"Гадаадад байгаа монгол иргэд тавдугаар сарын 9-нийг дуустал Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохоо мэдэгдэж, бүртгүүлнэ"
2021-04-21 11:32:22 Нийтлэгдсэн: Улс төрГадаад улсад байгаа монгол иргэд 2021.04.20-ноос 2021.05.09-нийг дуустал хугацаанд өөрийн байгаа улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газарт Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохоо мэдэгдэж, бүртгүүлнэ. Энэ талаарСонгуулийн Ерөнхий ХорооноосДипломат төлөөлөгчийн газруудын мэдээллийгhttps://www.consul.mn/index.php?moduls=2холбоосоор авна. Улсын бүртгэлийн ерөнхий газрынhttps://election.burtgel.gov.mnсайтаас мэдээллээ шалгана. Гадаад улсад саналаа өгөхөөр бүртгүүлсэн сонгогчдын нэрийг Монгол Улсад бүртгэгдсэн сонгогчдын нэрийн жагсаалтаас хасалт хийж, улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд үндэслэн нягтлан шалгаж холбогдох өөрчлөлтийг хийнэ. Гадаад улсад байгаа сонгогчдын нэрийн жагсаалтыг 2021.5.25-ны өдрөөс өмнө салбар комисс өөрийн байранд ил тавьж, цахим хуудсанд байршуулан сонгогчдод өөрийн мэдээлэлтэйгээ чөлөөтэй танилцах бололцоогоор хангана гэв. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт 2021 оны зургаадугаар сарын 9-нд орон даяар явагдах юм.
Иргэн Х.Баттулга бус Монгол Улсын номер нэг албан тушаалтан юуны учир ЗХЖШ-т очив
2021-04-21 10:32:16 Нийтлэгдсэн: Улс төрМонгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 19-нд олон нийтэд хандан мэдэгдэл хийснээс хойш нийгэм айдас хүйдэст автах болов. Тэрбээр МАН-ыг тараах тухай мэдэгдэл хийж, Улсын Дээд шүүхэд хүргүүлснийхээ дараа ЗХЖШ-т очсон нь байдлыг улам ч хурцатгасан юм. Харин өчигдөр энэ үйл явдлыг баталгаажуулж ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Ганзориг олон нийтэд хандан мэдээлэл хийхдээ Нийгэм, цаг үеийн асуудал нь иргэдийг талцуулж болзошгүй байгаа учир бүх хүн хаана хаанаа бодож, болгоомжилж, Монгол Улсынхаа аюулгүй байдлыг хангах нь юу юунаас илүү чухал юм гэдгийг онцгойлон хэлмээр байна гэсэн нь анхаарал татна. Түүнчлэн тэрбээр Ерөнхийлөгч Төрийн ордонд мэдэгдэл хийснийхээ дараа ЗХЖШ-т хүрэлцэн ирсэн гэдгийг онцлоод гурван чиглэлээр үүрэг өгсөн гэсэн юм. Нэгдүгээрт, цэргийн албыг сайжруулах асуудлаар бий болсон Ажлын хэсгийн цэргийн анги байгууллагуудын үйл ажиллагааг шалгах, холбогдох шийдвэр гаргах, Хоёрдугаарт, орчин цагийн Зэвсэгт хүчний 100 жилийн ойн хойшлогдсон арга хэмжээг хэзээ, ямар хэлбэрээр Covid-19-ийн нөхцөлтэй уялдуулан зохион байгуулах, Гуравдугаарт, Монгол Цэргийн нэгдсэн холбооны үйл ажиллагааны талаар лавлаж асуусан гэв. ЗХЖШ бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн шууд удирдлагын байгууллага. Төрийн эрх барьж буй улс төрийн намыг тараана хэмээн мэдэгдчихээд ЗХЖШ руу явж очсоныг хэрхэн ойлгох вэ. Иргэн Х.Баттулга бус Монгол Улсын номер нэг албан тушаалтны хувиар дээрх байгууллагад явж очсонд асуудлын гол оршиж байгаа юм. Ийнхүү Ерөнхийлөгчийг очсоны маргааш Жанжин штабын дарга нь айж сүрдсэн магадгүй маш их нервтсэн байдалтайгаар олон нийтэд хандаж байгаагаас үзвэл тэд нөлөөнд автсан байхыг үгүйсгэхгүй. Нөгөөтэйгүүр эрх баригч намыг тараахаа зарласан нь Ерөнхийлөгч ЗХЖШ-д биечилж очих үндэслэл болж байгаа нь харамсалтай. Өөрөөр хэлбэл, өөрийнх нь шууд удирдлагад байдаг цэргийн байгууллагад сэтгэл сэртхийлгэм олон хэрэг гарч байхад /цэрэг амиа алдсан, цэргийн ангийн дарга цэргээ зодсон, цэргүүд зэвсэглэж зугтсан гм/ эрхэм Ерөнхийлөгч биеэ хөдөлгөж очих нь бүү хэл амаа ч ангайгаагүй. Өөртэй нь хамаарал бүхий хариуцлагын асуудал үүсэхэд хамраа ч цухуйлгаагүй Ерөнхийлөгч өөрийнх нь амин хувийн эрх ашигт тулахад давхиад оччихож байгааг хэрхэн ойлгох вэ. Дэлхийн улс орнууд цар тахалтай тэмцэж буй хүнд хэцүү цагт Ерөнхийлөгч хүн ард түмнээ эв нэгдэлд уриалан дуудаж, хамтын хүчээр цар тахлыг даван туулах итгэл төрүүлэх учиртай байв. Харамсалтай нь манай улсын Ерөнхийлөгчид энэ нь хорь дахь асуудал бололтой.
Нийтэлсэн:
Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан дархлаажуулалтын цэгийн ачааллыг бууруулах, хүртээмжийг нь нэмэх, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг зөөвөрлөхтэй холбоотой шийдэл гаргахыг холбогдох албаныханд үүрэг болгосон. Тэрээр Зорчигч тээврийн нэгтгэл-д ажиллан явуулын цэгийн бэлэн байдлыг шалгалаа. Нийслэлийн болон төрийн өмчийн байгууллагын том оврын 40 автобусыг явуулын цэг болгоод байна. Мөн дархлаажуулалт хийлгэсэн иргэдийг ажиглах, эрүүл мэндийн үзлэг, бүртгэл хийх, эмч ажилчид ашиглах автобусыг ч бэлджээ Явуулын цэг хүн ам ихтэй хэсэг болон алслагдсан хороодод ажиллана гэжШадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.
Mонгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Монгол ардын намыг тараах тухай захирамж гаргасантай холбогдуулан тус намын Удирдах зөвлөлөөс дараах мэдэгдлийг хийлээ. Мэдэгдэлд Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийг зөрчиж, улс орон, ард түмний язгуур эрх ашиг, ардчилал, төрт ёсонд харшлах ноцтой үйлдэл гаргалаа. Ерөнхийлөгчийн өнөөдрийн захирамж нь Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Ерөнхийлөгчийн тухай, Улс төрийн намын тухай, Эрүүгийн хууль зэрэг арав гаруй хууль, тогтоомжийг зөрчиж байна гэж үзэж байгаагаа илэрхийллээ.
Өнөөдөр байнгын хороод хуралдаж, дараах асуудлыг хэлэлцэнэ.Үүнд: 1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас Эх Эзэн Чингис хаан танхимаас цахим хэлбэрээр хуралдана: Хэлэлцэх асуудал: -Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.12.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/; -Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.12.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/; -Патентын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.12.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/; -Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлт. 2.Төсвийн байнгын хорооны хуралдаан 13.00 цагаас Жанжин Д.Сүхбаатар танхимаас цахим хэлбэрээр хуралдана: Хэлэлцэх асуудал: -Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.04.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/; -Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.04.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/. 3.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас Их Эзэн Чингис хаан танхимаас цахим хэлбэрээр хуралдана: Хэлэлцэх асуудал: -Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлт. ТҮР ХОРООНЫ ХУРАЛДААН: Түр хорооны хуралдаан /Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай Монгол Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай бол санал боловсруулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий/ 10.30 цагаас Үндсэн хууль танхимаас цахим хэлбэрээр хуралдана: Хэлэлцэх асуудал: -Оюу толгойн гэрээ, Байгаль орчин, татварын асуудлаар мэдээлэл сонсох.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй