Дээд шүүх О.Цогтгэрэл, М.Тулгат нарыг бүртгэхээс татгалзлаа
2021-04-28 11:53:17 Нийтлэгдсэн: Улс төрУлсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан 2021 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр болж, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.8-д заасны дагуу зарим намуудын бүртгэлтэй холбоотой асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанаар Ардчилсан намын үндсэн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах, тус намын хувийн хэрэг дэх мэдээлэлд өөрчлөлт оруулах буюу намын даргаар О.Цогтгэрэл, М.Тулгат нарыг тус тус бүртгүүлэх тухай хүсэлтүүдийг хэлэлцээд Улс төрийн намын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.9-т зааснаар намын дүрмээр зохицуулах намын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой маргаан гэж үзэж, дээрх хүсэлтүүдийг хангахаас татгалзаж шийдвэрлэв. Мөн Ардчилсан намын Үндсэн дүрмийн хороо, Дотоод сонгуулийн хорооны гишүүдийн өөрчлөлтийг бүртгүүлэх хүсэлтийг Улс төрийн намын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т заасан үндэслэлээр хангахаас татгалзлаа. Эх сурвалж: Улсын дээд шүүх
“БОГДХАН ТӨМӨР ЗАМ” ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖЛЫН ХЭСГИЙН ТАНИЛЦУУЛГЫГ СОНСОВ
2021-04-28 11:35:14 Нийтлэгдсэн: Улс төрБогдхан төмөр зам төслийг хэрэгжүүлэх ажлын явцын талаар ажлын хэсгийн гишүүд Монгол Улсын Ерөнхий сайдад танилцуулав. Богдхан төмөр замын төсөл нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэг /УБТЗ ХНН/-ийн гол замаас Мандал өртөөнөөс салаалан Богдхан уулын урдуур тойрч Мааньт өртөөнд холбогдох чиглэлтэй төмөр замын төсөл юм. Уг төсөл хэрэгжснээр төмөр замын дамжин өнгөрөх болон бусад экспорт, импортын ачаа тээврийг Богд уулын урдуур тойруулж, Нийслэл дундуур өнгөрүүлэлгүй аялуулна. Төмөр замын одоогийн шугамыг зорчигчийн галт тэрэг аялуулах, хот дүүргийн нийтийн зорчигч тээвэрт ашиглах боломж бүрдэнэ. Мөн Богдхан төмөр замын төсөл нь УБТЗ ХНН-ийн гол замын хамгийн өндөр хэвгийтэй, жингийн хугарал үүсгэдэг (галт тэрэгний жин 4,200 тонн хүртэл буурдаг), өгсүүр хэсгүүд болох Эмээлт, Хоолтын давааг тойруулж тавьснаар галт тэрэгний хэсгийн хурд нэмэгдэн бүх хэсгүүдэд ижил 5,800-6,000 тонн жинтэйгээр аялж ачаа тээвэрлэлтийг жилд 5-6 сая тонноор нэмэгдүүлэхээс гадна Эмээлт зөрлөгөөс Хангай зөрлөг хоорондын замд байрлах хамгийн бага радиустай тахирууд дээр үүсдэг хүндрэлүүд шийдвэрлэгдэж, зам ашиглалтын зардлыг бууруулах эдийн засгийн үр ашигтай юм. Улаанбаатар хотын автозам болон төмөр замын ачаа тээврийн ачааллыг бууруулах, эргэлтийг нэмэгдүүлэхэд үр өгөөжөө өгнө хэмээн тооцож буй. Богдхан төмөр замыг барьж байгуулах талаар Монгол Улсын Их Хурлаас 2016 онд баталсан Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон Монгол Улсын эдийн засгийг сэргээх хөтөлбөр-т тус тус тусгасан байдаг. Иймд ажлын хэсгийн ерөнхий төлөвлөгөө, зураг төслийн ажлын урьдчилсан төсөв, төлөвлөгөөний шинэчилсэн ерөнхий мэдээллийг өнөөдөр танилцуулав. Нэн тэргүүнд нарийвчилсан зураг төсөл боловсруулахад шаардагдах судалгааны ажлыг эхлүүлэх нь зүйтэй гэдгийг Ерөнхий сайд хэлээд судалгааны ажлын санхүүжилтийг богино хугацаанд шийдвэрлэх гарцыг ажлын хэсгийн гишүүд болох Сангийн сайд, ЗТХ-ийн сайд нарт даалгаж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг үүрэг болговгэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.
Засгийн газар Улаанбаатарын замын түгжрэлийг бууруулах зарим арга хэмжээний тухай хэлэлцэнэ
2021-04-28 10:55:47 Нийтлэгдсэн: Улс төр Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Өнөөдөр: Коронавируст халдвар цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай хариу арга хэмжээ, Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний хэрэгжилт, Концессын хэрэгжилтийн явцын талаар, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах зарим арга хэмжээ зэрэг 20 орчим асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна гэжЗАСГИЙН ГАЗРЫН ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗРААС МЭДЭЭЛЛЭЭ.
ХЗБХ: Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн төслийг эцэслэн хэлэлцэв
2021-04-27 12:05:47 Нийтлэгдсэн: Улс төрУИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Патентын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцэслэн хэлэлцэв. Хуралдаанд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж, Оюуны өмчийн газрын дарга Б.Энхсүх болон холбогдох албан тушаалтнууд оролцсон. Эхлээд, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, хуулийн нэр томьёоны найруулгын саналыг төсөлд тусган жигдэлж, нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг нэмж тусгасан гэдгийг Ажлын багийн ахлагч, УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг танилцуулгадаа онцолсон. Мөн ажлын багаас хууль хоорондын зөрчлийг арилгах үүднээс төслийн 29.2-т Барааны тэмдгийг нийтэд түгээмэл болсонд тооцуулахад үйлчилгээний хөлс төлнө гэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёолол гаргасныг татан авч байгаа мэдэгдлээ. Ингээд хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асуух гишүүн байгаагүй тул Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов. Үргэлжлүүлэн Засгийн газраас Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Ажлын багийн танилцуулгад, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн зөвлөл нь зохиогчийн эрхийн хууль, тогтоомжийг хангах чиглэлээр бүтээл ашиглалтын тарифыг хянан баталгаажуулах, төлбөр төлөх, хуваарилахдаа холбоотой гомдлыг урьдчилан шийдвэрлэх чиг үүрэгтэй байх санал нь чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр дэмжигдсэн. Иймд,УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу Оюуны өмчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4 хэсэгт холбогдох өөрчлөлтийг тусгах санал гаргасныг дурдсан байлаа. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэллээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Оюуны өмчийн багц хуулийн төслүүд эцэслэн батлагдах шатандаа яваа энэ үед Эрүүгийн тухай хуульд холбогдох өөрчлөлт оруулах шаардлага үүсэж байгааг Засгийн газар анхааралдаа авахыг хүссэн бол, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил харааны эсхүл сонсголын бэрхшээлтэй, хэвлэмэл бүтээгдэхүүн унших бэрхшээлтэй хүний хэрэгцээнд зориулан ашиглах гэсэн хэсэг төсөлд оруулсанд талархахын сацуу төслийн 41.1.6-д Энэ хуулийн 41.1-д заасан зорилгоор бүтээлийн цахим хувийг олж авахаар эрх бүхий байгууллагад хандсан бол тухайн цахим хувийг хадгалж байгаа байгууллага, хувь хүн саадгүй гаргаж өгөх үүрэгтэй гэсэн өгүүлбэр нэмж, үүрэгжүүлэх шаардлагатай байгааг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрийн бус байгууллагуудаас хүссэнийг уламжилж, зарчмын зөрүүтэй санал гаргалаа. Ингээд Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42.2.3.-т заасны дагуу Ажлын баг болон гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор тус тус санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Хуралдааны төгсгөлд Патентын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн. Ажлын багаас хуулийн төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, хуулийн нэр томьёоны найруулгын саналыг төсөлд тусган жигдэлж, нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг нэмж тусгасан гэдгийг УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг танилцуулгадаа дурдав. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асуух гишүүн байгаагүй тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
МОНГОЛЧУУД ЭНЭТХЭГИЙН АРД ТҮМЭНТЭЙ СЭТГЭЛ САНААГААРАА ХАМТ БАЙГААГ ИЛЭРХИЙЛЖ, ЭНЭТХЭГИЙН ЕРӨНХИЙ САЙД Н.МОДИД ЗАХИДАЛ ИЛГЭЭЛЭЭ
2021-04-27 11:46:02 Нийтлэгдсэн: Улс төрМонгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.П.Сингхийг хүлээн авч уулзан КОВИД-19 цар тахлын үеэрх хамтын ажиллагаа болон хоёр талын харилцааны бусад асуудлаар санал солилцов. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Энэтхэг Улсад цар тахлын нөхцөл байдал хүндэрч, аюулт өвчний улмаас олон хүн амиа алдаж байгаад харамсаж буйгаа илэрхийллээ. Хүнд хэцүү энэ цаг үед Монгол Улсын Засгийн газар болон Монголын ард түмэн оюун санааны хөрш Энэтхэгийн ард түмэнтэй зүрх сэтгэлээрээ хамт байгаа гэдгийг илэрхийлж, БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Модид захидал бичсэнээ элчин сайдад өгч, уламжлан илгээхийг хүсэв. Мөн анхны 150 мянган тун КОВИД-19-ийн эсрэг вакциныг буцалтгүй тусламжаар Стратегийн түнш БНЭУ-аас Монгол Улсад олгосонд талархаж байгаагаа дахин илэрхийлж, Монголын олон зуун иргэд Энэтхэгийн ард түмэнтэй сэтгэл зүрхээрээ хамт байгаагаа илэрхийлж, зарим нь тусламжийн аян өрнүүлж эхлээд байгааг тэмдэглэв. Энэ бүхэн Монгол, Энэтхэгийн найрамдал нөхөрлөл хэчнээн бат бэхийг харуулж байгаа бөгөөд манай хоёр орны ард түмэн энэхүү хүнд сорилтыг хамтдаа даван туулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ. Элчин сайд М.П.Сингх Ерөнхий сайдад талархал илэрхийлээд Энэтхэгийн ард түмэнд халуун сэтгэлийн илгээмж, дэмжлэгийн үг илгээснийг олон мянган энэтхэгчүүд харсан. Өнөөдөр ч олон зуун хүний сайхан сэтгэлийг мэдэрч байгаа гэв. Цар тахлын нөхцөлд байгаа ч стратегийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлж буй томоохон төслүүд, Газрын тосны боловсруулах үйлдвэр байгуулах, нүүрс тээвэрлэх талаар хийгдсэн яриа хэлэлцээрүүдийг хэрэгжүүлэх ажлууд тасалдалгүй үргэлжилнэ гэдэгт талууд санал нэгдэвгэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй