Гадаад харилцааны үе үеийн сайд нарыг хүлээн авч хүндэтгэл үзүүлэв

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өнөөдөр төрийн алтан аргамжийг бэхэлж гадаад харилцааг удирдан чиглүүлсэн, гадаад бодлогын нэгдмэл байдал, залгамж чанарыг хадгалж улс орны тогтвортой хөгжлийн зорилгод нийцсэн бие даасан, нээлттэй, олон тулгуурт гадаад бодлогын үндэс суурийг тавилцсан, эх орны язгуур эрх ашиг, тусгаар тогтнол, эрх чөлөөг сахин хамгаалах үйлсэд хоёргүй сэтгэлээр зүтгэж хувь нэмэр оруулсан гадаад харилцааны үе үеийн сайд нарыг хүлээн авч хүндэтгэл үзүүлэв. Монгол төрийн нэрт зүтгэлтэн, мэргэжлийн анхны дипломатчдын нэг, Гадаад явдлын яамны урт хугацааны сайд агсан М.Дүгэрсүрэнгийн мэндэлсний 100 жилийн ойн өдөр болсон энэ уулзалтад хүрэлцэн ирсэн Монгол Улсын Гадаад харилцааны 23, 24 дэх сайд Ц.Гомбосүрэн, 25 дахь сайд М.Энхсайхан, 27 дахь сайд Р.Амаржаргал, 30 болон 37 дахь сайд Ц.Мөнх-Оргил, 31 дэх сайд Н.Энхболд, 33 дахь сайд С.Батболд, 34 дэх сайд Г.Занданшатар, 39 дэх сайд Н.Энхтайван нар манай гадаад харилцаа тогтвортой урагшилан тэнцвэртэй хөгжиж байгааг тэмдэглээд Монгол Улсын гадаад улс төрийн орчинд гарч байгаа өөрчлөлт, хоёр хөрш, гуравдагч хөршийн бодлого, олон улсын улс төрийн харилцааны чиг хандлага, ГХЯ-ны боловсон хүчний мэргэжлийн бэлтгэл, орон судалгааны бааз суурь, нөөц бололцооны талаар дэлгэрэнгүй ярилцаж санал солилцов. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг улс төр, дипломатын аргаар бэхжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан эдгээр эрхэмд талархал дэвшүүлж зөвшил санал, зөвлөгөө санамжийг нь ажил үйлстээ анхаарч хэрэгжүүлэхээ илэрхийллээ. Нийтэлсэн:Гадаад харилцааны яам

Ш.Батхүү нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан найм дахь удаагаа хойшилж, ирэх сарын 14-нд товлогдлоо

​​ Жаст групп-ын захирал асан Ш.Батхүү нарын нэр бүхий зургаан шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийн шүү хуралдаан өнөөдөр 10:00 цагт товлогдоод байв. ГэвчХан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч нарын зөвлөгөөний тогтоолд Цагаатгах тогтоол гаргасан, эсхүл хэд хэдэн шүүгдэгчтэй хэрэгт зарим шүүгдэгчийн үйлдлийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж шийдвэрлэсэн шийдвэрийг дээд шатны шүүхээс буруу гэж үзэн хүчингүй болгосон хэргийг тухайн шүүгч болон бүрэлдэхүүнд хуваарилахгүйгээр дахин хуваарилалтад оруулна гэсний дагуу урьд шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүнд байсан шүүгч татгалзан гарах хүсэлт гаргасныг хүлээн авч, шүүх хуралдааныг 2022 оны гуравдугаар сарын 14-ний өдрийн 10:00 цаг хүртэл хойшлуулж шийдвэрлэжээ. Эл хэрэг урьд нь Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 2020 оны аравдугаар сарын 22-ны өдөр хэлэлцэгдэж, шүүгдэгч Г.Алтан, Э.Сүрэн нарыг цагаатгаж, шүүгдэгч Ч.Ганзориг, Г.Амарбат, Б.Мөнхжаргал нарт холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, шүүгдэгч Ш.Батхүүд 8 жилийн хорих ял оногдуулж шийдвэрлэсэн бөгөөд уг шийдвэр Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх болон Улсын дээд шүүхээр хянагдаж, Улсын дээд шүүхээс уг хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан байдаг. Улмаар 2021 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдрийн зарлагдсан шүүх хуралдаанд шүүгдэгч Г.Алтан болон түүний өмгөөлөгч Д.Наранцэцэг нараас шүүгдэгч Г.Алтанд холбогдох хэргийг тусгаарлаж шийдвэрлүүлэх, мөн түүнд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлтийг тус тус гаргасныг шүүх хүлээн авахаас татгалзаж, шүүх хуралдаан хойшилсон. Мөн өмгөөлөгч Д.Наранцэцэгээс шүүгдэгч Г.Алтанд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай хүсэлтийг шүүхэд дахин гаргасныг 2022 оны хоёрдугаар сарын 11-ний өдөр нээлттэйгээр хянан хэлэлцэж, хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна. Эх сурвалж:Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар

ЗГ: Түгжрэлийг бууруулах талаар хэлэлцэж байна

​​ Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хурлаар - Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах зарим төсөл, арга хэмжээний талаар, - Эрчим хүчний сэргэлтийн ерөнхий төлөвлөгөө, - Монгол Улсын хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулж, экспорт, импортын барааны ачаа тээврийг эрчимжүүлэх ажлын явц зэрэг 30 орчим асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна

УИХ-ЫН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ДАГУУ ХӨГЖЛИЙН БАНКНЫ АСУУДЛААР НЭЭЛТТЭЙ СОНСГОЛ ЗОХИОН БАЙГУУЛНА

​ Хөгжлийнбанкандүүссэн асуудлаар Нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулсан Сэтгүүлчдийн төлөөлөл болон Хөгжлийн банкны асуудлыг хариуцсан Ажлын хэсгийн гишүүдийн төлөөллийг УИХ-ындарга Г.Занданшатарөнөөдөр /2022.02.14/ хүлээн авч уулзан, санал солилцож, ажлын хэсэгт тодорхой үүрэг чиглэл өглөө. Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, шалгалт хийсэн талаарх Монгол Улсын Засгийн газар, Монгол банк болон аудитын тайлан, дүгнэлтзөвлөмжтэй танилцаж, дүнг УИХ-д танилцуулах үүрэг бүхий таван хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг УИХ-ындаргын захирамжаар 2022оны 01 дүгээр сарын 31-ний өдөр байгуулагдсан.Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ынгишүүн Б. Баттөмөр, ажлын хэсгийн гишүүдэдБ. Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн, Б.Пүрэвдорж, С.Чинзоригнарын гишүүд ажиллаж буй.УИХ-аасбайгуулагдсан ажлын хэсэг энэ сарын 17-ндэхний дүгнэлтээ танилцуулах бол 21-ндэцсийн дүгнэлтээ гаргах аж. Уулзалтын эхэнд УИХ-ындарга Г.ЗанданшатарЭнэ бол сүүлийн 10гаруй жилийн хугацаанд хуримтлагдсан асуудлууд.2015онд УИХ-ынАжлын хэсгийн дүгнэлт гарч байсан. 2018ондЗГХЭГ-ынХяналт шалгалтын удирдамж баталсан.Хөгжлийнбанканд2019онд Аудитын газар,ЗГХЭГ-аасшалгалтхийгдэж, 2020 ондСангийн яам,2021 ондМонгол банк шалгаж, дүгнэлтүүд ньэцэслэгдэж,10жилийн турш яригдаж байсан боловч одоо олны дэмжлэг авч нэлээн чухал асуудал болж байна. Олон талын хамтын ажиллагаа, та бүхний хичээл зүтгэлийн үр дүнд өнөөдрийн байдлаар 50 гаруйтэрбум төгрөгийн өр төлөгдсөн байна. Нэгдүгээр улиралдаа багтаад 200гаруй тэрбум төгрөг төлөгдөхөөр график, төлөвлөгөө хийгдээд, амлалт үүрэг аваад ажиллаж байгаа юм байна. Хууль хяналтын байгууллагуудаарАТГ-т 10,Эрүүгийн Цагдаагийн газарт 3,Дүүргийн цагдаагийн газарт 2,шүүхэд 25, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт8,хяналтыншатанд 6хэрэг шалгагдаж байна.Ажлын хэсгийн дүгнэлт гарсны дараабайнгын хороо хуралдаад Нээлттэй сонсгол зохион байгуулахчиглэл өгсөн гэдгийг онцлов. Уулзалтад оролцсон сэтгүүлчид энэ үеэр Нээлттэй хэлэлцүүлгээр яригдсан асуудлуудын талаар нэгдсэн мэдээлэл өгөхийн зэрэгцээ сонирхсон асуултдаа хариулт авлаа. Уулзалтын төгсгөлд УИХ-ындарга Г.ЗанданшатарХөгжлийнбанкандүүссэн асуудлаар хууль бус үйлдэлтэй хатуу тэмцэхийн зэрэгцээ асуудлыг хар цагаанаар нь ялгах шаардлагатай. Ном журмаар нь зээл аваад зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийг хэлмэгдүүлж болохгүй.Харин зээлийг зориулалт бусаар ашигласан,улс төрийнхамааралтай хүмүүст хатуу хариуцлага тооцох ёстой гэсэн байр сууриа илэрхийллээ хэмээн УИХ-ынХэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Видео: Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цуцаллаа

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2022 оны хоёрдугаар сарын 14-нд болж, дараах шийдвэрийг гаргалаа. Коронавируст халдварын цар тахалтай тэмцэх, эрсдэлийг бууруулах зорилгоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2022 оны хоёрдугаар сарын 14-ний өдрөөс цуцаллаа. Халдварын тархалт, хүн амын вакцинд хамрагдсан байдал, Эрүүл мэндийн яам, Улсын онцгой комиссын хуралдаанаас гаргасан шийдвэр зэргийг үндэслэн ийн шийдвэрлэлээ. Харин хилийн боомт орчимд коронавирус халдварын тархалт нэмэгдэж, экспорт, импортын үйл ажиллагаа тасалдахаас урьдчилан сэргийлэх зорилгоор Алтанбулаг, Булган, Боршоо, Гашуунсухайт, Замын-Үүд, Сүхбаатар, Ханги, Шивээхүрэн, Цагааннуур, Эрээнцав хилийн боомт байрлаж буй бүсэд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг тогтоож, халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Баян-Өлгий, Дорноговь, Дорнод, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Увс, Ховд аймгийн Засаг дарга нарт тус хуралдаанаас үүрэг болголоо. ​

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.