Өнөөдөр 2012 оны УИХ-ын сонгуулийн санал хураалт өглөөний 07 цагаас эхэлж, 20 цагийн хооронд амжилттай болж дууслаа.
Сонгуулийн Ерөнхий хорооноос болж буй үйл явдлын талаар давтамжтайгаар мэдээлэл өгч байв. Хамгийн сүүлийн мэдээллийг 21 цагт өгнө гэж мэдээлсэн ч тодорхой хугацаагаар хойшлон 21 цаг хагасын үед СЕХ-ны дарга Н.Лувсанжамц сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн.
Энэ удаагийн УИХ-ын сонгуулийн сонгогчдын ирц хамгийн сүүлийн албан ёсны мэдээгээр буюу 20.00 цагийн байдлаар мэдээллээ. Улсын хэмжээнд нийт 1833478 иргэн санал өгөхөөс 1198086 нь саналаа өгснөөр ирц 65,24 хувьтай гарчээ. Хөдөө, орон нутагт сонгуулийн ирц 66,8 хувьтай, харин нийслэлд 63,24 хувьтай байжээ.
Энэ дүнг СЕХ-ны дарга Лувсанжамц тайлбарлахдаа, шинэ технологи ашигласан нь сонгогчдын санал өгөх хугацаанд нөлөөлснөөс гадна хуучин өгч байсан хугацаанаас 2 цагийн өмнө санал хураалтыг дуусгасан, гэхдээ энэ оны сонгогчдын санал өгсөн байдал харьцангуй идэвхтэй байсан гэж мэдээлэв.
Сонгуулийн Ерөнхий хорооноос УИХ-ын сонгуулийн санал хураалтын албан ёсны дүнг 10 хоногийн дотор багтаан зарлана гэдгээ мэдэгдсэн. СЕХ-ны мэдээллийн дараачаар намууд урьдчилсан дүн мэдээг гаргаж эхлээд байна.
Харин энэ талаар Сонгуулийн ерөнхий хорооны дарга Н.Лувсанжав хэлэхдээ “Сонгуулийн ерөнхий хорооноос гарч байгаа мэдээлэл бол албан ёсных. Урдьчилсан дүнг бид тодорхой мэдээлэл авсаны үндсэн дээр гарах байх. Үүнээс өмнө гарч байгаа дүн бол албан ёсны бус мэдээлэл юм. Санал хураалтын дүнг одоогоор мэдээлэх боломжгүй. Мэдээ дамжуулах асуудал бол үүрэн телефоны сүлжээтэй холбоотой. 400 гаруй газар хэсгийн тоог авахгүйгээр урьдчилж дүн гаргах боломжгүй” гэв.
Яг одоогоор намуудын урьдчилсан мэдээлэл маш олон янзаар гарч байгаа юм. Жишээ нь твиттер буюу жиргээчид ялангуяа мэдээллийн олон байдлаар зарлаж байна. Зарим нэг эх сурвалжууд харин сонгуулийн санал хураалтын штаб болон намын ажиглагч нарын мэдээлэлд тулгуурлан урьдчилсан мэдээ өгч байгаа аж.
Ямартаа ч Сонгуулийн Ерөнхий хорооноос энэ удаагийн УИХ-ын сонгуулийн албан ёсны дүнг зарлах учир сонгогч та бүхэн аливаа нэг зүйлд туйлширалгүй, саналын үр дүнг албан ёсны мэдээллээр хүлээн авах нь зүйтэй болов уу.
С.Отгонбаяр
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ