Шууд: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
2022-02-01 11:37:15 Нийтлэгдсэн: Улс төрШууд: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдөр: Коронавируст цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээ, Монгол Улсын хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулж, экспорт, импортын барааны ачаа тээврийг эрчимжүүлэх ажлын явц, Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай Засгийн газрын тогтоол, Багануурын 400 MВт-ын дулааны цахилгаан станцын хэрэгжилтийн явц, Монгол, Хятадын хилийн төмөр замын Гашуунсухайт-Ганцмод боомтын бүтээн байгуулалтын талаар Хятадын талтай хийсэн яриа, хэлэлцээний явц зэрэг 14 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.
Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, дүрэм, журмын хүрээнд Монгол Улсын Хөгжлийн банкны үйл ажиллагаатай холбоотой мэдээ мэдээллийг олон нийтэд ил тод, нээлттэй мэдээлэх зарчмыг баримтлан Монгол Улсын Хөгжлийн банкны мэдээллийн ил тод байдлын тухай журам-ыг Монгол Улсын Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлын 2022 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн А-09 тоот Тушаалаар шинэчлэн баталсан. Монгол Улсын Хөгжлийн банкнаас чанаргүй зээл болон шүүхэд шилжсэн зээлийн мэдээллийг 2022 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр олон нийтэд ил тод, нээлттэй мэдээлсэн бол дээрх батлагдсан журмын хүрээнд Монгол Улсын Хөгжлийн банкнаас олгосон нийт зээлийн багцын мэдээллийг мэдээлж байна. Монгол Улсын Хөгжлийн банк нь холбогдох хууль тогтоомж, дүрэм, журамд заасан эрх, үүрэг мөн Монгол Улсын Хөгжлийн банкны мэдээллийн ил тод байдлын тухай журам-ын хүрээнд цаашид банкны үйл ажиллагаатай холбоотой мэдээ, мэдээллийг тогтмол олон нийтэд ил тод, нээлттэй, бодитой, үнэн зөв, шуурхай хүргэх зарчмыг баримтлан ажиллах болно.
Тэтгэврийн нэмэгдлийг дагуулан үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байхыг уриалав
2022-02-01 08:33:09 Нийтлэгдсэн: Улс төр Улсын Их Хурлын 2022 оны ээлжит бус чуулганы өнөөдрийн (2022.01.31) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Дээрх хуулиудыг баталснаар бүрэн тэтгэврийн доод хэмжээг 500.0 мянган төгрөгт, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг 400.0 мянган төгрөгт хүргэж байгаа бөгөөд энэ хууль 2022 оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс буюу маргаашаас хүчин төгөлдөр болж үйлчлэх юм байна. Энэхүү шийдвэр Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Засгийн газар нэг зүгт харсан нэгдмэл бодлоготой, нийтлэг эрмэлзлийн үр дүнд биеллээ олж байгааг Г.Занданшатар дарга онцлон тэмдэглэсэн. Улсын Их Хурлын нэр бүхий гишүүдээс үнийн өсөлтийг хязгаарлах, нэн ялангуяа өргөн хэрэглээний бараа, хүнсний бүтээгдэхүүний үнийг өсгөхгүй байхад бодлогын шийдвэр гаргаж ажиллах талаар санал гаргасан. Үүнийг Засгийн газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам онцгой анхаарч ажиллахыг үүрэг болгосны зэрэгцээ тэтгэвэр, тэтгэмжийн энэхүү нэмэгдлийг дагуулан бараа, бүтээгдэхүүний үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байх уриалгыг хувийн хэвшлийнхэн, үндэсний үйлдвэрлэгчид, бизнес эрхлэгчдэд дэвшүүлэв. Ийнхүү Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар ээлжит бус чуулганыг хааж, үг хэлснээр Улсын Их Хурын 2022 оны ээлжит бус чуулган өндөрлөлөө хэмээнУлсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээсмэдээлэв.
Гурван сар саатсан Эрдэнэтийн зэсийн баяжмалыг Замын-Үүд боомтоор экспортлож эхэллээ
2022-01-31 09:26:21 Нийтлэгдсэн: Улс төр Цар тахлын үед хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулах Шадар сайд С.Амарсайханы ахалж буй ажлын хэсэг өчигдөр цахимаар хуралдлаа. Энэ үеэр Шадар сайд өмнө өгсөн үүрэг чиглэлийнхээ биелэлтийг шалгаж, цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаар хэлэлцлээ. Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын 237 вагон бүхий 16 мянга орчим тонн зэсийн баяжмал 2021 оны 11 дүгээр сараас хойш урд хилээр нэвтэрч чадахгүй, гацсан байсан. Цар тахлын үед хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулах ажлын хэсэг байгуулагдсанаар уг асуудалд анхаарч ажилласны дүнд бүрэн шийдвэрлэгджээ. Өнөөдрийн байдлаар 102 вагон зэсийн баяжмал урд хилээр нэвтэрч, БНХАУ-ын нутагт ороод байна. Цаашид өдөрт 50 вагон баяжмалыг хилээр нэвтрүүлэхээр бэлтгэл ажлаа хангасан гэлээ. Дотоодын барилгын материал үйлдвэрлэгчдийг бодлогоор дэмжинэ Хуралдаанаар Шадар сайдын өгсөн үүрэг чиглэлийн дагуу Барилга, хот байгуулалтын яам болон Зам, тээврийн хөгжлийн яамны хамтарсан ажлын хэсгийнхэн барилгын материалын жилийн хэрэгцээ, шаардлагын судалгааг гаргаж цаашид нөөц бүрдүүлэхэд авах арга хэмжээний талаар тайлагнасан юм. 2020, 2021 оны хэрэглээг харьцуулан судалахад энэ онд барилгын материалын хэрэгцээ өсөх хандлагатай байгаа аж. Тухайлбал, арматурын төмрийн хэрэглээ 10-20 хувиар өсөх төлөвтэй байгаа юм байна. Үүнийг дагаад барилгын материалын үнэ цаашид ч өсөх хандлага ажиглагдаж буйг хэллээ. Одоогоор барилгын материалын үнэ 2-6 дахин нэмэгдсэн байна. Энэ жил худалдан авах, тендер зарлах, сонгон шалгаруулах ажил эрт эхэлсэнтэй холбоотойгоор барилга угсралтын ажил ч эрт эхлэнэ хэмээн тооцож буй аж. Тиймээс холбогдох албаныхан нөөц бүрдүүлэлтийн ажилд анхаарч ажиллаж буй. Хилийн боомтын чингэлэг тээвэр нэвтэрч эхэлсэнтэй холбоотойгоор арматурын төмрөөс бусад материалын нөөц хангалттай байгааг холбогдох албаныхан хэлсэн юм. Харин арматурын төмрийг чингэлэг тээвэрт ачих боломжгүй байгаа бөгөөд үүнд анхаарч ажиллах шаардлагатай байгаа гэлээ. Хуралдаанаар Шадар сайд С.Амарсайхан дараах үүрэг, чиглэлүүдийг өгсөн юм. Барилгын материалын татан авалтыг сайжруулах, үнийн хөөрөгдлийг бууруулах, нөөц бүрдүүлэх ажлыг онцгойлон анхаарч ажиллах үүргийг БХБЯ, ЗТХЯ-ны ажлын хэсгийнхэнд анхааруулж, энэ нь хаврын бүтээн байгуулалтын ажилтай шууд холбоотой тул анхаарч ажиллахыг үүрэг болгосон юм. Мөн дотоодын барилгын материалын үйлдвэрлэлийг тууштай бодлогоор дэмжих, зарим тохиолдолд хөнгөлөлтөд хамруулах бодлого боловсруулж Засгийн газрын хуралдаанд яаралтай оруулах ажлыг үүрэг болголоо. Үүний зэрэгцээ ГХЯ, ЗТХЯ-ны холбогдох мэргэжилтнүүд, ажлын хэсгийнхэнд Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил өрнөж буй энэ үед шаардлагатай тоног төхөөрөмж, материалыг хилээр яаралтай оруулж ирэх, БНХАУ-аа ачаа тээврийг нарийн царгиар татах авах асуудлыг энэ 7 хоногт шийдвэрлэж дуусгах үүргийг тус тус өглөө. Түүнчлэн ажлын хэсгийнхнийг Сар шинийн баяртай холбоотойгоор ажлаа цалгардуулахгүй, халдвар хамгааллын дэглэмээ сулруулалгүй ажиллахыг санууллаа.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй