АН: Тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөг болгох хууль өргөн барина
2020-10-26 10:44:09 Нийтлэгдсэн: Улс төр УИХ дахь АН-ын бүлгээс мэдээлэл хийж байна. АН-ын бүлгээс Тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл өргөн барих гэж байгаа тухайгаа мэдээллээ. УИХ-ын гишүүн С.Одонтуяа,Төсөлд өндөр насны тэтгэврийг 500 мянган төгрөгөөс дээш болгохоор төсөлд тусгасан. Өнөөдөр улсын хэмжээнд 441 мянган иргэн тэтгэвэр авч байгаагаас 277.5 мянган иргэн 300 мянган төгрөгийн тэтгэвэр авч байна. Сард 300 мянган төгрөгөөр амьдрах боломжгүй. Энэ хүмүүс бол социализмын үед ажиллаж байсан, эрт тэтгэврээ тогтоолгосон хувийн өмчгүй хүмүүс байдаг. ҮСХ-ноос гаргасан статистикаар өрхийн дундаж зардал 1.1 сая төгрөг болсон. Гэтэл хоёр ахмад настны тэтгэвэр нийлээд нэг сая төгрөг хүрэхгүй байна.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн нэмэлт санал хураалтын үйл ажиллагаа Ням гарагийн 20 цагт дуусч саналаа өгөхөөр бүртгэгдсэн сонгогчдын 74,33 хувь нь ирж саналаа өгсөн байна. Тодруулбал, 19 аймгийн 61 хэсэг, Налайх дүүргийн 2 хэсэг, нийт 63 хэсэгт нэмэлт санал хураалтад оролцох ёстой сонгогчдын 25,82 хувь нь ирж саналаа өгчээ. Хамгийн олон сонгогч нэмэлт санал хураалтаар ирж саналаа өгөх Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багийн 1401 сонгогчийн 469 нь буюу 33,48 хувь ирж саналаа өгснөөр нийт ирцийн хувь 64,72 хувь болсон бол Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 1 дүгээр багийн нэмэлт санал хураалтад оролцох 14 сонгогчийн 10 нь ирсэнээр нэмэлт санал хураалтын ирцийн хувь нь 71,43 болж, нийт ирцийн хувь нь 97,93 хувь болсон байнагэж Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээллээ.
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Дэлхийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Андрей Михневыг хүлээн авч уулзлаа. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны мөрийн хөтөлбөрт зам, тээврийн, тодруулбал, иргэний нисэх, төмөр зам, авто зам, авто тээвэр, усан тээврийн салбарт хийж хэрэгжүүлэхээр тусгагдсан бүтээн байгуулалтын ажлуудын талаар товч танилцууллаа. Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Андрей Михнев Засгийн газрын мөрийн хөтөлбөрт Дэлхийн банкны нарийвчилсан зөвлөмжөөс тусгагдсан гэдэгт найдаж буйгаа илэрхийлээд зам, тээврийн салбарт, тэр дундаа Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, менежментийг сайжруулах, ухаалаг тээврийг цогцлооход Дэлхийн банк хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллахаа дуулгав. Улмаар зам, тээврийн салбарын хөгжлийн төлөө бодит дэмжлэг үзүүлж, идэвхитэй хамтран ажиллахаа тэмдэглэлээ. Эх сурвалж: ЗТХЯ
МАН-ын удирдах зөвлөлөөс Д.Сумъяабазар, Ж.Батбаясгалан нарыг 100 хувийн саналаар дэмжив
2020-10-23 09:19:15 Нийтлэгдсэн: Улс төр Төрийн ордонд хуралдсан МАН-ын Удирдах зөвлөл шийдвэрээ гаргажээ. Хурлаас нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид Д.Сумъяабазарыг, НИТХ-ын дарга Ж.Батбаясгаланг нэр дэвшүүлэхийг тус тус 100 хувийн саналаар дэмжсэн байна. Маргааш буюу аравдугаар сарын 23-ны Баасан гарагт товлогдсон НИТХ-ын Анхдугаар чуулганы хуралдаанаар Нийслэлийн ИТХ-ын даргыг сонгож, намын бүлгүүд байгуулагдан бүлгийн дарга нараа сонгоно. НИТХ-ын хурлаас нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн нэрийг дэвшүүлж, Ерөнхий сайдад хүргүүлэх юм. Ерөнхий сайд захирамж гаргаснаар хотын дарга томилогдоно. Харин НИТХ-ын даргыг сонгуулийн дүнгээр тухайн Хуралд хамгийн олон суудал авсан нам, эвсэл нэр дэвшүүлж, хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхийн буюу 50-аас дээш хувийн санал авсан төлөөлөгчийг Хурлын даргаар сонгогдсонд тооцно хэмээн хуульд заажээ.
БНХАУ-д Монголын ард түмнээс хандивласан 30 мянган толгой хонийг бүрэн хүлээлгэн өглөө
2020-10-23 09:17:22 Нийтлэгдсэн: Улс төр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр БНХАУ-д хийсэн айлчлалынхаа үеэр цар тахлыг таслан зогсооход дэмжлэг үзүүлэхээр 30 мянган толгой хонийг хандивласан. Үүний дагуу Ерөнхий сайдын захирамжаар хандивын 30 мянган хонийг хүлээлгэн өгөх Ажлын хэсгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайханаар ахлуулж, 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан юм. Монголын ард түмнээс өмнөд хөршдөө хандивласан 30 мянган хонийг нэгбүрчлэн мал эмнэлгийн үзлэг шинжилгээнд хамруулж, бүх шатанд хяналт тавьж баталгаажуулан дэлгэрэнгүй бүртгэл үйлдэж БНХАУ-ын талд өнөөдөр бүрэн хүлээлгэн өглөө. Уг арга хэмжээний үеэр ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан хэлэхдээ Монгол Улсаас өгч буй хандив БНХАУ-ын ард түмэн цаг үеийн хүндрэлийг даван туулахад бодитой дэмжлэг болно гэдэгт итгэлтэй байна. Энэ ажлыг шуурхай, үр дүнтэй зохион байгуулахад дэмжиж тусалсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Төрийн болон орон нутгийн засаг захиргааны байгууллага, хувийн хэвшлийн аж ахуй нэгжүүд, иргэд, малчид Та бүхэнд чин сэтгэлийн талархал ирэлхийлье. Монголын ард түмний сэтгэлийн хандив 30 мянган толгой хонийг хүлээлгэн өгөх ажлыг амжилттай зохион байгууллаа.Хоёр орны ард түмнүүдийн найрсаг харилцаа батжин хөгжих болтугай гэв. Энэхүү арга хэмжээнд ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Г.Тэгшжаргал, Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин, УИХ дахь Монгол-Хятадын найрамдлын бүлгийн гишүүд, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чай Вэньруй болон орон нутаг, малчдын төлөөлөл оролцлоо. БНХАУ-д хүлээлгэн өгсөн 30 мянган толгой хонийг Хэнтий, Сүхбаатар, Дорноговь аймгийн малчдаас худалдан авч бүрдүүлжээ. Эх сурвалж: ХХААХҮЯ
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй