь нөхөд тун ч баяртай байгаа гэнэ.

Тиймээс л УИХ-ын гишүүн Ч.Улаан тэргүүтнүүд яаран сандран хэвлэлийн хурал зарлаж шинээр байгуулагдах Засгийн газарт уриалгахан орно гэдгээ мэдэгдээд авав.  Харин тэдний энэ шийдвэрийг ерөнхийлөгч Ц.Элбэгдорж таатай хүлээн авахгүй байгаа гэх. Тиймээс АН-ын удирдлагуудыг дуудан уулзаж  МАХН-МҮАН-тай юу бодож эвсэж байна? Эвслээ ч танай Засгийн газрын хувь заяа бүрхэг байна. Тэгээд ч ирэх 2013 онд эвслээс би ерөнхийлөгчид нэр дэвшинэ. Та нар намайг дэмжих гээд байна уу? Н.Энхбаярыг дэмжих гээд байна уу? гээд бодлогоо тодорхой болгоорой. Ийм хэлэлцээр хийхийн оронд МАН-ын удирдлагатай учраа ол гэсэн утгатай заавар зөвлөгөөг өгсөн гэсэн яриа саарал ордноор таржээ. Саарал ордноор тэнэсэн бор шувуу хоосон худал жиргэдэггүй гэдэг. Ямартай ч тэдний эвсэл тийм ч дардан байхгүй нь.

Шинэ спикерээр З.Энхболд очих нь

Энэ намын хувьд  олон намын нэгдлээс бүрдсэн учир үүзнээс улбаатай олон фракцитай.  УИХ-ын гишүүн тодорсон эрхмүүдийн хэн нь ямар фракцид хамааралтайг авч үзвэл Алтангадас фракцид ерөнхийдөө экс социал демократууд буюу АН-ын дарга Н.Алтанхуяг, эрхэм гишүүн Р.Гончигдорж, Ч.Сайханбилэг, С.Баярцогт, шинээр парламентад орж ирж буй Я.Санжмятав, А.Бакей, Б.Наранхүү нар багтаж байна. Хуучны Монголын үндэсний дэвшлийн намынхан болох “мүдняк” фракцийг Р.Амаржаргал, Д.Бат-Эрдэнэ, Н.Батбаяр, Б.Болор, Ц.Баярсайхан, Б.Гарамгайбаатар, АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат нар төлөөлж буй.

МоАХ гэж нөлөө бүхий фракц бий. УИХ-ын 2008 оны сонгуулийн дараа хамтарсан Засгийн газарт орохгүй хэмээн мэдэгдэж байсан нэлээд тэмцэгч тус жигүүрт Х.Баттулга, Д.Ганбат, Ш.Түвдэндорж, Р.Бурмаа, Л.Эрдэнэчимэг, Л.Болд, Ц.Оюунгэрэл нар хамаарна.

Гол төлөв залуу гишүүдээс бүрддэг, нэлээд хожуу мэндэлсэн “Шонхор” фракцид Д.Ганхуяг, С.Эрдэнэ, С.Одонтуяа, З.Энхболд, Г.Баярсайхан, М.Зоригт, Л.Гантөмөр, Х.Тэмүүжин, Ж.Батзандан, М.Батчимэг нар орж байна. Эдгээр фракцуудын төлөөлөл Засгийн газарт эн тэнцүү багтах магадлалтай.

АН-ын бүрэлдэхүүн дотор Улсын Бага Хурал, УИХ-ын дарга асан Р.Гончигдорж, Ерөнхий сайд асан Р.Амаржаргал, үе үеийн Засгийн газрын гишүүн асан Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг, С.Баярцогт,  Н.Батбаяр, Х.Баттулга, Ш.Түвдэндорж, Л.Болд нарын хүмүүс бий. Алтангадас фракцийнхнаас бусад нь Шударга ёс эвсэлтэй нэгдэж доошоо орохыг хүсэхгүй байгаа гэсэн яриа гарсан байна. Ямартай ч Өнгөрсөн парламентын хугацаанд байгуулагдаж намынхаа удирдлагуудыг хэдэнтээ дэнжигнүүлээд авсан Шонхор  фракцийнхан олуулаа болж чадсан. Дээр нь ерөнхийлөгч тэдэнтэй ойр. Тэгэхээр санаачлагыг гартаа авахын тулд хамгийн их үүрэг гүйцэтгэх хүмүүс. Баттай бус эх сурвалжуудын ярьж буйгаар УИХ-ын даргаар З.Энхболд очих нь тодорхой болж байгаа гэх. Тэгэхээр хууль тогтоох байгууллагынхаа тамгыг гартаа оруулж байга агэснэ үг. Дараа нь Засгийн газрын бүрэлдэхүүнд хэдэн гишүүнээ оруулахыг нь харах үлдэж байна. Мэдээж Алтангадасынхан гүйцэтгэх засаглалаа гартаа оруулахыг хүснэ. Шударга ёс эвсэлд гурван сайдын суудал хуваариласан болохоор үлдсэн суудлыг хагарал үүсэхгүйгээр хуваарилах нь чухал байгаа.

 

 

Ц.Ургамал www.times.mn

Нийтэлсэн: 2012-07-03 11:03:20

Нийт сэтгэгдэл: 9

  • Зочин

    tur min amg***an baij tuman ard mini amidr***ta ehk oron mini hugjuusui bilee mongolchuuda mongoliin*** dahin manan*** tatag

    puujee 2012-07-03 16:09:02     202.179.10.106          (2)       (0)
  • Зочин

    хэхэ бид нар сонгоод эд нар өөрсдөө хуваачих юм бна л даа. энхбаярын намтай нэгдэх юм бол та нар энхбаярыг шударга шүүж шронд хийж чадахгүй шүү. энхбаярыг хорихоор цаад хэд нь Засгийн Газрыг унагаана гээд барьцаалаад ажил хийлгэхгүй ш дээ. Тэгэхээр МАн тай сайн ярьж Эрдэнэт, ТӨхороо, УБТЗ МонголРосцветметийг хэрэх талаар тохиролцож, яам магын газруудлаа сайн хуувиарлаж байж шийдсэн нь дээр байх аа нөхөдөө. Энхбаярыныг барын зулогыг бага дээр нь дарахгүй бол хэзээд АН -д гай болно шүү дээ. Одоо л

    Зочин 2012-07-03 16:22:59     180.149.77.2          (0)       (0)
  • Зочин

    УИХ-ын гишүүд засгийн газарт орохгүй байх хэрэгтэй. УИХ-ын гишүүд чанартай улс орны эрх ашгийн төлөө л хууль гаргах үүрэгтэй шүү дээ. Тэргийгээ чадахгүй байж юун засгийн газар вэ. 1 цэвэрлэгч 2 компанид зэрэг цэвэрлэгч хийдэггүй биз дэ. Улс орны ажлыг ингэж улан дороо гишгэж болохгүй шүү. Үүнд цэг тавих хэрэгтэй. Хуулиа өөрчлөх хэрэгтэй.

    Зочин 2012-07-03 16:25:42     202.21.105.1          (0)       (0)
  • Зочин

    Мөнх тэнгэр гээд нэг пракци байсан тэр дажгүй залуус бүрдээд байх шиг байсан хаачих ваа, одоо энэ үед нь зөв тоглолт хийж хамгийн сайн засгийг байгуулах хэрэгтэй дээ. энэдээс л та нарын 4 жилийн ажлын үр дүн харагдана даа. гол***сыг их зөв харж хийх хэрэгтэй дэээ.

    судлаач 2012-07-03 16:36:15     202.9.47.130          (0)       (0)
  • Зочин

    ерөнхийлөгч гэдэг чинь Монголын ард түмний эв эе нэгдлийн бэлэг тэмдэг гээд байдаг даа тэгээд одоо энэ ерөнхийлөгч хийгээд байгаа нөхөр чинь нам яриад шүүх яриад нэг л өөр юм болоод байх юм нэг мөсөн одоо эрх барьж эхлэж байгаа дээрээ ерөнхийлөгчийн засагтай болвол яасан юм бэ АН ыхан аан болмоор л болоод явчлаа даа

    Зочин 2012-07-03 16:56:50     202.21.119.123          (0)       (0)
  • Зочин

    АН та нар МАН тайгаа дээрээ эвсээд ДООРОО сонгуульд санал авсан нам эвслийг багтаагаад , их эвслийн засгийн газар байгуулаад АН өөрийн хөтөлбөрөө барь ажиллахгЙ бол хэдэн жил хэрэлдээд л өнгөрөөнө ХҮНИЙ НОХОЙ ИДХЭЭР ӨӨРСДӨӨ хэлцэж байгаад идэхгүй бол харийн ханд хамаг юмаа***даад өөрсдөө юу ч үгүй хэрэлдээд хоцорно шүү,,, ЦААНА ЧИНЭ ГАЛТ ТЭРЭГ АЛЬ ХЭДИЙН ХӨДӨЛСӨН БАЙГААГАА тартаагүй биздээ ,,, НАМЧУУДУУ,,, ЭА НАР БОЛ УЛС ТӨРЧИД БИШ ,,,, ЭХ ОРОН ГЭЖ НАРГИХ ДУРТАЙ ШҮҮ, ОДОО Л ЭХ ОРНОО БОДОХ ЦАГ ДА

    Зочин 2012-07-03 17:35:36     180.149.65.139          (0)       (0)
  • Зочин

    АН ХЭНТЭЙГЭЭ ЭВСЭХ НЬ ТЭДНИЙ ХЭРЭГ ХУУЛИЙН ДАГУУ. ЭЛБЭГДОРЖ ДАНДАА БҮХ ЮМАНД НЬ ОРОЛЦОЖ БҮГДИЙГ ХАРААТ БОЛГОЖ БАЙНА. БОЛИОЧЭЭ. ШУДАРГА ЭВСЭЛ ЭЛБЭГДОЖООС ИЛҮҮ ХУУЛЬ МЭДЭЖ ХЭРҮҮЛГҮЙ АЖИЛЛАЖ ЧАДАХ НЬ ТОДОРХОЙ

    Зочин 2012-07-03 18:03:46     202.72.247.244          (0)       (0)
  • Зочин

    ерөнхийлөгч бугдийг зохицуулдаг зөвшөөрөл өгдөг юм чинь ер нь парламентын хэрэг юу байна аа бугдийг нь тараагаад ерөнхийлөгчтэй байхад л болоо ганц хуний удирдлаганд дор байхад хараат болох амархан гэдэгч 76 хун уралдаж талцаж эх орноо зарах 2 ялгаа байна уу

    Зочин 2012-07-03 22:41:26     124.158.65.44          (0)       (0)
  • Зочин

    Монголын ард түмэн шинэлэг шударга зүйлийг АН-аас хүлээж байна.

    Зочин 2012-07-04 08:21:51     202.170.84.13          (0)       (0)

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно. word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.

Сэтгэгдэл бичих

Шар мэдээ

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.