Шууд: АН-ын АНУ-ын DCI Group-тэй байгуулсан гэрээний талаар мэдээлэл хийж байна
2021-04-23 13:16:44 Нийтлэгдсэн: Улс төрУИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Ц.Мөнхцэцэг, Г.Дамдинням нар АН-ын АНУ-ын DCI Group-тэй байгуулсан гэрээний талаар мэдээлэл хийж байна. 2021.04.23
Улсын дээд шүүхийн нийт шүүгчид цуглах боломжгүйг Ерөнхийлөгчийн Тамгын газарт мэдэгджээ
2021-04-23 10:46:39 Нийтлэгдсэн: Улс төрМонгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2021 оны дөрөвдүгээрсарын 23-н буюу өнөөдөр11:00 цагт Улсын Дээд шүүхэд хүрэлцэн ирж, Монгол ардын намыг тараах тухай үндэслэлийг нийт шүүгчдэд нь танилцуулж, нотлох баримт, холбогдох бусад материалыг хүлээлгэн өгнө гэх асуудлаар Ерөнхийлөгчийн Тамгын газраас Улсын дээд шүүхэд хандсаны дагуу Улсын дээд шүүхийн Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.АмардэлгэрЕрөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижиртэй ярилцжээ. Улсын дээд шүүхийн байранд коронавируст халдварын тохиолдол бүртгэгдсэн тул УОК-ын Шуурхай штаб, дүүргийн Онцгой комиссын Шуурхай штабын заавар, зөвлөмжийн дагуу 2021 оны дөрөвдүгээр сарын 16-наас 23-ны өдрийг дуустал тус шүүхийн шүүн таслах болон бусад үйл ажиллагааг хязгаарласан, зарим хэргийн шүүх хуралдааныг товлосон хугацаанд нь zoom ашиглан зайнаас явуулж байгаа хэдий ч Улсын дээд шүүхийн нийт шүүгчид даравдүгээр сарын 23-ны өдөр цуглах боломжгүй талаар тус шүүхийн Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.АмардэлгэрЕрөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижирт уламжилсан байна. Түүнчлэн, Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед хяналтын шатны шүүхийн ажиллах түр журам-д зааснаар бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед Улсын дээд шүүх нь аливаа албан бичиг, гомдол, хүсэлтийг зөвхөн шуудангаар, эсхүл и-мэйл хаягаар хүлээн авахаар тусгайлан зохицуулсан, уг журам хэрэгжиж байгаа болохыг Ерөнхийлөгчийн Тамгын газар болон олон нийтэд дахин мэдэгдэх нь зүйтэй гэж үжээ. Эх сурвалж:Монгол Улсын дээд шүүхийн Тамгын газар
“Спутник” вакцины хоёр дахь ээлж энэ долоо хоногт нийлүүлэгдэнэ
2021-04-23 10:40:26 Нийтлэгдсэн: Улс төр Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд төрсөн өдрийг нь тохиолдуулан элэгсэг дотно мэндчилгээирүүлсэн УИХ-ын дарга Г.Занданшатарт талархаж, ОХУ-ын Холбооны хурлын Холбооны зөвлөлийн дарга, хатагтай В.И.Матвиенкогийн ирүүлсэн цахилгааныгЭлчин сайд И.К.Азизов гардуулан өглөө. Тэрбээр энэ онд ОХУ, Монгол Улсын хооронд найрамдал, хамтын ажиллагааны Гэрээ байгуулагдсаны 100 жилийн ой тохиож байна. Ойг тэмдэглэх ажлын хүрээнд УИХ-ын дарга Г.Занданшатарын урилгын дагуу хатагтай В.И.Матвиенкогийн Монгол Улсад айлчлах айлчлал энэ онд хэрэгжинэ гэдэгт найдаж байна гэж мэдэгдлээ. Хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар ноён Элчин сайд хөндөж ярьсан үгэндээ Монголын Эм импекс компанитай хийсэн гэрээний дагуу коронавируст халдвараас сэргийлэх 10.000 тун Спутник вакцин өмнө нийлүүлэгдсэн бөгөөд хоёр дахь ээлж нь энэ 7 хоногт багтаж ирнэ. Эрүүл мэндийн яамны шугамаар нийлүүлэх вакцины нийлүүлэлтийн хугацаа, графикийг нарийвчлан, тодорхой болгох шаардлагатай байна. Нийтдээ ОХУ-аас 1.0 сая тун вакцин нийлүүлэгдэнэ гэдгийг онцоллоо. Түүнчлэн ОХУ-аас Монголын нутгаар дайруулан тавих хийн хоолойн техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах судалгааны ажил дуусаж, хийн хоолойн энэ маршрут эдийн засгийн хувьд үр ашигтай болох нь урьдчилсан байдлаар тодорхой болж байгаад баяртай байна гэв. Ноён Элчин сайд И.К.Азизов үргэлжлүүлэн эрчим хүчний салбарын хамтын ажиллагаа, төмөр замын зарим асуудал, хоёр орны хооронд байгуулахаар төлөвлөж буй Нийгмийн хамгааллын тухай гэрээ зэрэг асуудлыг хөндөж ярив. УИХ-ын дарга Г.Занданшатар ОХУ-ын төр, засаг иргэдээ коронавируст халдвараас сэргийлэх вакцинжуулалтын арга хэмжээг шуурхай, амжилттай хэрэгжүүлж байгаагийн үр дүнд халдвар авсан хүний тоо эрс цөөрч буйд хөрш орны хувьд бид баяртай байна гээд, Монголд ирүүлэх вакцины нийлүүлэлт, хийн хоолойн төслийн талаар сайхан мэдээ дуулгаж байгаад талархал илэрхийлье гэв. Тэрбээр, ОХУ-ын Төрийн Думын орлогч дарга А.В.Гордеевийн дэвшүүлсэн Монгол, Оросын парламент хоорондын хамтын ажиллагааны шинэ механизм байгуулах санаачилгыг бүрэн дэмжиж байна. Энэ механизм хоёр орны Стратегийн түншлэлийн харилцааг улам гүнзгийрүүлэх, хууль тогтоох байгууллагууд харилцан туршлага солилцох, парламентын хамтын ажиллагаа бэхжин хөгжих шинэ алхам болно гэдэгт найдаж байна гэж онцлон тэмдэглэлээ. Түүнчлэн вакцины нийлүүлэлэлтэд онцгой анхаарал хандуулахыг ноён Элчин сайд И.К.Азизовоос хүсээд, түүний хөндсөн асуудлуудыг холбогдох яам, байгууллагуудтай хамтран, ойрын үед шийдвэрлэх болно хэмээн онцоллоо.
ШАДАР САЙД С.АМАРСАЙХАН БОЛОН МОНГОЛ УЛС ДАХЬ НҮБ-ЫН СУУРИН ЗОХИЦУУЛАГЧ ТАПАН МИШРА НАР ЦАХИМ УУЛЗАЛТ ХИЙВ
2021-04-23 10:30:28 Нийтлэгдсэн: Улс төрЦар тахлын эсрэг авч буй хариу арга хэмжээ, цаашлан тогтвортой хөгжилд хүрэх Монгол Улсын Засгийн газрын хүчин чармайлтыг НҮБ байнга дэмжин ажиллаж ирснийг суурин зохицуулагч яриандаа дурьдлаа. Коронавируст халдварын хариу арга хэмжээний үеийн нэгдсэн зохицуулалтын баг байгуулах саналын дагуу Ковид -19ийн нөхцөл байдлыг хянаж ажиглан, улмаар зөв шийдвэрийг аль ч түвшинд (өрхийн, бизнес эрхлэгчид, Засгийн газар болон олон улсын байгууллагуудын түвшинд) гаргахад зориулан НҮБ КОВИД-19 үеийн Монгол Улсын нөхцөл байдал гэсэн вэбсайт боловсруулсан байна. Энэ сайт нь /http://covidmongolia.mn/ Монгол Улс дах цар тахлын нөхцөл байдлыг цаг алдалгүй хянах боломж бүрдүүлэх бөгөөд ард иргэд болон бизнес эрхлэгчдэд үзүүлэх нийгэм эдийн засгийн нөлөөллийг хянах зорилготой юм. Түүнчлэн иргэд, бизнес эрхлэгчдэд тулгарч буй бэрхшээлийг цахим судалгаагаар авч харуулахаас гадна албан ёсны статистик мэдээлэл, бараа бүтээгдэхүүний үнэ, иргэдийн шилжилт хөдөлгөөн, хэвлэл мэдээллийн тойм, Засгийн газрын гол шийдвэр, төр, хувийн хэвшлийн тусламж, хандивын мэдээлэл зэргийг нэг дор харах боломж олгож байна. Энэ нь Монгол Улс дахь Ковид-19-ийн нөхцөл байдалтай холбоотой бүхий л мэдээллийг оруулж, нэг цонхны үйлчилгээний хэлбэрээр ажиллахыг зорьсон бөгөөд НҮБ-ын агентлагуудаас хэрэгжүүлсэн судалгаа, тэдгээрийн холбоос, НҮБ-ын нийгэм, эдийн засгийн хариу арга хэмжээний төлөвлөгөөн дэх судалгаанууд багтжээ. Мөн Үндэсний статистикийн хороо, Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, олон улсын санхүүгийн байгууллагууд, иргэний нийгэм болон бусад байгууллагын цар тахалтай холбоотой тайлангуудыг оруулсан байна. НҮБ нь Улсын онцгой комиссын Эрсдлийн мэдээлэл, харилцаа холбооны багийн ажлыг дэмжиж, нийгмийн эрүүл мэндийн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор харилцаа холбооны сувгуудаар дамжуулан хүргэх мэдээлэл, контент үүсгэх техник, технологийн дэмжлэг үзүүлж байгаад Шадар сайд талархал илэрхийлэв гэжШадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.
Өмгөөлөгч Б.Баасанцогт “Балетын төлбөр” гэх гүйлгээний утгатайгаар 850,000 төгрөгийг Сүнээ рүү шилжүүлжээ
2021-04-22 16:55:44 Нийтлэгдсэн: Улс төрХууль шүүхийн байгууллагынханд авлига өгсөн, хууль бусаар садар үйл ажиллагаа явуулсан гэх хэргээр шалгагдаж буй өмгөөлөгч Б.Баасанцогтын тагнуул, цагдаа, шүүгч, бүр Сүнээ /Б.Сүндэръяа/ рүү хүртэл мөнгө шилжүүлсэн шинэ баримтууд өнөөдөр олон нийтэд ил боллоо. Тодруулбал, хэдхэн хоногийн өмнө өмгөөлөгч Б.Баасанцогт Ц.Анандбазарын бэлгийн дарамтад өртөж хохирсон хэмээн цахим орчинд шуугиан тарьж, хэвлэлийн хурал зарласаниргэн Б.Сүндэръяа /Сүнээ/ рүү хүртэл мөнгө шилжүүлсэн байна. Тэрээр өөрийннэр дээрх данснаас Балетын төлбөр гэх гүйлгээний утгатайгаар 850,000 төгрөгийг Сүнээ рүүшилжүүлжээ. Тухайлбал, өмгөөлөгч Б.Баасанцогт нь 15 удаагийн гүйлгээгээр 17,500,000 төгрөгийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Гансүхийн төрсөн А.Батхуяг руу, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ц.Нанзаддорж руу 7,000,000 төгрөг, ТЕГ-ын ажилтан П.Ганбаатар руу хоёр удаагийн гүйлгээгээр 12,000,000 сая төгрөгийг тус тус шилжүүлж байсан баримтыг та бүхэн харж байна. Мөн ҮАБЗ-ийн зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Гансүх 1,230,000, А.Гансүхийн эхнэр П.Золзаяа руу 10,650,000 төгрөг, Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх болон Зам тээврийн хөгжлийн яаманд ажиллаж байсан Т.Мөнх-Оргил руу 3,600,000 төгрөгийг тус тус шилжүүлж байжээ. Өмгөөлөгч Б.Баасанцогтын дансны хуулга дунд Ц.Анандбазарын бэлгийн дарамтад өртөж хохирсон гэгдэж буй иргэн Б.Сүндэръяа /Сүнээ/ рүү хүртэл мөнгө шилжүүлсэн баримт хүртэл байсанбөгөөд Гансүхийн төлбөр гэх гүйлгээний утгатайгаар 850,000 төгрөг шилжүүлсэн байв. Хамгийн ноцтой Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын туслахаар ажиллаж байсан Моёлын Отгонжаргалын хувьцаа эзэмшдэг Юнайтед белаз машинери ХХК-иас Б.Баасанцогт руу 70,000,000 төгрөгийг шилжүүлсэн баримт хуулийнхны гарт оржээ.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй