Цар тахлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ

Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар өчигдөр /12.17/ Коронавируст халдвар /ковид19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 4-р сарын 29-ний өдөр Коронавируст халдвар /ковид19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг яаралтай горимоор хэлэлцэн баталсан. Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх зорилгоор Засгийн газрын тогтоолоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрөөс гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлж, үйлчлэх хугацааг 10 удаа, 2020 оны 11-р сарын 11-ний өдрөөс гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, үйлчлэх хугацааг 3 удаа сунгаад байна. Гэсэн хэдий ч улс орны нийгэм, эдийн засгийн чадавх, төсөв, санхүүгийн байдлаас шалтгаалан зарим шийдвэрийн хэрэгжилт хангалтгүй байна. Цаашид коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал удаан үргэлжилбэл Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, нэн ялангуяа нийгмийн эрүүл мэндийн аюулгүй байдал, нийгэм, эдийн засгийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж, эдийн засгийн хямралт нөхцөлийн түвшинд хүргэхэд ойрхон байна. Иймд цар тахлын өнөөгийн болон цаашид үүсэх нөхцөл байдал, түүний эсрэг улс орнуудын авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, туршлага- сургамж, Монгол Улсад тулгарч буй сорилт, хүндрэл бэрхшээлийг харгалзан Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс, холбогдох бусад байгууллагаас гаргасан шийдвэрийн хэрэгжилтэд хийсэн дүн шинжилгээний санал дүгнэлтийг үндэслэн Коронавируст халдвар /ковид19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн үйлчлэх хугацааг сунгах, хуульд зарим нэмэлт, өөрчлөлтийг оруулах шаардлагатай байгааг Шадар сайд Я.Содбаатар онцоллоо. Хуулийн төсөлд: Коронавируст халдвар /ковид19/- цар тахалтай тэмцэх талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээг харгалзан зарим нэр томьёоны тодорхойлолтыг шинээр нэмэх, Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх үйл ажиллагаатай холбогдох Улсын Их Хурал, Засгийн газар, Улсын онцгой комиссын үүрэг, авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхой болгох, Төрийн захиргааны байгууллагын хэрэгжүүлэх үйл ажиллагаа, салбар хоорондын харилцан ажиллагааны уялдаа, авч хэрэгжүүлэх арга хэмжээг нэмэгдүүлэх, Зарим нэн шаардлагатай арга хэмжээг хэрэгжүүлэх хүрээнд холбогдох татвар, торгуулиас чөлөөлөх асуудлыг тусгах, Цар тахлын үед гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулах горимд байршуулсан барааг гаалийн нутаг дэвсгэрээс буцаан гаргах хугацаа, улсын хилээр нэвтэрсэн тээврийн хэрэгслийн хугацаа хэтэрсэн тохиолдол, мөн гадаадын иргэн, харьяалалгүй хүний бүртгэл, виз болон оршин суух зөвшөөрлийн хугацаатай холбоотой зохицуулалт нэмж тусгах, Цар тахлын үед байгууллага, хуулийн этгээд, иргэний зарим үүрэг, хориглох үйл ажиллагааг нэмж тусгах, Энэ хуулийн үйлчлэх хугацааг сунгах зэрэг нэмэлт, өөрчлөлт хийхээр хуулийн төсөлд тусгажээ. Уг хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцүүлж өгөхийг хүслээ.

Г.Занданшатар: Хархорины хөгжлийн асуудал Монгол төрийн бодлогын төвд ямагт байсаар ирсэн

Хархорум буюу эдүгээгийн Хархорин хот нь өөрийн хөгжил цэцэглэлтийн оргил үедээ Ази-Европыг холбосон улс төр, соёл, шашин, худалдаа, харилцааны чухал зангилаа байж, нүүдлийн хийгээд суурьшмал соёл иргэншлийг хослуулсан гайхамшигт цогцолбор болж, дэлхийд гайхагдаж байсан түүхтэй. Тиймээс энэхүү ховор нандин түүхэн өвөө хадгалан хамгаалж, хойч үедээ өвлүүлэн үлдээх, улмаар орчин цагийн жишигт нийцүүлэн хөгжүүлэх нь энэ цагийн Та бидний эрхэм үүрэг юм. Тиймээс Хархорины хөгжлийн асуудал Монгол төрийн бодлогын төвд ямагт байсаар ирсэн билээ. УИХ-ын 2001 оны 09 дүгээр тогтоолоор баталсан Мянганы зам-ын бүтээн байгуулалт нь Их эзэн Чингис хааныг Мянганы хүн-ээр дэлхий даяар зарлан тунхагласантай холбоотой бөгөөд Мянганы зам нь Эзэн Чингис хааны байгуулсан өрнө дорныг холбосон өртөө замын чиглэлтэй давхцаж байгаа юм. Хархорины хөгжлийн асуудал Монгол төрийн бодлогын төвд ямагт байсаар ирсэн Улмаар УИХ-аас 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр баталсан Алсын хараа-2050 Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод Үндэсний археологийн хөгжлийг дэмжиж, үнэт зүйлсийг хадгалан, эртний Хархорум хотын туурь тэргүүтэй дурсгалуудыг сэргээн бэхжүүлж, археологи, палеонтологи, угсаатны зүйн чиглэлээр төрөлжсөн музей, сан, судалгааны төвүүд байгуулна гэж заасан бөгөөд 2021-2030 онд Орхоны хөндийд шинэ нийслэлийн байршлыг сонгож техник, эдийн засгийн үндэслэл, хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ гэж тусгасан. Ийнхүү эртний нийслэл Хархорум хотын туурь, дурсгалыг үргэлжлүүлэн судлах, хамгаалах, сэргээхийн зэрэгцээ Орхоны хөндийд шинэ хотыг барьж байгуулах төрийн бодлого нэн тодорхой байгаа тул бодитоор хэрэгжүүлэх цаг нь болсон гэж үзэж байна хэмээгээд түүхэн хотын шинэ ирээдүйн асуудалд энэхүү эрдэм шинжилгээний бага хурал чухал ач холбогдолтой болохыг онцолсон байна. Мөн энэ үеэр Ерөнхийлөгч Х.Баттулгын илгээлтийг Соёл, нийгмийн хөгжлийн бодлогын зөвлөх С.Ламбаа уншиж танилцуулав. Хархорум хотын түүх, өв соёлыг судлах, сурталчлан таниулах болон Монгол Улсын хөгжлийн бодлогод нийцүүлэн хөгжлийн шинэ орчинг бий болгох гарц, шийдлийн санал, олон талт судалгааны ажил ч тусгалаа олжээ. Хархорум хотыг анх эзэн Чингис хааны зарлигаар 1220 оны цагаан луу жилИх Монгол улсын нийслэл болгож, хотын түүхийг эхлүүлжээ. Эзний зарлиг, эцгийн үйл хэргийг өртөөлсөн Өгэдэй хааны үеэс Хархорум өөдлөн дэвжиж, Гүюг хааны үед гүрний их нийслэл болж, Мөнх хааны үед мөнхийн алдар суугаа дархалж, хөгжил дэвшлийн бахархал болон сүндэрлэж, монгол төдийгүй Ази, Европ дахинд нөлөө бүхий, өөрийн гэсэн өвөрмөц түүх, соёлтой хот байжээ. Аюулгүй байдал судлал, хот байгуулалт, уран барилга, хөдөө аж ахуй, эдийн засаг, техник, музей судлалын эрдэмтэн судлаачид оролцож, 20 орчим сэдвээр илтгэл тавилаа Уг эрдэм шинжилгээний хуралд Олон улсын Монгол судлалын холбооны Ерөнхийлөгч, доктор Агнеш Берталиан, АНУ-ын нэрт эрдэмтэн, доктор Жек Уэтерфорд, Унгар улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд,монголч эрдэмтэн Борбала Анна Обрушански болон Хархорум нийгэмлэгийн тэргүүн, түүхийн ухааны доктор Д.Хоролдамба, ҮБХИС-ийн Батлан хамгаалахын Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Цэргийн түүх судлалын төвийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор, профессор Х.Шагдар, Улаанбаатарын их сургуулийн Түүх, археологийн тэнхимийн багш, доктор, археологич Т.Идэрхангай, ШУА-ийн Түүх угсаатны зүйн хүрээлэнгийн эрдэмтэн С.Цолмон, МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Түүхийн тэнхимийн багш, доктор, профессор Д.Энхцэцэг, Батлан хамгаалахын Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Цэргийн түүх судлалын төвийн дарга, доктор, хошууч Т.Сүхбаатар, ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн Дундад зууны салбарын эрхлэгч, доктор, дэд профессор, археологич А.Энхтөр, Дундад зууны салбарын эрдэм шинжилгээний ажилтан, археологич Л.Мөнхбаяр, Гурван Эрдэнэ дээд сургуулийн түүх, археологийн тэнхимийн багш, докторантГ.Гантогтох зэрэг түүхч, археологич эрдэмтэд, ҮАБЗ-ийн Стратегийн судалгааны хүрээлэнгийн секторын эрхлэгч, доктор Э.Энхмаа, академич Я.Ганболд, академич Д.Хайсамбуу, Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын музейн асуудал хариуцсан мэргэжилтэн Ч.Нацагням, Киотогийн их сургуулийн докторант О.Ангарагсүрэн, Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, техникийн ухааны доктор Н.Тогтох нарын зэрэг аюулгүй байдал судлал, хот байгуулалт, уран барилга, хөдөө аж ахуй, эдийн засаг, техник, музей судлалын эрдэмтэн судлаачид оролцож, 20 орчим сэдвээр илтгэл тавилаа. Хархорум нь нүүдэлчдийн олон жилийн хот байгуулалтын түүх, Монголын түүхэнд эзлэх байр суурь, хот байгуулалтын ололт дэвшил, цар хүрээ, оршин тогтносон цаг хугацаа, дэлхийн хоёр том соёл иргэншлийн уулзвар зангилаа, Монголын эзэнт гүрний нийслэл байсан зэрэг аль ч талаарааМонголын дундад үеийн түүхэн дэх хамгийн нөлөө бүхий хот байжээ. Монгол хаад их гүрний бүрэлдэхүүн дэх олон хот, муж, ванлиг, улсуудад тусгай эрх үүрэг бүхий даргач, мэдээлэгч, захирагч нарыг томилон суулгаж, нийслэлтэйгээ байнгын холбоо харилцаатай ажиллуулж хэргийн биелэлтийг шууд хянахын зэрэгцээ Ойрхи дорнод зэрэг бүс нутгийн энхийг сахиулах үйл ажиллагааг Хархорумаас удирдаж байжээ. Хархорум хотноо Орос, Кипчак, Гүрж, Хорезм, Армян, Турк, Багдадын Халифт, Хятад, Солонгос, Энэтхэгийн султан, Тангуд, Ром, Араб, Франц зэрэг тухайн цагтаа дэлхийд томоохонд тооцогдож байсан улс орнуудын ван, ноёд, Ази, Европын улс орнуудын ноёд, захирагч, эрдэмтэн мэргэд, элч төлөөлөгч, худалдаачид, аянчин жуулчид, уран дархчуул зэрэг төрөл бүрийн ажил мэргэжлийн хүмүүс ирцгээж, тив дамнасан олон улсын харилцааны төв,дэлхийн нийслэл болтлоо хөгжсөн байна гэжУИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Энэ сарын 25-ны Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгийг хойшлуулж, нэгдүгээр сард хийхээр болжээ

ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгийг хойшлуулж, нэгдүгээр сард хийхээр болсныг хэллээ. Энэ сард хийх тусгай нислэгийн хуваарийн дагууарванхоёрдугаар сарын 16-нд Франкфурт, 20-нд Токио, энэ сарын 25-нд Сөүл чиглэлд тусгай үүргийн нислэг үйлдэхээр төлөвлөж байсан юм.

Аялал жуулчлалыг сэргээхэд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Иргэний нисэхийн үндэсний төв нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа Аялал жуулчлалын хөгжлийн төв(ТӨҮГ)-тэй 2021-2024 онд хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа. Энэхүү санамж бичгийн хүрээнд Ковид-19 цар тахлын нөлөөгөөр зогсонги байдалд ороод байгаа аялал жуулчлалын салбарыг дахин сэргээх, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны мөрийн хөтөлбөрийн Аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээ, чанар стандартыг сайжруулж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэн, иргэд, жуулчдын тоог нэг саяд хүргэнэ, мөн Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого Алсын хараа 2050т тусгагдсан 2021-2030 онд хэрэгжүүлэх нисэх буудлыг түшиглэсэн Худалдааны аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилтуудын бэлтгэл ажлыг хангахад хамтарч ажиллах юм. Түүнчлэн хоёр байгууллага хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх, Ковид-19 цар тахлын дараах шинэ нөхцөл байдалд чиглэсэн аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох зэрэг асуудлаар хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлхээр төлөвлөж байна. Аялал жуулчлал нь салбар дундын шинжтэй бөгөөд Монгол Улсын аялал жуулчлалын салбарын эдийн засгийн өсөлтөд эзлэх хувь хэмжээг нэмэгдүүлэх, Ковидын дараах аялал жуулчлалын шинэ төрхийг бий болгоход төрийн байгууллагууд хамтран ажиллах энэхүү санаачлагыг үлгэрлэн, бусад байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх эхлэл нь гэж үзэж байна. Иргэний нисэхийн салбартай аялал жуулчлалын салбар салшгүй холбогдож, дотоод, гадаад нислэгийг нэмэгдүүлхэд чухар үүрэг гүйцэтгэдэг билээ.

Ц.Цогтыг Улсын Дээд шүүхийн шүүгчээр томиллоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Ц.Цогтыг Улсын Дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд томиллоо. Цэндийн Цогт нь 1975 онд Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн. 45 настай, эрэгтэй, ам бүл хоёр. Тэрбээр 1983-1993 онд Архангай аймгийн 2 дугаар 10 жилийн дунд сургууль, 1994-1998 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд эрх зүйн бакалавр, 2007 онд АНУ-ын хууль зүйн Уилламетте их сургуулийн Хууль зүйн коллежийг хууль зүйн ухааны магистрын зэрэгтэй төгссөн. 2017 онд Япон Улсын Нагояагийн их сургуульд Хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан. Эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны докторын зэрэгтэй, хуульч цолтой. Тэрбээр 1998 онд Сонгинохайрхан дүүргийн шүүхэд шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар, 1998-2004 онд Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд нарийн бичгийн дарга, шүүгчийн туслах, ерөнхий шүүгчийн шүүн таслах ажиллагаа эрхэлсэн туслахаар, 2004-2011 онд Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгчээр, 2011-2013 онд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчээр, 2013 оноос одоог хүртэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байна. Мөн Ц.Цогт нь шүүгчээр 16 жил, давж заалдах шатны шүүхийн шүүгчээр 9 жил ажилласан. Мөн 2000-2002 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд цагийн багш, 2007-2016 онд тавин хувийн багш, 2018-2019 онд цагийн багш, 2019 оны есдүгээр сараас Нийтийн эрх зүйн тэнхимийн гэрээт дэд профессороор тус тус ажиллаж байгаа гэв. Ц.Цогт нь Улсын дээд шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтын суурь болон тусгай шалгалтад Шүүхийн мэргэжлийн хорооны нэгдсэн үнэлгээгээр 88.64 оноо авжээ.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.