КОВИД-ийн бүх төрлийн вакцинжуулалтыг зогсоох зэрэг шаардлагыг УИХ-ын даргад өгөв

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Бидний хүүхэд засаг, төрийн өмч биш хөдөлгөөний төлөөлөл, иргэн Ж.Занаа, Д.Сүхгэрэл, Цэрэн, Ж.Одонгоо, Отгонцэцэг нарыг хүлээн авч уулзлаа. Бидний хүүхэд засаг, төрийн өмч биш хөдөлгөөний гишүүд: КОВИД-19-ийн бүх төрлийн вакцинжуулалтыг зогсоох; Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрхийг хаан боогдуулсан, хясан хавчсан, ялгаварлан гадуурхсан, тулган шаардсан үйлдлүүд болон Засгийн газар, бусад шатанд хэрэгжиж байгаа журам, заавруудыг хүчингүй болгох; (Тухайлбал, Засгийн газрын 124-р тогтоол, УОК-ын 2021 оны 40-р тушаал, Эрүүл мэндийн сайдын А/310 дугаар тушаал, нийслэлийн Засаг даргын А/365 дугаар захирамж) Дархлаажуулалтын хууль, Коронавируст халдвар /Ковид19/-ынцар тахлаас урьдчилан сэргийлэх,тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэхсөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулиудад заасан хүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, эрүүл мэндийн үйлчилгээ тэгш, хүртээмжтэй байх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор бусад хуульд зааснаас өөр журам тогтоохгүй байх, ялгаварлахгүй, гутаан доромжлохгүй байх, сэтгэл зүйн дарамт, хохирол учруулж болзошгүй мэдээлэл тараахгүй байх зэрэг заалтуудын хэрэгжилтийн талаар олон нийтийн хэлэлцүүлгийг нэн даруй зохион байгуулах гэсэн шаардлагыг УИХ-ын даргад өргөн барилаа. Тэд вакцинжуулалт нь монгол хүний эрүүл мэнд, амь насанд аюул учруулж байна, 15-17 насны хүүхдүүдийг вакцинжуулалтад хамруулахаар бэлтгэлээ хангаж байгаа нь буруу, вакцинжуулалтад хамрагдаагүй гэдэг шалтгаанаар иргэдийн зорчих, эрүүл мэндээ хамгаалуулах, үйлчилгээний болон бусад байгууллагаар үйлчлүүлэх, олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулах, түүнд оролцох зэрэг эрхийг хаан боогдуулж, сайн дурын үндсэн дээр вакцинд хамруулна гэсэн мөртлөө хүчээр хамруулж, шахан дарамталж байна гэж үзэж байгаагаа илэрхийлэв. УИХ-ын дарга Г.ЗанданшатарТа бүхний хүний эрх, хүүхдийн эрхийн асуудлыг хөндөж байгааг буруутгахгүй байна. Гэхдээ нэг хүний эрх нөгөө хүний эрхээр хязгаарлагддаг гэдгийг мартаж болохгүй. УИХ хүний эрхийг хамгаалах чиглэлд онцгой анхаарч, одоогоор хүчин төгөлдөр мөрдөгдөж буй 200 гаруй хуульд хүний эрхийн талаас нь үнэлгээ хийх гэж байна. Хэрвээ коронавирусийн халдвараас сэргийлэх, вакцинжуулах арга хэмжээг зохион байгуулахдаа хүний эрхийг зөрчиж байгаа бол анхааралдаа авч, хэлэлцэж ярилцах ёстой. Тиймээс Хүний эрхийн дэд хорооны дарга Б.Энхбаяраар ахлуулсан Ажлын хэсэг байгуулж ажиллуулъя, иргэдийн оролцоотой Нийтийн сонсгол зохион байгуулъя. Та бүхэн энэ хэлэлцүүлэгт оролцох боломжтой гэв. УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.ОюунчимэгМанай байнгын хороо КОВИД-оос урьдчилан сэргийлэх арга хэмжээ, вакцинжуулалтын явц, үр дүн, хүний эрхийг хамгаалах асуудлаар байнга ярилцаж, холбогдох зөвлөгөө, санал, дүгнэлтийг Засгийн газар, УОК-т өгч ажиллаж байна. Та бүхэн өөрсдийн санал бодлоо манай Байнгын хорооны нэр дээр ирүүлж, хамтран ажиллаж болно гэсэн болУИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Б.ЭнхбаярОйрын үед УИХ Хүний эрхийн үндэсний комиссын тайланг хэлэлцэх гэж байна. Энэ хүрээнд Та бүхний хөндсөн хүний эрх зөрчигдөж байна гэсэн асуудлаар тусгайлан Нээлттэй сонсгол хийе гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийллээ. Эх сурвалж:УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Ногоон нуурт 1008 айлын орон сууц барина

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Сүхбаатар дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар тус дүүрэгт ажиллалаа. Энэ үеэр Ногоон нуур 1008 айлын орон сууц төсөлтэй танилцсан юм. Тус төсөл БНХАУ-ын Засгийн газрын 350 сая юанийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр Сүхбаатар дүүргийн есдүгээр хорооны нутаг дэвсгэрт хэрэгжинэ. Монголын талаас газар чөлөөлөх, зураг төсөл бэлэн болгох, дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх үүрэг хүлээсэн. Харин Хятадын тал санхүүжилтийг бүрэн шийдэж, гүйцэтгэгч болон зөвлөх үйлчилгээ үзүүлэх компаниа хариуцаж ажиллуулах юм. Бэлтгэл ажлаа бүрэн хангажээ. Төсөл хэрэгжүүлэх байршилд 2012-2013 онд газар чөлөөлөлт хийсэн бөгөөд Нийслэлийн Засаг даргын захирамжаар 3.8 га газар эзэмших эрхийг Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газарт шилжүүлсэн байна. Батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсанаар 1.9 га газар буюу 36 нэгж талбарыг чөлөөлөх шаардлага бий. Эдгээр байршилд авто зам, авто зогсоол, ногоон байгууламж, 960 хүүхдийн сургууль, 240 хүүхдийн цэцэрлэгийн бүтээн байгуулалтын ажил хийх юм. Ногоон нуур 1008 айлын орон сууц төсөл 30-н сарын хугацаанд хэрэгжих бөгөөд 21 давхар, зоорьтой, найман блок барилга баригдана. Давхартаа зургаан айл, нэг блок 126 айлтай байх юм. 50, 55 ам метр гэсэн хоёр өрөө байрны сонголттой байх аж. 4.2 га-д орон сууцны барилга барих нь нийт талбайн 10 хувь бөгөөд үлдсэнд нь ногоон байгууламж, зам, талбай, хүүхдийн тоглоомын талбай барина гэдгийг албаныхан онцолж байлаа. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Нийслэлийн төр, захиргаан байгууллага, хувийн байгууллагуудаа дэд төвүүдээ түшиглэн гаргахад анхаарна. Энэ нь төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулахад чухал ач холбогдолтой. Мөн гэр хорооллыг орон сууцжуулах ажил хийгдэнэ. Зургаан дэд төв дээр суурилж, их бүтээн байгуулалтын ажил хийнэ. Нийслэл нэг төвт хотоос олон төвт хот болж, хэт их төвлөрлийг бууруулна. Түгжрэл нийгмийн хамгийн том бухимдлал болж байна. Орон сууцны бодлогыг хотын төвдөө биш, Сэлбэ, Баянхошуу дэд төвөө түшиглэж, эхний ээлжид ажлуудаа эхлүүлнэ. Түгжрэл, нийтийн тээврийн шинэчлэл, хурдны замын асуудал нь хөрөнгө оруулалт шаардсан ажил. 420 тэрбум төгрөгөөр зөвхөн зам тавина гэж ойлгож болохгүй. Зөвхөн энэ мөнгөнд найдалгүй, үүнээс их хэмжээний хөрөнгө оруулалтыг хийж байж, 30 жилийн хугацаанд хуримтлагдсан асуудлыг шийднэ. Засгийн газрын шийдвэр гаднын хөрөнгө оруулалтыг урин дуудсан. 1.5 сая иргэн гэдэг бол өөрөө худалдан авах том зах зээл. Энэ төвлөрөл дээр суурилсан эдийн засгийн, бизнесийн, хот байгуулалт, төлөвлөлтийн зөв зохицуулалтыг Улаанбаатар хотын захиргаа Засгийн газартайгаа хамтарч, УИХ бодлогыг нь гаргаж, уялдаа холбоотой, цогцоор нь шийдэж ажиллана хэмээн ярилаа. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ДАРГА НАРТ КОВИД19-ЫН ЭСРЭГ ВАКЦИНЖУУЛАЛТАА ЭРЧИМЖҮҮЛЭХИЙГ ҮҮРЭГ БОЛГОЛОО

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд Б.Энхболд нар Аймгийн онцгой комиссын дарга нартай цахимаар хуралдаж, улсын хэмжээнд хийж буй вакцинжуулалтын талаарх нэгдсэн мэдээлэл өгч, орон нутаг дахь дархлаажуулалтын явц, тулгамдаж буй асуудлуудын талаар сонсож, мэдээлэл солилцож, зарим үүрэг даалгаврыг өгөв. Монгол Улсын Засгийн газраас 2021 оны 4, 5, 6 дугаар сарыг дархлаажуулалтын сар болгож, зорилтот бүлгийн хүн амаа КОВИД19-ийн эсрэг дархлаажуулалтын бүрэн тунд хамруулахаар зорьсон бөгөөд 2021 оны 6 дугаар сарын 15-аас дархлаажуулалтын үр дүн мэдрэгдэж, халдварын тархалт хумигдаж, тохиолдлын тоо тогтвортой буурах тооцоолллыг Эрүүл мэндийн яам болон эрдэмтэн судлаачдын багийн судалгаа харуулж байсан юм. 2021 оны 6 дугаар сарын нэгний байдлаар улсын хэмжээнд 1-р тунд 1,859,509 хүн (89.9%), 2-р тунд 1,323,266 хүн (64%) хамрагдсан байна. Харин орон нутгийн зорилтот бүлгийн хүн амаас 1-р тунд 908316 хүн (81.5%), 2-р тунд 577183 хүн (51.8%) нь хамрагджээ. Үүнээс үзвэл вакцины хоёрдугаар тунд хамрагдалт орон нутагт тооцсон шиг идэвхитэй биш байгаа нь сэтгэл зовоож байна гээд дархлаажуулалтыг эрчимжүүлэхийг Аймгийн онцгой комиссын дарга нарт Монгол Улсын Ерөнхий сайд үүрэг болгож, Баян-Өлгий, Ховд, Увс, Дундговь, Хөвсгөл аймгийн засаг дарга нарт хатуу анхааруулга өгсөн юм. Орон нутгийнхны хувьд малчид бусад аймгууд руу отроор олноороо явсан зэрэг нь дархлаажуулалтад хамрагдах тоог бууруулахад нөлөөлж буй томоохон хүчин зүйл болж байгаа гэв. Мөн ерөнхий боловсролын сургуулиудын амралт эхэлж хүүхдүүд орон нутаг руу ихээхэн зорчиж буй нь тархалтыг нэмэгдүүлэх болсон гэдгийг онцолж байлаа. Дархлаажуулалт хүн амтай харьцуулахад сайн аймгууд: Өмнөговь (1-р тун 111.2%, 2-р тун 78.5%) Дорноговь (1-р тун 91.2%, 2-р тун 71.2%) Сүхбаатар (1-р тун 89.7%%, 2-р тун 53.1%%) - Дархлаажуулалтад хамрагдсан хүний тоогоор өндөр аймгууд: Хөвсгөл (1-р тунд 64683 хүн 74.5%, 2-р тунд 27040 хүн 31.2%) саяхнаас эрчимжсэн бололтой. Сэлэнгэ (1-р тунд 57388 хүн 81.4%, 2-р тунд 46949 хүн 66.6%) Орхон (1-р тунд 55382 хүн 80.7%, 2-р тунд 42603 хүн 62.1%) - Дархлаажуулалт доогуур үзүүлэлттэй байгаа аймгууд: Увс (1-р тунд 35301 хүн 68.8%, 2-р тунд 10829 хүн 21.1%) Дундговь (1-р тунд 21155 хүн 68.9%, 2-р тунд 12415 хүн 40.5%) Өвөрхангай (1-р тунд 54338 хүн 72.9%, 2-р тунд 35763 хүн 48.0%) Улсын хэмжээнд, ● Вакцин хийлгээгүй хүн ам - 1.1 сая хүүхэд - 200 гаруй мянган иргэн (80 мянган жирэмсэн эмэгтэй) ● Халдвараар нийт 57707 хүн өвдсөн. - Вакцины 2 дахь тунд хамрагдаад өвчилсөн 3859 хүн байна. - Вакцинд бүрэн хамрагдаад 14 хоногоос хойш өвчилсөн 974 хүн (4 дахин буурсан) байна. - 90-с дээш хувь нь хөнгөн өвчилж байна. - 0-4 насны хүүхэд 22.3%, 5-9 насны хүүхэд 32.3%, 10-14 насны хүүхэд 31%, 15-17 насны хүүхэд 14.3%-ийг тус тус эзэлж байна. Хүүхдийн дунд бүртгэгдсэн халдварын ихэнх нь Улаанбаатар хотод (88.1%) бүртгэгдсэн ба 24 (0.23%) хүүхэд гадаадаас зөөвөрлөгдсөн тохиолдол байна.

Б.Батцэцэг: Орос, Хятадын дунд бид аюулгүй байгаагаа мэдэрдэг

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.БатцэцэгОХУ-ынГадаад хэргийн сайд СергейЛавровынурилгаар ОХУ-д албан ёсны айлчлал хийж буй. Айлчлалын үеэр тэрбээрРИАНовостиагентлагт ярилцлагаөгчээ. Ярилцлагын үеэр Монгол УлсШХАБ-т элсэх талаар асуудал хөндөгдсөн бөгөөд Б.Батцэцэгсайд Монгол УлсШХАБ-д ажиглагч болоод удаж байна. Бид дээдтүвшний, Засгийн газрын тэргүүнүүдийнтүвшинзэрэг бүх төрлийн уулзалтад оролцдог. Энэтхэг, Пакистан улсШХАБ-д элссэнээр энэхүү олон улсын байгууллагын ач холбогдол улам бүр нэмэгдэж байна. Энэ байгууллагыг бид Төв Азийн бүс нутаг дахь хамтын ажиллагааны чухал гарцуудын нэг гэж үздэг. БидШХАБ-ынүйл ажиллагааныхаа хүрээнд хэрэгжиж буй янз бүрийн худалдаа, эдийн засгийн төслүүдэд оролцдог. Манай улсын хувьд худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, зам тээвэр, дэд бүтцийн төсөл хөтөлбөрүүд, боловсрол, хүмүүнлэгийн салбарт тус байгууллагатай хамтран ажиллах сонирхолтой байна. Монгол УлсШХАБ-ыгТөв Азитай хамтын ажиллагаа тогтоох нэг суваг гэж үздэг.ШХАБ-ыноролцогчдын зүгээс биднийг байнгын гишүүн болж, оролцоог нэмэгдүүлэхийг санал болгож байна. БидШХАБ-ынсуурь баримтбичгүүдболон үйл ажиллагааг зохицуулах бусад баримт бичгүүдийг судалж байна. Сүүлийн жилүүдэд манай судлаачид, эрдэмтэд, Засгийн газрын шийдвэр гаргахтүвшнийхүмүүс энэ асуудлаар олон нийтийн дунд өргөн хэлэлцүүлэг өрнүүлж,ШХАБ-додоогийн статусаа хадгалах нь оновчтой гэсэн дүгнэлтэд хүрсэн гэж хариулжээ. ТүүнчлэнХамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагад Монгол Улс нэгдэх боломжтой эсэх талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгээс тодруулахад Манай улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд бусад улс орнуудаас манай улсын аюулгүй байдалд шууд заналхийлээгүй тохиолдолд манай улс цэрэг-улс төрийн аливаа байгууллагад элсэхгүй гэж заасан байдаг. Аз болоход хэн ч бидэнд аюул заналхийлэл хийгээгүй байна. Тиймээс бид ХАБГБ зэрэг цэрэг-улс төрийн байгууллагуудад элсэх шаардлагагүй.Манай улс Орос, Хятадын дунд оршдог. Энэ нь далайд гарах гарцгүй, гуравдагч түншүүдтэй холбогдохын тулд Орос, Хятадын өргөн уудам нутгаар дамжин өнгөрөх шаардлагатай зэрэгхүндрэлүүдтэй. Гэхдээ давуу тал бас бий.Орос, Хятадын дундбид аюулгүй байгаагаа мэдэрдэг. Монгол Улс худалдаа, эдийн засгийн төслүүдэд илүү их оролцох сонирхолтой байгаа нь бидний ашиг сонирхолд илүү нийцэж байна гэжээ.

Сэлбэ дэд төвийн дулааны станцын гүйцэтгэл 95 хувьтай байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Сүхбаатар дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар тус дүүрэгт ажиллалаа. Энэ үеэр Сэлбийн хурдны зам болон Сэлбэ дэд төвийн дулааны станцтай танилцсан юм. Сэлбийн хурдны зам нь Сэлбэ голын дагуу Улаанбаатар хотын төвийг захын гэр хороолол болон зуслантай холбож байгаа 25.2 км авто зам юм. Зам ашиглалтад орсноор хүн амын төвлөрөл ихтэй гэр хорооллын замуудын ачаалал, түгжрэл багасах, арилах нөхцөл бүрдэнэ. Сүхбаатар дүүргээс сонгогдсон гишүүд хамгийн их тулгамдаж байгаа асуудал газар чөлөөлөлт. Үүнийг шийдэж өгвөл бүтээн байгуулалт хийх бүрэн боломжтой гэдгийг хэлж байлаа. Бүх том компани энд бүртгэлтэй, татвар төлөлт сайн байдаг учраас энэ мөнгийг дүүргийн бүтээн байгуулалтад зарцуулах хэрэгтэй байгааг онцолж байсан юм. Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газар суурь шийдэлд дэмжлэг үзүүлнэ. Гэхдээ дүүргийн биш, нийслэлийн хэмжээнд гэдгийг тодотгож байлаа. Өнгөрсөн жил нийслэлийн таван дүүргийн 29 байршилд байнга булгийн ус гарч, хүндрэл үүсжээ. Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооноос эх авч 18, 16-р хорооны нутаг дэвсгэрээр дамжин Сэлбэ гол руу цутгах Бэлхийн голын үерийн хамгаалалтын барилга байгууламж 1980 онд баригдсан. Зуны цагт уулаас буусан их үер байгууламжийг хальж айл өрхүүд рүү урсах тохиолдол сүүлийн жилүүдэд гарах болжээ. Иймээс хөрсний усыг нь шийдсэн, иж бүрэн үерийн хамгаалалттай барилга байгууламж хийхэд 16 тэрбум төгрөг нэн шаардлагатай байгааг албаныхан хэлж байлаа. Ерөнхий сайд үүнийг ирэх жилийн улсын төсөвт тусгахаар болсон юм. Азийн хөгжлийн банк, НЗДТГ-ын хөрөнгө оруулалтаар Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн хүрээнд Сэлбэ дэд төвийн 28 МВт хүчин чадал бүхий дулааны станцыг 2019 оноос барьж эхэлсэн. Станцын барилга, шугам сүлжээний угсралтын ажлын гүйцэтгэл 95 хувьтай байна. Албаныхан 30 аж ахуйн нэгжийг холбоно. Үнсээ 99.9 хувь шүүнэ, тортог гаргахгүй, байгальд ээлтэй технологи. Зургадугаар сарын 30-нд бүрэн ашиглалтад орно. Үүний дараа тохируулгаа хийнэ. Төслийн хүрээнд гурван дулааны станц байгаа. Дамбадаржаа, Дэнжийн 1000-ын станц ашиглалтад орсноор 120 мянган өрхийг дулаан, хэрэглээний усаар хангана гэв. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.