Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбатыг нэг сарын хугацаанд цагдан хорилоо

​ Нийслэлийн прокурорын газраас Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбатад цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах саналыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд2022 оны хоёрдугаар сарын 18-ны өдөр ирүүлжээ. Уг саналыг хянан хэлэлцэх явцад яллагдагчийн өмгөөлөгч шүүгчээс татгалзсан тул Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч шийдвэрлэх хүртэл хугацаагаар шүүх хурлыг хойшлуулсан. Улмаар шүүх хуралдааныг 2022 оны хоёрдугаар сарын 21-ний өдөр дахин явуулахад яллагдагчийн өмгөөлөгч шүүгч болон прокуророос татгалзах хүсэлт гаргасан тул шүүх хуралдааныг дахин хойшлуулаад байв. Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн шийдвэрээр энэ сарын 22-ны өдөр шүүх хуралдааныг гурав дахь удаагаа зохион байгуулахад яллагдагчийн өмгөөлөгч дахин шүүгчээс татгалзаж, шүүх хуралдааныг хойшлуулжээ. Нэмэлт:Яллагдагч Н.Мөнхбатыг гэмт хэрэг үйлдэж болзошгүй үндэслэлээр 2022 оны хоёрдугаар сарын 23-ны өдрөөс эхлэн нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв. Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх

САЛБАР ХУРАЛДААН: ХӨВСГӨЛ НУУРТ ЖИВСЭН МАШИН, ТЕХНИКИЙГ ТАТАН ГАРГАХ АЖИЛЛАГАА

САЛБАР ХУРАЛДААН: ХӨВСГӨЛ НУУРТ ЖИВСЭН МАШИН, ТЕХНИКИЙГ ТАТАН ГАРГАХ АЖИЛЛАГАА Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулган болж байна

Шууд: Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулганы нээлтэд оролцож байна

Шууд: Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулганы нээлтэд оролцож байна

“Хууль тогтоох байгууллагын мэдээллийн ба олон нийтийн харилцаа, сошиал медиаг үр дүнтэй ашиглах нь" сэдэвт сургалт боллоо

​ УИХ-ын Тамгын газрын Парламентын судалгааны хүрээлэнгээс Швейцарын хөгжлийн агентлагийн Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь төсөлтэй хамтран Хууль тогтоох байгууллагын мэдээллийн ба олон нийтийн харилцаа, сошиал медиаг үр дүнтэй ашиглах нь сэдэвт сургалтыг өнөөдөр (2022.02.22) зохион байгууллаа. Хэвлэл мэдээлэл ба хэрэглэгчийн зах зээлийн өнөөгийн байдал, мэдээллийн харилцаа, цахим орчинд мэдээлэл боловсруулах, түгээх аргачлал, сошиал медиаг үр дүнтэй ашиглах зэрэг сэдвүүдийн хүрээнд Хэвлэлийн хүрээлэн төрийн бус байгууллагын багш нар хичээл заав. Хууль тогтоох байгууллагын онцлог чиг үүрэгт тохирсон мэдээллийн харилцаа, хууль тогтоох, хууль сурталчлах үйл ажиллагаанд сошиал медиаг үр дүнтэй, үр нөлөөтэй ашиглахад Улсын Их Тамгын газрын ажилтнуудын чадавхийг нэмэгдүүлэх зорилготой тус сургалтын чиглүүлэгч, УИХ-ын Тамгын газрын Парламентын судалгааны хүрээлэнгийн захирал Ц.Цогзолмаа сургалтаас олж авсан шинэ технологи, мэдлэг мэдээллийг ажилдаа нэвтрүүлэх талаар болон байгууллагаараа нэгдсэн нэг зорилготой ажилласнаар үр дүнд хүрч, хэрэглэгч буюу иргэд үр шимийг хүртэх талаар санал бодлоо сургалтад оролцогчидтой хуваалцлаа. Сургалтад УИХ-ын Тамгын газрын ажилтнууд болон УИХ-ын даргын ажлын алба, Парламентын сурталчилгаа, мэдээллийн төвийн ажилтнууд, УИХ-ын гишүүдийн зөвлөх, туслахууд зэрэг 200 орчим хүн танхимаар болон цахимаар хамрагдлаагэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна

​ Засгийн газрын ээлжит хуралдаан яг одоо Төрийн ордонд үргэлжилж байна. Өнөөдөр: Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын төслийн явц, Газрын тос дамжуулах хоолой барих төслийн хүрээнд авах зарим арга хэмжээ, Татан буугдсан Капитал банк ХХК-д байршиж байсан Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг төлүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ зэрэг 20 орчим асуудал хэлэлцэхээр төлөвлөөд байна.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.