Шууд: У.Хүрэлсүх Үндэсний спортын анхдугаар их чуулганы нээлтэд оролцож байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний спортын анхдугаар их чуулганы нээлтэд оролцож байна

Ж.Эрхэмбаатар: Чанаргүй зээл олголтод оролцсон зарим албан тушаалтныг ажлаас нь чөлөөлж, хариуцлага тооцох мэдэгдэх хуудас АТГ-аас ирүүлсэн

​ Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022 оны хоёрдугаар сарын 23-ны даваа гарагт Хөгжлийн банкны удирдлагуудад зарим үүрэг чиглэл өгсөн. Тодруулбал, тус банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг бүхэлд нь өөрчлөх, ажилдаа хариуцлагагүй хандсан, чанаргүй зээлийн ангилалд багтсан компаниудын нөлөөнд орсон байж болзошгүй 20 гаруй албан тушаалтныг хуулийн байгууллагын саналд үндэслэн ажлаас нь чөлөөлөхийг даалгасан билээ. Энэ дагуу Хөгжлийн банкнаас зарим арга хэмжээг авч байна. Өнөөдөр хэвлэлийн бага хурал зохион байгуулж мэдээлэл хийлээ. Хөгжлийн банкны үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Ж.Эрхэмбаатар Улстөрчдийн нөлөөгөөр Хөгжлийн банкинд ажилд томилогдсон хүмүүсийн зарим нь өнөөг хүртэл ажлаа хийж байна. Чанаргүй зээл олголтод оролцсон зарим албан тушаалтныг ажлаас нь чөлөөлж, хариуцлага тооцох мэдэгдэх хуудас АТГ-аас ирүүлсэн. Энэ дагуу ажлаас нь чөлөөлж байна гэлээ. Зээл олголтод оролцсон Хөгжлийн банкны зарим албан тушаалтан тухайн компанийн хувь эзэмшдэг зөрчил ч шалгалтын явцад илэрснийг Ж.Эрхэмбаатар дэд захирал дурдаад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкийг алдаа, дутагдал гаргахгүй, хараат бусаар ажиллах үүрэг өгсөн. Бид бодлого, төлөвлөгөө гаргаад ажиллаж байна гэлээ. Өнгөрсөн нэгдүгээр сараас хойш Хөгжлийн банкинд 50 орчим тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгдсэн байна. Нийтэлсэн:Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Төрийн ордонд Хөгжлийн банкны удирдлагууд мэдээлэл өгнө

Өнөөдөр болох үйл явдлууд 09.00 цагтМУИС-ийн төв байрны дугуй танхимд Монгол Улсын төмөр замын салбарын хөгжлийн тулгамдсан асуудлууд олон улсын эрдэм шинжилгээний хурал болно. Утас: 77777727, 88090015. 80019812 09.00 цагтANCORE conference event hall-д Эрүүл мэндийн сэтгүүлчдийн эрэлт хэрэгцээ энэ цагт уулзалт болно. Утас: 99106580, 88023206 11.00 цагтТөрийн ордондХөгжлийн банкны удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлнэ. 11.00 цагтЭМЯ-наас коронавирусний нөхцөл байдлын талаар мэдээлнэ. 11.00 цагтМонгол ньюс мэдээллийн төвд Эрэл компанийн удирдлагууд Хөгжлийн банкны зээлийн талаар мэдээлнэ. 11.00 цагтХүч спорт хороо-нд Монгол Улсад орчин цагийн Дотоодын цэрэг үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойд зориулсан шатрын тэмцээн эхэлнэ.

Токио хотын Захирагчтай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулна

​ Монгол, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой өчигдөр тохиов. Түүхт ойн өдөр Токио хотын Захирагч Юрико Коикэ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарт хариу захидал илгээлээ. Захидалд Токио хотын Захирагч хоёр хотын хамтын ажиллагааг өргөжүүлж, харилцан ойлголцлын санамж бичиг байгуулах саналыг дэмжиж буйгаа илэрхийлжээ. Тэрбээр захидалдаа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, хүндэт Д.Сумъяабазар танаа Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг угтаж захидал илгээсэнд гүнээ талархаж байна. Токио, Улаанбаатар хотууд байгаль орчин, спорт зэрэг олон салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлж ирсэн. Токио хотын зүгээс хоёр хотын найрсаг хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах зорилгоор харилцан ойлголцлын санамж бичиг байгуулах саналыг бүрэн дэмжиж буйгаа илэрхийлье. Энэхүү санамж бичгийг энэ жилийн эцэс гэхэд байгуулахаар бэлтгэл ажлыг хангахаа мэдэгдье. Токио хот цар тахлын дараах сэргэлтийн тогтвортой хөгжлийн бодлогыг чухалчилж буй. Иймд хотын удирдлагууд тогтвортой хөгжиж буй хотуудыг дэмжиж, цар тахлын дараах сэргэлтэд туслалцаа үзүүлж байгаа. Мөн тогтвортой хөгжиж буй хотуудын сүлжээ байгуулахаар ажиллаж байна. Улаанбаатар хотыг тус эгнээнд нэгдэнэ гэдэгт итгэлтэй байна. Танд эрүүл энх, ажил хөдөлмөрийн амжилт, Улаанбаатар хотод их хөгжил цэцэглэлтийг ерөөж буйг минь хүлээн авна уу. Хүндэтгэсэн, Токио хотын Захирагч Юрико Коикэ хэмээжээ.

Украинд байгаа монгол оюутнуудыг Польш руу нэвтрүүлэх талаар хэлэлцэв

​ Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кшиштоф Бойког өнөөдөр хүлээн авч уулзжээ. Энэ үеэр Дэд сайд Б.Мөнхжин Украин Улсаас нутаг буцаагүй үлдсэн монгол оюутнуудын аюулгүй байдлыг хангахад тухайлбал, тэднийг Польш Улс руу нэвтрүүлэх, Шенгений визийг яаралтай горимоор олгох зэрэг асуудлаар Элчин сайдтай ярилцав.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.