М.Батчимэг агсантай баасан гарагт салах ёс гүйцэтгэнэ

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэргэдэх Стратегийн судалгааны хүрээлэнгийн зөвлөх, тэргүүлэх шинжээч, Ерөнхийлөгчийн зөвлөх, УИХ-ын гишүүн асан М.Батчимэг хүнд өвчний улмаас таалал төгссөн билээ. Талийгаачтай энэ сарын 23 буюу ирэхбаасан гарагийн 06.00-07.00 цагт Соёлын төв өргөөнд салах ёс гүйцэтгэхээр болсон байна. М.Батчимэг 1973 оны онд Өвөрхангай аймагт инженер аав, багш ээжийн охин болж мэндэлжээ.Талийгаач 1980-1990 онд Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын 10 жилийн 2 дугаар дунд сургууль, 1990-1991 онд Гадаад хэлний дээд сургууль, 1991-1995 онд Бээжингийн Хэл соёлын их сургуульд суралцаж төгссөн. 1995-2005 онд Батлан хамгаалах яамны дэргэдэх Стратегийн судалгааны хүрээлэнд судлаач, 2005-2008 онд Тайбэй дахь Улаанбаатар хотын худалдаа, эдийн засгийн төлөөлөгчийн газрын тэргүүн, 2009-2012 онд Монгол улсын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын бодлогын зөвлөх, 2012-2016 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байв. Тэрбээр Улаанбаатарын бодлогын судалгааны төв, Ауруг паблишинг хэвлэлийн газрыг үүсгэн байгуулж, олон түмнээ соён гэгээрүүлсэн бичиг номын хүн байлаа.

Д.Цогтбаатар гишүүн Валдай клубээс зохион байгуулдаг олон улсын хуралд оролцлоо

Валдай клубээс зохион байгуулдаг Олон улсын хурал 2020 оны 10 дугаар сарын 20-оос 22-ны өдрүүдэд явагдаж байна. Энэ хуралд олон улсын маш олон төлөөлөгчид Москвад очиж оролцож байгаа. Манайд цар тахлын карантинтай байгаа учраас биечлэн явах боломжгүй учир интернетээр оролцох боломжийг олгосон тул онлайн буюу интернетээр энэ хуралд УИХ-ын гишүүн Дамдины Цогтбаатар оролцож нэг хэлэлцүүлэгт үндсэн 4 илтгэгчийн нэг нь болж оролцлоо. Ялангуяа бидний суусан энэ хурал дээр гол яригдаж байгаа асуудал нь Энэ дэлхий хир хилэгнэлтэй байна вэ? Энэ үүсээд байгаа нөхцөл байдал шинээр үүсч байгаа олон улсын шалгуур, хүндрэлүүдэд бид хүн төрөлхтөний хувьд яаж хамтарсан хариу барьж болох вэ? гэдэг энэ асуудлаар яриа хэлэлцээ өрнөлөө. Үүн дээр улс орнууд өөр өөрийн байр суурийг илэрхийлж байна. Нөхцөл байдал амаргүй байгаа ч гэсэн хамтын шийдэл олох боломжтой тухай гол асуудал дээр ярьж байна. Ялангуяа шинэ технологи бол шинэ хүндрэлүүдийг дагуулж байгаа ч гэсэн, тооцоолоогүй шинэ нөхцөл байдлыг үүсгэж байгаа ч гэсэн хамгийн их шинэ боломжийг бас нээж байнаа гэдгийг судлаачид 2 талаасаа ярьж байна. ​

Танилц: Сангийн сайдын танилцуулсан өрийн жагсаалт

​ Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өнгөрсөн гурван жилийн хугацаанд нийтдээ 9.3 их наяд төгрөгийн өрийг төлж барагдуулсан тухай фейсбүүк хуудастаа нийтэлжээ. Тодруулбал 2017 оны аравдугаар сарын 04-нөөс хойш 2020 оны есдүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд нийтдээ 9.3 их наяд төгрөгийн өрийг 3351 удаагийн төлөлтөөр барагдуулсан байна. Тухайлсан төлөлтөөс дурдвал 1991 онооос хойш гаднын байгууллагын хөрөнгө оруулалтаас санхүүжсэн 236 төсөл, хөтөлбөрийн зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрт 1.2 их наяд төгрөгийг төлжээ. Гадаад бондуудын өр төлбөрөөс дурдвал Чингис бондын үндсэн болон хүүгийн төлбөр нийлээд 1,6 их наяд төгрөг, 2015 онд арилжаалсан Димсам бондын үндсэн болон хүүгийн төлбөрт 416.6 тэрбум, 2016 онд арилжаалсан Мазаалай бондын хүүгийн төлбөрт 354.4 тэрбум төгрөг, 2017 онд арилжсанд Хуралдай бондын хүүгийн төлбөрт 414.6 тэрбум, Гэрэн бондын хүүгийн төлбөрт 294.6 тэрбум төгрөгийг төлж барагдуулсан байна. Түүнчлэн 2011 оноос хойш арилжаалсан дотоодын бондын үндсэн төлбөрт нийтдээ 4.2 их наяд төгрөг төлжээ. Сангийн сайдын танилцуулсан өрийн жагсаалтыгЭНЭ ХОЛБООСдээр дарж харна уу! Он гарснаас хойш төлсөн өрийн жагсаалтыг та бүхэнд хүргэж байна:

ЗГХЭГ-ЫН ДАРГА Л.ОЮУН-ЭРДЭНЭ КУВЕЙТИЙН ЭЛЧИН САЙДТАЙ УУЛЗЛАА

​ ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Монгол, Кувейтийн Засгийн газар хоорондын комиссын даргын хувиар Кувейт Улсын Элчин сайд Мухаммед Аль-Мутайриг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд тус улсын 15 дахь Эмир Шейх Сабах Аль-Ахмад Аль-Жабер Аль-Сабах өнгөрсөн есдүгээр сарын 29-ний өдөр 91 насандаа таалал төгссөнд ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ эмгэнэл илэрхийлэв. Тус улсын 15 дахь Эмирийн хувьд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг онцолсон юм. Кевейтийн 16 дахь Эмир Шейх Наваф Аль-Ахмад Аль-Жабер Аль-Сабахад ажлын амжилт хүсээд цаашид идэвхитэй хамтран ажиллана гэдэгт итгэж буйгаа ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ илэрхийлэв. Хоёр орны Засгийн газар хооронд ирэх дөрвөн жилд хэрхэн хамтран ажиллах талаарх асуудлыг уулзалтын үеэр түлхүү хөндсөн бөгөөд Кувейтын сангийн зээл, тусламжаар Монголд хэрэгжиж буй төсөл, арга хэмжээнүүд маш амжилттай үргэлжилж байгааг ч тэрээр хэлсэн үгэндээ тодотгов. Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангийн буцалтгүй тусламжаар Монголд баригдаж буй Түлэнхийн төв эмнэлгийн барилгын ажил гэхэд 95 хувьтай байгаа бөгөөд ирэх 12 дугаар сард ашиглалтад орох юм. Мөн Өндөрхаан нисэх буудлыг шинэчлэх төсөл төлөвлөгөөний дагуу амжилтай үргэлжилж байгааг дурьдлаа. Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой энэ онд тохиож байгаа боловч дэлхий нийтийг хамарсан Ковид-19-ийн хязгаарлалтын улмаас хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөөд байсан олон ажил хойшлоод байгаа юм. Гэхдээ төлөвлөсөн ажлуудыг бодит ажил болгоход цаашид хоёр орны Засгийн газрын түвшинд идэвхитэй хамтарч ажиллахад талууд санал нэгдэв. Түүнчлэн хоёр орны Засгийн газар хоорондын хамтын ажиллагаа, эдийн засгийг харилцааг идэвхижүүлэх, Кувейтийн хөрөнгө оруулалтыг Монгол Улс руу татах, Монголын бараа, бүтээгдэхүүнийг Кувейт болон Булангийн орнуудын зах зээлд гаргахад дэмжлэг үзүүлэх, хамтын ажиллагаатай холбоотой аливаа санал, санаачилга, боломжуудыг ирэх дөрвөн жилд бодит ажил болгоход талууд анхаарал хандуулахаар боллоо.

ГУРВАН УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН МАРШРУТТАЙ БОЛНО

​ Өнөөдөр Монгол, Орос, Хятад гурван улсын аялал жуулчлалын сайд нарын тавдугаар хуралдаан цахимаар боллоо. Энэ удаагийн хурлыг ОХУ-ын Холбооны Аялал жуулчлалын агентлагаас зохион байгуулсан бөгөөд дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлаас үүдэн хамгийн их хохирол амссан аялал жуулчлалын салбарыг эргэн сэргээх, гурван улсын аялал жуулчлалын маршрутыг бий болгох, салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг чиглэлээр хэлэцсэн юм. Цахим хуралд гурван улсын аялал жуулчлалын салбарын удирдлагууд, мэргэжлийн холбоодын зөвлөл, төр болон хувийн хэвшлийн аялал жуучлалын төлөөллүүд оролцлоо. БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл:Мөнхийн хөрш гурван орны хувьд бид аялал жуулчлалын салбараа хамтран хөгжүүлэх, харилцан ашигтай туршлага, мэдээлэл солилцох, гурван улсын аялал жуулчлалын маршрутыг бий болгох, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх зэрэг олон чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломж бий гэж харж байна. Аялал жуулчлалын салбар өнгөрсөн онд хими, эмийн үйлдвэрлэлийн дараагаар дэлхийд 3 дахь том эдийн засгийн салбар болсныг мэргэжлийн байгууллагаас онцолсон. Манай орны хувьд ч анх удаа аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх салбараараа тодорхойлоод байна. Хэдийгээр цар тахлаас үүдэн салбар зогсонги байдалд орж, багагүй алдагдал хүлээгээд байгаа ч бид үүнийг боломж болгон ашиглаж аялал жуулчлалын дэд бүтцийг сайжруулах, үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, ажиллах хүчийг бэлдэх, мэргэшүүлэх зэрэг олон ажлыг хийгээд байна. Өнөөдрийн хуралдаанаар цаашид гурван улсын хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүийн талаар хэлэлцэж, үр дүнтэй санал санаачлагуудыг хэрэгжүүлэх болсондоо баяртай байна. ОХУ-ын Холбооны Аялал жуулчлалын агентлагын дарга Догузова Зарин Валерьевна:Аялал жуулчлалын салбар бол улс орнуудын нөхөрсөг харилцаа, найрсаг хамтын ажиллагааг бататгаад зогсохгүй эдийн засгийн маш том салбар байдаг. Энэ утгаараа хөрш гурван улсын хувьд бидэнд энэ салбарын маш том боломж, үүд хаалгууд нээлттэй байна гэж бид харж байна. Өнгөрсөн онд манай улсаас 141,927 жуулчин Монгол улсад аялсан нь өмнөх онуудаас 9,9 хувиар өссөн үзүүлэлт юм. Бид энэ өсөлтийг алдалгүй гурван улс харилцан зорчиж, аялах жуулчдын тоогоо нэмэгдүүлэх чиглэлээр үр дүнтэй ажлуудыг хамтран хэрэгжүүлэнэ гэж найдаж байна. Бид гурван улсын аялал жуулчлалын маршрутыг урьдчилсан байдлаар гаргаж, бэлэн болоод байгааг хэлэхэд таатай байна. БНХАУ-ын Соёл, аялал жуулчлалын дэд сайд Жан Сью:Дэлхий нийтээр бид амаргүй цаг үеийг туулж байна. Тэр дундаа аялал жуулчлалын салбар бүхэлдээ ганхаж, хүнд нөхцөлд орсон. Гэхдээ Хятад улсын хувьд энэ цаг үеийг даван туулах, эрсдэлийг шинэ боломж болгохоор хичээн ажиллаж байгаа. Тухайлбал, бид дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр маш их ажил өрнүүлж байна. Мөн аялал жуулчлалын шинэ бодлого, хөтөлбөрүүдийг боловсруулан, хөрсөн дээр буулгах ажлууд үргэлжилж байгааг онцолмоор байна. Аялал жуулчлалын салбар нь зөвхөн аялаж, зугаалаад зогсохгүй соёлыг түгээх хамгийн том гүүр байдаг. Тиймээс гурван улсын аялал жуулчлалын хамтын ажиллагаа батжих нь улс хооронд эв найрамдалт харилцаа бэхжих үндэс суурь болдог. Тиймээс өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрүүд биелэлээ олж, үр дүнд хүргэнэ гэж итгэж байна. Хуралдаанд БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл Монгол улсаа төлөөлөн хэд хэдэн саналыг тавьлаа. Тухайлбал, цар тахлын дараа гурван улсад харилцан аялах жуулчдыг тоог нэмэгдүүлэх чиглэлээр ажлын хэсэг байгуулж төлөвлөгөө боловсруулан ажиллах, гурван улсад харилцан сургалт, сурталчилгаа, маркетингийн ажлуудыг эрчимжүүлэх нэгдсэн төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлэх, БНХАУ-ын олон улсын шинэ нисэх онгоцны буудлаас Монголын авиа компаниуд нислэг үйлдэх, мөн манай улсын Хүннү эйр компани Кызыл, Владивосток хотруу нисэх бэлтгэл ажил хангагдсан учраас дэмжлэг үзүүлэх зэрэг саналуудыг хэлсэн юм. БНХАУ, ОХУ-ын талаас дээрх саналуудад нааштай хариу өгч, дэмжихэд бэлэн байгаагаа илэрхийллээ.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.