Шууд үзэх: Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдэл хийж байна
2022-02-14 12:07:25 Нийтлэгдсэн: Улс төрШууд үзэх: Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдэл хийж байна
Хөшигийн хөндийн шинэ хотын бүтээн байгуулалтыг дөрөвдүгээр сарын 1-нд эхлүүлнэ
2022-02-11 08:15:25 Нийтлэгдсэн: Улс төр Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх Монгол Улсын Шадар сайдаар ахлуулсан Ажлын хэсэг хуваарийн дагуу хуралдлаа. Хуралдаанаар Ерөнхий сайдаас үүрэг болгосны дагуу Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын ажлыг ирэх дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлүүлнэ. Үүнтэй холбоотойгоор зам, дэд бүтэц, дулаан эрчим хүчний шугам сүлжээ, цэвэр бохир усны хангамж, үерийн ус зайлуулах далан суваг, хог хаягдлын менежментийн асуудлыг цогцоор нь шат дараатай шийдвэрлэх талаарх ажлын төлөвлөгөөгөө Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар танилцууллаа. Шадар сайд С.АмарсайханХөшигийн хөндийн 150 мянган ам төвлөрөн суурьших хотын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр Засгийн газраас төлөвлөж байгаатай холбогдуулан та бид төлөвлөгөөгөө улам нарийвчлан гаргаж, гүйцэтгэлийг хангуулан ажиллах шаардлагатай. Мөн хот байгуулалт, чөлөөт бүсийг хөгжүүлэх чиглэлээр ажиллаж байсан олон улсын туршлагатай, дотоод гадаадын мэргэжлийн байгууллагуудын оролцоог хангаж ажиллах нь чухал. Цаашдаа өсөн нэмэгдэх ирээдүйн хэрэгцээ шаардлагыг тооцон авто зам, төмөр зам, нийтийн тээврийн LRT зэрэг шийдлүүдийн төлөвлөлтийг зураг төсөлтэйгөө уялдуулж, хот төлөвлөлтийг хийхэд анхаарах нь зүйтэй гэв. Мөн Халдварт өвчин судлалын үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төв зэрэг эрүүл мэндийн томоохон цогцолборын барилга байгууламжийг Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд тусгаж, дэлхийн жишигт нийцсэн нарийвчилсан зураг төслийг боловсруулж, танилцуулахыг даалгалаа. Эх сурвалж: Шадар сайдын хэвлэл
Эрүүл мэндийн салбарын эрх зүйн шинэчлэлийн хүрээнд байгуулагдсан ажлын хэсэг хуралдав
2022-02-10 08:40:49 Нийтлэгдсэн: Улс төр УИХ-ын даргын 2022 оны нэгдүгээр сарын 19-ний өдрийн 08 тоот захирамжаар Эрүүл мэндийн салбарын эрх зүйн шинэчлэлийн хүрээнд холбогдох хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан. Уг ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн ахалж, бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Ц.Туваан, Н.Учрал, Б.Энхбаяр нар ажиллаж байна. Тус ажлын хэсэг анхны хуралдаанаа өнөөдөр (2022.02.09) хийлээ. Хуралдаанд Эрүүл мэндийн яам, ЭМДЕГ, НЭМҮТ, ХӨСҮТ, ЭХЭМҮТ зэрэг салбарын төлөөллүүд оролцов. ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Эрүүл мэндийн тухай хууль, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулиудын нэмэлт, өөрчлөлтийн талаарх үнэлгээ хийсэн, удахгүй Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр бэлтгэл ажил хийгдэж буй талаараа танилцуулав. Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хууль, Дархлаажуулалт тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Эх хүүхдийн эрүүл мэндийн тухай хууль, Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зэрэг нийт 12 хууль дээр салбар дундын ажлын хэсэг байгуулагдан судалгаа болон үнэлгээний ажлууд хийгдэж буй гэв. Оролцогчид тус хуулиуд болон тулгамдаж буй асуудал, шийдэх гарцуудын талаар ярилцаж саналаа хэллээ. Эх сурвалж:УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдөр: Коронавируст халдвар цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээ, Монгол Улсын хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулж, экспорт, импортын барааны ачаа тээврийг эрчимжүүлэх ажлын явц, Төсвийн хөрөнгө оруулалтын худалдан авах ажиллагааны явц, хэрэгжилт, санхүүжилтийн гүйцэтгэл, Аж үйлдвэржилтийн сэргэлтийн ерөнхий төлөвлөгөө, Эрчим хүчний сэргэлтийн ерөнхий төлөвлөгөө зэрэг 10 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөөд байна.
Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан өнөөдөр буюу хоёрдугаар сарын 9-нд болно. Хуралдаанаар Ардын чуулган нам, Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам, Монголын Төв нам үүсгэн байгуулсныг бүртгүүлэх, Монгол Ардын намын дарга, намын шинэчилсэн хөтөлбөр, үндсэн дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг бүртгүүлэх, Ардчилсан намын үндсэн дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг бүртгүүлэх, Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намын даргыг бүртгүүлэх тухай хүсэлтүүдийг тус тус хэлэлцэнэ. Мөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн зарим зүйл, хэсгийг тайлбарлах тухай тогтоолын төсөл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.2-т заасны дагуу Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс ирүүлсэн санал үндэслэлтэй эсэхийг шийдвэрлэх, Улс төрийн намын бүртгэл хөтлөх журамд нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг хэлэлцэх юм. Түүнчлэн Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны дэгд заасны дагуу Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох зохицуулалтыг тайлбарлах тухай хууль тайлбарлах хэрэгцээ, шаардлага, тайлбарын цар хүрээ, арга зүйг тодорхойлсон Эрүүгийн хэргийн танхимын саналыг хэлэлцэж, зөвшөөрөл олгох эсэх асуудлыг хэлэлцэнэ.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй