Замын-Үүдийн ачаа тээврийн эргэлтийг нэмэгдүүлэх талаар БНХАУ-ын Элчин сайдтай ярилцлаа
2021-05-21 09:26:48 Нийтлэгдсэн: Улс төрШадар сайд С.Амарсайхан өнөөдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чай Вэньруйтэй уулзжээ. Уулзалтын эхэнд коронавирусний халдвартай тэмцэхэд хөрш орны тусламж дэмжлэг багагүй байж, шаардлагатай вакцины нөөцийг бүрдүүлэхэд хамтран ажилласанд Шадар сайд талархал илэрхийлсэн байна. Эдийн засгийг сэргээх төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхтэй холбоотой экспортыг нэмэгдүүлэх чиглэлд Элчин сайд Чан Вэнруйг дэмжлэг үзүүлснээр Гашуунсухайт, Нарийнсухайт боомтуудын нүүрсний экспорт нэмэгдсэн талаар тэрбээр онцлон тэмдэглэлээ. Талууд энэ удаагийн уулзалтаар Замын-Үүд боомтоор нэвтрэх ачаа тээврийн хэрэгслийн эргэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцлоо. Мөн хил орчмын чөлөөт бүсийг хөгжүүлэх Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хийж, хамтран ажиллахаар тохиролцлоо. Хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлж, худалдаа эдийн засгийг сэргээх Засгийн газар хоорондын хамтарсан чөлөөт худалдааны бүсийг байгуулах саналтай байгааг Элчин сайд Чай Вэньруй дурдлаа. Дэлхийн нийтэд коронавирусний халдвараас шалтгаалан ачаа тээврийн эргэлт удаашралтай байгааг тэрбээр дурдаад ЗамынҮүдийн боомтоор нэвтэрч буй ачаа эргэлтийг түргэсгэхэд анхаарч ажиллахаа мэдэгдлээ гэж Шадар сайдын ажлын албанаас мэдээллээ.
ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛАХАД ЖИЛ БҮР 420-ООС ДООШГҮЙ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
2021-05-20 09:10:50 Нийтлэгдсэн: Улс төрЗасгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр боллоо. Энэ удаагийн хуралдаан өргөтгөсөн хэлбэрээр болж Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, орон сууцжуулах хөтөлбөр, дулаан, эрчим хүч, усан хангамж, цэвэрлэх байгууламж, дагуул хот, Богдхан төмөр зам, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл зэрэг асуудлыг хэлэлцлээ. Хуралдааны өмнө Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэлэв. Тэрээр Ерөнхий сайдаар томилогдсоныхоо дараа УИХ-ын чуулганд үг хэлэхдээ: - Хот, хөдөөгийн хөгжлийн зохист тэнцвэрийг хангана - Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг эдийн засгийн жам ёсны урсгалтай уялдуулж шинээр зохион байгуулна - Хотын төвлөрлийг багасгах цогц арга хэмжээ авна - Нийтийн тээвэр болон дагуул хотуудыг холбосон дэд бүтцийг үе шаттай шийдвэрлэнэ - Хүн амын тал нь оршин сууж байгаа хотын асуудлыг нийслэлийн удирдлагуудад даатгаж орхихгүй, нийслэлчүүдтэйгээ хамт байж, сэтгэл гарган хамтран ажиллана гэдгээ мэдэгдэж байсан юм. Энэ дагуу Засгийн газрын өнөөдрийн хуралдааныг өргөтгөсөн хэлбэрээр явууллаа. Хуралдаанд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нар тухайн салбарын өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний талаар танилцуулав. Түгжрэлийг бууруулахад жил бүр 420-оос доошгүй тэрбум төгрөг зарцуулна Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах зорилгоор 2022-2024 онд жил бүр 420-оос доошгүй тэрбум төгрөгийг улсын төсөвт тусгаж байхыг сайд Б.Жавхланд даалгав. Түгжрэлийг бууруулах, нийтийн тэврийн үйлчилгээний чанарыг сайжруулах гадаадын зээл, тусламжийн төсөл, арга хэмжээг Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгах гэрээ, хэлэлцээр байгуулахыг холбогдох сайд нарт үүрэг болгов. Дээрх хөрөнгийг автозам, замын өргөтгөл, шинэчлэл, зогсоол, уулзвар, нүхэн гарц, гүүрэн байгууламж, хурдны зам барих, нийтийн тээврийн парк шинэчлэл зэрэг цогц арга хэмжээнд зарцуулах юм. Мөн багтаамж ихтэй, үр ашигтай байх нийтийн тээврийн шинэ төсөл, арга хэмжээг энэ онд боломжит эх үүсвэрээр санхүүжүүлнэ. Нийслэл хот өнгөрсөн хоёрдугаар сард зургаан дүүргийн 400 орчим мянган хүний дунд судалгаа явуулахад 85 хувь нь түгжрэлийг яаралтай шийдвэрлэх шаардлагатай гэсэн байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарын танилцуулгаас үзвэл: - Замын хөдөлгөөний хурд 13 км/цаг, оргил цагт 8.9 км/цаг, өөрөөр хэлбэл нэг км замыг дунджаар 10 минутад туулдаг - Нийт замын 78 хувь нь түгжрэлтэй. 2010 онтой харьцуулахад гол замуудын сүлжээний даац гурав дахин хэтэрсэн - Иргэд өдөрт дунджаар 2.5 цаг, жилд 35 өдрийг түгжрэлд өнгөрөөдөг. Түгжрэлээс болж алдсан боломжийн нийт өртөг 2.7 их наяд төгрөг, байдал энэ хэвээр байвал 2025 он гэхэд энэ тоо 24 их наяд болох тооцоо гарчээ. Хотын даргын хэлснээр хөдөлгөөн тэг зогсолтын хэмжээнд, зам байгууламж болон зорчих хөдөлгөөн хамгийн муу буюу сүйрлийн түвшинд байна. Нийслэл хот багтаамж ихтэй нийтийн тээвэр, суурь дэд бүтэц, замын сүлжээг нэмэх, дагуул хот, дэд төвийг хөгжүүлэх, цэцэрлэг, сургууль болон Богдхан төмөр зам барьж хэт ачааллыг бууруулах бодлого боловсруулжээ. Ялангуяа багтаамж ихтэй нийтийн тээвэр нэвтрүүлэх, паркийг нь шинэчлэх, замын дэд бүтцийг сайжруулах, автомашины зогсоол нэмэх нь нэн тэргүүнд хийх ёстой ажил гэж үзэж байна. 2024 он гэхэд байгальд ээлтэй 500-1,000 автобус үйлчилгээнд гаргаж, 290 буудлыг шинэчлэн, 5,000 автомашины зогсоол шинээр байгуулахаар төлөвлөсөн. Мөн гол гудамж зам, тойрог замын сүлжээ, хороолол дундах холбоос зам, зургаан нүхэн гарц, зургаан уулзвар, долоон гүүр, 98 км явган, 249 км дугуйн замыг шинээр барьж, өргөтгөж, шинэчлэх юм. Цогц арга хэмжээ авснаар 2024 он гэхэд түгжрэлийг 50 хувь бууруулах зорилт тавиад байна. Хотын цахилгаан, дулаан хангамжийн тав дахь эх үүсвэрийг шийднэ Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанд салбарын сайд нар цэвэрлэх байгууламж, усан хангамж, дагуул хот, дулаан, цахилгаан, эрчим хүчний дэд бүтцийн талаар танилцууллаа. Үүнтэй холбогдуулан хотын цахилгаан дулаан хангамжийн тав дахь эх үүсвэрийг Дулааны гуравдугаар цахилгаан станцын дэд бүтцийг түшиглэн тус станцыг өргөтгөж шинэчлэх төсөлтэй уялдуулахыг холбогдох сайд нарт даалгалаа. Мөн хуралдаанаар цар тахлын нөхцөл байдал, авч байгаа хариу арга хэмжээ, Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө-ний хэрэгжилт, төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа бараа, ажил, үйлчилгээний худалдан авах ажиллагааны талаар хэлэлцлээ гэжЗасгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.
Сонгуулийн үеэр ажиллах ажилтнуудын хамгаалах хувцас, хоолны зардлыг ЗГ-ын нөөц сангаас гаргана
2021-05-20 09:03:18 Нийтлэгдсэн: Улс төрЕрөнхийлөгчийн сонгуулийн үед сонгогчдоос гадна хэсгийн хороодын 37 мянга гаруй ажилтныг хамгаалах хувцас, хэрэглэл, хоолны зардал болон бараа, материалыг 21 аймагт хүргэх зэрэгт шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар боллоо. Сонгогчид болон хэсгийн хороодод ажиллах хүмүүст амны хаалт, бээлий, хамгаалалтын хувцас, гар ариутгагч, байр ариутгах бодисоор хангах бөгөөд Сонгуулийн хэсгийн хороодод ажиллах 6,300 орчим хүний хоолны зардлыг багтаажээ. Мөн Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн үед цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэхтэй холбоотой түр журам болон зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх хүсэлтийн маягтыг хавсралтаар баталсан байна. Сонгуулийн сурталчилгааны үед болон нам, эвсэл, нэр дэвшигчийн ухуулах байранд халдвараас сэргийлэх /халдваргүйжүүлэлт, агаар сэлгэлт, чийгтэй цэвэрлэгээг тогтоосон хугацаанд хийх, иргэдийн халууныг хэмжих, ариутгагч бодисоор хангах, хоорондын зай бариулах, санал авах байр сэжигтэй тохиолдлыг түр тусгаарлах өрөөтэй байх гэх мэт/, сэжигтэй тохиолдол илэрсэн үед авах арга хэмжээ, нам, эвсэл, нэр дэвшигчийн эрх, үүргийг журамд тусгасан байна. Сонгуулийн үед халдвараас урьдчилан сэргийлэхдээ: Хүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдал, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, халдвараас урьдчилан сэргийлэх Ил тод, хариуцлагатай байх Ялгаварлан гадуурхахгүй, гутаан доромжлохгүй байх Байгууллага хоорондын хамтын ажиллагааг хангах Хүний нэр төрийг хүндэтгэн харьцах зарчим баримтлах юм байна.
С.Баярцогтыг 4 жил 8 сар хорьж, Д.Ганболд, Б.Бямбасайхан нарыг суллахаар боллоо
2021-05-20 08:51:41 Нийтлэгдсэн: Улс төрУлсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар С.Баярцогт нарын 5 хүнд холбогдох 470 хавтас хэргийг шүүгдэгч нар, тэдний өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хянан хэлэлцжээ. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээдС.Баярцогтыннийт эдлэх ялыг нийтийн албан тушаалд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 4 жил 8 сар хорих ялаар тогтоов. Мөн С.Баярцогтоос 1 сая 345 876 ам.долларыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх өдрийн төгрөгийн ханшаар тооцон гаргуулж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэлээ. С.Баярцогтод холбогдох 2015 оны Эрүүгийн хуулийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан /үндэслэлгүйгээр хөрөнгөжих/ гэмт хэргийг тус хуулийн 18.6 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан /мөнгө угаах/ гэмт хэрэгт нэгтгэн зүйлчилж, түүнд 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2, 2015 оны Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар дээрх шийдвэрийг гаргасан байна. Харин прокуророос Б.Ариунсан, Б.Бадрал, Б.Бямбасайхан, Д.Ганболд нарт 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр шүүгдэгч нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Д.Ганболд, Б.Бямбасайхан нарыг даруй суллахаар шийдвэрлэжээ. Хэргийн явцыг сануулбал, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцээд С.Баярцогтыг эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг давтан үйлдсэн, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө мөнгө, орлогын эх үүсвэрийг нуун далдалж мөнгө угаасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2, 2015 оны Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2.3, 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, нийт 10 жил хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэжээ. Б.Ариунсан, Б.Бадрал, Б.Бямбасайхан, Д.Ганболд нарыг эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас хүнд хор уршиг учруулсан гэмт хэрэгт гүйцэтгэгч, хамжигчаар хамтран оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар Б.Бямбасайхан, Д.Ганболд нарт тус бүр албан тушаал эрхлэх эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 4 жил хорих, Б.Ариунсан, Б.Бадрал нарт тус бүр албан тушаал эрхлэх эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сар хорих ял оногдуулсан байна. Мөн С.Баярцогтоос гэмт хэрэг үйлдэх замаар олсон орлого болон үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн биет хөрөнгийг хурааж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн юм. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг 2020 оны 12 дугаар сарын 3-ны өдөр хянан хэлэлцээд прокуророос С.Баярцогтод 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийх ажлын хэсгийн орлогчоор томилогдон ажиллахдаа албан тушаалын байдлаа урвуулан, өөрийн эхнэр Ч.Нарантуяагийн хувьцаа эзэмшдэг нэр бүхий компаниудаар дамжуулж их хэмжээний орлого олж, Монгол Улсад хүнд хор уршиг учруулсан гэх хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ. Улмаар С.Баярцогтод холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчилж, 2015 оны Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 18.6 дугаар зүйлийн 2.3, 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, нийт 4 жил 8 сар хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Б.Ариунсан, Б.Бадрал, Б.Бямбасайхан, Д.Ганболд нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас хүнд хор уршиг учруулсан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэм буруутай гэж өөрчилж, 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар Б.Бямбасайхан, Д.Ганболд нарт тус бүр нийтийн албан тушаал эрхлэх эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 3 сар хорих, Б.Ариунсан, Б.Бадрал нарт тус бүр нийтийн албан тушаал эрхлэх эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил хорих ял шийтгэжээ.
Г.Занданшатар: Нотолгоо, шинжлэх ухаанд суурилсан шийдвэр л оновчтой, хэрэгжих боломжтой
2021-05-20 08:45:54 Нийтлэгдсэн: Улс төрУИХ-ындарга Г.Занданшатарынсанаачилгаар өнөөдөр Төрийн их өгөгдлийг бодлогын шийдвэрт ашиглах нь төслийн танилцуулга, хэлэлцүүлэг боллоо. Улсын хөгжлийн бодлого үр дүнтэй байх эсэх нь салбар хоорондын бодлогын уялдаа үр дүнтэй байхаас ихээхэн хамаардаг. Харин салбар хоорондын бодлогын уялдааг нэгдсэн тоон мэдээллийнсангүйгээрүнэлэх боломжгүй юм. Иймд Төрийн их өгөгдөл төсөл нь энэхүү боломжийг бүрдүүлж төрийн бодлогыг тодорхойлоход тухайн нэг иргэн, өрх, аж ахуйн нэгжийн хувьд нийгэм, эдийн засгийн бүрэн хэмжээний түүхэн өгөгдөлд суурилах боломж бүрдэх аж. Төрийн нэгдсэн их өгөгдлийн сан байгуулснаар хоорондоо уялдаа холбоо бүхий, чанарын шаардлагыг хангасан мэдээлэлд үндэслэн Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн бодлого, улмаар салбаруудын хөгжлийн бодлогын үр нөлөөг үнэн зөв тодорхойлох боломж бүрдэж, төсвийн зардал хэмнэгдэж, мэдээлэгчид (мэдээлэл өгч буй иргэн, аж ахуйн нэгж)-д очих ачаалал, мэдээллийн давхардал буурч, мэдээллийн хэрэглэгчид болох төр засаг, аж ахуйн нэгж, судлаачид, иргэд, байгууллагад мэдээлэл нь хурдан шуурхай хүрэх бололцоотой. Мөн мэдээллийг холбож, уялдуулах, боловсруулалт, тооцоолол хийх үйл ажиллагаа хурдан шуурхай, ухаалаг болж, цогц мэдээллийг нэг дороос авах, төрийн бодлого үр дүнтэй, зорилтот бүлэгтээ хүрдэг болох ба төрийн шийдвэр өргөн хүрээг хамарч, оновчтой болно. Улмаар урт хугацааны өөр, өөр багц өгөгдлүүдийг холбон уялдуулах, шинжилгээ, судалгааны ажлуудын хамрах хүрээг өргөжүүлэх боломж судлаач нарт бий болно. Хавтгайрсан халамж, оновчгүй төлөвлөлтүүд үр дүнгүй бодлого шийдвэрийн жишээ Хэлэлцүүлгийн нээж УИХ-ындарга үг хэллээ. Тэрбээрбаримт, нотолгоо, шинжлэх ухаанд суурилж гаргасан шийдвэр л оновчтой, үр ашигтай, хэрэгжих боломжтой байдаг. Гэтэл бид аливаа шийдвэр гаргахдаа бусад салбар, байгууллагад байгаа өгөгдөлтэй уялдуулж, холбож дүн шинжилгээ хийхгүй байна. Өөрөөр хэлбэл шаардлагатай өгөгдлүүдийг уялдуулан холбож, тухайн бизнес, тухайн салбарынхаа бүрэн зураглалыг харж чадахгүйгээр ерөнхий байдлаар бодлого, шийдвэрүүд гаргаж байна. Ингэснээр бодлого нь үр дүнгүй, өндөр зардалтай, зорилтот байгаа онохгүй байх явдал цөөнгүй гарч байгааг нуух хэрэггүй. Үүний тодорхой жишээ нь хавтгайрсан халамж, оновчгүй төлөвлөлтүүд мөн гэж судлаачид үзэж байгаа юм. Нөгөө талаар төр өөрт байгаа өгөгдлөө бусдад ашиглуулдаггүй, бусдад байгааг ашигладаггүй, яаж ашиглахаа ч сайн мэдэхгүй байгаа нь бидний алдаа юм.Цаашид бид ийм байдлаар удаан явж болохгүй.УИХ хууль тогтоох үйл ажиллагаандаа Их өгөгдлийгашиглахёстой гэж үзэж Парламентын судалгааны хүрээлэн байгуулсан. Энэ хүрээлэн Өгөгдлийг системчлэн цуглуулах, түүгээрээ Их Хурлын гишүүдийг хангах үндсэн үүрэгтэй. Зөвхөн өөрт байгаа төдийгүй гаднын улс орнуудын хууль тогтоох үйл ажиллагаанд хуримтлагдсан сайн туршлага, зөв жишээ, шинжлэх ухааны мэдээлэл, баримт нотолгоонд суурилан хууль тогтоохыг бид зорилгоо болгож байна. Хуулийн төсөл боловсруулахlawmaker.parliament.mn, хуулийн төсөлд иргэд, эрдэмтэн судлаачдын саналыг авахlawforum.parliament.mnцахим системийг бий болгож, ашиглаж эхэллээ. Энэ мэт аль болох олон өгөгдөл дээр суурилж, түүндээ зөв дүн шинжилгээ хийж чадвал урт настай, хэрэгжих боломжтой, амьдралд нийцсэн хууль гарна гэж бид үзэж байна хэмээн онцоллоо. Мөнтөрийн өгөгдлүүдийг нэгтгэн холбож, төрийн Их өгөгдлийн сан байгуулснаар маш олон төрлийн статистик дүн шинжилгээнүүд гаргаж болно. Энэ нь одоогийн статистикийн мэдээлэл гаргаж буй уламжлалт аргууд буюу тооллого, судалгаа хийх, мэдээ тайлан гаргах зэрэг ихээхэн цаг хугацаа, төсөв зардал гаргадаг ажлыг хялбарчилж, илүү олныг хамарсан, бодит чанартай, сайн нарийвчлалтай, айл өрх, аж ахуйн нэгжид дарамт багатай, шинэ төрлийн статистик бий болгох боломжтой. Хамгийн чухал үр дүн нь өгөгдлийн сангуудыг нэгтгэж дүн шинжилгээ хийснээр нотолгоонд суурилсан, оновчтой бодлогын шийдвэр гаргах тогтолцоо бий болно. Статистикийн мэдээллийн хурд, чанар сайжирна хэмээлээ. Нэгдсэн санг бий болгоход технологийн шийдэл, зардлыг бодолцож, байгууллагууд чанарын өгөгдөлд анхаарах хэрэгтэйг оролцогчид хэлж байлаа. Мөн өгөгдлийн сангийн байршлын асуудал, нөөц, аюулгүй байдалд онцгой анхаарч мэдээллийг хамгаалдаг төрийн чадварлаг байгууллага байхшаардлагатайгаасгадна мэдээллийн технологийн сайн мэргэжилтэн, хүний нөөц, техник тоног төхөөрөмжийн асуудлуудын талаар саналуудаа хэлж, ярилцав. Үүнээс гадна Төрийн байгууллага хоорондын мэдээлэл солилцооны асуудлын эрхзүйн орчинг бүрдүүлэх талаароролцогчидбайр сууриа илэрхийллээ хэмээнУИХ-ынХэвлэлмэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй