Оймсондоо мөнгө нуусан МХЕГ-ын хэлтсийн даргад 2.8 жилийн хорих ял оноолоо

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны есдүгээр сарын 21-ний өдөр товлон зарлагдсан шүүгдэгч Н.Баярсайхан нарын 6 хүнд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан боллоо. Шүүгдэгч Н.БаярсайханыгЭрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хясан боогдуулах аргаар хахууль авах гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн гэм буруутайд тооцож,нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 8 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Э.АззаяагЭрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хясан боогдуулах аргаар хахууль авах гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн гэм буруутайд тооцож,нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 40.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 40.000.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Ш.ТэгвандангЭрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хахууль өгөх гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж оролцсон гэм буруутайд тооцож,нийтийн албанд томилогдох эрхийг 3 жил хүртэлх хугацаагаар хасаж, 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Г.Элдэв-ОчирыгЭрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хясан боогдуулах аргаар хахууль авах гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж оролцсон гэм буруутайд тооцож,нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 13.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 13.000.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч С.БүрэнтөгсийгЭрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хясан боогдуулах аргаар хахууль авах гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж оролцсон гэм буруутайд тооцож,нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Д.ТөмөрбаатарыгЭрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 9000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 9.000.000 төгрөгөөр торгох ялтус тус шийтгэж, шүүгдэгчН.Баярсайханд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, эд мөрийн баримтаар хураагдсан нийт 831.564.458 /найман зуун гучин нэгэн сая таван зуун жаран дөрвөн мянга дөрвөн зуун тавин найман/ төгрөгийг улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэлээ. Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар

​Н.Баярчимэг: Миний боловсрол Монголд хэрэгтэй

​ Эгэл жирийн амьдралаас өөрийн хичээл зүтгэл, тууштай шаргуу хөдөлмөрөөр амжилтаа ахиулсаар яваа шилдэг залуу боловсон хүчин Н.Баярчимэгтэй ярилцлаа. Миний боловсрол Монголд хэрэгтэй гэсэн түүний зоримог үг өөрийн эрхгүй сэтгүүлч миний анхаарлыг татав. АНУ-д магистр хамгаалж, Люксембургийн хамтын ажиллагааны нийгэмлэг болон Харвардад мэргэжил дээшлүүлж, хууль эрх зүй, олон улсын бизнесийн удирдлага, хөрөнгө оруулалтын чиглэлээр ажиллаж, томоохон хөрөнгө оруулалтын төслүүдийн удирдлагын багт ажиллаж ирсэн түүний ажлын туршлага, тэмүүлэл зорилгыг уншигч танд хүргэхийг зорилоо. -Нэгэнт ажил хэрэгч бүсгүйтэй уулзаж байгаа болохоор ярилцлагаа таны боловсрол эзэмшсэн байдлаас эхэлье гэж бодлоо. -Төв аймгаас МУИС-ийн Хууль зүйн сургуульд суралцах хуваарь аваад Улаанбаатар хотод анх орж ирэхдээ л ганц биеэр гурван хүүхдээ өсгөсөн ээжийнхээ ачийг хариулна, эх орондоо ихийг хийж бүтээх сайн боловсон хүчин болно гэсэн том зорилго өвөртөлсөн. Ингээд оюутан байхдаа бага ангийн хүүхдүүдэд Англи хэл, Математикийн хичээл зааж, хэрэглээний мөнгөө олдог байлаа. Бас янз бүрийн төсөл, хөтөлбөрт хамрагдаж, иргэдэд үнэ төлбөргүй хуулийн зөвлөгөө өгдөг гэх мэтчилэн нийгмийн идэвхтэй оюутан байсан. АНУ-д суралцах завшаан олдсон минь миний хувьд нүдийг минь нээсэн амьдралын том туршлага болсон. Гадаадад сурч буй оюутнууд сургалтын төлбөр, амьдрах өртгөө өөрөө хариуцна гэхээр мэдээж амаргүй. Таван жил мэрийн суралцсаны эцэст АНУ-ын Калифорни муж дахь Пэсифик Стэйтс Их Сургуулийг Онцлох оюутан гэдэг сертификаттай төгсөж, тус сургуульдаа ажиллах санал авсан. Үнэхээр их баярлаж байсан боловч таван жил уулзаагүй ээжийгээ бодоод шууд л Монголоо зорьсон. Үнэндээ ээжийнхээ дэргэд байхын зэрэгцээ эх орондоо очиж ажиллаж, өөрийн олж авсан мэдлэг туршлагаа Монголынхоо төлөө зориулах юмсан гэсэн чин хүсэл намайг ёстой л эзэмдэж байсан гэх үү дээ./инээв/ -Дэлхийн боловсролыг эзэмшээд хамгийн түрүүнд юу хийж бүтээмээр санагдсан бэ? -Эх орондоо ирээд, анх банкинд хөрөнгө оруулалтын банкны асуудал хариуцсан хуульчаар ажилд орсон. Үүнтэй холбоотойгоор, хөрөнгө оруулалтын сан, хөрөнгө оруулалтын менежментийн компани байгуулах, түүний эрх зүйн орчныг сайжруулах гэх мэт ажлуудыг санаачлан хэрэгжүүлэх ажилд голлох үүрэгтэй оролцсон. Улмаар Үндэсний хөгжлийн газарт ажиллах хугацаандаа сурсан зүйлсээ бусадтайгаа хуваалцаж, улсын хөгжлийн цогц бодлого, урт, дунд хугацааны хөгжлийн төлөвлөлт, хөрөнгө оруулагчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр дэмжлэг үзүүлэх, концесс, төр хувийн хэвшлийн түншлэлийн бодлого гэх зэрэг бусад олон чиглэлээр мэргэшсэн. Энэ нь цаашдаа эх орондоо илүү ихийг хийж бүтээх алсын харааг надад өгсөн гэж хэлж болно. -Уул уурхайн салбарт ажиллаж байсан байна. Энэ хугацаанд хийж байсан ажил, туршлагаасаа хуваалцаач? -Товчхондоо,эрдэс баялгийн салбар дахь гэрээний мэдээллийн цахим сангийн үр нөлөө, тогтвортой ажиллагааг дэмжих хүрээнд ашигт малтмалын газар болон нутгийн захиргааны байгууллагаас тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй байгуулсан гэрээнүүдийг ил тод болгох, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөр /2017-2021/-ийг хэрэгжүүлэх хүрээнд Эрдэс баялгийн салбарын жендерийн бодлогын баримт бичиг боловсруулах, Эрдэс баялгийн салбарт хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжуудын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах үүднээс холбогдох хууль тогтоомжуудад нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулах зэрэгт голлох чиг үүрэгтэй оролцож байсан. Мөн Канад улсын Торонто хотноо жил бүр зохиогддог, дэлхийн хайгуул,уул уурхайнчиглэлийнхамгийнтомд тооцогдох PDAC /Канадын хайгуулч, олборлогчдын холбооны чуулга уулзалт/ - 2018-д оролцож, уг арга хэмжээний үеэр зохион байгуулагдсан Монголын форум дээр Монголын уул уурхайн салбарын хууль, эрх зүйн орчин сэдвээр илтгэл, танилцуулга хийж байсан. -Тэгвэл хэдхэн хоногийн өмнө Монголчууд анх удаа 1072 хувьцааны ногдол ашиг гэж мөнгө авлаа. Эрдэнэс-Тавантолгой ТӨХК-д та Хууль зүйн асуудал эрхэлсэн Дэд захирлаар ажиллаж байсны хувьд асуухад энэ ногдол ашгийн мөнгө цаашид нэмэгдэх боломжтой юу? -Ногдол ашиг гэдэг нь компанийн ашгийн хуваарилалт. Эрдэнэс-Тавантолгой ХК урт удаан хугацаанд ашигтай ажиллах нэг шийдэл нь дотоод, гадаадын хөрөнгийн зах зээл дээр хувьцаагаа гаргах юм. Үүнтэй холбоотойгоор гарсан УИХ-ын 2018 оны 73 дугаар тогтоол гэж бий. Тодруулбал, энэ нь Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх замаар цогцоор нь хөгжүүлэх, ордын үнэ цэнийг өсөх, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, насжилтыг уртасгах, мөн компанийн засаглалыг сайжруулах руу чиглэн гарсан тогтоол юм. Уг тогтоолыг хэрэгжүүлвэл иргэдийн эзэмшиж буй хувьцааны өгөөж мэдээж нэмэгдэнэ. -Сайхан хэрэг байна. Ер нь ажил хэрэгч хүн бүрт өөрийн гэсэн ажлын арга барил байдаг. Таны ажлын арга барилын гол онцлог юу вэ? Хуульчийн мэргэжлийг зарим хүмүүс уйтгартай гэхийг ч олонтаа сонсож байлаа. -Би энэ мэргэжилдээ үнэхээр хайртай. Хуулийн салбар их сонирхолтой, их цаг, нарийн мэдрэмж шаарддаг амаргүй ажил. Гэвч ухах тусам улам бүр судлах хүсэл эрмэлзэл төрүүлдэг тийм л увидастай ажил мэргэжил. Нөгөөтэйгүүр бас буянтай ажил. Хүмүүс бид өдөр бүр эрх зүйн харилцаанд оролцож, хуулийн хүрээнд, хуулинд захирагдаж амьдардаг. Гэвч хуулийн мэдлэг дутмагаас болж нийгмийн харилцаанд эвгүй байдалд орох, алдаа гаргах нь элбэг байдаг. Тийм ч учраас оюутан байхаасаа Хууль зүйн клиник сургалтын төвөөр дамжуулан иргэдэд хууль зүйн боловсрол олгоход чиглэсэн Хуулийн цаг телевизийн нэвтрүүлэгт оролцож байлаа. Мөн төлбөрийн чадваргүй иргэдэд үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа, зөвлөгөө өгдөг байсан. -Миний боловсрол Монголд хэрэгтэй гэж ихэд зоригтой хэлжээ. Энэ үгийг тодруулмаар байна. Чухам яаж энэ туршлага, мэдлэг боловсролоо эх орондоо зориулъя гэж бодож байгаа вэ? -Дээр дурдсанчлан МУИС-ийн Хууль зүйн сургууль, АНУ-ын Калифорни муж дахь Пэсифик Стэйтс Их Сургуулийг дүүргээд, Люксембургийн Хамтын Ажиллагааны Нийгэмлэг, Харвард, Кеннидигийн их сургууль зэрэгт төр, хувийн хэвшлийн түншлэл, төслийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын сан, кастодиан банк, азийн орнуудын аж үйлдвэрийн паркийн төлөвлөлт, бүтээн байгуулалт, менежмент чиглэлээр мэргэжил дээшлүүллээ. Энэ бүх мэдлэг мэдээлэл, ажлын туршлага, сурсан эзэмшсэнээ Монголдоо хэрэгжүүлж, Монголынхоо хөрсөнд буулгаж, сайн жишээ, туршлага бүрийг нэвтрүүлэхийг зорьдог. Ер нь тэгээд хэрэгжүүлэхгүй бол энэ бүгдэд сурч боловсорч, мэргэжил дээшлүүлж, тасралтгүй суралцсаны хэргийг юунд гаргах гэж? Өнөөдөр төрийн байгууллагад ажиллаж байгаа минь ч дээрх үгтэй, хэлсэн үгэндээ эзэн байхыг хичээж яваатай минь холбоотой. -Өнөөдөр та Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын төсөл, хөтөлбөр, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаа хариуцсан орлогчоор ажиллаж байна. Дүүргийн Засаг даргын орлогчоор ажиллаад ямар ажлууд амжуулаад байна? -Ажлаа хүлээж аваад удаагүй байгаа. Ажилтайгаа, дүүрэгт хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрүүдийн биелэлт, үр өгөөжтэй танилцаж байна. Нөгөө талаар дүүргийнхээ иргэд, албан байгууллага, сургууль, цэцэрлэг гээд аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцаж, хүмүүстэй санал бодлоо нээлттэй хуваалцаж байна. Манай дүүрэгт харьцангуй олон төсөл хөтөлбөр хэрэгждэг, үр өгөөж ч сайн байгаа. Гэхдээ илүү сайжруулах, бас гадаад болон дотоод хамтын ажиллагаагаа өргөжүүлэх шаардлагатай байна. Сонгинохайрхан дүүрэг бол том дүүрэг. Шилжин ирэгсэд ихтэй, жил бүр хүн ам, өрхийн тоо нэмэгдэж байдаг. Үүнийг дагаад хэт төвлөрсөн, гэр хороолол ихтэй, амьдрах орчин нөхцөл тааруу, хүүхдийн сургууль, цэцэрлэгийн хүртээмж, чанар хангалтгүй, ажилгүйдэл ихтэй гээд тоочоод байвал түмэн асуудал бий. Энэ бүхнийг шийдэх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр хийхээр төлөвлөсөн нилээд ажлууд бий. -Та гэр бүлийнхээ талаар яриач. Үргэлж ажил ихтэй байна гэдэг ар гэрийнхэнд нь тийм ч сайхан биш байдаг байх. Амжилттай яваа эрэгтэйн ард сайн гэргий байдаг гэдэг шиг амжилттай яваа эмэгтэйн ард? -Би АНУ-аас гучин настай ирсэн. Ирээд л шууд ажилд орсон. Банкны ажил их, өдөр шөнөгүй ажилладаг байж. Аз гэх юм уу даа, Бурхны бэлэг ч гэх юм уу, би их сайн хүнтэй учирч, гэр бүлийн амьдралаа зохиосон. Бид гурван хүүхэдтэй. Нөхөр маань эрчим хүчний салбарт ажилладаг, эрх зүйч мэргэжилтэй хүн бий. Ийм завгүй ажилладагт маань дургүйцэж үзээгүй, харин ч дэмжиж, миний баттай ар тал болдог ханьдаа их баярлаж явдаг. -Ярилцлагынхаа төгсгөлд залуу хүний цаашдын зорилгыг асуух ёстой. СХД-т юу хийх таны төлөвлөж буй ажлуудын талаар. Мөн хөрөнгө оруулалтын чиглэлээр мэргэшсэн хүн учраас дүүрэгтээ ямар чиглэлийн хөрөнгө оруулалтыг татах вэ? -Нийслэлийн хамгийн их хүн амтай, гэр хороолол хэт төвлөрсөн гээд асуудал ихтэй учраас хүрч ажиллах хүрээ өргөн. Юуны түрүүнд хүүхдэд аюулгүй, ээлтэй орчныг бүрдүүлэх, сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ, чанарыг нэмэгдүүлэх, залуучуудын боловсролыг дэмжих, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тал дээр илүү хөрөнгө оруулалт нэмэгдүүлэх зорилго, чиглэлтэй ажиллаж байна. Мэдээж эмэгтэй хүн, эх хүний хувьд хүүхэд, эмэгтэйчүүдийнхээ асуудлыг мөн шийдвэрлэхийн төлөө ажиллана. Энд бас нэг хөндөх ёстой асуудал бол төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах. Төрийн үйлчилгээний хүнд суртлыг арилгаж, төрийн байгууллагуудын хоорондын уялдаа холбоог сайжруулах гээд хийх ажлууд ар араасаа эгнэн байна. Мөн хуульч хүний хувьд, аливаа асуудал бүр дээр боломжит шийдэлтэй байж, хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжилтийг ханган ажиллахыг эрмэлзэж байна даа. -Ярилцсанд баярлалаа. Таны цаашдын их хийж бүтээх хүсэлд амжилт хүсье

У.Хүрэлсүх: Хэдий болтол бусдаас царайчилж, гуйж амьдрах вэ, 8-12 жилийн хугацаанд улсаа хөл дээр нь босгоно

​ Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2050 он гэхэд Монгол Улсын хөгжлийн ерөнхий чиг суурийг бүрэн тавихаар зорьж буй бөгөөд үүнээс хойш бүрдэх Засгийн газрууд жаргалтайгаар ажиллана гэдгийг хэллээ. Тэрбээр өнөөдөр эрүүл мэндийн салбарын бэлэн байдалтай танилцаж, ЭМЯ-нд уулзалт хийсэн. Энэ үеэрээ Ерөнхий сайдын хувиар Монгол Улсыг улс шиг улс болгож хөгжүүлэхийн тулд найман зүйлийг яаралтай хийх ёстой гэж үзэж буйгаа илэрхийлсэн юм. Тодруулбал, эх орноо эрчим хүчээр хангах нефт шатахуунаар хангах эрүүл хүнсээр дэд бүтэц мэдээлэл технологиор хангах хүнд үйлдвэрүүдийг бий болгох оюун санааны соён гэгээрүүлэх ажлыг хийх зэрэг үндсэн ажлуудыг 8-12 жилийн хугацаанд хийхээр зорьж буй бөгөөд эдгээрийг ажил хэрэг болговол ерөнхий чиг зөв болно гэдгийг хэллээ. Ерөнхий сайд У.ХүрэлсүхЕрдөө 8-12 жилийн хугацаанд улс орноо хөл дээр нь босгоё гэсэн зорилт тавиад байна. Бусдаас гуйдаггүй, эх орондоо бүгдийг нь хийдэг, ийм сайхан амьдралтай болъё гэж зорьж байгаа юм. Ерөнхий сайд тодорхой хугацаа хэлж байгаа шүү 8-12 жил. Энэ хугацаанд бид суурь 7-8 ажлыг хийх ёстой. Дээрх найман зүйл 2024 оны төгсгөл гэхэд хэрэгжиж эхэлнэ. Монголчууд бид төмөр замаа барьж байна. Сайхан онгоцны шинэ буудалтай болсон. Шинэ нисэх буудал ашиглалтад орсноор жилдээ гурван сая жуулчин хүлээн авна. Чингис хааны музей, Байгалийн түүхийн музей, Үндэсний урлагийн театрыг барьж байна. Эрүүл мэндийн салбарт хэд хэдэн эмнэлгийг зайлшгүй барих шаардлагатай байгаагийн дотор зүрх судасны эмнэлэг, эрхтэн шилжүүлэх эмнэлэг, ХӨСҮТ-ийг хотоос гаргах, ХСҮТ-ийг өргөтгөх ёстой. Улсдаа хэрэгтэй хэдэн том эмнэлэг барьчихвал гадагш урсаж буй ам.долларыг дотооддоо үлдээж чадна. 2050 он гэхэд Монгол Улс 5 сая хүн амтай болох тооцоо бий. Энэ ажлуудыг хийж чадвал дараа дараагийн Засгийн газрууд жаргалтай байх болно. Учир нь суурь ажлыг нь бид хийнэ. Үүний төлөө бүх л ачааллыг аваад ажиллана. Гэртээ авах юмгүй болоод айл нэг сайхан болдог шиг манай улс ийм л болох хэрэгтэй байна. Алин болгон бусдыг царайчилж амьдрах вэ, гуйж, хүсэж амьдрах вэ. Харин бид хоёр хөршдөө туслах ёстой. Хүнс, эрчим хүчний экспорт хийх ёстой. Бид 8-12 жилийн дараа улс шиг улсыг хүлээлгэж өгөх боломж байна. Эдгээр зорилтыг биелүүлэхийн төлөө Ерөнхий сайдтайгаа хамтарч ажиллахыг хүсэж байна гэсэн юм.

ИРГЭД ХУДЛАА ЯРЬДАГ УЛСТӨРЧДӨӨР БИШ АЖЛЫН ТУРШЛАГАТАЙ ЗАЛУУЧУУДААР ТӨЛӨӨЛҮҮЛЭХ ХҮСЭЛТЭЙ БАЙНА

​ Орон нутгийн сонгуульд улс төрийн намууд нэр дэвшигчдээ илгээгээд байна. Нэр дэвшигчдийн нэрс тодорхой болсон цагаас ямар хүнийг өөрсдийгөө төлөөлүүлэх хүсэлтэй байгаа талаараа цахим орчинд иргэдийн дунд ширүүхэн мэтгэлцээн өрнөж байна. Судалгааны байгууллагууд ч судалгааны дүнгээ гаргаад эхэлсэн харагдана. Эндээс үзэхэд иргэдийн дийлэх нь хотын ажлыг мэддэг, сайн мууг нь мэдрээд ажиллаж байсан туршлагатай, ямар нэгэн эрх ашгийн зөрчилгүй, иргэдтэйгээ эргэх холбоотой ажиллаж чадах, эрч хүчтэй залуу хүнийг сонгоно гэсэн байна . Сонгогчид худал үг, хуурамч амлалтад хууртахгүй хийсэн зүйлтэй, хэлэх үгтэй, иргэдийнхээ дуу хоолой, гүүр болж чадах хүмүүсээр өөрсдийгөө төлөөлүүлэх хүсэлтэй байгаагаа ийнхүү илэрхийлсээр байна. Үнэхээр ч ийм хүмүүсээ олноор нь гаргаад ирчихвэл хороо, дүүрэг, нийслэлийн ажил дор нь сайжирна даа.

Ус хангамжийн баруун бүсийн эх үүсвэр шинээр байгуулах ажлын явцтай танилцлаа

​ Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо болон БХБЯ-ны Нийтийн аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга О.Лхагвацэдэн нарУлаанбаатар хотын усхангамжийнБаруундоодэх үүсвэрийгшинээр байгуулах төслийн ажлын явцтай танилцлаа.Энэхүү төслийн хүрээнд Улаанбаатар хотынусныэх үүсвэрийг нэмэгдүүлэх,урт хугацаанд ашиглах боломжийг бүрдүүлээд байгаа юм. Монголын Мянганы сорилтын сан (Монголын МСС),Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац (МСК)-ын хооронд байгуулсан 350 сая ам.долларынгэрээнийтөслийн ажилБиокомбинат, Шувуун фабрик орчмын газрын доорх усны ордыг түшиглэн дэвшилтэт технологи бүхий ус гүн цэвэршүүлэх байгууламжийгундны усны стандартад нийцүүлэн цэвэршүүлж хотын ус хангамжиднийлүүлнэ.Баруун эх үүсвэрийгшинээрбайгуулах үйл ажиллагааны санхүүжилтээргурван багц барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэнэ. Үүнд: 1. Ус хангамжийн хоёр шинэ эх үүсвэрийг байгуулах 2. Дэвшилтэт технологи бүхий ус гүн цэвэршүүлэх байгууламж барих 3. Эх үүсвэрээс ус цэвэршүүлэх байгууламж, байгууламжаас хотын төвлөрсөн сүлжээнд нийлүүлэх ус дамжуулах шугам, хоолойг угсарчсуурилуулахзэрэг багтана. Төслийн барилгын ажлыг эхлэхээс өмнө тухайн бүсэд байрших 288 мянган га талбайд нөхөн сэргээлт хийх шаардлагатай гэдгийг БХБ-ын дэд сайд Э.Золбоо хэллээ.Энэ хүрээнд БОАЖЯ болон Нийслэлийн байгаль орчны газартай хамтран ажиллах ажлын хэсэг байгууллаа. Газрын доорх усны Баруун эх үүсвэрийг шинээр байгуулснаар Улаанбаатар хотын ус хангамжийгхоногт 140 мянган метр кубжилд 50 сая шоо метрээр буюу одоогийн хэмжээнээс ойролцоогоор 65 хувиар нэмэгдүүлж, нийслэл хотын ерөнхий төлөвлөгөөнд тусгасны дагуу баруун бүсийн дагуул хотууд, шинэ суурьшлын бүсүүдийн хөгжлийг дэмжиж, төвлөрлийг сааруулах таатай нөхцөлийг бий болгох юм. Эх сурвалж: БХБЯ

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.