НДШ-ийн 2 хувийн нэмэгдлийг зогсоох хуулийг 7-р сарын 1-нээс хэрэгжүүлэхийг дэмжив
2021-05-19 10:04:57 Нийтлэгдсэн: Улс төрУИХ- ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан өнөөдрийн (2021.05.18) үдээс өмнөх хуралдаанаар Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин, Ж.Батжаргал, Д.Батлут, Х.Болорчулуун, Г.Ганболд, Н.Наранбаатар, Ц.Сандаг-Очир, Д.Өнөрболор нар санаачилж, энэ сарын 4-ний өдөр өргөн мэдүүлж, УИХ-ын чуулганы тавдугаар сарын 13-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар тус хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн юм. Хуулийн төсөл нь хоёр зүйлтэй бөгөөд төслийн нэгдүгээр зүйлд, Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн хүснэгтийн Тэтгэврийн даатгал-Ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хувь хэмжээ 9.5 гэснийг 8.5,Тэтгэврийн даатгал-Даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хувь хэмжээ 9.5 гэснийг 8.5, Шимтгэлийн дүн-Ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хувь хэмжээ 12.7 гэснийг 11.7, Шимтгэлийн дүн-Даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хувь хэмжээ 12.5 гэснийг 11.5, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 12.5 хувиас гэснийг 11.5 хувиас гэж тус тус өөрчлөхөөр тусгасан хэмээн Байнгын хорооны дарга М.Оюунчимэг танилцуулав. Хуулийн төслийн нэгдүгээр зүйлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг энэ хуулийг 2021 оны долоодугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр төслийн 2 дугаар зүйлд тусгасан. Хэрэв энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжүүлэхээр бол хүндрэл учрах эсэхийг тодруулав. Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжих тохиолдолд 140,9 тэрбум орчим төгрөгийн нэмэлт зардал гарахаар байна. Харин долоодугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөд улсын төсөвт 94.6 тэрбум төгрөгийн эх үүсвэр шаардлагатай гэв. УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Б.Баярсайханнар уг хуулийг дагаж мөрдөх хугацааг нэгдүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөх, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хувь хэмжээг гурав хүртэлх хувиар бууруулах боломжтой эсэхийг тодруулж байв. УИХ-ын гишүүн Г.Ганболдуг хуулийн төслийг боловсруулах явцад мэргэжлийн байгууллагын тооцоо болон бусад хүчин зүйлсээс шалтгаалан уг хуулийг долоодугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөх нь зүйтэй гэсэн тайлбар хийв. УИХ-ын гишүүн П.Анужин уг хуулийн төслийг дэмжиж буйгаа илэрхийлж, нийгмийн даатгалын багц хуульд өөрчлөлт оруулж, нийгмийн даатгалын хуримтлал үүсгэх боломжтой эсэхийг тодруулж байв. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, нийгмийн даатгалын багц хуульд өөрчлөлт оруулахаар ажиллаж байна гэв. Хуулийн төслийн хоёрдугаар зүйлд, энэ хуулийг 2021 оны долоодугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тусгасан. Үүнтэй холбогдуулан төсөл санаачлагч УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин хуулийг 2021 оны долоодугаар сарын 01-нээс эхэлж дагаж мөрдөхөд улсын төсөвт 94,6 тэрбум төгрөгийн эх үүсвэр шаардлагатай, уг асуудлыг Засгийн газартай зөвшилцсөн болно гэлээ. Ийнхүү хуулийн төслийн нэг, хоёрдугаар зүйлийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн тухай санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайхан чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов. Үргэлжлүүлэн Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалтай нийцүүлэн боловсруулсан Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлэх гишүүн байгаагүй ба санал хураалт явуулахад 85.7 хувийн саналаар хэлэлцэх эсэхийг дэмжсэн. Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн П.Анужин чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Энэ онд 1.8 сая га талбай бүхий 12 газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авна
2021-05-19 09:55:59 Нийтлэгдсэн: Улс төрУИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өчигдрийн хуралдааандТусгай хамгаалалттай газар нутгийн талаар БОАЖ-ынсайд Н.Уртнасан мэдээлэл хийв. Улсын хэмжээнд 13.8 сая га талбай бүхий дархан цаазат газар 22, 13.2 сая га талбай бүхий байгалийн цогцолборт газар 36, 5.7 сая га бүхий байгалийн нөөц газар 48, 0.1 сая га газар бүхий дурсгалт газар 14нийт 120 газар, 32.8 сая га газрыг тусгай хамгаалалтад авсан байна. Өнөөдрийн байдлаар Ноён уулын дархан цаазат газарт хилийн заагийн тэмдэг тэмдэглэгээ байршуулах ажлыг эхлүүлээд байна. Энэ ондоо багтаан Ноён уулын дархан цаазат газрын дотоод бүсчлэл (Онгон бүс, хамгаалалтын бүс, хязгаарлалтын бүс)-ийг тогтооно. Ноён уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа байгуулах зардлыг 2022 оны төсвийн төсөөлөлд тусгахаар санал боловсруулан ажиллаж байна гэж байлаа. 2021 онд Архангай, Говь-Алтай, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Увс зэрэг 6 аймгийн 25 сумдын нутаг дэвсгэрийг хамарсан, дархан цаазат газрын ангиллаар 1, байгалийн цогцолборт газрын ангиллаар 3, дурсгалт газрын ангиллаар 3, байгалийн нөөц газрын ангиллаар 5 нийт 1.8 сая га талбай бүхий 12 газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авахаар ажиллаж байгааг салбарын сайд Н.Уртнасан мэдээлэлдээ онцоллоо гэжУлсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Азийн хөгжлийн банкнаас 170 сая ам.долларын зээл авах хуулийн төслийг дэмжлээ
2021-05-19 09:41:33 Нийтлэгдсэн: Улс төрУИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлт-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Уг хуулийн төслийг Засгийн газраас өчигдөр УИХ-д өргөн мэдүүлсэн юм. Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлт-ийн төслийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2021 оны тавдугаар сарын 4-ний өдрийн хуралдаанаараа зөвшилцөж, гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгохоор шийдвэрлэсэн юм. Энэ үндсэн дээр 2021 оны тавдугаар сарын 10-ны өдөр талууд Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлт-ийн гэрээг байгуулжээ. 170 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн нэмэлт эх үүсвэрийн 100 сая ам.долларыг төсвийн дэмжлэгт, 70 сая ам.долларыг 2021 оны долоодугаар сар хүртэл хүүхдийн 100 мянган төгрөгийг олгоход, үлдсэнийг нь цар тахлын эсрэг вакцин худалдан авах санхүүжилтэд зарцуулахаар тооцжээ. Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлт-өөр Азийн хөгжлийн банкнаас манай улс нийтдээ 170 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн нэмэлт эх үүсвэрийг авч ашиглахаар тохиролцжээ. Уг нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд авах санхүүжилтийн эх үүсвэрээрнэгдүгээрт,Хүүхдийн мөнгө хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжих, нийгмийн халамжийн хөтөлбөр, арга хэмжээг зорилтот бүлэгт чиглүүлэх, давхардлыг арилгах;хоёрдугаарт,коронавируст халдварын цap тахлын эдийн засаг, төсөвт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг бэхжүүлэхэд чиглэсэн арга хэмжээний хэрэгжилтийг дэмжих, төсвийн алдагдлыг санхүүжүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэх юм байна. Улсын төсвөөс шаардлагатай эх үүсвэрийг хуваарилан ажиллаж байгаа хэдий ч цар тахлын тархалтын эрсдэлийг бууруулах, ялангуяа өндөр эрсдэлтэй бүлэгт хүрэх эрүүл мэндийн үйлчилгээг үргэлжлүүлэхэд гаднын нэмэлт санхүүжилтийн дэмжлэг шаардлагатай хэвээр байгаа. Түүнчлэн цар тахлын эдийн засаг, төсөв, нийгмийн эмзэг бүлэгт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахад үргэлжлүүлэн бодлогын дэмжлэг авч, төсвийн алдагдлыг санхүүжүүлэх шаардлагатай байгаа аж. Иймээс Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлт-ийн хүрээнд авахаар тохирсон 170 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн нэмэлт эх үүсвэрийн 100 сая ам.долларыг төсвийн дэмжлэгт, 70 сая ам.долларыг 2021 оны долоодугаар сар хүртэл хүүхдийн 100 мянган төгрөгийг олгоход, үлдсэнийг нь цар тахлын эсрэг вакцин худалдан авах санхүүжилтэд зарцуулахаар тооцжээ. Азийн хөжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн эргэн төлөгдөх хугацаа нь 25 жил, үүнээс эхний 5 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх, зээлийн жилийн хүү нь 2 хувь байх бол энгийн эх үүсвэрийн зээлийн эргэн төлөгдөх хугацаа 15 жил, үүнээс эхний 3 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх бөгөөд зээлийн хүү нь Лондонгийн банк хоорондын зах зээлийн 6 сарын хүү дээр 0.5 хувийн шимтгэл болон хөрөнгийн нөөцийг баталгаажуулсан хураамж болох 0.15 хувийг нэмсэнтэй тэнцүү байх нөхцөлтэй юм.
Олимпийн эрх авсан тамирчдад 10 сая төгрөгийн нэг удаагийн дэмжлэг үзүүлнэ
2021-05-19 09:06:45 Нийтлэгдсэн: Улс төрМонгол Улс Токио-2020 зуны олимп, Паралимпийн наадамд оролцохоор спортын 12 төрөлд 30 эрх аваад байна. Олимпийн хугацаанд эрх авсан тамирчин тус бүрт 10 сая төгрөгийн нэг удаагийн дэмжлэг үзүүлэх, Үндэсний шигшээ багийн тамирчдын цалинг 1.5 сая төгрөг болгож нэмэх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх болсноо Монгол Улсын Ерөнхий сайд, Олимпийн наадамд бэлтгэх үндэсний хорооны дарга Л.Оюун-Эрдэнэ хэллээ. Тэрээр Монгол Улс төдийгүй дэлхий нийтэд энэ зуны хамгийн их хүлээлттэй байгаа арга хэмжээ бол нэг жил хойшлоод байгаа Токиогийн олимп. Энэ удаагийн олимп хүн төрөлхтөн цар тахлыг даван туулсны бэлгэдэл болно. Бид амжилт гаргах, аваргатай болохын төлөө бүх боломжоо дайчлах ёстой. Үүнд Үндэсний хорооны гишүүдийн хамтын ажиллагаа чухал гэлээ. Тамирчдын бэлтгэл сургуулилтыг эрүүл ахуй, халдвар хамгааллын дор шинжлэх ухааны үндэслэлтэй, зөв төлөвлөлтөд тулгуурлаж зохион байгуулах, нийт бүрэлдэхүүнийг PCR шинжилгээ, дархлаажуулалтад хамруулах, эрхийн оноо цуглуулах болон эрх олгох олон улсын тэмцээнд оролцох багийн бүрэлдэхүүнийг улс хооронд зорчих тусгай үүргийн нислэг, олон улсын нислэгийн хуваарьт багтаах зэргийг албаны хүмүүст үүрэг болгов гэжЗасгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй