Ерөнхийлөгч “Эрүүл монгол хүн” архидалтын эсрэг үндэсний хөдөлгөөн өрнүүлэхийг уриалав
2022-03-14 11:57:27 Нийтлэгдсэн: Улс төр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулж буй Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал сэдэвт үндэсний чуулган Төрийн ордонд эхэллээ. Тэрээр, Монгол төрийн гал голомт болсон Төрийн ордондоо монгол эрчүүдийнхээ талаар хэлэлцэн ярилцаж, эх орныхоо хөгжил дэвшилд эрэгтэйчүүдийн үүрэг оролцоо, манлайллын талаар санал бодлоо солилцон, бодлого, зорилтоо тодорхойлохоор улс орныхоо өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн Та бүхэнд Төрийн тэргүүн, Улсын Ерөнхийлөгч гүн талархал илэрхийлж байна. Улс орны хөгжил дэвшил, гэр бүлийн амьдралд эрэгтэйчүүдийн үүрэг, хариуцлага, манлайлал маш чухал үүрэгтэй. Монголчууд бид эрт дээр үеэс эрчүүдээ өрхийн тэргүүн, гэрийн эзэн хэмээн хүндэтгэн ирсэн сайхан уламжлалтай. Айл өрх бол улсын үндэс, төрийн тулгуур юм. Хатан зоригт монгол эрчүүд Хүннү гүрнээс эхлэн дэлхийн талыг төвшитгөн төр улсаа байгуулж, даян дэлхийд Монголын их амар амгаланг тогтоон, туурга тусгаар улсаа цогцлоон мандуулж, монгол хүн, монгол үндэстнийг дэлхийн түүхэнд тамгалан үлдээсэн бахдам түүх, баатарлаг гавьяатай билээ. Бидний өвөг дээдэс монгол эр хүнийг эр зоригтой, эрдэм билгэтэй, холч ухаантай, уужуу сэтгэлтэй, тэсвэр хаттай, ёс жудагтай, шударга журамтай, андгай тангарагтаа үнэнч, эх хүнд элбэрэлтэй байхыг сургаж, төр улс, түмэн олондоо өмөг түшиг болсон ноён нуруутай эрсийг Эр хүн хэмээн өргөмжилж ирсэн түүхтэй. Монголчууд бид эрт үеэс хуурч мэхлэх, зусардаж зальдах, урваж шарвах, ихэрхэж баярхах, хүчирхийлэн дээрэлхэх, сархдад самуурах, хулгай дээрэм хийх, хов жив хөөцөлдөх зэргийг адгийн араншин, хүний мөс чанарт харш хэмээн цээрлэж ирсэн заншилтай. Нэр хугарахаар яс хугар хэмээн манай ард түмэн ярьдаг билээ. Эцэг өвгөдөөс уламжлагдан ирсэн энэхүү ёс жудаг, зан заншил, үнэт зүйлсээ бид хэзээ ч мартах ёсгүй бөгөөд үеийн үед үр хүүхдүүддээ өвлүүлэн уламжлуулж байх учиртай. Харин бид өнөөдөр энэ зан заншил, захиа даалгавар, ёс жудгаа хэрхэн хадгалж, хэрхэн хамгаалж, хэрхэн авч яваа талаараа хэлэлцэн ярилцаж, тунгаан бодох цаг болжээ. Монгол эр хүн бол хань ижил, гэр бүл, үр хүүхдээ хайрлан халамжилж, улс орон, гэр бүлийнхээ төлөө хичээн зүтгэж, эх орноо батлан хамгаалах үүргээ ямагт ухамсарлан нэр төртэйгөөр амьдрах ёстой. Эрх чөлөөт Монгол Улсад эрэгтэй, эмэгтэй хүн ижил тэгш эрхтэй байдаг хэдий ч эрчүүд бид эх орон, ард түмэн, гэр бүл, үр хүүхдийнхээ өмнө илүү их үүрэг, хариуцлага хүлээж, илүү их ачааны хүндийг үүрэх учиртай. Иймээс монгол эр хүн эрүүл биетэй, саруул ухаантай, зөв сэтгэлтэй, зөв хандлагатай, үүх түүх, өв соёл, үнэт зүйлээ эрхэмлэн дээдэлдэг, мэдлэг боловсролтой, ажил амьдралтай, хүн төрөлхтний хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэн алхаж чаддаг байх ёстой. Ингэхийн тулд эрүүл мэнд, сэтгэл зүй, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, хөгжлийн асуудалд нь төрийн бодлогыг чиглүүлэхийн зэрэгцээ эрчүүдийн өөрсдийн ухамсар, идэвх санаачилга, хариуцлагыг шинэ түвшинд гаргах шаардлагатай болжээ. Эрчүүд бидэнд санаа зовох зүйл чамгүй их байна. Засаж залруулах зүйл ч их байна. Зарим нөхөд маань эрүүл мэнд, ахуй амьдралаа хөсөрдүүлж, эр хүн, эцэг хүнийхээ үүрэг, хариуцлагыг умартаж, гэр орон, ажил үйлсээ эзэнгүйдүүлж, хань ижил, үр хүүхэд, гэр бүлээ зовоож байгаа явдал цөөнгүй байна. Манай улсын хүн ам өсөж, дундаж наслалт 70 нас болсон сайхан мэдээ байгаа хэдий ч эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүү 1990 онд 5.8 жил байсан бол өнөөдөр 10 жил болж өөрчлөгдсөн байна. Энэ нь нэг ёсондоо эрэгтэй хүн эмэгтэй хүнээс 10 жилээр богино насалж байна гэсэн үг юм. Үүнийг эрдэмтэн, судлаачид дүгнэхдээ монгол эрэгтэйчүүд эрүүл мэнддээ анхаардаггүй, хорт зуршилд хэт их автсантай шууд холбоотой бөгөөд энэ нь архи, тамхи, осол гэмтэл, сэтгэл гутрал, гэр бүл салалт, ажилгүйдэл болон эмх цэгцгүй, хэнэггүй, хариуцлагагүй байдлаас болж байна гэж үзжээ. Манай эрэгтэйчүүдийн нас баралтын тэргүүлэх таван шалтгаанд зүрх судасны өвчин, хавдар, гэмтэл, хордлого ба гадны шалтгаант эмгэг, амьсгалын замын болон хоол боловсруулах тогтолцооны өвчнүүд орж байна. Эр хүн хэр баргийн зовлонг даадаг, эр хүн өвддөггүй, эмэгтэй хүнээс долоон дор гэх зэрэг буруу үзэл, хэнэггүй байдал газар авснаас болоод эрэгтэйчүүд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах, эмнэлэгт эмчлүүлэх, эрүүл мэнддээ тавих анхаарал харьцангуй сул байна. Энэ бол туйлын хариуцлагагүй явдал бөгөөд эрчүүдийн амьдралын чанарт төдийгүй өрх гэр, улс үндэстний аюулгүй байдалд ч сөргөөр нөлөөлж байна. Энэ тухай өнөөдрийн чуулган дээр манай эрдэмтэн судлаачид, мэргэжлийн хүмүүс тодорхой тоо баримтад тулгуурлан шинжлэх ухааны үндэслэлтэй ярьж, ард иргэддээ сайтар ойлгуулна гэж найдаж байна. Цаашид төр засгаас ард иргэд, нэн ялангуяа эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, зөв амьдралын хэвшлийг бий болгох чиглэлээр соён гэгээрүүлэх ажлыг бүх түвшинд эрчимтэй явуулах шаардлагатай байна. Эрхэм нөхөд өө, Эр амгалан бол гэр амгалан гэж манай ард түмэн хэлдэг. Эрчүүд бид гэр бүл, эх орныхоо өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагадаа эзэн байж, эх хүн, эмэгтэй хүн, үр хүүхдээ хайрлан дээдэлж, халамжлан асрах учиртай. Энэ бол эр хүний ёс жудаг, нэр төрийн хэрэг бөгөөд эр хүний, эцэг хүний эрхэм үүрэг юм. Охин үр аавын хайраар эрчүүдийн ертөнцийг төсөөлж, нуган үр эцгийн сургаалаар эр хүн болон хүмүүждэг жамтай. Иймээс эр хүн, эцэг хүн уур омог, хэл ам, хэрүүлийн бузраас ангид байж, бие сэтгэлийн тэнцвэрийг олж, тэнгэр шиг тэнүүн, уул шиг түшигтэй, үр хүүхэд, өрөөл бусдад үлгэр дуурайл болон эрийн хийморийг бадрааж, гэрийн жаврыг үргээдэг байх ёстой. Харамсалтай нь сүүлийн үед гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчдийн 97.4 хувь нь эрчүүд байгаа бөгөөд дийлэнх нь согтуугаар үйлджээ. Түүнчлэн жил ирэх тусам гэр бүл салалт нэмэгдэж, өрх толгойлсон иргэдийн 92.5 хувь нь эмэгтэйчүүд байгаа нь эрчүүд гэр бүлийнхээ өмнө хүлээсэн үүрэг, хариуцлага, ёс зүйгээ хангалттай ухамсарлахгүй байна гэж судлаачид дүгнэжээ. Нийгэмд гарч буй архидалт, донтолт, гэр бүлийн хүчирхийлэл, гэр бүл салалт зэрэг сөрөг үзэгдэл эрчүүдийн нийгэмд эзлэх байр суурь, нэр хүндийг унагааж байна. Цаашид бид ийм байдлаар үргэлжлүүлэн амьдарч хэрхэвч болохгүй. Бурханы сургаальд нэг сайхан үг байдаг юм. Хэрвээ чи зовлонгоос ангижиръя гэвэл зовлонгийн шалтгааныг ол гэж. Тэгвэл бидний зовлонгийн нэг том шалтгаан бол архидан согтуурах, архинд донтох явдал юм. Архидалт хэзээ ч сайн сайхан зүйл дагуулдаггүй. Харин гай зовлон, хагацал, харууслыг л дагуулдаг. Эрчүүд бид архийг ууж байна гэж боддог. Тэгвэл үгүй ээ. Харин архи эрчүүд биднийг, өөрсдийг маань ууж байна. Үр хүүхэдтэй минь, гэр бүлтэй минь, улс үндэстнийг минь ууж байна. Эх орны маань хөгжил дэвшилд чөдөр тушаа болж байна. Сархад савнаасаа бусдыг дийлдэг гэж манай ард түмэн хэлдэг. Үүнийг л бид дор бүрнээ ухаарч, улс үндэстнээрээ тэмцэх цаг болжээ. Бид байгаль дэлхийгээ хамгаалж, цөлжилттэй тэмцэхийн тулд тэрбумаар тоологдох мод тарьж ургуулах үндэсний хөдөлгөөнийг өрнүүлж эхлээд байна. Ард түмэн маань ч үүнийг талархан дэмжиж байна. Тэгвэл өнөөдрөөс эхлээд улс үндэстнийхээ аюулгүй байдлын төлөө, монгол гэр бүлийн сайн сайхан амьдралын төлөө Эрүүл монгол хүн үндэсний хөдөлгөөн өрнүүлцгээе. Айл өрх, албан байгууллага, аж ахуйн нэгж, төр засаг, ард түмнээрээ архидалтын эсрэг нэгдэн тэмцэцгээе. Хань ижлээ, хайртай хүмүүсээ, үр хүүхдээ, гэр бүлээ, эцэг эхээ, эх орноо гэсэн чинхүү сэтгэл танд байдаг бол хатуу бор сархдаас татгалзъя, тэнгэр заяат эрчүүдээ. Монгол эр хүн хэлсэн үгэндээ эзэн байж, зорьсон хэргээ бүтээж чаддаг зан суртахуунтай билээ. Монгол эрчүүд архи, тамхи, аливаа хорт зуршлаас ангид байж, эрүүл зөв амьдралыг төлөвшүүлж, эрүүл мэнддээ анхаарч, эх орон, гэр бүл, хань ижилдээ үнэ цэнтэй эрхэм хүн нь байж, урт насалж, их зүйлийг хийж бүтээж, нэр төртэй амьдрах ёстой. Энэ бүхэн эрчүүд бидний хувийн зохион байгуулалт, сахилга бат, зөв амьдралаас ихээхэн шалтгаална гэдгийг эр хүн болгон сайтар ухамсарлаж, амьдралынхаа зам мөр, чиг хандлага болгох учиртай. Монгол эрчүүд хүчирхэг байвал монгол үндэстэн хүчирхэг байна. Өнөөдрийн чуулганаар эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, хөгжлийн асуудлаар тал бүрээс нь нухацтай сайн хэлэлцэж, эрчүүдийн талаар төрөөс баримтлах бодлогыг тодорхойлоход ажил хэрэгч олон чухал санал, санаачилга гарна гэдэгт итгэлтэй байна. Чуулганаас гарсан зөвлөмжийг ажил хэрэг болгоход Монгол Улсын Ерөнхийлөгч бүх талаар дэмжиж, хамтран ажиллах болно гэдгээ хэлье. Чуулганы ажиллагаанд амжилт хүсье. Морин дэл дээр ассан монгол эрсийн цог хийморь галын дөл шиг өөдөө байг. Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай.
УИХ-ын 2022 оны хаврын ээлжит чуулган гуравдугаар сарын 15-ны өдрийн 10:00 цагт нээлтээ хийхээр товлоод байгаа билээ. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хаврын ээлжит чуулганы гуравдугаар сард хэлэлцэх асуудлын дараалал тогтоох тухай захирамжийг гаргасан байна. Гуравдугаар сард хэлэлцэх асуудлын жагсаалтад Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай, Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд багтжээ.
М.Тереса Хо: Монгол Улсын Засгийн газартай хамтран ажиллаж, хөрөнгө оруулалт, зээл тусламжийн төслүүдийг амжилттай хэрэгжүүлж ирсэнд сэтгэл хангалуун байна
2022-03-11 09:30:17 Нийтлэгдсэн: Улс төр Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн газрын ерөнхий захирал хатагтайМ.Тереса Хо тэргүүтэй төлөөлөгчидөнөөдөр (2022.03.10) Монгол Улсын Их Хурлындарга Г.Занданшатарт бараалахлаа. Улсын Их Хурлындарга Г.Занданшатар хатагтай М.Тереса Хо-тай уулзаж байгаад баяртай байгаагаа илэрхийлж, Монгол Улс,Азийн хөгжлийн банктайтүншлэн ажиллаж ирсний30 жилийн ой энэ онд тохиож байгааг уулзалтын эхэнд тэмдэглэв. ХатагтайМ.Тереса ХоУлсын Их Хурлындаргыг цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд Азийн хөгжлийн банк нь өнгөрсөн 30 жилийн хугацаанд Монгол Улсын Засгийн газартай хамтран ажиллаж, хөрөнгө оруулалт, зээл тусламжийн төслүүдийг амжилттай хэрэгжүүлж ирсэнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Тэрбээр Азийн хөгжлийн банкны зүгээс ойрын ирээдүйд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төлөвлөгөө, санхүүжилтийн гэрээ хэлэлцээрийн талаар мэдээлэл өгсөн юм. Түүнчлэн цар тахлын дараа улс орны эдийн засгийг сэргээх чиглэлд тэргүүлэх ач холбогдлыг өгч ажиллах нь зүйтэй гэдгийг онцоллоо. Улсын Их Хурлындарга Г.Занданшатар хэлэхдээ, Монгол Улсын Их Хурлын2022 оны хаврын ээлжит чуулган ирэх долоо хоногт нээлтээ хийх бөгөөд хаврын чуулганаар төр-хувийн хэвшлийн түншлэл, зөвшөөрлийн тухай хууль зэрэг хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаагаа явуулах таатай нөхцлийг бүрдүүлэх олон чухал хууль тогтоомжийг хэлэлцэн батлахаар төлөвлөж байна гэлээ. Уулзалтаар талууд Монгол Улсын Засгийн газраас цар тахлын дараах эдийн засгийн сэргэлтийн чиглэлээр баримталж буй тэргүүлэх чиглэлүүд, тэр дундаа хилийн боомтын дэд бүтцийг сайжруулан хөгжүүлэх, эдийн засгийг төрөлжүүлэх, төсвийн төвлөрлийг сааруулах, дотоодын нөөц бололцоог дайчлах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих, татварын шинэчлэл хийх, ногоон хөгжил, уур амьсгалын өөрчлөлт зэрэг асуудлуудыг хөндөн ярилцаж, энэ чиглэлд үр дүнтэй санхүүжилт, хамтын ажиллагааг үргэлжлүүлэх нь зүйтэй гэдэгт санал нэгдэв. УулзалтадУлсын Их ХурлынТамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ц.Жамбалдорж,Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн Газрын даргын зөвлөх Сафдар Парвез, Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Павит Рамачандран, Азийн хөгжлийн банкны Монгол дахь орлогч суурин төлөөлөгч, ахлах эдийн засагч Деклан Магий болон албаны бусад хүмүүс оролцлоогэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг Дээд боловсролын тухай хуультай уялдуулах шаардлагатай гэв
2022-03-11 09:18:09 Нийтлэгдсэн: Улс төрМонгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноосХуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн (Шинэчилсэн найруулга) төслийн талаарх хэлэлцүүлгийг өнөөдөр (2022.03.10) Төрийн ордонд зохион байгууллаа. Монгол Улсын Засгийн газраас Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг 2021 оны 05 дугаар 21-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн бөгөөд төслийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооны 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 16 дугаар тогтоолоор байгуулсан.Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр,бүрэлдэхүүнд нь Улсын Их Хурлын Н.Алтанхуяг, Ц.Мөнх-Оргил, Ц.Мөнхцэцэг, Ч.Ундрам нар ажиллаж байна. Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Ц.Мөнхцэцэг, Ч.Ундрам, Ж.Сүхбаатар, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны ахлах зөвлөх М.Үнэнбат, Монголын Хуульчдын холбооны удирдлагаболон хуулийн салбарын төлөөлөл, эрдэмтэн, судлаачидоролцов. Хэлэлцүүлгийг нээж Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдаад арван жилийн нүүр үзэж байна. Монгол Улсын Их Хурал 2012 оны 3 дугаар сарын 07-ны өдөр уг хуулийг баталсан.Өөрөөр хэлбэл, 10 жилийн дараа энэ хуулийн үзэл санааг тодотгох асуудлыг хэлэлцэж байгааг онцлоод хуулийн хүрээнд хуульчийн өөрөө удирдах ёсны байгууллагын тогтолцоог бүрдүүлж, олон нийтийн байгууллагын статустай бие даасан хуулийн этгээд болж төлөвшсөн. Өнгөрсөн хугацаанд хуулийн давуу талууд үр шимээ өгсөн ч, үүнийг цаашид боловсронгуй болгох шаардлагатай гэж хуульчид, судлаачид байр сууриа илэрхийлсээр ирсэн. Тиймээс энэ асуудлыг цогцоор нь авч үзэх шаардлагатайг тодотгов.Мөн цаашид хуульч мэргэжилтэй боловсон хүчин, хүний нөөцийг бэлтгэх тогтолцоог эргэн харах шаардлагатайг дурдаад энэ хуулиар Хуульчдын холбооны асуудлыг бус цаашдаа хуульч гэдэг мэргэжлийн үнэ цэн, стандарт, чадавхыг ямар хэмжээнд харж, бэлтгэх, нийгмийн харилцааны агуулга руу хэрхэн тавьж өндөрсгөх вэ гэдэг өргөн хүрээтэй харилцааг зохицуулах юм гэж байлаа. Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг Дээд боловсролын тухай хуулийн төсөл болон Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүдийн уялдааны талаарх танилцуулга, мэдээлэл хийв. Тэрбээр танилцуулгадаа, УИХ-ын хаврын чуулганаар боловсролын багц хуулиудыг хэлэлцэнэ. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл энэ цаг үед хэлэлцэгдэж байгаа нь Дээд боловсролын хуультай уялдуулах боломжтойг онцлоод Монголын дээд боловсролын шинэчлэлийн асуудал нь МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр болон Засгийн газрын үйл ажилллагааны хөтөлбөр зэрэг бодлогын баримт бичигт туссан чухал асуудал гэж байлаа. Мөн тэрбээр танилцуулгадаа, өнөөгийн нөхцөлд дээд боловсролд үзүүлэх төрийн дэмжлэг сул байна. Боловсролын салбарын нийт төсвийн 46 хувь нь ерөнхий боловсролд, 23хувь нь сургуулийн өмнөх боловсролд, 9 хувь нь дээд боловсролд, 4 хувь нь ТМБС-д, харин 18 хувьнь салбарын менежментэд зарцуулагддаг. Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын орлогын 92 хувь нь суралцагчийн төлбөрөөс бүрдэж байна. Их, дээд сургуулийн нийт зардлын дийлэнх хувийг цалин хөлсний зардал эзэлж байна. Эдгээр зардлыг үндсэндээ сургалтын төлбөрийн орлогоор санхүүжүүлж байгаа нь дээд сургуулийн багш нар сургалтаас гадна судалгааны ажил хийх, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн бүтээл хэвлүүлэхэд санхүүгийн дэмжлэг хүрэхгүй байгаа тул төрөөс их, дээд сургуулийн санхүүжилтэд дэмжлэг үзүүлэх нь чухал гэдгийг онцолсон. Хуулийн төсөлд багш нарын цалин, сургалтын төлбөрийг бие даан тогтоох эрх мэдлийг нэмэгдүүлэх, элсэх, төгсөх мэргэжлийн чиглэлийг төсвийн бодлогоор зохицуулах зэргээр дээд боловсролын сургалтын байгууллагаа дэмжих заалтуудыг хуулийн төсөлд оруулахаар ярилцаж байгааг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг дурдаад Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг Дээд боловсролын хуультайгаа уялдуулж батлахын тулд магадлан итгэмжлэл олгох субьект нь Хуульчдын холбоо биш Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөл байхаар өөрчлөх, мөн Хуульчдын холбооны сургалт, судалгааны чадавхийг бэхжүүлэх, хүний нөөцийн бодлогод анхаарах шаардлагатайг тодотгож байлаа. Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам нар Дээд боловсролын тухай хуулийн төсөл болон Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүдийн уялдааны талаар санал хэлж, байр сууриа илэрхийлсэн.Тэрбээр Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлд хуульчдын боловсролын асуудлыг хөтөлбөр, шалгалт гээд өргөн хүрээнд хөндсөн учир үүнийг Дээд боловсролын тухай хуулийн төсөлтэй уялдуулах нь чухал гэдгийг тодотгохын зэрэгцээ төслийн 6, 7, 8, 29, 30 дугаар зүйлтэй уялдуулан байр сууриа илэрхийлсэн.Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам хэлсэн үгэндээ, хуульчийг заавал баклаврын түвшингээс эхлэн бэлтгэх ёстой юу, ахисан түвшинд хуульч бэлтгэх боломж бий эсэх талаар хөндөж ярилцахыг хэлэлцүүлэгт оролцогчдоос онцгойлон хүсэхийн зэрэгцээ хуулийн төсөлд эрх зүйгээр суралцагчдад хууль зүйн мэргэжлийн боловсролыг эзэмшүүлэхэд чиглэсэн хичээлийг 90-ээс доошгүй багц цаг судлахыг шаардах, магадлан итгэмжлэлийг хийх зэрэг зохицуулалтыг тусгасан байгааг нухацтай ярилцах шаардлагатайг дурдав. Эдгээр асуудлыг Дээд боловсролын тухай хуульд тодорхой тусгасан учир хууль хоорондын уялдааг нь хангах нь чухал гэсэн саналуудыг хэлж байлаа. ХэлэлцүүлэгХууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзоригийн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх танилцуулга, судлаач Э.Энхцэцэгийн Хуульчдын өөрөө удирдах ёсны байгууллага-эрхзүйн орчныг тодорхойлох бодлогын судалгаа сэдэвт илтгэлээр үргэлжилсэн. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн зорилго нь хуульчийн мэргэжлийн шалгалт, хуульчийг үргэлжилсэн сургалт, хуульч бэлтгэх сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийг зохион байгуулах болон хуульчид тавих нийтлэг шаардлага, Хуульчдын холбооны үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтооход чиглэсэн гэж танилцуулгад дурдсан байв. Хэлэлцүүлэгт оролцогчид хуулийн төслийн талаар асуулт асууж, санал хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар,Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлд шүүгч, прокурор, өмгөөлөгч, нотариатч, бусад хуульчид зэрэг бүх төлөөллийн эрх ашгийн тэнцвэр, тэнцлийг хангахад анхаарах шаардлагатай гэсэн бол Улсын Их Хурлын Ц.Мөнх-Оргил төслийн 4.1.2.-т хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа гэж шүүгч, прокурор, шүүгчийн туслахаар ажиллах, нотариатчийн, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх, магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн сургуулийн багш, төрийн байгууллага, хуулийн этгээдэд хуульч ажиллахаар заасан ажил, албан тушаал эрхлэхийг гэж тусгасан байгаа нь хуульч гэж хэн бэ гэдэг үндсэн асуудалбүрхэг байгааг тодотгоод энэ хууль хэнд үйлчлэх вэ гэдэг асуудлаа бүрэн цэгцлэх шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийлэв. Мөн хэлэлцүүлэгт оролцогчдын зүгээс хуулийн төсөлд эчнээ, оройн сургалтын хөтөлбөрөөр суралцагчдад дипломын зэрэг олгоно гэж тусгасан нь олон хүний мэргэжлийн хөрвөх чадварыг хаах нөхцөл бүрдэх вий гэдгийг Ажлын хэсгийнхэнд анхааруулж байсан бол төсөлд туссан Хуульчдын холбооны Их Хурлын төлөөлөгчдийн нийт 200 квотыг тэгшитгэх асуудалд бусад хуульчдын төлөөллийг ч гэсэн нээлттэй байдлаар хамруулах саналтай байгаагаа илэрхийлсэн. Хэлэлцүүлгийг хааж, Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр хэлсэн үгэндээ, энэ удаагийн хэлэлцүүлэг нь хуулийн төслийг Байнгын хороо, чуулганы хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгээс зохион байгуулж байгаа эхний арга хэмжээ гэдгийг тодотгоод цаашид тодорхой хүрээнд зорилтот сэдвүүдээр цуврал хэлэлцүүлэг хийхээр төлөвлөснийг дурдахын зэрэгцээ хэлэлцүүлэгт оролцогчид хуулийн төслийн талаархсаналуудаа Ажлын хэсэгт бичгээр ирүүлэхийг онцгойлон захилаа гэжУИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Ардчилсан намын даргын сунгаанд Ерөнхийлөгч асан Х.Баттулга бүртгүүлжээ
2022-03-11 08:30:02 Нийтлэгдсэн: Улс төр Ардчилсан намын Дотоод Сонгуулийн Хорооноос зохион байгуулж буй Ардчилсан намын даргыг сонгох сонгуулийн бүртгэлийн хугацаа өнөөдөр /03.10/ 20:00 цагт дуусжээ. Сунгаанд хоёр нэр дэвшигч материалаа хүлээлгэн өгсөн байна. Тодруулбал, тэдний нэг ньМонгол Улсын Ерөнхийлөгч асан Халтмаагийн Баттулгабөгөөд бүртгүүлэх хүсэлтээ хүргүүлжээ. Түүний хүсэлтийг Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга асан Пүрэвийн Нүрзэд, Дотоод сонгуулийн хорооны дарга Ишжамцын Мөнхжаргалд хүлээлгэн өгсөн байна. Эх сурвалж: Ардчилсан нам
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй