Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2021 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Унгар улсын нийслэл Будапешт хотноо үргэлжилж байна. Эмэгтэйчүүдийн -48 кг жинд зодоглосон МУГТ М.Уранцэцэг хүрэл медалийн төлөө Косовогийн бөх Красникиг торгуулиар ялснаар ДАШТ-ий дөрөв дэх медалиа хүртлээ. 2013 он Алт 2017 он Мөнгө 2019 он Хүрэл 2021 он Хүрэл Тэрээр хэсгийн аваргын барилдаанд Японы Кога Ваканад ялагдаж, дагах барилдаанд Францын Ширинэ Буклиг ялснаар хүрэл медалийн төлөө барилдах болсон. Мөн түүний жинд ОУХМ Г.Наранцэцэг өнөөдөр зодоглосон ч эхний барилдаандаа ялагдаж тэмцээнээ өндөрдүүлсэн. Харин эрэгтэйчүүдийн -60 кг жинд ОУХМ Л.Өнөболд өрсөлдөж дагах барилдаанд ялагдсанаар долоодугаар байраар тэмцээнээ өндөрлүүллээ.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Петербургийн олон улсын эдийн засгийн чуулганд оролцож, уулзалтууд хийлээ
2021-06-04 10:45:47 Нийтлэгдсэн: Улс төрГадаад харилцааны сайд Б.Батцэцэг ОХУ-д айлчилж байна. Тэрбээр өчигдөр Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцох үеэрээ уулзалтууд хийжээ. Засгийн газрын орлогч дарга, Орос, Монголын Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Оросын хэсгийн дарга В.В.Абрамченкотой уулзав. Засгийн газрын орлогч дарга, Орос, Монголын Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Оросын хэсгийн дарга В.В.Абрамченкотой Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр 6 дугаар сарын 3-ны өдөр уулзав. Уулзалтын үеэр энэ оны 3 дугаар сард болсон Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Үндэсний хэсгийн дарга нарын цахим уулзалтын дүнгээр гаргасан протоколд тусгагдсан зарим арга хэмжээний хэрэгжилтийн талаар санал солилцов. Тухайлбал, ойрын хугацаанд хэрэгжүүлэх дээд, өндөр түвшний айлчлалын үеэр байгуулах боломжтой баримт бичгүүдийг аль болох эрт бэлтгэхэд анхаарал хандуулахаар тохиролцлоо. Мөнэрчим хүч, хилийн боомт, нийгмийн халамж, байгаль орчны салбарын хамтын ажиллагааны зарим асуудлыг хэлэлцэв. Ойрын хугацаанд Монгол,ОХУ-ын хооронд дээд, өндөр түвшний харилцан айлчлалыг хэрэгжүүлэх чиглэлээр ажиллахаар тохиролцлоо Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцох үеэрээ Бүгд Найрамдах Серби Улсын парламент(Ардын Скупшина)-ын дарга Ивица Дачичтай 2021 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Санкт-Петербург хотноо уулзлаа. Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд, парламентын дарга нар Монгол, Сербийн харилцаа, түүний дотор хоёр улсын парламент, ГХЯ-д хоорондын харилцааг идэвхжүүлэх талаар ярилцаж, ойрын хугацаанд хоёр улсын хооронд дээд, өндөр түвшний харилцан айлчлалыг хэрэгжүүлэх чиглэлээр ажиллахаар тохиролцов. ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн орлогч дарга К.И.Косачёвтай уулзалт хийв Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцох үеэрээ ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн орлогч дарга К.И.Косачёвтай2021 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Санкт-Петербург хотноо уулзав. Уулзалтын үеэр Монгол, Оросын харилцаа, түүний дотор хоёр улсын парламент хоорондын харилцааг идэвхжүүлэх, дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд хэрэгжүүлэх томоохон арга хэмжээ, бүс нутгийн байгууллагуудын хүрээнд хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар ярилцлаа гэжГХЯ-наас мэдээллээ.
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН АСУУДЛЫГ ЦОГЦООР НЬ ШИЙДЭХ ГУРВАН ЖИЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГ ЗАСГИЙН ГАЗАР ХЭЛЭЛЦЭНЭ
2021-06-04 09:53:45 Нийтлэгдсэн: Улс төрМонгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ манай улсын 108 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөлтэй өнөөдөр уулзалт хийж тулгамдаж буй асуудлыг нь сонсож, шийдэх арга замын талаар ярилцлаа. Энэхүү уулзалт Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвд боллоо. Иргэд жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн зээл болон орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамрагдах хүсэлтэй байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн дөнгөж 55 хувь нь сургууль, цэцэрлэгт хамрагдаж байна. Бүгдийг тэгш хамруулах, хөгжүүлэхэд Засгийн газар анхаарахыг тэд хүслээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийг дэмжих сан байгуулах, тэргэнцэртэй иргэд зорчих автобустай болох, явган хүний зам дагуу тэргэнцэртэй иргэдэд зориулсан зам байгуулах, телевизүүдийн хөтөлбөр бүрт дохионы хэлмэрчтэй болох зэрэг саналыг иргэд Ерөнхий сайдад тавилаа. Иргэдийнхээ асуудлыг Засгийн газар цогцоор нь шийдэх ёстой. Энэ уулзалтын үеэр гарсан санал бүрийг нэгтгэж ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад үүрэг болгоод гурван жилийн ажлын төлөвлөгөө гаргаж ажиллана гэлээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамруулахад дэмжихэд бэлэн. Гэхдээ хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань нийгмийн дунд ажиллаж амьдрах учиртай. Харин орон сууц, албан байгууллага бүр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй нэг стандартай байх ёстой гэдгийг Засгийн газрын тэргүүн онцлоод анхаарч ажиллахаа илэрхийллээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажиллуулаагүйн төлбөрт аж ахуйн нэгж байгууллагаас Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төвлөрүүлдэг хөрөнгийн хэмжээ жил бүр нэмэгдэж байна. 2020 онд төвлөрсөн 8,3 тэрбум төгрөгийг Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээнд бүрэн зарцуулах шийдвэрийг Засгийн газар гаргаад байна. Хөдөлмөрийн тухай хуульд 25 ба түүнээс дээш ажилтантай ААН, байгууллага ажилтан, албан хаагчдынхаа 4 ба түүнээс дээш хувийн орон тоонд хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулахаар заасан. Гэвч энэ хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаа юм. Ерөнхий сайд энэ асуудалд шан татаж, Ерөнхий сайдын нэг зөвлөхөөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллөөс ажиллуулахаа энэ үеэр мэдэгдлээ. Мөн төрийн байгууллагууд хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулах хуулиа хэрэгжүүлэхийг үүрэг болгож, аж ахуй нэгж байгууллагуудад уриаллаа. Төрийн бүх шатны байгууллагад хөгжлийн бэрхшээлтэй иргэд ажилласнаар 108 мянган иргэдийн өмнө тулгамдсан асуудлууд шийдвэрлэгдэх боломж бүрдэнэ гэж Ерөнхий сайд хэллээ. Засгийн газрын хуралдааны мэдээллийг Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч олон нийтэд танилцуулдаг. Энэхүү мэдээллийг ирэх долоо хоногоос эхлэн дохионы хэлний хэлмэрч орчуулж хамт хүргэнэ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ДЭД ТӨВҮҮДЭД БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙХ ХУВИЙН ХЭВШИЛД ОНЦГОЙ ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛНЭ
2021-06-04 09:48:55 Нийтлэгдсэн: Улс төрМонгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сүхбаатар дүүрэг, Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн Сэлбэ дэд төвд ажиллалаа. Тэрээр Сэлбэ голын дагуу тавьсан 6,6 км автозам, 60 метр гүүр, үерийн далангаас гадна тоглоомын талбай, ногоон байгууламж бүхий тохижилт, Сэлбийн хурдны зам, дулааны станц, Ногоон нуур-1008 айлын орон сууц төсөл зэргийн явцтай танилцав. Сэлбэ дэд төв нь СБД-ийн 13,14 дүгээр хороо, ЧД-ийн 14,18 дугаар хорооны 156 га газрыг хамардаг. 3,000 орчим өрхийн 11 мянга орчим хүн оршин суудаг. 2040 он гэхэд өрхийн тоо 6,520, хүн ам 23 мянга хүрэх төлөвтэй байна. Сэлбэ гол дагуу 6,6 км авто зам, явган хүний зам, гэрэлтүүлэг, төмөр бетон гүүр, автобусны зогсоолыг ашиглалтад оруулаад байна. Мөн Сэлбийн 25.2 км урт хурдны зам нь захын гэр хороолол, зусланг хотын төвтэй холбох юм. Дэд бүтцийн бүтээн байгуулалтыг цогцоор нь хийснээр түгжрэл 30-40 хувь буурах тооцоо гарсан байна. Азийн хөгжлийн банк, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хөрөнгө оруулалтаар барьж байгаа Сэлбэ дэд төвийн 28 МВт хүчин чадалтай дулааны станцын барилгын явц 95 хувьтай байна. Станц 3,000 гаруй айл өрх, 100 гаруй аж ахуйн нэгжийг дулаанаар хангах бөгөөд энэ нь 3,000 гаруй яндан байхгүй болно гэсэн үг юм. БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр СБД-ийн есдүгээр хорооны нутагт Ногоон нуур- 1008 айлын орон сууц төсөл хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд автозам, зогсоол, ногоон байгууламж, 960 хүүхдийн сургууль, 240 хүүхдийн цэцэрлэг зэргийг барихаар төлөвлөсөн. Төсөл өнгөрсөн оноос хэрэгжиж эхлэх байсан ч Ковид-19 цар тахлын улмаас түр хойшлоод байна. Цаашид Сэлбэ голын дагуух тохижилтын ажилд шаардагдах тодорхой хэмжээний хөрөнгийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, Бэлх, Сэлхийн үерийн хамгаалалтын далан барих 16 тэрбум төгрөгийг ирэх оны төсөвт тусгахаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлэв. Тэрээр дэд төвүүдэд хөрөнгө оруулж, бүтээн байгуулалт хийх хувийн хэвшилд онцгой дэмжлэг үзүүлнэ. Ойрын хугацаанд хувийн хэвшлийнхэнтэй уулзаж энэ талаар ярилцана гэдгээ хэлэв гэжЗасгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Сербийн парламентийн даргатай уулзав
2021-06-04 09:36:39 Нийтлэгдсэн: Улс төрГадаад харилцааны сайд Б.Батцэцэг Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцох үеэрээ Бүгд Найрамдах Серби Улсын парламент (Ардын Скупшина)-ын дарга Ивица Дачичтай 2021 оны зургаадугаар сарын 3-ны өдөр Санкт-Петербург хотноо уулзав. Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд, парламентын дарга нар Монгол, Сербийн харилцаа, түүний дотор хоёр улсын парламент, ГХЯ-д хоорондын харилцааг идэвхжүүлэх талаар ярилцаж, ойрын хугацаанд хоёр улсын хооронд дээд, өндөр түвшний харилцан айлчлалыг хэрэгжүүлэх чиглэлээр ажиллахаар тохиролцов. Нийтэлсэн:Гадаад харилцааны яам
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй