Нүүрсний хулгайтай холбоотой хэргүүдийг хууль хяналтынхан ид шалгаж байна. Мөрдөх байгууллагуудын хамтарсан ажлын хэсэг байгуулсан. НПГ-ынхан ч өргөн бүрэлдэхүүн-тэйгээр хяналт тавьж буй. Хамгийн гол нь төрийн институциуд энэ хулгайг шалгах улс төрийн эрмэлзэлтэй байгаа юм. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн тухайд 2022 оны арванхоёрдугаар сарын 7-нд хууль хяналтын байгууллагын удирдлагуудыг дуудаж ...Нүүрсний хулгайчдаа гавлаад аваад яв л даа, Ерөнхий прокурор оо. Та нарын тэр их эрх мэдэл чинь хаачив. Би энэ тухай олон удаа хэлж, сануулсан. Одоо энэ байдал чинь даамжирч, онц байдал тогтоох тухай ярьж байна. ... Би албан тушаалтныг хамгаалахгүй шүү. Ерөнхийлөгч Засгийн газрын янз бүрийн асуудалд хориг тавилгүй жил гаруй явсан. Энэ хүнд хэцүү цаг үед ажлаа хийж, асуудлаа шийдэг гэж хандсан. Одоо бол үгүй шүү. Энэ улс орны аюулгүй байдал миний хувьд тэргүүн эгнээнд байна. Тийм учраас та нар ажилдаа орж, эрх мэдэлтнүүдэд хариуцлага тооц гэж байв. УИХ-ын дарга Г.Занданшатар 2022 оны арванхоёрдугаар сарын 5-нд нүүрсний хулгайгаар ерөнхий хяналтын сонсгол хийх талаар гишүүдтэй уулзахдаа ...Эрдэнэс тавантолгой компанийн нүүрсний экспортын гэрээнүүдийг ил болгох, 2020-2022 онд экспортолсон нүүрсний хэмжээ, үүнээс олсон орлого зэргийг УИХ дээр нээлттэй хэлэлцэж, олон нийтэд нэгдсэн ойлголт өгөх зайлшгүй шаардлага үүсээд байна. ... Нүүрсний олборлолт, тээвэрлэлт, экспортын асуудлаар ерөнхий хяналтын сонсгол явуулах саналыг дэмжиж байна. Ард түмний баялгаас хулгай хийсан хэнбугай ч болов хуулийн хатуу цээрлэл хүлээх ёстой гэсэн юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тухайд нүүрсний хулгайтай холбоотойгоор олон удаа байр сууриа илэрхийлсэн. Хамгийн сүүлд 2022 оны арванхоёрдугаар сарын 15-нд УИХ-ын чуулганд үг хэлэхдээ ...Засгийн газар Эрдэнэс Тавантолгой компанид зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоож, нүүрс тойрсон хулгайн асуудлыг олон нийтэд ил болгож, өнөөдөр амаргүй нөхцөл байдлын дундуур энэ тэмцэл үргэлжилж байна. ...Нүүрсний хулгайг эсэргүүцэж, шударга ёсны төлөө жагсаж буй ард иргэддээ баярлалаа. Хэрэв энэ тэмцэл байгаагүй бол бид ордон дотор хүчин мөхөсдөх байсныг нуухгүй ээ гэсэн. 2023 оны нэгдүгээр сарын 11-нд Улс төр, эдийн засаг, эрх зүйн шийдэл - нийгмийн зөвшилцөл чуулга уулзалт дээр ...Одоо яригдаж байгаа нүүрсний хулгайн ард их хэмжээний далд эдийн засаг эргэлдэж байгаа. Тээвэрлэлт хийдэг жолооч нарын ард байгаа улстөрчдийн талаар би ярьж байна гэжээ. Нэг үгээр хэлбэл, Монголын төр нүүрсний хулгайг таслан зогсоох, хулгайч нарыг олж шийтгэхбайр суурь-тай байна гэсэн үг. Гэлээ ч нүүрсний хулгай нь ОросынМанжинүлгэр шиг олуулаа дэмнэхгүй бол сугарч гарч ирэхээргүй, нөлөө бүхий олон улстөрч холбогдчихсон нэлээдхүндхэрэг бололтой юм. Ер нь бол нүүрсний хулгайг хийдэг дөрвөн том бүлэглэл байдаг байна. Энэ нь хууль хяналтынхны шалгалтын дүнд тодорхой болж буй аж. Нэгдүгээрт,Эрдэнэс Тавантолгой, Тавантолгой төмөр зам хавиар суурьшсан МОХ бүлэглэл гэж бий. МОХ-ны үе үеийн удирдлагуудаас бүрддэг. Тэдэнтэй холбоотой олон үйлдэл илэрч байгаа юм байна. Хоёрдугаарт,...Өмнөговийн гэхэд онохоор нэртэй бүлэглэл бий. Учир нь энэ бүлэглэлийг голдуу Өмнөговийнхон бүрдүүлдэг. Наанаа МАН-д ч, АН-д ч харьяалагддаг боловч цаанаа удирдлага, түрийвч нэгтэй. Аймгийнхаа удирдлагыг ч төр барьж буй намд тохируулж гаргаж ирдэг. Тэд нүүрсэн мөргөцгөөс эхлээд олон асуудалд холбогджээ. Гуравдугаарт,нүүрсний гэрээний дундаас 2-3 ам.доллар хүртдэг байсан бүлэглэл байна. Энэ бүлэглэлд өндөр албан тушаал хашдаг, нөлөө бүхий хэд хэдэн улстөрч холбогддог. Ойрын үед хууль хяналтынхан заримынх нь нэр усыг ил болгохоор бэлдэж байгаа гэх мэдээлэл бий. Дөрөвдүгээрт,оффтейк гэрээтэй холбоотой бүлэглэл. Үүнд том улстөрчид, бизнемэнүүд багтана. Ганц жишээ гэхэд Аюулгүйн зөвлөлийн зөвлөмжийг Засгийн газар тогтоолоор баталгаажуулж, нөмөр-т нь хэд хэдэн оффтейк гэрээ байгуулсан. Дээрх гэрээнүүдийг олон улсын аудитаар хянуулах зэргээр хэргийн мөрдөн шалгах ажиллагааг эрчимжүүлэх талаар ярьж эхэлжээ. Өөрөөр хэлбэл, эдгээр дөрвөн том бүлэглэлийн үйлдлүүд нүүрсний хулгайг бүрдүүлдэг байгаа юм. Б.Дамдин-Очир Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Нийтэлсэн:
С.Мөнхнасан дарга их хэмжээний хахуулийн хэрэгт зуучлагчаар оролцсон байж болзошгүй хэргийг хууль хяналтын байгууллага шалгаж байна. Тэрээр Нисэх буудлуудын удирдах газрын даргаар ажиллаж байсан, одоо ИНЕГ-Т ажилладаг Д.Дашнямын хүү Альфа минералс трейд ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Бөртчинд илт давуу боломж олгож, МИАТ компанитай гэрээ байгуулах ажилд нь гар бие оролцоод авчээ. Альфа минералс трейд ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Бөртчин, Турк Улсад карго ажиллуулдаг монгол иргэн Б.Алтантуяа нар 2022 оны хоёрдугаар сарын 26-нд ОМ3136 дугаартай карго чартер нислэг үйлдэхээр МИАТ компанитай гэрээ үзэглэжээ. Иргэн Б.Алтантуяа нь ИНЕГ-ын үндсэн ажилтан Д.Дашням хүү М.Бөртчин нартай тохиролцож, их хэмжээний авлига өгч, давуу эрхтэйгээр Истанбул-Улаанбаатар чиглэлийн нислэгийг худалдаж авсан байж болзошгүй тул эл хэргийг хууль хяналтын байгууллага мөн л шалгаж байгаа гэнэ. ИНЕГ-ын ажилтан, төрийн албан хаагч, Д.Дашнямын хүүхэд, төрөл садан нь давуу эрхтэйгээр МИАТ компанитай гэрээ байгуулж, захиалгат нислэг үйлдсэн нь эрүүгийн болон төрийн албан хаагчийн ёс зүйг ноцтой зөрчсөн үйлдэл юм. Нисэх буудлуудын удирдах газрын даргаар Д.Дашням, дэд даргаар нь С.Мөнхнасан ажилладаг байсан юм. ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан Иргэний нисэхийн үндэсний төвөөс зарлага гаргуулан, хуурамчаар зарлагын баримт үйлдэж, үнэтэй сандал, буйдан авч тухлажээ. Үүгээр ч зогсохгүй шагнал, урамшууллыг олгох ёстой хүнд олгохгүй, төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулж, ёстой л нэг дураараа дургиж, дунд чөмгөөрөө наргиж байгаа бололтой. Урд нь мэргэжлийн ажил буцлаж байсан газар өнөөдөөр дан уралдаан тэмцээний мэдээгээр дүүрчээ. Ажил хийдэггүй намын хүмүүсийг битүү чихэн, тэд нартаа зориулж заал, бассейн байгуулж эрхлүүлж байна гэж иргэд нийгмийн сүлжээнд бичицгээж байна. ИНЕГ-ын даргаар АТГ-ын бүртгэлд орсон хүнийг томилсон нь ямар учиртай вэ? Олон улсын шинэ нисэх буудлын менежментийг 2019 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Монголын талаас Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал ТӨХХК, Японы консорциум буюу Жапан Эйрпорт Менежмент ХХК-ийн хамтарсан Нью интернэйшнл эйрпорт ХХК-д концессоор шилжүүлэн, Хөшигийн хөндийн нисэх буудал ашиглалтад орсноор Буянт-Ухаа эзгүйрсэн. Гэхдээ томчууд-ын шүлсийг гоожуулж, шуналыг хөдөлгөсөөр байгаа томоохон обьект. Буянт-Ухааг бол Засгийн газрын тогтоолоор олон улс, орон нутгийн нислэгийн нөөц нисэх буудал, ерөнхий зориулалт, нисэхийн сургалт, захиалгат, онцгой, тусгай үүргийн нислэг, агаарын хөлгийн засвар, үйлчилгээ болон онцгой байдал, иргэний нисэхийн бусад үйл ажиллагаанд ашиглахаар заасан. Нөгөө талдаа ч Нью интернэйшнл эйрпорт ХХК-ийн концессийн гэрээндээ шинэ нисэх буудлаас 150 км-ын радиуст арилжааны нислэг үйлдэх зөвшөөрөл олгохгүй байх үүргийг ТӨР хүлээсэн байдаг. Товчхондоо нэг асуудлыг хоёр хуваагаад Буянт-Ухааг бушуухан залгих гээд байна уу гэх хардлагыг эрхгүй төрүүлнэ. Яг энэ асуудал агаарын тээврийн салбарынхны хувьд том асуудал болчихсон байхад ИНЕГ-ын даргаар С.Мөнхнасанг томилчихсон нь арай туг тахих гэсэн юм биш байгаа?! С.Мөнхнасан хэдий Засгийн газрын нэг тогтоол нөгөөгөө хүчингүй болгож байгааг мэдсэн ч дээрээс өгч буй чиглэлийн дагуу шийдвэр гаргахгүй бол АТГ-ыг зорино. Ингэснээр хоёр жилийн хугацаанд гацаанд орж, алдагдал хүлээж эхэлсэн агаарын тээврийн салбар дампуурах нь гарцаагүй гэж учир мэдэх хүмүүс сэрэмжлүүлж байна. Гүрж нисэхийн салбараа аварсан уу, алдсан уу гэдэг асуулт маш сургамжтай түүхийг энд сийрүүлье. Михэйл Саакшвили 2005 онд Гүржийн ерөнхийлөгчөөр сонгогдоод удаагүй байхдаа нислэгийн тийз Европтой харьцуулахад үнэтэй байгааг шүүмжлэн, yсан боомт, онгоцны буудлууд зэрэг төрийн өмчит байгууллагуудыг хувьчилж, арилжааны хэлбэрт оруулсан. Үндэсний тээвэрлэгчид нь өртөг бууруулах боломжгүйг хичнээн тайлбарлаад ч нэмэр болсонгүй. Ингээд гадны дурын авиакомпаниуд Гүржийн дурын нисэх буудлууд руу нисэхэд зөвшөөрөл авахгүй болов. Ийнхүү 17 агаарын тээвэрлэгчээс 3 нь л үлджээ. Тбилисийн нисэх зурвасууд хэтэрхий хуучирсан, улсын төсөв мөнгөгүй тул 20 жилээр Туркиш айрланз-т нисэх зурвасуудыг түрээслэн, 100 сая долларын хөрөнгө оруулалт хийлээ. Хариуд нь 100 км радиуст нисэх буудал ажиллуулахгүй, зөвшөөрөл өгөхгүй байх амлалт өгөв. Эцсийн дүнд нислэгийн тийзний үнийг бууруулж чадаагүйн дээр Туркээр дамжин нисч байгаа гадныхантай Гүржийн авиакомпаниуд өрсөлдөөд шахагдан, хаахад хүрсэн юм. Туркуудтэй ёс зүй яриад ч хожимдсон байлаа. Аргагүйдэн социализмаас үлдсэн Поти хотын нисэх буудлыг засах гээд Арабаас хөрөнгө оруулалт татсан ч Батумигаас 50 км-т байв. Энэ нь км радиуст нисэх буудал ажиллуулахгүй гэсэн амлалтанд харшиж, аргагүйд хүргэв. Өөрийн хөрөнгөө Күтаисигийн нисэх буудлыг засч, одоо 7-хон чиглэлд явж, бусад нь дамжин нислэгээр үйлчлүүлж байна. Орон нутгийн нислэг хийх гадаадын болон дотоодын компани олдсонгүй. Украины онгоц Киев-Одессын чиглэл 31 доллараар үйлчилж байхад Гүржийн дотоодын нислэг талдаа 50 евро. Тэгэхээр зах зээлд шахагдах нь тодорхой. Энэ бүхнийг нуршихын учир наанадаж Буянт ухаа, цаанадаж Иргэний Нисэх гэж бүхэл бүтэн салбар нуран унах вий гэсэн түгшүүрийн дохио дугараад эхлэсэн гэдгийг сонсохыг хүсээгүй, хүсэх ч үгүй шийдвэр гаргагчдаас хариулт нэхэж байна. Туркийн Зам тээвэр, дэд бүтцийн сайд Адил Караисмайлолу: Сүүлийн 18 жилийн хугацаанд бид 26 нисэх онгоцны буудлынхаа тоог 56 болгож нэмэгдүүлсэн. Бид Туркийг ложистикийн хүчирхэг гүрэн болгохын төлөө ажиллаж байна гэж мэдэгдсэн.Тэгэхээр хуучин соц системийн хөгжиж буй орнуудын иргэний агаарыг булаан эзлэхдээ гаршсан Туркуудтэй маш ухаалаг ажиллах нь зүй болоод байна. Дашрамд дуулгахад: Өнгөрсөн жил Туркээс 3000 гаруй жуулчин хүлээж авсан нь чамлалттай тоо гэж Туркийн тал гэж үзсэн. Туркийн иргэд Монгол Улс, Монголчуудыг сайн мэддэг бөгөөд тус улсад ирэх хүсэлтэй хэдэн зуун мянган жуулчин бий гэдгийг Туркийн Элчин сайд илэрхийлж Үүнд агаарын тээврийн хүрэлцээгүй байдал сөргөөр нөлөөлж байна. Хэрвээ агаарын тээврийн талаар бодитой алхам хийж, Туркиш эйрлайнс компанийн нислэгийн тоог нэмэгдүүлж, МИАТ шууд нислэг хийдэг болбол 100-150 сая ам.долларын орлого олох боломж байна гэж онцолсон. Орлого яах вээ, хэрхэн яаж гэдэгт их учир байгааг нухацтай бодож үзээсэй гэж салбарын сайчууд сэтгэл зовнин шархирцгааж байна. Сэрэгтүн! Сэхээрэгтүн!
УИХ-ын 2022 оны хаврын ээлжит чуулган эхэллээ. УИХ-ын дарга Г. Занданшатарын хаврын чуулганы нээлтэд хэлсэн үгнээс онцлоё. Парламентад цахим шилжилт хийнэ E-petition цогц системийг олон улсын жишиг аргачлалын дагуу үйл ажиллагаандаа нэвтрүүлж, иргэдээс хуулийн төсөлд санал авах, иргэдтэй хамтран хэлэлцүүлэг хийх, иргэдийн хүсэлт, гомдлыг хүлээн авах, иргэддээ парламент бүрэн нээлттэй байх гэсэн 4 үндсэн функцтэй D-Parliament сайт, апликэйшнийг нэвтрүүлэх гэж байна. Үүгээр парламентын үйл ажиллагаа шилэн болж, иргэдийн гарт, гар утсан дээр нь очно гэсэн үг юм. Иргэд нийгэмд тулгамдаж буй халуун сэдвээр тус платформ дээр цахим хэлэлцүүлэг өрнүүлж, тэр нь хуульд заасан тодорхой тооны хүний дэмжлэгийг авбал асуудлыг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн, шийдвэрлэх боломж бүрдэнэ. Монголоо мандуульятөслийг эхлүүлнэ Монголоо мандуулъя төслийг эхлүүлэхээр Улсын Их Хурал санаачлаад байна. Монголчуудын оюун сэтгэлгээний дархлаа болсон эх оронч үзэл, үндэсний өв соёлоо дээдлэх үзлийг бэхжүүлэх нь Монголынхоо ирээдүй хойчсын өмнө бидний хүлээх журам үүрэг юм. Энэхүү төслийн зорилго нь үндэсний бахархалт өв соёлоо дээдлэх, уламжлалт зан заншлаа өвлөн дэлгэрүүлэх, олон нийтийг соён гэгээрүүлэх, архидалт, ажилгүйдэл, авлигаас ангижрах, үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлж үйлдвэрлэгч, бүтээн байгуулагч ард түмэн болох, ядуурлаас салж, хөгжин дэвшихэд чиглэх болно. Энэхүү аяныг хот хөдөөгүй монгол хүн бүр, байгууллага, аж ахуйн нэгж болгон дэмжиж ажиллахыг уриалъя. Парламентын ардчиллыг төлөвшүүлэх шинэ зорилт дэвшүүллээ Энэ удаагийн Улсын Их Хурал хүний эрхийг дээдэлсэн парламент байж, батлан гаргаж буй хуулиуддаа хүний эрхийг амин сүнс болгон суулгах, хөгжлийн монгол загвар бий болгож, эдийн засгийн Шинэ сэргэлтийн замд орох талаар дэвшүүлсэн зорилгоо хэрэгжүүлэхийн төлөө тууштай чармайх болно. Улмаар эдгээр 2 үндсэн зорилго дээрээ нэмж нэг шинэ зорилго дэвшүүлж байгаагаа Та бүхний анхааралд толилуулъя. Энэ болпарламентын төгөлдөршилбуюу парламентын ардчиллын хөгжил шинэтгэлийн тухайасуудал юм. Парламентын ардчиллыг төлөвшүүлэх талаар 4 асуудлыг онцолъё гэж бодож байна. Нэгдүгээрт,Парламентын засаглалыг сонгон замнасан өнгөрсөн 30 жилд бид туршлага, сургамжийн аль алиныг хуримтлуулсан. Сонгуулиар засаг төрөө эмхлэн байгуулдаг, олон намын төлөөлөлтэй, ардчилсан парламентын засаглалд эргэлт буцалтгүй шилжсэн нь яахын аргагүй том ололт. УИХ-ын хяналт шалгалтын хууль нь шударга ёсыг тогтоох, төрийн бүх шатанд сахилга хариуцлагыг бэхжүүлэх амин чухал зорилтыг хэрэгжүүлэх чухал арга хэрэгсэл мөн. Хоёрдугаарт,Парламент ард түмнээ бүрэн дүүрэн төлөөлөх учиртай. Бид ард түмний төлөөллийг хангалттай хэрэгжүүлж чадаж байгаа юу? Нийгмийн кластерийг бүрэн төлөөлж чаддаг уу, иргэдийн засаглах эрхийг эдлүүлж чадаж байгаа юу гэвэл, бүрэн хангалттай биш байгаа. Энэ нь олон хүчин зүйлээс хамаарч байж болох ч одоо мөрдөгдөж буй эрх зүйн тогтолцооноос нэлээд хэмжээгээр хамаарч буйг хэлэх хэрэгтэй. Тухайлбал, сонгуулийн тогтолцооны асуудлыг дурдаж болно. Тиймээс сонгуулийн тогтолцооны олон хувилбаруудаас Монголын нөхцөлд хамгийн тохиромжтойг сонгон хэрэглэх нь парламентын төгөлдөршил, намуудын төлөвшил, ардчилсан засаглалын ирээдүй, Монгол Улсын эрх ашигт гарцаагүй чухал гэдгийг бодолцож, шийдэл гаргах цаг болсон. Гуравдугаарт,Маргаан дагуулдаг өөр нэг асуудал бол парламентын гишүүдийн тооны тухай яриа юм. Үндсэн хуулийг баталж байх 1992 онд манай улс 2.1 сая иргэнтэй байсан бол одоо 3.4 сая болсон байна. Гучин жилийн өмнө нэг гишүүн 27.6 мянган хүнийг төлөөлж байж. Одоо нэг гишүүнд 44.7 мянган иргэн ногдож байна. Даруй 1.6 дахин өссөн гэсэн үг. Энэ хэрээр төлөөлийн чадамж суларсан байна. Тиймээс сайжруулах, эргэж харах цаг болсныг улс төрийн намуудын зөвлөгөөнөөр намуудын төлөөлөл онцолж байсан. Дөрөвдүгээрт,Парламентад цахим шилжилт хийх нь зайлшгүй зорилт мөн. Улсын Их Хурлын 2024 он хүртэлх Стратеги төлөвлөгөөнд Улсын Их Хурлын үйл ажиллагаанд мэдээллийн технологийн ололтыг нэвтрүүлж, иргэдийн оролцоог дэмжсэн цахим орчин бүрдүүлж, олон нийтэд нээлттэй, ил тод цахим парламент болох зорилтыг дэвшүүлсэн.
Нийтэлсэн:
Замын-Үүд дэх Тээвэр эрхлэгчдийн холбоодын төлөөлөлтэй уулзлаа
2022-03-15 08:01:18 Нийтлэгдсэн: Улс төрБНХАУ-ын Эрээн боомтоос Замын-Үүд рүү ачаа барааг чингэлэг тээврээр татан авах түр журмыг эсэргүүцсэн тээвэр эрхлэгчдийн төлөөлөлтэй Шадар сайд С.Амарсайхан, Зам тээвэр, хөгжлийн сайд Л.Халтар болон бусад холбогдох албаныхан уулзлаа. Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан Халдвар хамгааллын дэглэм алдагдсанаас урд хөрш гурван сар гаруй хугацаанд хилээ хааж, улсын хэмжээнд бараа бүтээгдэхүүний хомсдолд ороод байсныг та бүхэн мэдэж байгаа. БНХАУ-тай зөвшилцөлд хүрснээр өдөрт 60-70 чингэлэг нэвтэрч байна. Өнөөдрийн байдлаар нийт 3000 гаруй чингэлэгийг татан авсан. Чингэлэг тээврээр ачаа барааг татан авч буй асуудал зөвхөн Монгол Улсын Засгийн газрын мэдээд шийдчихсэн асуудал биш гэдгийг ойлгох хэрэгтэй. БНХАУ-тай хиллэдэг ихэнх улс яг энэ зарчмаар ачаа бараагаа татан авч байна. Мэдээж задгай тээврээр урьдынх шигээ хуучин зарчмаар ачаа бараагаа татан авах боломж бүрдвэл нэг өдрийн өмнө ч гэсэн шилжихэд бэлэн байна. Та бүхэн нэг л зүйлийг ойлгох хэрэгтэй. Манай талаас халдвар хамгааллын дэглэм алдагдаж, Эрээн боомтод халдварын нэг л тохиолдол бүртгэгдвэл БНХАУ багадаа 28 хоногоор хилээ хаана. Тиймээс энэ ажлыг хэн нэгний бус, улс эх орны эрх ашгийн үүднээс зохион байгуулж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Ачааг зөвхөн чингэлэгээр бус төмөр замаар мөн татан авч байна. Өдөрт 50 вагон татах боломжтой. Үүн дээр арматур, төмөр хийц том оврын бараа бүтээгдэхүүн авчрах боломжтой. Бид Хятадын талд задгай тээврээр ачаа оруулах саналыг тавьсан. Гэвч халдварын тархалт өндөр байгаа учраас зөвхөн чингэлэгээр тээвэрлэх санал тавиад буй. Иймээс үүнд нийцүүлж зохион байгуулалтаа хийж байна. Консулын газраар дамжуулаад чингэлэгийн тоог нэмж, хоёр талаас талбайгаа томсгоё, 200, 300-аар чингэлэгийн тоог нэмэгдүүлье гэж зөвшилцөөд тооцооллоо гаргаад Засгийн газраас шаардлагатай хөрөнгийг гаргахаар ярилцаж байна гэлээ. Тээвэр эрхлэгчдийн зүгээс Шадар сайдад хандан өнгөрсөн хугацаанд тээвэрчдийн амьдрал үндсэндээ зогссон гэдгийг учирлаад, цаашид ч урд хөрш хилээ бүрэн нээх эсэх нь тодорхойгүй байгаа учраас жолооч нарыг мэргэжлийнх нь дагуу ажлын байраар хангах боломж байгаа эсэхийг асууж байв. Хариуд нь Шадар сайд дээрх асуудлыг судалж ямар боломж, гарц гаргалгаа байж болохыг судлах Ажлын хэсэг байгуулахыг ЗТХ-ийн сайд Л.Халтарт үүрэг болгосон юм. Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж БНХАУ-ын хил гурван сар гаруйн хугацаанд хаалттай байсан. Энэ хугацаанд улс орны хэмжээнд бараа бүтээгдэхүүний хомсдол бий болж, үнийн хөөрөгдөл үүсэхэд хүрээд байсан юм. Тиймээс өнгөрсөн нэгдүгээр сард Засгийн газрын 196 дугаар тогтоолоор Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулж, халдвар, хамгааллын өндөр хяналтад, чингэлэг тээврээр ачаа бараа оруулахаар 2 улс харилцан тохиролцсон. Ингэснээр гурван сар гаруй хугацаанд гацаад байсан ачаа барааг чингэлэг тээврээр татан авч эхэлсэн. Өнөөдрийн байдлаар өдөрт 60-70, нийт 3200 гаруй чингэлэг тээвэр хилээр нэвтрээд байгаа юм.
Цементийн үнэ 30 хувь нэмэгдсэн шалтгаан нөхцөлийг тогтоож, хариу арга хэмжээ авна
2022-03-15 07:55:07 Нийтлэгдсэн: Улс төр Цемент, барилгын материалын үнийн өсөлттэй холбоотойгоор Шадар сайд С.Амарсайхан Барилга, хот байгуулалтын яаманд ажиллаж, энэ асуудлыг яаралтай хянаж шалгах хугацаатай үүрэг даалгаврыг холбогдох байгууллагуудад өглөө. Манай улс 2015 оноос дотооддоо цемент үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд 2020 оноос дотоодын хэрэгцээгээ 100 хувь хангадаг болсон. Жилээс жилд цементийн хэрэгцээ өсөн нэмэгдэж өдгөө Монгол Улсын цементийн жилийн нийт хэрэгцээ 2.2 сая тонн-д хүрээд байгаа ч нөгөө талд цар тахлын хүндрэлээс болоод дотоодын үйлдвэрлэл буурах болжээ. Тухайлбал, 2019 онд 1.4 сая гаруй тонн цемент үйлдвэрлэж байсан бол 2020 онд 1.2 сая тонн болж буурсан бөгөөд 1 тонн нь 141600 төгрөг байсан цементийн үнэ 2020 оны 12 дугаар сараас хойш 7 удаа нэмэгдэж, өнөөдрийн байдлаар 256 мянган төгрөг болоод байна. Иймд Барилга, хот байгуулалтын яам, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын хамтарсан Ажлын хэсэг байгуулж, цементийн үнэ өнгөрсөн жилийнхээс 30 хувь нэмэгдсэн шалтгааныг тогтоож, цаашид авах арга хэмжээний санал дүгнэлтээ ирэх баасан гаригт Шадар сайдад танилцуулахыг даалгав. Тэрбээр Зах зээлийн нөхцөл байдлаас шалтгаалж үнээ зайлшгүй нэмэх шаардлага үүслээ гэхэд бүх компаниуд нэг зэрэг шахуу 30 хувиар үнээ нэмж байгаа нь үгсэн хуйвалдсан хэрэг мөн эсэхийг нэн даруй шалгах хэрэгтэй. Шалгахдаа бүх талын оролцоог ханган ажиллах нь чухал. Зайлшгүй үнэ нэмэхээс өөр гарцгүй байсан бол үйлдвэрлэгчдийг төрөөс дэмжих ямар гарц, боломжууд байгааг эрэлхийлэх учиртай. Мөн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрынхан иргэд, аж ахуйн нэгжүүд цементийг их хэмжээгээр авч нөөцлөх зэргээр зохиомол үнийн хөөрөгдөл үүсэхээс сэргийлж ажиллах шаардлагатай байна. 2022 онд барилгын салбарт хийгдэх 3.8 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг үнийн хөөрөгдлөөс болж хойшлуулах, гацаахгүй байх бүх талын арга хэмжээг авч ажиллах ёстой хэмээв. Импортыг орлох үйлдвэрлэл хөгжүүлж, бүтээн байгуулалт хийхийн тулд Хөгжлийн банкнаас зээл аваад, Ковидын хүндрэлтэй цаг үед хүүгийн болон ханшийн зөрүүнээс болж алдагдал хүлээж буй үйлдвэрлэгчид болон төрийн өмчийг луйвардаж аваад, үйлдвэрлэл явуулах нэрийдлээр их хэмжээний зээл аваад тэр чигтээ алга болсон Хөтөлийн цементийн үйлдвэрийн асуудлыг тусад нь авч үзэж, хянаж шалгах ёстойг Шадар сайд С.Амарсайхан эцэст нь сануулсан юм.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй