Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайван ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровын урилгаар ОХУ-д албан ёсны айлчлал хийхээр өчигдөр (2020.09.20) Москва хотод хүрэлцэн ирэв. Н.Энхтайван сайд тэргүүтэй төлөөлөгчдийг Москва хотын Домодедово нисэх буудалд хүрэлцэн ирэхэд ОХУ-ын ГХЯ болон Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны албаны хүмүүс угтан авлаа. Гадаад харилцааны сайд Н.Энхтайван айлчлалынхаа хүрээнд ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтой хэлэлцээ хийхээс гадна ОХУ-ын парламент, зарим яам болон Евразийн эдийн засгийн комиссын удирдлагатай уулзалт хийнэ гэж ГХЯ-наас мэдээллээ. АЙЛЧЛАЛЫН ҮЕЭР МАНАЙ ТАЛААС ДАРААХ ГОЛ АСУУДЛУУДЫГ ЯРИЛЦАНА 2021 онд тохиох Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг хамтран тэмдэглэх төлөвлөгөө боловсруулан, улс төр, худалдаа, эдийн засаг, соёл боловсрол, хүмүүнлэгийн чиглэлээр 30 гаруй арга хэмжээ хэрэгжүүлэх талаар, Монгол, Оросын худалдааны хэмжээг нэмэгдүүлэх, ялангуяа Монгол Улсын экспортыг нэмэгдүүлэх зорилгоор ОХУ болон Евразийн эдийн засгийн холбоотой хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх боломжуудын талаар, Хийн хоолойн асуудлаар үргэлжлүүлэн ярилцана. Дэд бүтцийн салбарын хамтын ажиллагаа, Монгол, Оросын хамтарсан УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, төмөр замын шинэчлэлийн ажлыг эхлүүлэх, энэхүү үйл ажиллагааг санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын асуудлаар, Монгол, Оросын хоорондын боловсрол, соёл, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хамтран хэрэгжүүлэх арга хэмжээ, Монгол, Орос, Хятадын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр-т тусгагдсан төслүүдийг урагшлуулах, Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 23 дугаар хуралдааныг энэ онд зохион байгуулах асуудал.
“Азат Халал” махны үйлдвэрээр зочилж, Өлгий сумын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа
2020-09-21 08:58:00 Нийтлэгдсэн: Улс төр Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ тус аймгийн Азат Халал махны үйлдвэрээр зочилж, үйл ажиллагаатай нь танилцав. 1996 онд байгуулагдсан Азат ХХК нь малын түүхий эд, газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд 2016 онд Азат Халал махны үйлдвэрийг Өлгий суманд байгуулсан байна. Тус үйлдвэр нь олон улсын стандартын шаардлага хангасан халал аргаар мах, махан бүтээгдэхүүн боловсруулж, бүтээгдэхүүнээ дотооддоо нийлүүлж байгаа бөгөөд цаашлаад нөөц боломжоо ашиглан бүтээгдэхүүнээ гадаадад экспортлох зорилт тавин ажиллаж байгаа талаар Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцууллаа. Азат Халал үйлдвэр нь өдөрт 200 бод мал, 800 бог мал нядлах, есөн тонн бод, зургаан тонн бог малын шулсан мах, таван тонн чанасан мах, таван тонн дайвар бүтээгдэхүүн боловсруулах хүчин чадалтай байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга баруун бүсийн таван аймгаас халал аргаар боловсруулсан махыг Улаанбаатар хот руу тээвэрлэхгүйгээр шууд экспортлох боломж бололцоотой бөгөөд алслагдсан аймгуудаас Улаанбаатар хот руу мах тээвэрлэх нь төдийлөн ашигтай хувилбар биш гэж үзэж байна. Баян-Өлгий аймагт сүүлийн дөрвөн жилд зургаан махны үйлдвэр байгуулагджээ. Энэ жил тус аймаг 900 мянган тоо толгой мал нядалж, 400 мянган тонн махыг дотоодын хэрэгцээнд хуваарилж, 500 мянган тонныг экспортлох шаардлагатай байгаа талаар аймгийн удирдлага танилцуулж, экспортод гаргах зөвшөөрлийн асуудал хүлээгдэж байгаа гэлээ. Баян-Өлгий болон бусад алслагдсан аймгуудаас махаа шууд экспортлох боломж, нөхцөлийг бүрдүүлснээр малчдын орлого эрс нэмэгдэх, аж үйлдвэр хөгжих зэрэг ач холбогдолтой юм. Өлгий суманд өрнөж буй бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа Баян-Өлгий аймагт өнөөдөр ажиллаж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Өлгий суманд өрнөж буй бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Тодруулбал, тус суманд Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр 200 метр гүүр бүхий 18.8 км урттай, аймгийн төвийг тойрсон хатуу хучилттай замын барилгын ажил, мөн үерийн хамгаалалтын байгууламжийн барилгын ажил өрнөж буй юм. Авто замын ажлыг гурван компани хуваан гүйцэтгэж, ажлын явц 50 хувьтай байгаа талаар Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулсан юм. Авто замыг 2022 онд хүлээлгэн өгнө. Харин үерийн хамгаалалтын байгууламжийн гол хэсгийн ажлын явц 83 хувьтай байна. Баян-Өлгий аймгийн Өлгий суманд 2016, 2018 онд үер бууж, их хэмжээний хохирол амсаж байсан. Иймээс тухайн суурьшлын нутаг дэвсгэрийг үерийн аюулаас хамгаалах үүднээс үерийн хамгаалалтын барилга, байгууламж барих зайлшгүй шаардлагатай болсон байна. Иймээс 2018 онд ажлын зургийг хийлгэж, нийт 3 км урттай үерийн хамгаалалтын барилга байгууламжийн барилгын ажлын гол хэсгийн ажлыг эхлүүлжээ. Тухайн хэсэг нь аймгийн урд хэсэгт оршдог үйлдвэрийн бүс, Бөхөн уулын бэлээс үерийн усыг цуглуулж, Ховд гол руу цутгах үүрэгтэй, ил, далд сувгууд бүхий байгууламж байх юм. Мөн түүнчлэн 2020-2021 онд 12.3 км үерийн хамгаалалтын барилга байгууламжийн ажлыг энэ оны дөрөвдүгээр сард эхлүүлж, 2.5 тэрбум төгрөгийн ажлыг гүйцэтгээд байна.
УИХ-ЫН ГИШҮҮН Ш.АДЬШАА МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДАД ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР САНАЛ ХҮРГҮҮЛЛЭЭ
2020-09-18 16:43:59 Нийтлэгдсэн: Улс төр УИХ-ын гишүүн Ш.Адьшаа Монгол Улсын Ерөнхий сайдад өнөөдөр хэд хэдэн асуудлаар санал хүргүүлж байгаа талаараа хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ.Баруун болон төвийн бүс нутгийн аймгуудад гантай байсан учраас өвөлжилт хүндэрч болзошгүйг харгалзаж холбогдох арга хэмжээ авахад анхаарлаа хандуулахыг хүссэн юм. Уг албан бичигт: Монгол орны нийт нутгаар энэ жил зун зуншлага тааруу, өвс ургамлын гарц муу, ялангуяа баруун бүсийн зарим аймгуудын олон сумдын нутаг гантай байгаагийн улмаас өвөлжилт хүндэрч мал аж ахуй эрхлэгчдэд ихээхэн хохирол учирч болзошгүй байна. Энэ онд өвс тэжээлийн үнэ эрс өсөж, хүргэлт тээврийн зардал оруулан тооцвол урьд жилүүдийнхтэй харьцуулахад хэд дахин нэмэгдсэн судалгаа гарч байна. Дорнод, Сүхбаатар зэрэг өвс тэжээл бэлтгэдэг аймгуудад 25 килограммаар пресслэсэн өвс 2019 онд 2 500 төгрөг байсан бол энэ жил 18 килограммаар пресслэсэн өвс 5 000-6 000 төгрөгт хүрчээ. Гэтэл Улаанбаатарын өвс тэжээлийн зах дээр нэг боодол өвс 11 000-12 000 төгрөгийн үнэтэй байна. Энэ өвс, тэжээлийг баруун аймгууд руу тээвэрлэхэд тээврийн болон бусад зардал нэмэгдээд 20 000 мянга гаруй төгрөгт хүрэх урьдчилсан тооцоо байна. Энэ нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд танд дараах саналуудыг хүргүүлж байна. Өвөлжилт хүндэрч болзошгүй байгаа учир цаг алдалгүй өвс тэжээлийн үнэ тогтворжуулахад чиглэсэн бодлого шийдвэр гаргаж, хэрэгжүүлэх Өвс, тэжээл экспортлохыг хориглох тухай шийдвэрээ бодитоор хэрэгжүүлж, хяналт тавих Импортоор өвс тэжээл бэлтгэж нөөцлөхтэй холбоотой бодлого шийдвэр гаргаж, яаралтай хэрэгжүүлж эхлэх 1990-ээд оныг хүртэл идэвхтэй үйл ажиллагаа явуулж байсан баруун болон төвийн бүсийн аймгуудын өвс тэжээлийн аж ахуйн үйл ажиллагааг сэргээж усалгаатай тариаланг хөгжүүлэхэд чиглэсэн бодлого шийдвэр гаргаж, ирэх оны улсын төсөвт тодорхой хөрөнгө тусгах шаардлагатай байна. Тухайлбал, Говь-Алтай аймгийн Шаргын услалтын систем, Булган аймгийн Баяннуур, Баянхонгор аймгийн Байдраг, Ховд аймгийн Буянт, Эрдэнэбүрэн, Булган, Баян-Өлгий аймгийн Ногооннуур, Увс аймгийн Баруунтуруун, Хархираа, Завхан аймгийн Баянтэс, Тэлмэн, Говь-Алтай аймгийн Баянтоорой зэрэг сумдын өвс тэжээлийн аж ахуйн үйл ажиллагааг сэргээхэд зориулж 2021 оны улсын төсөвт тодорхой хөрөнгө тусгах нь тухайн бүс нутгийг өвс тэжээлээр хангахад чухал ач холбогдолтой юм. Дээр дурдсан асуудлуудыг Монгол Улсын Засгийн газар тусгайлан анхааралдаа авч ажиллахыг Ерөнхий сайд танаас хүсье. Ингэж шуурхай арга хэмжээ авч ажиллах нь өвс, тэжээлийн аж ахуйг хөгжүүлж, баруун болон төвийн бүсийн малчид, мал бүхий иргэдийг өвс тэжээлээр хангах, цаашлаад Монгол Улсын мал аж ахуйн салбарыг болзошгүй эрсдэлээс хамгаалахад ихээхэн ач холбогдолтой юм. гэсэн байна.
УИХ-ЫН ГИШҮҮН Ш.АДЬШАА МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДАД ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР САНАЛ ХҮРГҮҮЛЛЭЭ
2020-09-18 14:27:51 Нийтлэгдсэн: Улс төрУИХ-ын гишүүн Ш.Адьшаа Монгол Улсын Ерөнхий сайдад өнөөдөр хэд хэдэн асуудлаар санал хүргүүлж байгаа талаараа хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ.Баруун болон төвийн бүс нутгийн аймгуудад гантай байсан учраас өвөлжилт хүндэрч болзошгүйг харгалзаж холбогдох арга хэмжээ авахад анхаарлаа хандуулахыг хүссэн юм. Уг албан бичигт: Монгол орны нийт нутгаар энэ жил зун зуншлага тааруу, өвс ургамлын гарц муу, ялангуяа баруун бүсийн зарим аймгуудын олон сумдын нутаг гантай байгаагийн улмаас өвөлжилт хүндэрч мал аж ахуй эрхлэгчдэд ихээхэн хохирол учирч болзошгүй байна. Энэ онд өвс тэжээлийн үнэ эрс өсөж, хүргэлт тээврийн зардал оруулан тооцвол урьд жилүүдийнхтэй харьцуулахад хэд дахин нэмэгдсэн судалгаа гарч байна. Дорнод, Сүхбаатар зэрэг өвс тэжээл бэлтгэдэг аймгуудад 25 килограммаар пресслэсэн өвс 2019 онд 2 500 төгрөг байсан бол энэ жил 18 килограммаар пресслэсэн өвс 5 000-6 000 төгрөгт хүрчээ. Гэтэл Улаанбаатарын өвс тэжээлийн зах дээр нэг боодол өвс 11 000-12 000 төгрөгийн үнэтэй байна. Энэ өвс, тэжээлийг баруун аймгууд руу тээвэрлэхэд тээврийн болон бусад зардал нэмэгдээд 20 000 мянга гаруй төгрөгт хүрэх урьдчилсан тооцоо байна. Энэ нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд танд дараах саналуудыг хүргүүлж байна. Өвөлжилт хүндэрч болзошгүй байгаа учир цаг алдалгүй өвс тэжээлийн үнэ тогтворжуулахад чиглэсэн бодлого шийдвэр гаргаж, хэрэгжүүлэх Өвс, тэжээл экспортлохыг хориглох тухай шийдвэрээ бодитоор хэрэгжүүлж, хяналт тавих Импортоор өвс тэжээл бэлтгэж нөөцлөхтэй холбоотой бодлого шийдвэр гаргаж, яаралтай хэрэгжүүлж эхлэх 1990-ээд оныг хүртэл идэвхтэй үйл ажиллагаа явуулж байсан баруун болон төвийн бүсийн аймгуудын өвс тэжээлийн аж ахуйн үйл ажиллагааг сэргээж усалгаатай тариаланг хөгжүүлэхэд чиглэсэн бодлого шийдвэр гаргаж, ирэх оны улсын төсөвт тодорхой хөрөнгө тусгах шаардлагатай байна. Тухайлбал, Говь-Алтай аймгийн Шаргын услалтын систем, Булган аймгийн Баяннуур, Баянхонгор аймгийн Байдраг, Ховд аймгийн Буянт, Эрдэнэбүрэн, Булган, Баян-Өлгий аймгийн Ногооннуур, Увс аймгийн Баруунтуруун, Хархираа, Завхан аймгийн Баянтэс, Тэлмэн, Говь-Алтай аймгийн Баянтоорой зэрэг сумдын өвс тэжээлийн аж ахуйн үйл ажиллагааг сэргээхэд зориулж 2021 оны улсын төсөвт тодорхой хөрөнгө тусгах нь тухайн бүс нутгийг өвс тэжээлээр хангахад чухал ач холбогдолтой юм. Дээр дурдсан асуудлуудыг Монгол Улсын Засгийн газар тусгайлан анхааралдаа авч ажиллахыг Ерөнхий сайд танаас хүсье. Ингэж шуурхай арга хэмжээ авч ажиллах нь өвс, тэжээлийн аж ахуйг хөгжүүлж, баруун болон төвийн бүсийн малчид, мал бүхий иргэдийг өвс тэжээлээр хангах, цаашлаад Монгол Улсын мал аж ахуйн салбарыг болзошгүй эрсдэлээс хамгаалахад ихээхэн ач холбогдолтой юм. гэсэн байна.
Монгол Улс, ОХУ хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг ирэх жил хамтран тэмдэглэнэ
2020-09-18 12:09:16 Нийтлэгдсэн: Улс төр Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар ОХУ-аас Монгол Улсад суух Элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзлаа. Монгол, Оросын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт амжилттай хөгжиж буйд сэтгэл хангалуун байдагаа Шадар сайд илэрхийлэв. 2021 онд Монгол Улс, ОХУ-ын хооронддипломат харилцаа тогтоосны 100, Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ой тохиож байна. Түүхэн ойг тохиолдууланМонгол, Оросын санаачилга - 2021 арга хэмжээг хамтран зохион байгуулах, тэр үеэр бизнес форум, үзэсгэлэн худалдаа зэрэг цуврал арга хэмжээ зохиохоор төлөвлөсөн тул Элчин сайдыг бүх талаар дэмжиж ажиллахыг хүслээ. Хоёр улсын Худалдааны төлөөлөгчийн газар ажлаа идэвхжүүлж байгаад сэтгэл хангалуун байгаагаа Шадар сайд дурдаж, энэ нь худалдаа, хөрөнгө оруулалтын хэмжээг өсгөхөд дорвитой хувь нэмэр оруулна гэж үзэж байгаагаа илэрхийлэв. ОХУ-ын Элчин сайд И.К.Азизов хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх, 100 жилийн ойг хамтран тэмдэглэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллана гэлээ. Харилцаа, хамтын ажиллагаанд Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комисс чухал үүрэг гүйцэтгэнэ гэж үздэгээ илэрхийлэв. Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд жилийн турш улс төр, худалдаа, эдийн засаг, соёл, хүмүүнлэг зэрэг олон салбарт хамтарсан арга хэмжээ зохиохоор төлөвлөөд байна. Тухайлбал харилцааны түүхийн тухай ном хэвлүүлэх, харилцан айлчлал хийх, Монгол-Оросын санаачилга-2021, Найрамдлын галт тэрэг цуврал арга хэмжээ, эрдэм шинжилгээний бага хурал, гэрэл зургийн үзэсгэлэн, баримтат кино бүтээх юм. 1921 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Монгол, Оросын хоорондох найрамдлын барилдлагааг байгуулах тухай Монголын Ардын Засгийн газар ба Зөвлөлтийн Засагт Орос Улсын Засгийн газрын хэлэлцэн тогтоосон гэрээ бичиг байгуулснаар дипломат харилцаа тогтоосон гэж үздэг. Монгол Улсад мал аж ахуй, газар тариалан, үйлдвэр, боловсрол, эрүүл мэнд, хотжилтыг хөгжүүлэх, дэлхийн II дайныг даван туулах, олон улсын тавцанд гарах, эдийн засгийн дэмжлэг үзүүлэхэд ЗСБНХУ чухал үүрэг гүйцэтгэсэн. Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр, Монголсовцветмет нэгдэл, Улаанбаатар төмөр зам нийгэмлэг байгуулж, зам, тээвэр, эрчим хүч зэрэг салбарт томоохон бүтээн байгуулалт өрнүүлсэн юм гэжМонгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй