УИХ дахь Ардчилсан намын бүлгээс дөнгөж сая Төрийн ордны “Б” танхимд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Өчигдөр Ардчилсан намын бүлэг хуралдаж Үндэсний зөвлөлдөх хороог маргааш хуралдуулах шийдвэр гаргасанаа УИХ-дахь АН-ын бүлгийн дарга Ч. Сайханбилэг мэдэгдлээ. Түүнчлэн тус нам удирдлагуудаа сонгох асуудлыг хэлэлцэж санал нэгтэйгээр УИХ-ын даргаар УИХ-ын гишүүн З. Энхболд, АН-ын ЕНБД ажиллаж байсан Д. Эрдэнэбатыг УИХ-дахь АН-ын бүлгийн даргаар томилох шийдвэрт хүрчээ.
Бүлгийн дарга Ч. Сайханбилэг өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хамтран ажилласан хэвлэл мэдээллийнхэнд талархалаа илэрхийлж, ирэх дөрвөн жилд ч шинэ намын бүрэлдэхүүнтэй хамтран улам илүүтэйгээр дэмжиж ажиллахыг хүсээд шинэ бүлгийн дарга Д. Эрдэнэбатад мэдээллийг үргэлжлүүлэн хийх үүргээ шилжүүллээ.
Д.Эрдэнэбат хэлэхдээ “АН олуулаа болсон учраас хариуцлагаа нуруун дээрээ үүрэх ёстой. Тиймээс манай намын хийх ёстой хамгийн чухал асуудал Засгийн газраа байгуулах асуудал . Тиймээс хамгийн түрүүнд шийдвэрлэх ёстой төрийн өндөр албан тушаалын хүмүүсээ томилох асуудлыг хэлэлцлээ. Мөн маргааш хуралдах ҮЗХ-ны хуралдаанаар “Манай намын хэрэгжүүлж байгаа хөтөлбөр болох “Монгол хүн 2020” хөтөлбөрийн хүрээнд хийх ажлуудаа илтгэл болон оруулна. Х.Тэмүүжин гишүүний санаачилсан хууль зүйн болдлогын асуудал, Гүржийн туршлагыг монголд гэсэн үндсэн хоёр асуудлыг яригдана. Мөн МАХН-МҮАН ын Шудрага ёс эвсэлтэй хамтран Засгийн газраа байгуулах асуудлыг хэлэлцэж баталгаажуулна” хэмээлээ.
Маргааш болох ҮЗХ 11 цагт эхлэх бөгөөд 200 гаруй гишүүд оролцох ёстой.
Хуралдаанаар хэлэлцэх дараагийн асуудлаар дээр яригдсан УИХ-ын дарга, ,Ерөнхий сайдыг томилох нэгдсэн саналыг хэлэлцэнэ.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ