ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ 700 ГАРУЙ ТЭРБУМ ТӨГРӨГИЙН НЭМЭЛТ САНХҮҮЖИЛТ ХИЙНЭ

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2021 оны зургадугаар сарын 29-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хуулийн төслүүдийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Төсвийн тодотголоор хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 2021 оныг дуустал 100.0 мянган төгрөгөөр үргэлжлүүлэн олгоно. Энэхүү арга хэмжээнд 576.0 тэрбум төгрөг нэмж зарцуулна. Нийт 71.5 мянган халамж хүртэгчдэд 2021 оныг дуустал хугацаанд тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлсэн хэмжээгээр нь тооцож үргэлжлүүлэн олгоно. Ковид-19 халдварт цар тахлын үед хүүхдийн мөнгөн тэтгэмжээр дамжуулан өрхийн орлогод дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, халамжийн тэтгэвэр авдаг ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүн, өнчин хүүхдэд сар бүр олгодог тэтгэвэр, тэтгэмжийн 188.0 мянган төгрөгийг 2020 оны тавдугаар сараас 2021 оны долдугаар сар хүртэл 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн байсан. Зорилтод бүлэгт олгож байгаа энэхүү тэтгэвэр, тэтгэмжийг он дуустал хугацаанд үргэлжлүүлэн олгохоор төлөвлөв. Эрүүл мэндийн салбарт 700 гаруй тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилт хийнэ. Тухайлбал, Ковид-19 цар тахалтай нүүр тулан улаан бүсэд ажиллаж байгаа эмч, ажилчдын цалин хөлсөнд ногдох өртгийг 50 хувь, хүндэвтэр өвчтөнд хийгдэж байгаа эмчилгээнд шаардлагатай эмийн өртгийг тус тус нэмэгдүүлнэ. Мөн улаан бүсэд ажиллаж байгаа 13 мянган эмч, ажилчдад 2.0 сая төгрөг, эрүүл мэндийн салбарын бусад 19.5 мянган ажилчдад 1.0 сая төгрөгийн мөнгөн урамшуулал олгохоор тусгажээ. Ковид-19 шинэ хэлбэрийн халдвар дэгдэх, өвчлөлийн нөхцөл байдал хүндрэх эрсдэлээс сэргийлэх, эрт илрүүлэхэд нэн шаардлагатай молекул, биологийн шинжилгээний урвалж, оношлуур, вирусын эсрэг эмийн нөөцийг бүрдүүлэхэд шаардлагатай зардал 61 тэрбум, нэмэлт ор дэлгэхэд шаардагдах 110.0 тэрбум, резидент эмч нарын цалингийн зардал 3.7 тэрбум төгрөгийг тус тус тусгажээ. Айл өрх, аж ахуйн нэгж байгууллагад үзүүлсэн цахилгаан, дулаан, ус хогны төлбөрийн чөлөөлөлтийг 2021 он дуустал олгоно. Товч мэдээ Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяраар иргэдийн ажил, амралтын өдрийг зохицуулах зорилгоор 2021 оны долдугаар сарын 16 баасан гарагийн ажлын өдрийг долдугаар сарын 24-ний бямба гарагийн амралтын өдөрт шилжүүллээ. Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцээд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.

Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг чуулганы нэглдсэн хуралдаанаар хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Ийн хуралд оролцсон гишүүд 67.7 хувийн саналаар дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв. Энэ үеэр УИХ-ын гишүүд санал хэлж, асуулт асуулаа. М.Оюунчимэг: Асуудлыг цогцоор нь шийдэхийн тулд эрх зүйн орчныг тодорхой болгох шаардлагатай УИХ-ын гишүүн М.ОюунчимэгНийслэлийн эрх зүй, эдийн засаг, татвартай холбоотой асуудлууд орхигдсоор ирсэн. 1994 онд нийслэлийн хүн ам 600 мянга байхад үйлчилж байсан хууль хүн ам хоёр дахин өссөн ч хэвээр байна. Улаанбаатар хотод түгжрэл, агаар, хөрсний бохирдол гээд тулгамдаж байгаа олон асуудал бий. Эдгээр асуудлыг цогцоор нь шийдэхийн тулд эрх зүйн орчныг тодорхой болгох шаардлагатай гэдгийг онцлоод Хэсэгчилсэн инженерийн дэд бүтэц гэдэг осолтой. Нэг газар осол гарвал нийслэл тэр чигээрээ зогсоно. Үүн дээр салбарын яамны байр суурийг хэрхэн тусгасан бэ хэмээн асуусан юм. ҮүндЗГХЭГ-ын дарга Ц.НямдоржНийслэлд холбогдох асуудлыг Эрчим хүчний яам хариуцна гэж байхгүй. Яам улсын хэмжээний асуудлыг хариуцна. Нийслэлийн усан хангамж, дулаан, цахилгаантай холбоотой асуудлыг нийслэлд өөрт нь хүлээлгэхээс өөр аргагүй. Ус, дулаан, цахилгаан хангамж бол нийслэлийн амин чухал асуудал. Үүнийг нийслэл хариуцахгүй бол бүгдийг Эрчим хүчний яам хариуцаж чадахгүй хэмээн хариулсан бол Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.СумъяабазарХэсэгчилсэн инженерийн хангамж, дулаан, ус, цахилгаан гэх мэт дэд бүтцийн асуудал Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд харьяалагдаж байгаа. Мөн Улаанбаатар хотын дэд бүтэцтэй холбоотой бүх хүн, хүчний нөөц хотод төвлөрдөг. Засаг даргын зөвлөлийн хурлаар асуудлаа ярьж, тодорхой хэсгийг нийслэлийн төсөвт суулгаж, ажлуудаа хийж ирсэн. Үүн дээр буруу ойлголт байгаад байна гэв. Ц.Сандаг-Очир: Улсын төсөв харалгүйгээр тулгамдсан асуудлаа шийдэх боломж энэ хуулиар үүснэ УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир:-Улаанбаатар хоттой холбоотой асуудалд онцгой ач холбогдол өгч, төсөв, санхүүг шийдэж, хууль, эрх зүйн орчинтой холбоотой асуудлыг оруулж ирж байгаад талархаж байна. Нийслэл хотын тулгамдсан асуудлыг зөвхөн улс, нийслэлийн төсвөөр шийдэх боломжгүй. Тиймээс өнгөрсөн хаврын чуулганаар баталсан Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар нийслэл, аймгуудад үнэт цаас гаргах, концессын гэрээ хийх эрхийг олгосон нь зөв зүйтэй. Цаашид Улаанбаатар улсын төсөв харалгүйгээр байгаа өмчөө ашиглаж мөнгө босгох, тулгамдсан асуудлаа шийдэх боломж энэ хуулиар үүснэ гэж харж байна. С.Одонтуяа: Дүүрэг, нийслэлийг хөгжүүлэхэд эрх зүйн орчин байхгүйгээс ажил явдаггүй УИХ-ын гишүүн С.ОдонтуяаЭнэ хууль 2008 оноос хойш яригдаж байгаа. Дүүрэг, нийслэлийг хөгжүүлэхэд эрх зүйн орчин байхгүйгээс ажил явдаггүй, урагшилдаггүй. Иймээс хуулийг хэлэлцэх эсэхийг дэмжиж байна гэв. Мөн тэрбээр хот төлөвлөлтийн хариуцлагыг хүлээх механизм хэрхэн хуульд туссан талаар асуухадНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.СумъяабазарУлаанбаатар хотын төлөвлөлт алдагдсан. Үүнийг цэгцлэх гэж эрх зүйн зохицуулалтыг оруулж ирж байгаа. Улаанбаатар хотын төлөвлөлт уялдаагүй байна. Хотод бүтцийн асуудал яригдана. Улаанбаатар хотын Ерөнхий архитектор хот төлөвлөлтийн талаар шийдвэр гаргасан бол хэн ч өөрчилдөггүй, зөрчдөггүй байх зохицуулалтыг оруулах гэж байна. Тэгж байж хотын нэгдсэн стандарт, төлөвлөлт явна. Хот төлөвлөлтөд онцгой анхаарна. Хууль батлагдвал хотод байх ёстой стандарт, хэм хэмжээг тогтооно хэмээн хариуллаа. Б.Саранчимэг: Ажлын хэсэгт орох саналтай байна УИХ-ын гишүүн Б.СаранчимэгМонгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг хэлэлцэхийг дэмжиж байна. Нийслэлээс сонгогдсон УИХ-ын гишүүний хувьд тус хуулийн төслийг хэлэлцэх явцад онцгой анхаарч, ажлын хэсэгт орох саналтай байна. 2020 оны хүн амын тооллогоор Улаанбаатар хотын хүн ам 1.539.810 байсан. Хүн амын төвлөрөл Улаанбаатар хотод их байна. Тэр дундаа Баянзүрх дүүргийн хүн ам сүүлийн 10 жилд 130 хувиар нэмэгдэж, 361.700 болж, хамгийн их хүн амтай дүүрэг болсон хэмээгээд Хотын төвлөрлийг сааруулахад хуулийн төсөлд ямар бодит арга хэмжээ тусгасан бэ. Хуулийн төсөлд дагуул хот, эдийн засгийн тусгай бүс байгуулахаар тусгажээ. Иргэдийг ямар хөшүүрэг, нөхцөлөөр тэнд суурьших зохицуулалт хийсэн бэ гэдгийг асуусан юм. Т.Доржханд: Өв соёлоо хадгалж, хамгаалах бодлогуудыгхуульдтусгаарай УИХ-ын гишүүнТ.Доржханд:-Тус хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж байгаа. Хотынхоо асуудлыг ярьж байгаа тул ямар агуулгаар хотоо хөгжүүлэххэрэгтэйвэ гэдэг дээр товчхон санал хэлмээр байна.Өндөр барилгатай, дээр нь камер өлгөчихсөн, иргэдээ хянадаг биш, эсрэгээрээиргэд нь гудамжаа дүүргэж байдаг, өндөр биш, илүү их тархсан бүтэцтэй хотболаз жаргалтай, хамгийн сайхан үзүүлэлттэй хот гэх судалгаанууд дэлхий нийтээр байна. Иймд бид ч энэ жишгийг дагах нь зүйтэй. Монголчууд цөөхүүлээ, өргөн уудам тал нутагтай боловч ганц асуудал нь дэд бүтэц. Үүнтэй холбоотойгоор инженерүүдийн зүгээс байнга тавьж буй зүйл нь Улаанбаатар хотыннягтаршилихтэй газар өндөр байшин битгийбариулаач ээ, шуудхориглооч ээ гэж байгаа. Энэ зохицуулалтыгхуульдаатусгамаар байна. Ногоон байгууламж, сургууль, цэцэрлэг, хүүхдийн талбайгаас бусад газарт хотоотэлье. Тэлэхдээ дэд бүтцийг нь л оруулна. Цэвэр, бохир ус, зам талбайг нь л оруулдаг олон улсын жишиг байна. Олон улсын жишиг шиг санхүүгийн механизмрууорж, хотоо тэлэх, дагуул хот бий болговол боломж нь бий. Хотын төвдөө,нягтаршилихтэй газар өндөр байшин барихгүй, зөвхөн ногоон байгууламж байгуулах хэрэгтэй. Мөн жуулчдад түүхээ зарахын тулд өв соёлоо хадгалж, хамгаалах бодлогуудыгхуульдтусгаарай. Ж.Чинбүрэн: Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд онцгой анхаарах хэрэгтэй УИХ-ын гишүүнЖ.Чинбүрэн:-Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дэмжиж байгаа. Үндсэн хуулиар олгогдсон эрүүл, аюулгүй орчинд амьдрах ёстой гэсэн заалтыг тусхуульдтусгах хэрэгтэй. Мөн аккумлятор, автомашины тос,маслосолихтой холбоотой хөрсний бохирдолд анхаарах шаардлагатай. Баянзүрх дүүрэгт Да хүрээ зах байдаг бөгөөд эргэн тойронд нь аж ахуй нэгжүүд иймэрхүү үйлчилгээ үзүүлдэг. Тиймээс үүнд стандарт тогтоох, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд онцгой анхаарах хэрэгтэй. Хүндметаллаасшууд хамааралтай хорт хавдрын өвчлөл их байдаг. Тиймээс хөрсний бохирдолтой холбоотойстандартчилал, заалтыг харах хэрэгтэй. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр 09:00 цагт эхэлжээ. Ээлжит бус хуралдаанаар төсөвт тодотгол хийх асуудлыг хэлэлцэж байгаа юм байна. Өнгөрөгч Баасан гарагт ҮАБЗ хуралдаж, төсөвт тодотгол хийх замаарЭрүүл мэндийн салбарт оруулах нэмэлт санхүүжилт, хүүхдийн 100 мянган төгрөгийн мөнгөн тэтгэмж, ААН, айл өрхийн хэрэглээний зарим зардлыг төрөөс төлөх шийдвэрээ он дуустал үргэлжлүүлэхасуудлыг хэлэлцсэн.Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар нар дэмжиж ажиллахаа илэрхийлсэн. Үүнтэй холбогдуулан Засгийн газаравч хэрэгжүүлэх арга хэмжээний нарийвчилсан төлөвлөгөөгөө гаргаж УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон.

Ерөнхийлөгчийн зөвлөхүүдтэй танилцана уу

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр захирамж гаргаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хууль эрх зүйн бодлогын зөвлөхөөр А.Бямбажаргал, Эдийн засгийн бодлогын зөвлөхөөр Б.Даваадалай, Гадаад бодлогын зөвлөхөөр Э.Одбаяр, Шашны бодлогын зөвлөхөөр Д.Бум-Очир, Боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөхөөр Ч.Лодойравсал нарыг томиллоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхүүдийн намтартай танилцана уу. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН БОДЛОГЫН ЗӨВЛӨХ АЛТАНГЭРЭЛИЙН БЯМБАЖАРГАЛ: Алтангэрэлийн Бямбажаргал нь 1991-2001 онд Д.Сүхбаатарын нэрэмжит 2 дугаар сургууль, 2002-2007 онд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийг Эрх зүйч мэргэжлээр төгсөж, 2007-2009 онд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуульд Хууль зүйн ухааны магистрын зэрэг хамгаалсан. Хууль зүйн ухааны доктор. 2007-2009 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд захирлын туслах, Гадаад харилцааны мэргэжилтэн, 2007-2021 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн дадлагажигч багш, ахлах багш, Дэд профессор, 2017-2021 онд Хууль зүйн сургуулийн дэд захирал, эрдэмтэн, нарийн бичгийн даргаар тус тус ажиллаж байсан. Түүний зохиол, бүтээлүүд: 1.Нэг сэдэвт зохиол, сурах бичиг A Study on the Problems and Improvement of Constitutional Review in Mongolia, Dissertation of Doctor of Juridical science, 2015, Kookmin University, College of Law. Хамтын бүтээл Үндсэн хуулийн эрх зүйн гарын авлага. УБ., 2011 он; Монголын Үндсэн хуулийн эрх зүйн судалгаа шинжилгээний тойм. УБ., 2017 он, 40хх. Эрдэм шинжилгээний өгүүлэл Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх зарчим. МУИС-ийн Эрдэм шинжилгээний бичиг. УБ., 2005 он; Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах зарчим. Энтимема чөлөөт хуудас. 2005. 14, хуудас 2-12; Шүүхийн шийдвэрээр эрх зүйг хөгжүүлэх нь. МУИС-ийн Эрдэм шинжилгээний бичиг. 10 (18), 2007 он; Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээр Үндсэн хуулийг хөгжүүлэх нь. СМОХ-ын Эрдэм эрдэм шинжилгээний цуврал. Сөүл., 2012 он; Монгол Улсын татварын эрх зүй сорилт, шийдэл. БНСУ-ын Татварын эрх зүйн асиоцаци. 2015 № 124. Сөүл хот; Үндсэн хуулийн шүүхээр үндсэн эрхийг хамгаалах арга зам. Эрх зүй/ NUM Law review, Цуврал №33, 2016 он; Эрх зүйн хэм хэмжээ үндсэн хууль зөрчсөнийг хянах хяналт ба Үндсэн хуулийн цэц. Хууль дээдлэх ёс. 2017 №02 (62) Орон нутгийн өмчийн харилцаан дах тулгамдсан асуудал. Эрх зүй/ NUM Law review, Цуврал №39, 2017 он; Шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдал: Шүүгчийн хариуцлага. Хууль дээдлэх ёс. 2017 №02 (62) МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЭДИЙН ЗАСГИЙН БОДЛОГЫН ЗӨВЛӨХ БАТСУУРИЙН ДАВААДАЛАЙ: Батсуурийн Даваадалай нь 2007 онд Монгол Улсын их сургуулийн Эдийн засгийн сургуулийг Банкны эдийн засгийн мэргэжлээр төгсөж, АНУ-ын Нью Йорк хотын Колумбын их сургуульд Эдийн засгийн ухааны магистрын зэрэг, 2021 онд Монгол Улсын их сургуулийн Бизнесийн сургуульд докторантын зэрэг тус тус хамгаалсан. 2007-2014 онд Монгол банкны Мөнгөний бодлого, судалгааны газарт эдийн засагч, 2013-2014 онд Дэлхийн банкны төв оффисын Зүүн Өмнөд Ази, Номхон далайн бүс нутгийн багт зөвлөх, 2015-2021 онд Дэлхийн банкинд эдийн засагч, 2021 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайдын зөвлөхөөр тус тус ажилласан. 2009 онд ХБНГУ-ын төв банкны Улирлын зохицуулалт хийх арга зүй сэдэвт сургалт, 2010 онд Швейцарын Холбооны Улсын төв банкны сургалтын төвд Инфляцийн таамаглал болон мөнгөний бодлого сэдэвт сургалт, 2011 онд Олон улсын валютын сангийн Санхүүгийн програмчлалын сургалт, 2012 онд Олон улсын валютын сангийн Макро эдийн засгийн төсөөллийн сургалтад тус тус хамрагдсан. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ГАДААД БОДЛОГЫН ЗӨВЛӨХ ЭРДЭНЭЦОГТЫН ОДБАЯР: Эрдэнэцогтын Одбаяр нь 1988-1992 онд Хосе Мартын нэрэмжит 52 дугаар дунд сургууль, 1992-1993 онд ХБНГУ-ын Дрезден хотын 37 дугаар бага сургууль, 1993-1995 онд ХБНГУ-ын Дрезден хотын 36 дугаар дунд сургууль, 1995-1998 онд ХБНГУ-ын Дрезден хотын Бертольт Брехтийн нэрэмжит гимнази, 1998-1999 онд ХБНГУ-ын Лайпциг хотын Штуудийн коллежийг төгсөж, 1999-2006 онд ХБНГУ-ын Дрезден хотын Техникийн их сургуулийг Америк судлал, философи, нийгэм, эдийн засгийн түүх чиглэлээр Олон улсын харилцааны магистрын зэрэг хамгаалсан. Итгэмжит дипломат цолтой. Англи, франц, герман, орос хэлтэй. 2006-2007 онд Гадаад харилцааны яамны Европын газарт мэргэжилтэн, 2007-2009 онд Гадаад харилцааны яамны Европын газарт Атташе, 2007-2009 онд Гадаад харилцааны яамны Европын газарт Монгол-Европын Холбооны Хамтын ажиллагааны хамтарсан хорооны Нарийн бичгийн дарга, 2009-2011 онд Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Элчин сайдын яамны 3 дугаар Нарийн бичгийн дарга, 2011-2012 онд Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Элчин сайдын яамны 1 дүгээр Нарийн бичгийн дарга, 2012 онд Гадаад харилцааны яамны Америк-Африкын газарт 1 дүгээр Нарийн бичгийн дарга, 2012-2018 онд Гадаад харилцааны яамны Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийн Захирлын үүрэг гүйцэтгэгч, 2016-2018 онд Гадаад харилцааны яамны Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд, 2018-2021 онд Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийн Гүйцэтгэх захирлаар тус тус ажиллаж байсан. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН БОДЛОГЫН ЗӨВЛӨХ ЧОЙМААГИЙН ЛОДОЙРАВСАЛ: Чоймаагийн Лодойравсал нь 1993-1995 онд Монгол Улсын их сургуулийн Төрөлжүүлсэн тусгай сургалттай сургууль, 1995-1999 онд Монгол Улсын их сургуулийг Электроникийн инженер мэргэжлээр төгсөж, 1999-2001 онд Монгол Улсын их сургуульд Физикийн ухааны магистрын зэрэг хамгаалсан. Техникийн ухааны докторын зэрэгтэй, Монгол Улсын их сургуулийн дэд профессор. 1998-1999 онд М-Си-Эс Электроникс ХХК-ийн Дохиолол, автоматжуулалтын хэлтэст инженер, 1999-2000 онд М-Си-Эс Интернэйшнл ХХК-ийн Эрчим хүчний хэлтэст инженер, 2000-2001 онд М-Си-Эс Электроникс ХХК-ийн Автоматжуулалтын хэлтэст ахлах инженер, 2001-2002 онд МУИС-ийн Физик электроникийн сургуулийн Электроникийн тэнхимд дадлагажигч багш, 2002-2006 онд МУИС-ийн Мэдээллийн технологийн сургуулийн Электроникийн сургуульд багш, 2006-2008 онд МУИС-ийн Мэдээллийн технологийн сургуулийн Электроникийн тэнхимийн Эрхлэгч, 2008-2014 онд МУИС-ийн Мэдээллийн технологийн сургуулийн захирал, 2014-2019 онд МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн дэд профессор, 2019-2021 онд МУИС-ийн дэд захирлаар тус тус ажиллаж байсан. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ШАШНЫ БОДЛОГЫН ЗӨВЛӨХ ДУЛАМЫН БУМ-ОЧИР: Дуламын Бум-Очир нь 1993-1996 онд Монгол хэл, бичгийн дээд сургуулийг Монгол-англи хэлний багш мэргэжлээр, 1996-1997 онд Монгол Улсын их сургуулийн Гадаад хэл, соёлын сургуулийн герман хэлний курс төгссөн. 1996-1998 онд ХБНГУ-ын Боннын их сургууль болон Монгол Улсын их сургуулийн Монгол хэл, соёлын сургуульд Хэлбичгийн ухааны магистрын зэрэг, 1998-2000 онд Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнд Хэлбичгийн ухааны докторын зэрэг, 2000-2001 онд ИБУИНВУ-ын Кэмбрижийн их сургуульд Нийгэм-соёлын антропологийн магистрын зэрэг, 2002-2006 онд ИБУИНВУ-ын Кэмбрижийн их сургуульд Антропологийн ухааны докторын зэргийг тус тус хамгаалсан. 1996-1998 онд Монгол хэл, бичгийн дээд сургуульд Англи хэл, монгол аман зохиол, монгол эртний уран зохиолын багш, 1998-2001 онд МУИС-д Ардын билиг зүй, эртний уран зохиолын багш, 2001-2002 онд МУИС-ийн Антропологи болон археологийн тэнхимийн дэд профессор, 2006-2008 онд МУИС-ийн Нийгэм-соёлын антропологийн тэнхимийн профессор, 2008-2009 онд МУИС-ийн Нийгэм-соёлын антропологийн тэнхимийн профессор ба Орлогч эрхлэгч, 2006-2012 онд Нээлттэй нийгмийн хүрээлэнгийн эрдмийн тэтгэлгийн судлаач, 2010-2015 онд МУИС-ийн Нийгэм-соёлын антропологийн тэнхимийн профессор ба Эрхлэгч, 2014-2015 онд ИБУИНВУ-ын Кэмбрижийн их сургуулийн Монгол ба Дотоод Ази судлалын төвийн зочин судлаач, 2015-2019 онд ИБУИНВУ-ын Лондон коллеж их сургуулийн Антропологийн тэнхимийн Шинэ эдийн засагт үүсэж буй сэдвүүд төслийн судлаач, 2021 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Соёлын сайдын ахлах зөвлөхөөр тус тус ажиллаж байсан.

Нийтэлсэн:

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.