Хүүхдийн мөнгө болон нийгмийн халамжийг он дуустал олгоход 618.9 тэрбум төгрөг байхаар тооцжээ
2021-07-02 09:37:47 Нийтлэгдсэн: Улс төрУлсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас зургаадугаар сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв. Төслийн танилцуулгыгХөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяахийв. Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсад цар тахлын дэгдэлт нэмэгдэж, урьдчилан тооцох боломжгүй нөхцөл байдлаас үүдэн ард иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалахад чиглэсэн арга хэмжээг зайлшгүй авч хэрэгжүүлэх, хил орчмын цар тахлын тархалтын улмаас түүхий эдийн экспорт эрс буурч, төсвийн орлогод сөргөөр нөлөөлж байна. Иймд Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, эрүүл мэндийн салбарын нэн шаардлагатай санхүүжилтэд зориулж төсвөөс нийт 735.1 тэрбум төгрөгийг нэмж зарцуулна. Хүүхдийн мөнгө болон нийгмийн халамжийн тэтгэмжийг он дуустал үргэлжлүүлэн олгоход 618.9 тэрбум төгрөг, Засгийн газрын нөөц санг 60 тэрбум төгрөгөөр, аймгийн Засаг даргын нөөц санг 20 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр тооцсон байна. Төрийн байгууллагууд төсөв хэмнэх горимд ажиллах, төлөвлөсөн арга хэмээг зайлшгүй хэрэгжүүлэх хэрэгцээ, шаардлага, үр дүн, ач холбогдлоор нь эрэмбэлж хэрэгжилтийг нь хойшлуулах, цуцлах зэргээр төсвийн урсгал зардлыг 132.9 тэрбум төгрөгөөр, хөрөнгө оруулалтын зардлыг 90 тэрбум төгрөгөөр, гадаад зээл ашиглалтыг 60 тэрбум төгрөгөөр нийт 282.9 тэрбум төгрөгөөрзардал танах ба хэмнэгдсэн зардлыг (КОВИД-19) цар тахлын хариу арга хэмжээг санхүүжүүлэхээр төлөвлөжээ. Бодлогын дээрх арга хэмжээний үр дүнд Монгол Улсын нэгдсэн 2021 оны нэгдсэн төсвийн нийт орлого 13,731.0 тэрбумтөгрөг, нэгдсэн төсвийннийт зарлага 15,748.3 тэрбум төгрөгболж, төсвийн тэнцвэржүүлсэн алдагдал 3,691,8 тэрбум төгрөгбуюу ДНБ-ий 8.8 хувьтай тэнцэх юм байна гэв. Хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоохэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Улсын баяр наадмыг хойшлуулах саналыг УОК, Засгийн газарт эмэгтэй гишүүд хүргүүллээ
2021-07-01 20:09:29 Нийтлэгдсэн: Улс төрУИХ дахь эмэгтэй гишүүд цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн Д.СарангэрэлЦар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан УИХ-ын эмэгтэй хэд хэдэн санал санаалчилга гаргалаа. Өөрөөр хэлбэл,Улсын баяр наадмыг хойшлуулах саналыг УОК, Засгийн газарт гаргасан. Бидний саналыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүлээн авч судлахаар боллоо.Мөнцар тахалтай тэмцэж байгаа иргэдэдээ дэмжлэг үзүүлэх сан байгуулах санаачилга гаргаад байна гэв. УИХ-ын гишүүн Х.БулгантуяаИргэдийн зүгээс хурдан морины унаач хүүхдүүдийн эрүүл мэндийг эрсдэлд оруулахгүй байхыг шаардаж байна.Аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулж чадахгүй байхад наадам хийх нь оновчгүй.Хүүхдийн эрүүл мэндийн асуудал нэн чухал. Тиймээс эмэгтэй гишүүдийн зүгээс 100 жилийн ойн баяр наадмыг хойшлуулаач гэдэг саналыг холбогдох байгууллагуудад тавьсан. Нааштай шийднэ гэж найдаж байнагэв. Мэдээллийн төгсгөлд эмэгтэй гишүүдсарын цалингаа хандивлаж байгаа мэдэгдлээ.
Далайд гарцгүй улсууд улс хоорондын тээврийн асуудлаар санал солилцов
2021-07-01 12:16:53 Нийтлэгдсэн: Улс төрМонгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв, Дэлхийн худалдааны байгууллага болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Л.Пүрэвсүрэн 2021 оны зургаадугаар сарын 30-ны өдөр Женев дэх Далайд гарцгүй хөгжиж буй улсуудын Элчин сайд нарын уулзалтыг удирдан зохион байгуулав. Уулзалтад Олон улсын зам тээврийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Умберто дэ Претто оролцож, цар тахлын нөхцөл дэх улс хоорондын тээврийн үйл ажиллагаа, хил, гааль, худалдааг хөнгөвчлөх үйл ажиллагааны ач холбогдлын талаар санал солилцов. Түүнчлэн ДГХБО-уудад ач холбогдолтой авто тээврийн салбарын олон улсын гэрээ, конвенциудын талаар танилцуулахын хамт жолооч нарын вакцинжуулалтын сертификатыг харилцан хүлээн зөвшөөрөх олон улсын стандартыг нэн яаралтай тогтоох чиглэлээр холбогдох олон улсын байгууллагуудад хамтран уриалга хүргүүлэхээр тогтов. Өдгөө дэлхийд далайд гарцгүй 44 улс байгаагийн 32 нь далайд гарцгүй хөгжиж буй улсууд юм. Далайд гарцгүй хөгжиж буй улсуудын тухайд далайн боомтоос хол оршдог, олон улсын зах зээлээс алслагдмал, гадаад худалдааны зардал өндөр, транзит улсуудаас хамаарал ихтэй зэрэг олон тулгамдсан асуудалтай бөгөөд олон улсын худалдаанд тэдний эзлэх хувь дөнгөж нэг хувь болно. Нийтэлсэн:Гадаад харилцааны яам
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өчигдөр (2021.06.30)Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,Кибер аюулгүй байдлын тухайхуулийн төслүүдийгЗасгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж өргөн барив. Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл:Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлт, тэдгээрийн уялдаа, хоорондын нийцлийг хангаж, түүнийг боловсруулан батлах тогтолцоог бэхжүүлэхэдчухал ач холбогдолтойХөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийг Улсын Их Хурал 2020 оны хаврын ээлжит чуулганаар шинэчлэн баталсан. Гэвч хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа бусад хууль нь Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нийцэхгүй байгаа учраас хэрэгжүүлэгч байгууллагын үйл ажиллагаанд тодорхойгүй нөхцөл байдал үүссэн байна. Хууль тогтоомжийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэгт Хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор хэд хэдэн хуульд нэгэн зэрэг өөрчлөлт оруулах хуулийн төслийг Засгийн газар санаачлан боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлж болно гэж заасны дагуу Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд Төсвийн тухай болон бусад хуулийг нийцүүлэх зорилгоор хуулийн төслүүдийг боловсруулжээ. Төслөөр Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн зарим заалтын уялдаа, нийцлийг хангаж, зарим нэр томьёоны тайлбарыг нэмэх зохицуулалтыг тусгасан байна. Түүнчлэн Засгийн газрын бүрэн эрх, Үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын чиг үүрэг болон дунд хугацааны буюу таван жилийн хугацаанд хэрэгжүүлэх хөгжлийн төлөвлөлтийн баримт бичиг, богино хугацааны буюу дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлэх хөгжлийн төлөвлөлтийн баримт бичигт зарим өөрчлөлтийг хийх, шаардлагатай тохиолдолд хүчингүй болгох зохицуулалтыг тусгасан байна. Бодлогын баримт бичгүүдийг боловсруулах, батлах, хэрэгжүүлэх, түүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх субьектийн эрх, үүрэг, бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүдийн нэршлийг Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нийцүүлэх зорилгоор холбогдох өөрчлөлтүүдийг тусгажээ. Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөл:Кибер аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны зарчим, эрх зүйн үндсийг тогтоох, кибер орчин дахь мэдээллийн бүрэн, хүртээмжтэй, нууцлагдсан байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулах зорилтын хүрээнд төслийг боловсруулсан байна. Цахим мэдээлэлд хандах, боловсруулах, ашиглах, түгээхэд ашиглагддаг мэдээллийн систем, мэдээллийн сүлжээ, тэдгээрийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх, халдлага зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, хариу үйлдэл үзүүлэх, нөхөн сэргээх замаар кибер аюулгүй байдлыг хангах зохицуулалтуудыг төсөлд тусгажээ. Тодруулбал, кибер орчинд дундын мэдээллийн систем боловсруулах, хадгалах, түгээх, цахим тооцооллын үйлчилгээ эрхэлж буй болон тэдгээрт мэдээллийн технологийн үйлчилгээ үзүүлэгч этгээдийн эрх, үүргийг тодорхойлжээ. Кибер аюулгүй байдал нь алдагдсанаар үндэсний аюулгүй байдал, нийгэм, эдийн засагт хохирол учруулах эрсдэлтэй мэдээллийн систем, дэд бүтэц бүхий байгууллагуудыг тодорхойлж, аюулгүй байдлыг нь хангах зохицуулалтыг төсөлд тусгасан байна. Мөн кибер аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээ, мэдээллийн аюулгүй байдлын аудит хийх механизмыг бүрдүүлэх, энэ төрлийн халдлага, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, хариу арга хэмжээ авах, нөхөн сэргээхэд мэргэжил, арга зүйн туслалцаа, дэмжлэг үзүүлэх төвийн үйл ажиллагааг энэхүү төслөөр хуульчлах нь зүйтэй хэмээн төсөл санаачлагчид үзсэн байна. Төрийн байгууллага хооронд, төр-хувийн хэвшил, иргэд кибер халдлага, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, нөхөн сэргээх талаар тогтмол мэдээ мэдээлэл солилцож байх зохицуулалтыг хуульчлахаар төсөлд мөн тусгасан байна. Үүний зэрэгцээ олон улсын байгууллага болон гадаад улс орнуудтай кибер аюулгүй байдлыг хангах асуудлаар хамтран ажиллах, хамтын ажиллагаа хөгжүүлэх асуудлын талаарх зохицуулалтыг хуульчлах юм байна. Мэдээллийн аюулгүй байдлын аудитын талаарх зохицуулалт нь шинэлэг зохицуулалт гэдгийг төслийн танилцуулгад онцолжээ. Кибер аюулгүй байдлыг хангах арга хэмжээ нь мэдээлэл, түүнийг агуулах мэдээллийн сан, ашиглах боломжийг бүрдүүлэх мэдээллийн систем, хүний нөөц, техник технологийн арга хэмжээ, эдгээрийн харилцан уялдаа холбоог зохицуулсан бодлого, дүрэм, журам, төлөвлөгөө, зохион байгуулалтын үйл ажиллагаа болон хөндлөнгийн хараат бус хяналт шалгалтын чиг үүрэг бүхий аудитын үйл ажиллагааг шаарддаг олон улсын жишгийн дагуу дээрх шинэлэг зохицуулалтыг тусгасан байна. НҮБ-ын төрөлжсөн агентлаг болох Олон улсын цахилгаан холбооны байгууллагаас гишүүн 193 орныхоо хууль эрх зүйн орчин, техникийн хувьд хэрэгжүүлж буй арга хэмжээ, зохион байгуулалтын арга хэмжээ, чадавх, хамтын ажиллагаа гэсэн үндсэн таван үзүүлэлт, дэд 25 үзүүлэлтийн хүрээнд кибер аюулгүй байдлын индекс гаргадаг. Манай улс хууль эрх зүйн орчин бүрдээгүй, үндэсний кибер халдлага, зөрчлөөс сэргийлэх, хариу үйлдэл үзүүлэх чиг үүрэг бүхий байгууллага байхгүй, хамтын ажиллагаа дутмаг зэрэг үндэслэлээр 2017 онд 104 дүгээр байранд, 2018 онд 85 дугаар байранд эрэмбэлэгдсэн байна. Сайд Ц.Нямдорж мөн Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн барилаа. Уг төслийг өмнө өргөн барьсан ч хэлэлцүүлгийн шатанд Засгийн газраас буцаан татсан бөгөөд шаардлагатай өөрчлөлтүүдийг тусган дахин өргөн барьж байгаа юмхэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Г.САЙХАНБАЯРЫН ОХУ-Д ХИЙСЭН АЖЛЫН АЙЛЧЛАЛ АМЖИЛТТАЙ ӨНДӨРЛӨЛӨӨ
2021-07-01 11:09:20 Нийтлэгдсэн: Улс төрМонгол Улсын Батлан хамгаалахын сайдГ.Сайханбаяр 2021 оны оны 6 дугаар сарын 21-24-ний өдрүүдэд ОХУ-д ажлын айлчлал хийж Олон улсынаюулгүй байдлын асуудлаарх Москвагийн 9 дүгээр бага хуралд оролцлоо. Айлчлалын эхний өдөр Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яаманд ажиллаж үйл ажиллагаатай нь танилцан хүндэт зочны дэвтэрт тэмдэглэл бичин үлдээлээ. Мөн Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваа, Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташе хошууч генерал Р.Сүхбат нарт Зэвсэгт хүчний 100 жилийн ойн медалийг гардуулав. Үүний дараагаар Москва хотын хүндэтгэлийн дэнж дэх Ялалтын цэцэрлэгт хүрээлэнд байрлах Ялалтад тэмүүлсэн морьд хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ. ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас олон улсын аюулгүй байдлын асуудлаар жил бүр уламжлал болгонзохион байгуулдаг ээлжит бага хурал энэ жил ес дэхудаагаа болж өндөрлөсөн юм. Шинэ төрлийн коронавирусийн цар тахлын үед зохион байгуулагдаж байгаа уг хуралд 109 орны 700 гаруй зочид төлөөлөгч оролцсоноос 55 орны Батлан хамгаалахын сайд, дэд сайд, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга нар, эрдэмшинжилгээ, судалгааны 94 төрийн бус байгууллагын судлаач, шинжээчид оролцсон томоохон арга хэмжээ боллоо. Олон улсын аюулгүй байдлын асуудлаархМосквагийн 9 дүгээр бага хуралд оролцогчдод ханданОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, НҮБ-ын Ерөнхий нарийнбичгийн дарга Антонио Гутерриш нар видеомэндчилгээ дэвшүүлж амжилт хүссэн юм. Бага хурлыг нээж ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.Шойгу үг хэлэхдээ УАГБ-ыг дэлхийн цэрэг-улс төрийн холбоо болсон бөгөөд түүний гол үүрэг нь ОХУ, БНХАУ хоёрыг тогтоон барихад оршиж байгааг онцлон тэмдэглэсэн байна. Түүнчлэн бага хурлаар ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров, ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Н.Патрушев, ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албаны дарга А.Бортников, ОХУ-ын Гадаад тагнуулын албаны дарга С.Нарышкин зэрэг албаны хүмүүс олон улсын гол асуудлуудаар илтгэл тавьлаа. Энэ жилийн бага хурлын нэг онцлог нь дэлхий дахинд тархаад байгаа шинэ төрлийн коронавирусийн эсрэг тэмцэлийн талаарх сэдвийн хүрээнд нэг салбар хуралдааныг зохион явуулсан явдал юм. Тус салбар хуралдаанаар Бүгд Найрамдах Казахстан Улсын Батлан хамгаалахын сайд дэслэгч генерал Н.Ермекбаев, Бүгд Найрамдах Зимбабве Улсын Батлан хамгаалахын сайд О.Мучингури-Кашири, Бүгд Найрамдах Судан Улсын Батлан хамгаалахын сайд Я.Ибрагим, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Батлан хамгаалахын орлогч сайд А.Кумар, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн энхийг сахиулах ажиллагаа хариуцсан орлогч Жан-Пьер Лакруа зэрэг албаны хүмүүс илтгэл тавьсан дотор Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Коронавируст халдвар (COVID-19)-тай тэмцэхэд Монгол Улсын Батлан хамгаалах яамны гүйцэтгэсэн үүргийн талаар илтгэл тавьж өөрийн орны туршлагаасаа хуваалцсан юм. Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр бага хуралд оролцох үеэрээ ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.Шойгутай хоёр талын уулзалт хийж хоёр орны цэрэг, цэрэг-техникийн хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцов. Сайд нар Монгол Улс, ОХУ-ын цэргийнхамтын ажиллагааны өнөөгийн явцыг дүгнэж, харилцааны хөгжлийн цаашдын төлөвлөлтийн талаар, тэр дундаа ойрын хугацаанд хэрэгжүүлэх аргахэмжээнүүдийн талаар дэлгэрэнгүй ярилцав. ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.Шойгу хоёрталын цэргийн хамтын ажиллагааны бүхий л чиглэлүүдийг өргөжүүлэн хөгжүүлэхэд онцгой анхааралхандуулж ажиллахаа илэрхийлж, Монгол Улсын Батланхамгаалахын сайд Г.Сайханбаярыг ОХУ-д албан ёсны айлчлал хийхийг урив. Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр МонголУлс, ОХУ-ын Батлан хамгаалах яамд хоорондын хамтын ажиллагаа нь төлөвлөгөөний дагуу амжилттай хөгжиж байгааг тэмдэглэж, Монгол Улсын онцгой комиссын дэд даргын хувьд цар тахлын хүнд үед Монгол Улсад вакцин нийлүүлэх ажилд дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлж, цаашид энэ чиглэлдидэвхтэй хамтарч ажиллаж, тодорхой дэмжлэг үзүүлнэгэдэгт найдаж байгаагаа илэрхийллээ. Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр айлчлалын үеэрээ Москва мужид байрлах Патриот цэргийн соёл амралтын хүрээлэнд Аугаа их Эх орны дайн дахьМонгол Улсын оролцоог харуулсан Монгол дайчид хөшөөний нээлтийн ёслолын арга хэмжээнд оролцсонбайна. ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.Шойгу ёслолын ажиллагааг нээж хэлсэн үгэндээ Өнөөдөр бид Аугаа ялалтыг байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан Монгол болон Хятадын анд нөхдүүдэд зориулан эхний хоёр хөшөөг нээж байна. Дараа дараагийн жилүүдэд Нормандия-Неман францыннисэхийн хороо, Аляскаас Сибирь рүү нисэх онгоц тээвэрлэн ирж байсан Америкийн нисгэгч нарт болон ялалт байгуулахад тусалж, дэмжиж байсан бүхэнд зориулж хөшөөнүүдийг байршуулах болно хэмээн тодотгожээ. Мөн Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Аугаа их Эх орны дайны он жилүүдэд Монголын ард түмнээс Зөвлөлтийн ард түмэнд үзүүлж байсан тусламжийг харуулсан дурсгалын хөшөөний нээлтийг хийж байгаад ОХУ-ын Батлан хамгаалахынсайд болон ОХУ-ын Батлан хамгаалах яамны биебүрэлдэхүүнд хувиасаа болон нийт Монголын ардтүмний нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье. Дайны турш 800 мянгаас ихгүй хүн амтай Монгол Улс Бүхнийг фронтын төлөө, бүхнийг ялалтын төлөө уриан дор бүх боломжоо дайчлан Зөвлөлтийн ард түмэнд тусламж үзүүлсэн явдалд бидний ахмад үеийнхнээрээ бахархах сэтгэл төрж байна. Зөвлөлтийнард түмэнд бэлэглэсэн Монгол морьд эр цэргүүдийн хамтаар Берлин хүрсэн байдаг. 2017 онд бид Москва хотын Хүндэтгэлийн дэнж дээр дайны он жилүүдэдМонгол морьдын гаргасан агуу их хөдөлмөрийг харуулсан Ялалтад тэмүүлсэн морьд хөшөөгбайршуулсан явдалд бид гүнээ талархаж явдгаа ОХУ-ын төр засагт дахин илэрхийлж байна хэмээжээ.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй