Зуны халуун нартай амьсгаа давчдуулсан эдгээр өдрүүдийн хажуугаар сонгууль гэх ухаарлын сар эхэлж, хөлтэй, хэлтэй болгон нэр дэвшээд суртчилгаа гэх нэрийн доор айл айлын үүдийг балбан мөрийн хөтөлбөр бүхий алаг цаасаа тараасаар байна.
Чамин хувцастай нөгөө бидний “зурагтаар” л хардаг хүмүүсийн гэрэл зураг бүхий их л сайхан сонин, сэтгүүлийг наран мандахаас эхлээд жарган жаргатал нь тараах юм. За энэ ч яах вэ гээд орхилоо гэхэд орц, хонгил, гудамж талбайгаар дүүрэн хөглөрөх энэ их цаасыг яалтай ч билээ. Хогоо арайхийн цэвэрлэдэг нийслэлчүүд бидний хувьд ёстой л гал дээр тос нэмэх шиг бас нэг асуудал ундран гарч ирлээ.
Сонгууль эхэлсэн өдрөөс эхлэн залхтал тараах болсон эдгээр чамин амлалт бүхий мөрийн хөтөлбөрийг одоо хүмүүс тоож, анзаархаа ч байжээ. Гэхдээ энэ нь эргээд гудамж талбайд хог болон хөглөрсөөр байна.
Уг нь эдгээр зурагт хуудаснууд, сонин, сэтгүүлийг хэвлэх гэж багагүй хөрөнгө зарж байгаа нь ойлгомжтой. Гэтэл бодит байдал дээрээ нэг иймэрхүү байдалтай алаг цааснууд ардын хөл доор хөглөрсөөр байна.
"...Чи үхнэ, би үхнэ. Цэцэг л үлдэнэ . Цэцэг тариарай..." хэмээн зохиолч Л.Өлзийтөгсийн “Үлдэнэ” хэмээх эссэнд өгүүлсэн байдаг. Тэгвэл нэр дэвшигчид цэцэг биш цаас тарих нь их болж дээ.
Ц.Гал-эрдэнэ
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ