Д.Амарбаясгалан: Иргэдийнхээ итгэлийг даахын төлөө чармайн ажиллана

​ Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын найм дахь удаагийн сонгуулийн үр дүнгийн талаарМонгол Ардын НамынЕрөнхийнарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, НийслэлийнМАН-ынхорооны дарга Д.Сумьяабазарнармэдээлэл хийлээ. Ерөнхий нарийн бичгийн дарга Д.АмарбаясгаланНИТХ-ын45 суудлын 34, 21 аймгийн 13 аймаг, 185 сумандМонгол Ардын Намааснэр дэвшигчид урьдчилсан байдлаар ялсныг зарлаж, бүтэн итгэл хүлээлгэсэн иргэдсонгогчдодоомянга мянган гишүүд дэмжигчдийнхээ өмнөөс талархаж буйгааилэрхийллээ. Цаашид ялагдсан найман аймаг, 140 гаруй сум, нийслэлийн нэг дүүргийншат шатны намын байгууллагад шинэчлэл өөрчлөлт хийх замаар иргэдийнхээ итгэлийг даахын төлөө чармайн ажиллана гэв. НИТХ-ынхувьд Сүхбаатар дүүргээс бусдад ньолонхиболсон бол дүүргийнИТХ-ыннийт291 суудлаас 200-д ньМАН-ааснэр дэвшигчид ялсныг нийслэлийнМонгол Ардын Намын Хорооны дарга Д.Сумьяабазармэдэгдлээ. Мөн энэ үеэр мэдээлэлтэй холбогдуулан сэтгүүлчдийн асуултад хариулсан юм. -Өмнөх сонгуулиар ялсан зарим аймгуудадМонгол Ардын Намялагдал хүлээлээ. Үүнд та бүхэн ямар дүгнэлт хийж байгаа вэ? Д.Амарбаясгалан: Өмнөх сонгуулиарМонгол Ардын Нам 20 аймагт ялалт байгуулсан. Энэ удаад найман аймагт ялагдсан.Үүнийг Нэгдүгээрт, Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд тухайн аймаг орон нутгийг удирдсан удирдлагуудад иргэд дүнгээ тавилаа. Хоёрдугаарт, Увс, Хөвсгөл, Архангай аймагт манай намд харьяалагдаж байсан зарим хүн бие даан өрсөлдөж намынхаа саналыг хуваалаа. Гуравдугаарт, Орон нутгийн намынтүвшинддотооддоо эв нэгдлээ хангаж чадаагүй гэжурьдчилсанбайдлаар дүгнэж байгаа.Намын дүрмийн заалтын дагуу аймаг орон нутагт ялагдал хүлээсэн удирдлагууд хариуцлагаа хүлээж 30 хоногийн дотор огцорно. -Хотын шинэ даргыг ямар шалгуураар сонгох вэ? Д.Сумьяабазар:Монгол Ардын Намындаргын зүгээс тавьж буй суурь шалгуур болох эх орон, хотын хөгжлийн төлөө ажиллах сэтгэл зүтгэлтэй, өндөр ёс суртахуунтай, ажлын дадлага туршлагатай байхаас гадна Монгол Улсын Засгийн газрын Алсын хараа 2050 хөтөлбөрийг далайцтай хэрэгжүүлж чадах, багаар ажиллах чадварыг суурь шалгуур болгоно. Эдгээр үндсэн шалгууруудын дагуу ярилцаж байгаад Хотын даргыг богино хугацаанд зарлах болно. Бидэнд одоо хугацаа алдах эрх байхгүй . Тийм учраас өвөлжилтийн бэлтгэл ажил болон зохион байгуулалтын ажилдаа шуурхайлан орно.

Ган болсон аймгуудын малчдад тулгараад буй асуудлыг шийдвэрлэх талаар шуурхай уулзалт зарлалаа

​ Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга 2020 оны 9-10 дугаар сард 21 аймагт ажиллаж, орон нутгийн иргэдтэй уулзаж, тэдний санал, хүсэлтийг сонссон. Иргэдийн зүгээс давтамжтай хэлж байсан саналуудын нэг нь зуншлага муутай, ган болсон аймгуудад малын ашиг шим, малчдын орлого буурч, бэлчээрийн хомсдлоос үүдэн малчид хөрш болон бусад аймгуудын нутагт оторлон нүүж байгаатай холбоотой асуудал байсан юм. Улмаар зуншлага муутай байсан Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай аймгууд, мөн Архангай, Дундговь, Өмнөговь аймгуудын зарим нутагт өвөлжилт хүндэрч, малчдын амьдралын баталгаа алдагдах эрсдэл үүсээд байгааг малчид хэлж байв. Иймээс ган болсон аймгуудын малчдын саналыг үндэслэн тэдэнд тулгараад байгаа хүндрэлтэй асуудлуудыг шийдвэрлэх талаарх шуурхай уулзалтыг Баасан гарагт 09:00 цагаас зарлалаа. Энэхүү уулзалтад тухайн аймгуудаас сонгогдсон УИХ-ын гишүүд болон аймгийн удирдлагууд оролцоно. Нийтэлсэн:Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн алба

ӨНӨӨДӨР: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар...

​ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 09:00 цагт эхэлж, дараах асуудлуудыг хэлэлцэнэ. Үүнд: Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 08 дугаар дүгнэлт; Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүд/Засгийн газар 2020.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн,нэг дэх хэлэлцүүлэг/; Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл:Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар.

Нийслэл, дүүргийн ИТХ-ын сонгуулийн урьдчилсан дүнг танилцууллаа

​ Нийслэлийн Сонгуулийн хорооноос өнөөдөр Нийслэл, дүүргийн ИТХ-ын 2020 оны сонгуулийн урьдчилсан дүнг танилцууллаа. Нийслэлийн 453 хэсэгт санал хураалтыг зохион байгуулсан. Энэ удаагийн сонгууль сонгогчдын ирцийн босго байхгүй. Санал хураалтад оролцсон нийт сонгогчдын олонхийн санал авсан нэр дэвшигчид нийслэл, дүүргийн ИТХ-ын сонгуульд төлөөлөгчөөр сонгогдож байна. Налайх дүүргийн ИТХ-ын сонгуулийн нэгдүгээр тойрогт МАН болон Ардчилсан намаас нэр дэвшигчдийн саналын тоо тэнцсэн тул хуулийн дагуу 10 хоногийн дотор санал хураалтыг дахин явуулна. Мөн нийт хэсгийн хороодын 50 хувьд нь хяналтын тооллого явуулах хуультай. Энэ дагуу Багануур дүүрэгт 11 хэсэгт санал хураалт явуулснаас долоон хэсэгт хяналтын тооллого хийж байгаа бол Багахангай дүүрэгт хоёр хэсэгт санал хураалт явуулснаас нэг хэсэгт, Баянгол дүүрэгт 77 хэсэгт санал хураалт явуулснаас 39 хэсэгт, Баянзүрх дүүрэгт 102 хэсэгт санал хураалт явуулснаас 51 хэсэгт, Налайх дүүрэгт 13 хэсэгт санал хураалт явуулснаас долоон хэсэгт, Сонгинохайрхан дүүрэгт 102 хэсэгт санал хураалт явуулснаас 52 хэсэгт, Сүхбаатар дүүрэгт 42 хэсэгт санал хураалт явуулснаас 21 хэсэгт, Хан-Уул дүүрэгт 60 хэсэгт санал хураалт явуулснаас 30 хэсэгт хяналтын тооллого, Чингэлтэй дүүрэгт 44 хэсэгт санал хураалт явуулснаас 22 хэсэгт хяналтын тооллогыг тус тус явууллаа. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалав

​ Монгол Улсын иргэд сонгогчид Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаа сонгох гэж байна. Сонгогчийн санал авах ажиллагаа 2020 оны 10 дугаар сарын 15-ны Пүрэв гарагт өглөөний 7 цагаас оройн 20 цаг хүртэл явагдана. Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо, бүх шатны сонгуулийн хороод хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн бэлтгэлийг бүрэн хангаж, санал авах ажиллагааг эхлүүлэхэд бэлэн болоод байна. Сонгуулийг зохион байгуулахаар сонгуулийн хороодын болон мэдээллийн технологийн ажилтнууд, нийт 21,176 төрийн албан хаагч ажиллаж байна. Цагдаа, тагнуул, онцгой байдлын алба хаагчид, эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж сонгогчдыг эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангасан орчинд саналаа өгөх бололцоогоор нь хангахаар ажиллацгааж байна. Улсын бүртгэлийн ерөнхий газар сонгогчдын нэрийн жагсаалтыг үйлдэх, нягтлан шалгах, давхардлыг арилгах ажлыг улсын хэмжээнд зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар ханган ажиллаж байна. Аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуульд 9 нам, 1 эвслээс болон бие даан нэр дэвшигч, сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд 9 намаас болон бие даан нэр дэвшигч нийт 17149 нэр дэвшигч бүртгүүлэн үнэмлэхээ авч хуулийн хугацаанд сурталчилгаагаа хийж дуусгалаа. Орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн үр дүнд 21 аймаг, нийслэлээс 816 төлөөлөгч, 330 сум, 9 дүүргээс 7353 төлөөлөгч сонгогдож, иргэд сонгогчдоо төлөөлөн орон нутгийнхаа хөгжил дэвшлийн төлөө ажиллах юм. Сонгуульд оролцож буй нам, эвсэл болон нэр дэвшигчдийн ажиглагчид санал авах байруудад ажиллаж сонгуулийн үйл ажиллагаа хуулийн хүрээнд явагдаж байгаа эсэхийг ажиглахаар бүртгүүлж, үнэмлэхээ аван бэлтгэлээ хангалаа. Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яамнаас Ковид-19-ын халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч, 2148 санал авах байранд ариутгал, халдваргүйжүүлэлт хийсэн болно. Та бүхэн саналаа өгөхөөр очихдоо амны хаалтаа зүүж, өөрсдийн болон үр хүүхдийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдлын үүднээс бага насны хүүхэд дагуулж очихгүй байхыг хүсье. Эрхэм сонгогчид оо! Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуульдаа идэвхтэй оролцохыг Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны зүгээс Та бүхэндээ хандан уриалж байна. Төрийн сонгууль түвшин, түмний оролцоо өргөн байх болтугай!

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.