Б.Батцэцэг: Монгол иргэдийг татахад дэмжлэг үзүүлсэн Польш, Украин дахь иргэддээ талархал илэрхийлье
2022-03-09 10:03:09 Нийтлэгдсэн: Улс төр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг:Монгол иргэдийг аюултай бүсээс татан авахад дэмжлэг үзүүлсэн Польш, Украин дахь иргэддээ талархал илэрхийллээ. Тэрээр Украинд үүсээд буй нөхцөл байдлын улмаас тус улсад суралцаж буй оюутнууд болон оршин сууж буй Монгол иргэдийг аюултай бүсээс яаралтай татан авчрах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, онцгой хувь нэмэр оруулсан Польш, Украинд оршин сууж буй иргэддээ Гадаад харилцааны сайдын хувиар чин сэтгэлийн талархал илэрхийлье! Киев, Одесс, Харьков хотуудаас иргэдээ Львов хотод халуун сэтгэлээр тосон авч, хилийн бүсэд хүргэсэн Украин Улсад оршин суудаг Ж.Энхзаяа, Оюутнуудыг зөвлөгөө, мэдээллээр хангах, ЭСЯ-нд бүртгүүлээгүй монгол иргэдтэй холбоо тогтооход шуурхай дэмжлэг үзүүлсэн тус улсад оршин суугаа иргэн Х.Болдхуяг, Иргэдэд туслах үйл ажиллагаанд гар бие оролцсон О.Лхагва, Л.Сэржмядаг, Д.Энхжаргал, Х.Энхбилэг, Б.Уянга, Г.Мөнхсайхан, Г.Ганчимэг, Х.Цэнджав, Б.Оюунгэрэл, Г.Анударь, С.Цэрэндэмбэрэл нарт болон Польш дахь Монголчуудын холбоонд онцгойлон талархал илэрхийлье! Мөн Киев хотоос оюутнуудыг машинаар Львов руу зөөж, Украин дахь Харьков, Одессоос галт тэргээр ирсэн монгол иргэдийг Польшийн хил рүү шилжүүлэх үйл ажиллагаанд идэвх санаачилгатай ажилласан Монгол Улсын Өргөмжит консул Эдуард Рубанд талархал илэрхийлж байна. Гадаад харилцааны яамнаас Шуурхай штаб байгуулан холбогдох ЭСЯ-дыг удирдлагаар хангаж, нөхцөл байдлыг судлан польш, украины талтай дипломат шугамаар яриа, хэлэлцээ хийж, иргэдээ татах бүхий л боломжийг хангасан бөгөөд Монгол Улсаас Польш, ХБНГУ, Унгар, Чех зэрэг улсад суугаа ЭСЯ-дууд болон төвөөс тусгайлан томилсон ГХЯ-ны ажилтнууд газар дээр нь шуурхай, зохион байгуулалттай ажиллаж, Украины хилийн зурвасаас 30 гаруй км дотогш хориотой бүсэд нэвтэрч иргэдээ амжилттай татан авч, 69 иргэнээ Польшийн хилээр саадгүй нэвтрүүлж чадсанд гүн талархал илэрхийлье. Түүнчлэн Гадаад харилцааны яамны зөвлөмжийг дагаж Украин дахь нөхцөл байдал хүндрэхээс өмнө шийдвэр гаргаж, эх орондоо урьтаж ирсэн 41 оюутанд талархал дэвшүүлье! Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг гэжээ.
Монгол Улсаас АНУ-ын Чикаго хотод суугаа Консулын газар өнөөдрөөс үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүллээ
2022-03-09 09:15:31 Нийтлэгдсэн: Улс төр Монгол Улсаас АНУ-ын Чикаго хотод суугаа Консулын газар 2022 оны гуравдугаар сарын 9-н буюу өнөөдөр өдөр үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлэхээр болсныгАНУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын яамнаас мэдээллээ. АНУ-ын Чикаго хотод суугаа Консулын газрын тойрогт Хойд Дакота, Өмнөд Дакота, Небраска, Канзас, Миннесота, Айова, Миссури, Висконсин, Иллинойс, Мичиган, Индиана, Охайо, Арканзас, Миссиссипи, Луизиана мужууд хамаарч байна. Тус консулын газар төрийн арав гаруй үйлчилгээг иргэдэд хүргэх аж. АНУ-д Монгол Улсын 30 гаруй мянган иргэн, үүнээс Чикаго хотод 10 гаруй мянган монгол иргэн ажиллаж, амьдардаг. Түүнчлэн Монгол Улсаас АНУ-ын Чикаго хотод Консул Т.Батцэцэг суугаа юм.
Засгийн газрын хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэнэ
2022-03-09 08:25:42 Нийтлэгдсэн: Улс төр Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна.Өнөөдөр: Улсын хэмжээнд хаягийн мэдээллийн нэгдсэн системийг байгуулж, хэрэглээнд нэвтрүүлэх ажлын үр дүн, Шинэ сэргэлтийн бодлогын хэрэгжилт, Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон түүнтэй холбогдуулан боловсруулсан бусад хууль тогтоомжийн төсөл, Төрийн захиргааны байгууллагуудын талаар авах арга хэмжээ зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.
Шууд: У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль гардуулж байна
2022-03-08 10:40:37 Нийтлэгдсэн: Улс төрОХУ-д оршин сууж буй иргэдийг "Visa", "Mastercard" карт дахь мөнгөө нэн даруй бэлнээр авахыг зөвлөлөө
2022-03-08 10:35:00 Нийтлэгдсэн: Улс төр Олон улсын банк, санхүүгийн байгууллагуудын зүгээс ОХУ-д тавьж буй хориг арга хэмжээний хүрээнд төлбөрийн Visa болон Mastercard систем тус улсын зах зээлээс 2022 оны гуравдугаар сарын 10-ний өдрийн 00:00 цагаас гарч байна. Иймд ОХУ-д оршин сууж буй болон түр хугацаагаар ирсэн иргэн та Монгол Улсын арилжааны банкны Visa болон Mastercard картын дансанд байршиж буй мөнгөө нэн даруй бэлнээр авахыг зөвлөж байна. Цаашид Монгол Улсаас болон өөр улсаас мөнгө шилжүүлэн авахын тулд ОХУ болон бусад орны арилжааны банкнуудад хандаж олон улсын төлбөрийн UnionPay системд бэхлэгдсэн карт захиалан авах боломжтой байна. Жич: ОХУ-ын банкнуудаас өмнө нь гаргасан Visa болон Mastercard картууд нь дотоодын буюу ОХУ доторх төлбөр тооцоонд хэвийн ажиллана хэмээн Оросын Төв банк мэдэгдэж байгаа билээ. Эх сурвалж: Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин Сайдын Яам
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй