"Өнөөдөр 25,000 гаруй сонгогч Ерөнхийлөгчийн сонгуульд зөөврийн хайрцгаар саналаа өгнө"

Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт маргааш буюу зургаадугаар сарын 9-нд болно. Харин өнөөдөр зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах ажиллагааг орон даяар 09:00-20:00 цагийн хооронд зохион байгуулна. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиар дараах иргэд зөөврийн хайрцгаар саналөгөх эрхтэй. Эрүүл мэндийн байдлын улмаас санал авах байранд өөрийн биеэр очиж чадахгүй сонгогч; Дайчилгааны тухай хуульд заасны дагуу нийтийн дайчилгаанд хамрагдан ажиллаж байгаа сонгогч; Зөрчлийн улмаас баривчлагдсан сонгогч; Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу баривчлагдсан, цагдан хоригдсон сонгогч; Зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэргийн анги, салбарт алба хааж байгааэнэ хуулийн19.6.4, 19.6.5, 19.6.6-д заасны дагуу мэдээллийг нь хүргүүлсэн сонгогч хамаарна. Ингэхдээ сонгогчийнхүсэлт, эмнэлгийн магадалгаа, эсвэлхолбогдох байгууллагын тодорхойлолтыг үндэслэн санал авна хэмээн хуульд заажээ. ​Энэ талаарСонгуулийн ерөнхий хорооноостодруулахад Хуульд заасны дагуу сонгуулиар зөөврийн хайрцгаар саналаа өгөх 7,000 орчимиргэнбий.Мөн тусгаарлан ажиглах байр, гэрийн тусгаарлалт болон халдвар аваад эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 18,000 сонгогчзөөврийн хайрцгаар саналаа өгнө. Нийт 25,000 гаруй сонгогч зөөврийн хайрцгаар энэ удаагийн сонгуульд саналаа өгөх юм. 2,087 хэсгийн хороо ажиллаж байна. Засгийн газрын 152 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн үед коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэхтүр журам-ын хүрээнд халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэн ажиллана. Тухайлбал, уг журамд санал авах ажиллагаанд оролцож байгаа хүмүүс хооронд 1.5 метрийн зай барих, хэсгийн хорооны ажилтан гар халдваргүйжүүлэгчийг хариуцан авч явах бөгөөд санал авахын өмнө болон дараа оролцогчдын гарыг халдваргүйжүүлнэ гэж тусгасан гэлээ.

ТАТАН БУУГДСАН БАЙСАН “БИОБЭЛДМЭЛИЙН ҮЙЛДВЭР” ЦАР ТАХЛЫН ЭСРЭГ ИММУНОГЛОБУЛИН ҮЙЛДВЭРЛЭНЭ

2010 оноос үйл ажиллагааг нь зогсоож, улмаар 2016 онд татан буулгасан байсан Биобэлдмэлийн үйлдвэр-ийг сэргээж, Засгийн газар, Шадар сайдын зүгээс бүх талын дэмжлэг үзүүлснээр монголчууд дотооддоо цар тахлын эсрэг иммуноглобулин үйлдвэрлэх боломж нээгдлээ. Коронавирусийн цар тахлын үед вирүсийг дарангуйлах, үрэвслийн хариу урвалыг зогсоох үйлдэлтэй эсрэг биеийг бэлнээр нь шууд бие махбодид оруулж урьдчилан сэргийлж, эмчлэх аргыг ДЭМБ-аас эмнэл зүйн удирдамжиндаа тусган дэлхий нийтэд хэрэгжүүлж эхэлсэн. Иммуноглобулин гэж нэрлэгддэг уургийн бэлдмэлийг хүндэвтэр шатны эмчилгээнд өндөр тунгаар эрт үед хийхэд Ковид-19-ийн халдварын эдгэрэлтийг хурдасган, хүндрэлээс маш сайн сэргийлдэг нь батлагдсан. Манай улсад хэвийн болон өвөрмөц иммуноглобулиныг халдварт шар, улаан бурхан, менингит зэрэг халдварт өвчний урьдчилан сэргийлэлт, эмчилгээнд хэрэглэж байсан туршлагатай. 88 жилийн арвин их туршлагатай тус үйлдвэр нь хэвийн болон өвөрмөц иммунноглобулиныг 45 хоногт 60-100 литр сийвэнгээс 2000-3000 хүн тунгаар үйлдвэрлэж эмнэлгийн тусламж үйлчилгээнд нэвтрүүлнэ. Үүний үр дүнд монгол хүний биеийн онцлогт тохирсон бүтээгдэхүүнийг хэрэглээнд нэвтрүүлж, Ковид-19 халдварын хүндэвтэр гэсэн оноштой өвчтөнд эрт тарьснаар хүндэрч нас барахаас сэргийлэн, Хоёрдогч нянгийн халдвараас сэргийлэхийн зэрэгцээ Вирусийн эсрэг эмчилгээнд дарангуйлагдсан дархлалыг сэргээж, Эмнэлгийн тусламжийн зардлыг бууруулан, Гадаад руу урсах мөнгөний урсгалыг бодитойгоор багасгана. Өдгөө Монголд урьдчилан сэргийлэх, эмчилгээний зориулалтаар хэрэглэгддэг биобэлдмэлийн бүтээгдэхүүнийг 100 хувь импортын бүтээгдэхүүн орлодог учраас Биобэлдмэлийн үйлдвэр-ийг төр, засгаас дэмжин цар тахлын эсрэг иммуноглобулин үйлдвэрлэх бодлогыг ХҮНЭЭ БОДСОН ТҮҮХЭН ШИЙДВЭР хэмээн салбарын эрдэмтэн судлаачид ихэд баяртай байгаа юм. Монголд үйлдвэрлэсэн биобэлдмэлийг энэ оны 3-р улирлаас эхлэн эмнэлгийн тусламж, үйлчилгээнд нэвтрүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

Сонгуулийн сурталчилгаа өнөөдөр дуусна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгууль лхагва гарагт болно. Сонгуулийн сурталчилгаа өнгөрөгч тавдугаар сарын 24-нд эхэлсэн бөгөөд өнөөдөр 23.59 цагт дуусна. 15 хоног үргэлжилсэн сонгуулийн сурталчилгааны хугацаанд нэр дэвшигчид 21 аймаг, 330 сум, нийслэлийн есөн дүүргийн сонгогч нартай уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцуулах ёстой байсан юм. Түүнчлэн өнөөдөр МҮОНРТ Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн дунд мэтгэлцээн зохион байгуулахаар товлосон. Гэвч Зөв хүн электорат эвслээсЕрөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Д.Энхбат сонгуулийн ажлаар хөдөө орон нутагт явж байхдаа коронавирусийн халдвар авсантай холбогдуулан мэтгэлцээнийг цахимаар зохион байгуулах санал дэвшүүлээд байгаа юм.

Шадар сайд цар тахлын нөхцөл байдал болон Вакцинжуулалтын асуудлаар ЭМЯ-д ажиллалаа

Өнгөрөгч 7 хоногийн тайлан судалгаа мэдээлэлд үндэслэн, тандалт хариу арга хэмжээний талаар салбарын мэргэжилтнүүд зөвлөлдөв. Өнөөдрийн байдлаар орон даяар вакцины 2-р тунгийн хамрагдалт 72 хувьд хүрсэн бөгөөд 06 дугаар сарын 15 гэхэд энэ үзүүлэлтийг 90 хувьд хүргэхээр ажиллаж байна. Улсын хэмжээнд 54 мянган жирэмсэн эхчүүд вакцинд хамрагдаагүй байгаа учраас хөл хүнд болон хөхүүл ээжүүдийг удахгүй Астразенека, Файзер, Вироселл вакцинаас сонголтоороо хийлгэх боломжийг олгохоор төлөвлөжээ. Харин одоо вакцин хийлгээгүй эрсдэлт бүлэг буюу 0-17 насны хүүхдүүдийн дундах халдвар өдөр ирэх тусам нэмэгдэж, нийт тохиолдлын 27.5 хувьд хүрээд буйг хаана хаанаа анхаарах нь чухал байгааг энэ үеэр онцолж байлаа. Ковид-19-ийн халдварын улбаатай нас баралтын шалтгаан, нөхцөлийг эмнэлзүйн шинж тэмдэг, суурь өвчлөл тус бүрээр нарийвчлан тогтоож, эрсдэлийн үеийн хариу арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэхийг Шадар сайд үүрэг болгов. Мөн гаднын цөөнгүй оронд мутацлагдсан хувилбар дэгдсэнтэй холбогдуулан цар тахлын эмчилгээний ямар шинэ арга тактик нэвтэрсэн, ямар үр дүн үзүүлж буйг судалж, Монголд нэвтрүүлэх талаар судалгаа тооцоог яаралтай хийж, идэвхтэй ажиллахыг салбарын мэргэжилтнүүдэд хугацаат үүрэг даалгавар өглөө.

УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгүүд энэ долоо хоногт...

УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгийн энэ долоо хоногийн хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулж байна. НЭГ. УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН 6 дугаар сарын 7-ны Даваа гарагт: Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан Жанжин Д.Сүхбаатар танхимаас цахим хэлбэрээр хуралдана; Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан Их Эзэн Чингис хаан танхимаас цахим хэлбэрээр хуралдана. ХОЁР. АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН 6 дугаар сарын 8-ны Мягмар гарагт: Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас Их Засаг танхимд. ГУРАВ. АЖЛЫН ДЭД ХЭСГИЙН ХУРАЛДААН 6 дугаар сарын 7-ны Даваа гарагт: Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах, өргөн мэдүүлэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас цахим хэлбэрээр хуралдана. 6 дугаар сарын 8-ны Мягмар гарагт: Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай анхдагч хуулийн төсөл болон Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны тухай хуулийн төсөл боловсруулж, өргөн мэдүүлэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын дэд хэсгүүдийн хамтарсан хуралдаан 11.00 цагаас цахим хэлбэрээр хуралдана. 6 дугаар сарын 10-ны Пүрэв гарагт: Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлогын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас 334 тоот өрөөнд; Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас цахим хэлбэрээр хуралдана. 6 дугаар сарын 11-ний Баасан гарагт: Соёлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас 334 тоот өрөөнд; Биеийн тамир, спортын тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж, салбарын хөрөнгө оруулалт, санхүүжилт, тамирчдын сахилга бат, ёс зүйн асуудлаар санал, дүгнэлт гаргах,шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас Их засаг танхимд.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.