Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Япон улсын Ерөнхий сайд Ёшихидэ Сүгад баяр хүргэж, захидал илгээлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Япон улсын 99 дэх Ерөнхий сайдаар томилогдсон Ёшихидэ Сүгад баяр хүргэж, захидал илгээлээ. Ардчиллын нийтлэг үнэт зүйлс бүхий Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцаа гүнзгийрч, бүхий л салбарт өргөжиж буйг Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга тэмдэглэж, найрамдалт харилцаа, итгэлцэлд суурилсан хоёр орны хамтын ажиллагаа ирж буй он жилүүдэд улам бэхжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

УУГАН НАМЫН УРДАА БАРЬДАГ ЗАЛУУСЫН НЭГ Г.УУГАНБАЯР ГЭЖ ХЭН БЭ?

​ Орон нутгийн сонгууль хаяанд ирлээ. Өчигдөр Нийслэлийн Монгол ардын намын хороо нэр дэвшигчээ тодруулж, олон нийтэд танилцуулаад байна. Энэ удаагийн сонгуульд МАН-аас нэр дэвшигчдийн 74 орчим хувь нь анх удаа нэр дэвшиж буй залуучууд байгаа нь анхаарал татаж байна. Боловсрол, мэдлэг, ажлын туршлагаараа үнэлэгдсэн, намдаа нэр хүндтэй залуус энэ удаагийн сонгуульд өрсөлдөх нь. Нийт 45 нэр дэвшигч НИТХ-ын сонгуульд нэр дэвшихийн дотор ууган намын урдаа барьдаг залуусын нэг Г.Ууганбаяр багтжээ. Тэгвэл Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэр дэвшигч Г.Ууганбаяр гэж хэн бэ? Намын залуу боловсон хүчин Г.Ууганбаяр нь эрхзүйч мэргэжилтэй. Төрийн чухал албанд ажиллаж, гар бие оролцож явсан залуу. 2012 онд Эдийн засаг, эрх зүйн зөвлөгөө ХХК-д мэргэжилтэн, 2013-2016 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газарт Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга, 2016-2019 онд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга, 2019-2020 онд Тавантолгой төмөр зам ХХК-д Төсөл, хөтөлбөр хариуцсан дэд захирлаар тус тус ажиллаж байжээ. Ажлын туршлага, мэдлэг боловсролоороо дээгүүр бичигдэх Г.Ууганбаяр НИТХ-ын сонгуульд БЗД-т нэр дэвших юм.

“Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай хэлэлцээр”-т нэмэлт, өөрчлөлт оруулах тухай ноот бичиг солилцлоо

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайван, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И нар өчигдөр албан ёсны хэлэлцээ хийв. Хэлэлцээний үеэр Гадаад харилцааны сайд нар Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх, харилцан ойлголцол, улс төрийн итгэлцлийг гүнзгийрүүлэх, бүх салбарын хамтын ажиллагааг урагшлуулах болон бүс нутаг, олон улсын харилцааны холбогдолтой өргөн хүрээний асуудлаар ярилцаж, олон асуудлаар тохиролцоонд хүрлээ. Айлчлалын хүрээнд: Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр-т нэмэлт, өөрчлөлт оруулах тухай ноот бичиг солилцож, Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр, Гадаад харилцааны яам хоорондын 2021-2022 оны хамтран ажиллах төлөвлөгөө, Монгол Улсаас БНХАУ-д гурил экспортлох үеийн хяналт шалгалт, хорио цээрийн шаардлагын тухай Монгол Улсын Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон БНХАУ-ын Гаалийн ерөнхий газар хоорондын Протокол гэсэн баримт бичгүүдийг байгууллаа. Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай хэлэлцээр-т нэмэлт, өөрчлөлт оруулснаар Замын-Үүд-Эрээн төмөр замын боомтоос гадна Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч гэсэн гурван төмөр замын боомт нээгдэж байгаа нь манай экспорт, дамжин өнгөрөх тээврийн хэмжээ нэмэгдүүлэхэд түлхэц үзүүлэх юм. Ойрын хугацаанд хэрэгжүүлэх боломжтой дээд, өндөр түвшний харилцан айлчлал, хамтын ажиллагааны голлох механизмуудын уулзалтын талаар ярилцлаа. Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааг үргэлжлүүлэхийн зэрэгцээ худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг сэргээн идэвхжүүлэхэд гарч буй ахицыг бататгах, хоёр талын томоохон төслүүдийн хэрэгжилтийг түргэтгэхэд анхаарч ажиллахаар боллоо. Хоёр талын худалдааны эргэлтийг улам бүр нэмэгдүүлэх зорилгоор цаашид идэвхтэй хамтран ажиллах, энэ хүрээнд уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг тогтвортой өсгөх, хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо. Талууд соёл, боловсрол, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэхийг дэмжиж ажиллахаа илэрхийлэв. Сайд нар бүс нутаг, олон улсын хамтын ажиллагааны асуудлаар ярилцаж, Монгол, Хятад, Оросын гурван талын хамтын ажиллагаанд гарч буй бодит ахицыг улам бататгах чиглэлээр хүч чармайлт гарган ажиллахаа илэрхийлэв. Айлчлал үргэлжилж байна. Эх сурвалж: Гадаад харилцааны яам

Д.Сарангэрэл: Хөрсний бохирдол, хог хаягдлыг бууруулахад 13 тэрбум төгрөг зарцуулна

​ УИХ-ын Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооноос өчигдөр(2020.09.14) Агаарын бохирдлын эх үүсвэр, түүнийг хэрхэн бууруулах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ-ний талаар холбогдох байгууллагуудын мэдээллийг сонсов. Хурлыг Б.Саранчимэгдаргалан явуулсан бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар, Г.Дамдинням, Т.Доржханд, Х.Булгантуяа, П.Анужин, Ж.Батжаргал, Д.Сарангэрэлболон Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Эрчим хүчний яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Таван толгой түлш ХХК, Газком ХХК-ийн төлөөлөл оролцов. 200 мянган ширхэгугаарынхийн мэдрэгч төхөөрөмжөөс 162,469ширхгийгайл өрхүүдэд суурилуулжээ Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрт 2025 он хүртэл нийслэлийн агаарын бохирдлыг 80 хувь хүртэл бууруулна гэж заасан. Ирэх дөрвөн жилийн хугацаанд агаарын бохирдлыг 80 хувь хүртэл бууруулах боломжтой. Энэ жил сайжруулсан түлшийг хэрэглээнд нэвтрүүлж галлагааны горимд өөрчлөлт оруулснаар агаарын бохирдлуудын тодорхой үзүүлэлтүүдийг 50 хувь хүртэл бууруулсан. Нийслэлийн хэмжээнд 2018 оны 11 дүгээр сараас гэр хорооллын айл өрхүүдийг сайжруулсан түлшээр хангаж, 35,370 айл өрхийг цахилгаан болон бусад эх үүсвэрт, 60 уурын зуухыг төвлөрсөн дулаанд, тусгай зөвшөөрөлтэй 400 хэрэглэгчийг цахилгаан хангамжид, 1,740 халаалтын зуухыг сайжруулсан түлшээр, 109 аж ахуйн нэгжийн 236 халаалтын зууханд утаа шүүгч, 248 зуухыг цахилгаан халаалтад шилжүүлж, нийт 78 мянган тонн түүхий нүүрсний хэрэглээг бодитойгоор бууруулжээ. 2019-2020 оны халаалтын улиралд нийт 524 мянган тонн сайжруулсан түлшийг гэр хорооллын айл өрхүүд хэрэглэсэн. Сайжруулсан түлшний борлуулалтын урамшуулалд 4тэрбум төгрөг, тээвэрлэлтийн зардалд 8.9 тэрбум төгрөгийг нийслэлийн 2020 оны төсвөөс зарцууллаа. Мөн нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар тус бүр 1,000 тонны багтаамж бүхий 5 агуулах, 107 байршилд сайжруулсан түлшний борлуулалтын цэг байгуулахаар шийдвэрлэсэн бөгөөд одоогоор 57 байршилд агуулах барьж ашиглалтад оруулсан. Түүнчлэн 200 мянган ширхэгугаарынхийн мэдрэгч төхөөрөмжөөс 162,469ширхгийгайл өрхүүдэд суурилуулсан гэжНийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргалтанилцуулав. Шахмал түлшний барьцалдуулагчид хийсэн шинжилгээгээр хүний эрүүл мэнд, байгаль орчинд ноцтой сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй химийн элемент, эрдэсилрээгүй Харин 2020-2021 оны халаалтын улирал, өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд нийслэлийн агаарын чанарыг сайжруулах шинэчилсэн бүсэд Баянзүрх дүүгийн 20,Сонгинохайрхандүүргийн 21, Хан-Уул дүүргийн 12,13,14 дүгээр хороод нэмэлтээр орсон байна. Нийслэлийн хэмжээнд 30 хангамжийн бааз байгуулах газрын асуудлыг шийдвэрлэж, 1,000 борлуулалтын цэг байгуулах, тээвэрлэх үйл ажиллагааг зохион байгуулахаар ажиллаж байгаа аж. Нийслэлийн Засаг даргын 2020 оны 6 дугаар сарын 25-ныөдрийн А/864 дугаар захирамжаар сайжруулсан түлшийг дүүрэг тусбүрд60 мянган тонноос багагүй хэмжээгээр нөөцлөхөд шаардлагатай агуулах түрээслэх ажлын санхүүжилтийг шийдвэрлэхийн зэрэгцээ72 мянган тонн түлшний нөөцийг бүрдүүлжээ. Гэр хорооллын айл өрхийн ахуйн хэрэглээний зуухны MNS5216:2016 стандартыг хангуулах, зөв галлагааны зөвлөмжийг өгөх, зуухны битүүмжлэлийг шалгах, гэр байшин сууцны агаар сэлгэлтийг сайжруулах,угаарынхийн мэдрэгчийг ашиглах заавар зөвлөгөөг иргэдэд өгөх тал дээр түлхүүанхаарчажиллаж байгааг хэллээ. Мэргэжлийн хяналтын байгууллагаас 8авто тээврийншалган нэвтрүүлэх товчоо болон хяналтын цэгт 32 улсын байцаагч, 24 цагаар хяналт шалгалт хийж байгаа. Хяналт шалгалтаар 197.6 тонн түүхий нүүрс нэвтрүүлэхийг завдсаныг Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авч, Амгалан дулааны цахилгаан станцад төвлөрүүлжээ. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Таван толгой түлш ХХК-ийн шахмал түлш, үйлдвэрт хийсэн шалгалтаар 95 заалттай 4 мэдэгдэл, 32 заалттай 2 албан шаардлагыг хүргүүлсэн бөгөөд 70 хувийн биелэлтийг хангаад байна. Тухайлбал, лабораторийн шинжилгээний дүнгээр шахмал түлшний чийглэг,үнслэг, дэгдэмхий бодис, нийт хүхэр, илчлэг, бат бөх чанарын үзүүлэлтүүд нь сайжруулсан түлшний MNS5679:2019 стандартыг хангасан байна. Сайжруулсан шахмал түлшний барьцалдуулагчид хийсэн шинжилгээгээр хүний эрүүл мэнд, байгаль орчинд ноцтой сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй химийн элемент, эрдэсилрээгүйгНийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэнхэллээ. Нийслэлчүүдийг сайжруулсан шахмал түлшээр 100 хувь хангах зүүн бүсийн сайжруулсаншахмал түлшний үйлдвэрийг Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт барьж эхэлжээ. Шахмал түлшний үйлдвэрийн барилга болон тоног төхөөрөмжийн угсралт, цахилгаан хангамжийн ажлын өнөөдрийн байдлаар 60 орчим хувьтай байна. Зүүн бүсийн үйлдвэр нь нийт таван блокоос бүрдэнэ. Шахмал түлшний үйлдвэр гурав, коксын үйлдвэр, нүүрс угаах гэсэн таван блок үйлдвэртэй бөгөөд ирэх сард бүрэн ашиглалтад орох юм. Сайжруулсан түлш үйлдвэрлэх эхнийблокыгажиллуулж 72 цагийн туршилт хийж эхэлсэн бөгөөд үргэлжлүүлэн түлш үйлдвэрлэх аж. Ингэснээр цагт 30 мянган тонн түлш үйлдвэрлэнэ. Дараагийн ээлжийн A, B блок үйлдвэрүүд ирэх аравдугаар сарын дундуур ашиглалтад орохоор төлөвлөжээ. Нэг блок үйлдвэр нь цагт 90 мянган тонн түлш үйлдвэрлэх хүчин чадалтай. Нэгээлжид12 цаг ажиллахаар тооцоолбол 1,800 тонн түлш үйлдвэрлэнэ хэмээнЗүүн бүсийн үйлдвэрийн ерөнхий инженер М.Жавхлан хэллээ. Мөн үйлдвэрийн үндсэн байгууламжийг газар доор байгуулж байгаа нь байгаль орчинд ээлтэй, агаарт дэгдэх тоосжилт зэрэг сөрөг асуудлуудыг үүсгэхгүй. Утаа, тоос, тортог гарахгүй бүгд далд системээр хийгдсэн. Мөн сайжруулсан шахмал түлшний хоёр дахь үйлдвэр ашиглалтад орсноор 1,500 гаруй шууд ажлын байр шинээр бий болно гэв. Энэ өвөл түлш борлуулах 1,000 цэг ажиллуулна Таван толгой түлш ХХК-ийн Борлуулалт, маркетингийн хэлтсийн дарга Д.Миньяагийн өгсөн мэдээллээр нийслэлийн төвийн зургаан дүүрэг, 100 хороодын 2,000 орчим айл өрх сайжруулсан шахмал түлш хэрэглэнэ. Энэ өвөл түлш борлуулах 1,000 цэг ажиллуулах бөгөөд 200 өрхийн дунд нэг борлуулалтын цэг ажиллуулахаар тооцжээ. Одоогийн байдлаар хуучин 250 борлуулалтын цэгтэй гэрээгээ байгуулсан, шинэ 600 цэгийн бүртгэлийг хийж байна. Улаанбаатар хотод өнөөдрийн байдлаар 81 борлуулалтын цэг ажиллаж байна. Ирэх сарын 1 гэхэд бүх борлуулалтын цэгийг ажиллуулахаар төлөвлөж байна. Мөн Таван толгойтүлш компани Хэрэглэгчдэд үйлчлэх албатай болж байгаа бөгөөд нэг хүн 200 өрхөд хяналт тавьж ажиллахаар болжээ. Борлуулалтын цэг дээр түлшнийхомсдолүүсгэхгүйн тулд түлш их хэрэглэдэг аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулж, шууд нийлүүлэх арга хэмжээг авна. Ингэснээр борлуулалтын цэг дээр айл, өрхөд зориулсан түлш нийлүүлнэ. Том байшинтай айл, өрхийн судалгааг хийж, хангалттай түлшээр хангахаар ажиллаж байна гэлээ. Агаарын бохирдлын эх үүсвэрийн 80 хувийг гэр хороолол, 10 хувийг тээврийн хэрэгсэл, 6 хувийг дулааны цахилгаан станц, 4 хувийг хог шороо, хөрсний бохирдол эзэлдэг байна. Өнгөрсөн жил сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлэх явцад зарим айл өрхүүд түлшийг хэрхэн зөв хэрэглэх, байрны доторх агаарын бохирдлоос хамгаалах, орон байраа зөв дулаалах мэдлэг, мэдээлэл дутмаг байснаас үүдэн иргэд зарим тохиолдолдугаартах, амь насаа алдсан харамсалтай тохиолдол гарсан. Энэ жилээс өвөлдөө эртнээс бэлдэх, эрсдэл гаргахгүй байх үүднээс иргэдийг шаардлагатай мэдээ, мэдээллээр хангах зорилгоор Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос санаачлан Яндангаахөөлье аяныг мэргэжлийн байгууллагуудтай хамтран эхлүүллээ. Аяны хүрээнд зорилтот олон ажлууд хийгдэж байгаагийн нэг нь Таван толгой түлш компанитай хамтран мэргэжлийн янданхөөлөгчдийгбэлтгэх сургалт юм. Өнгөрсөн жил айл өрхүүдээр явж янданхөөлсөн100 гаруй мэргэжлийн засварчид байгаа бөгөөд энэ жилийн хувьд нэмж 300 залуусыг мэргэжлийн янданхөөлөгчболгохоор зорьж байгаа юм байна. Мөн Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос лааз, хуванцар хог хаягдлыг шахан, нягтруулах 22 төхөөрөмжийг аймгуудын Байгаль орчин, аялал жуулчлалын газруудад хүлээлгэн өгчээ. Хөрсний бохирдол, хог хаягдлыг бууруулах зорилгоор 13 тэрбум төгрөг зарцуулна Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэлхэлэхдээ, Улсын хэмжээнд жилд 3.4 сая тонн хог ялгардгийн 1.2 сая нь Улаанбаатар хотод байна. Нийт хогийн 10-15 хувь нь хуванцар хаягдал. Хуванцар нь хөнгөн боловч овор хэмжээ ихтэй учраас олон удаа тээвэрлэх шаардлага гардаг. Тиймээс 21 аймаг болон аялал жуулчлалын томоохон бүс, тусгай хамгаалалтын газруудыг уг төхөөрөмжөөр хангаж байна. Байгальд уусдаггүй 200-400 жил болдог хортой хуванцрыг шатаавал агаарт хорт бодис ялгарч улмаар хүүхэд, эмэгтэйчүүдийн дунд хорт хавдрын өвчлөл нэмэгдэх эрсдэлтэй. Цаашид хог боловсруулах үйлдвэр байгуулах, хогийг ангилан боловсруулах үйлдвэрүүдэд нийлүүлдэг болох зэрэг үйл ажиллагааг төлөвлөж байна хэмээв. Хөрсний бохирдол, хог хаягдлыг бууруулах зорилгоор 13 тэрбум төгрөгийг 8 арга хэмжээнд зарцуулахаар төлөвлөжээ. Мэргэжлийн байгууллагуудын мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням, Ж.Сүхбаатар, Т.Доржханд, Х.Булгантуяа, Ж.Батжаргал нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм. Гишүүд нийслэлийн агаарын бохирдлыг бууруулсан сайн туршлагыг орон нутагт нэвтрүүлэх, сайжруулсан түлшний борлуулалтын цэгийг яаралтай нэмэгдүүлэх, нөөцийг хангалттай байлгах, тээврийн хэрэгслээс ялгарч буй бохирдлыг бууруулах арга хэмжээ авах, авто зам, нийтийн тээврийн асуудлыг цогцоор нь харж шийдвэрлэх, хөрсний бохирдолд анхаарах зэрэг асуудлыг хөндөж санал бодлоо илэрхийлсэн юм. Агаарын бохирдлын эх үүсвэр, түүнийг бууруулах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх мэргэжлийн байгууллагуудын мэдээллийг УИХ-ынАгаарын бохирдлыг бууруулах дэд хороо, Байгаль, орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлнэ гэдгийг Улсын Их Хурлын гишүүн, Агаарын бохирдлыг бууруулах дэд хорооны дарга Б.Саранчимэгхэллээ гэжУИХ-ЫНХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТСЭЭС МЭДЭЭЛЭВ.

Хилээ нээхгүйгээр хэвийн горимд шилжиж байна

Өнөөдөр 2020 оны 09 дүгээр сарын 14-ний Даваа гаригт Засгийн газар ээлжит бусаар хуралдаж УОК-ийн мэдээллийг сонсож, хэлэлцэн дараах шийдвэрийг гаргалаа -2020оны 09 дүгээр сарын 16-наасСоёл урлаг, олон нийтийн арга хэмжээ, худалдаа, үйлдвэрлэл, нийтийн үзвэр үйлчилгээний газрууд -2020 оны 09 дүгээр сарын 21-ээсБүх шатны боловсролын байгууллагуудын үйл ажиллагааг тус тус хэвийн горимд шилжүүллээ -Хоёрнастай бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулна - Гэрийн тусгаарлалтын14 хоног- ийг цуцлав Засаг, захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сунгав. Гэхдээ зарим хязгаарлалтыг цуцаллаа. Коронавируст халдварын салбар дундын 12 дахь шатны эрсдлийн үнэлгээний дүн, коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлыг дотооддоо алдаагүй зэргийг харгалзан сургуулийн өмнөх болон бүх шатны боловсролын байгууллагуудын хичээл, сургалтын үйл ажиллагааг 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн хэвийн горимд шилжүүллээ. Мөн хоёр настай хүүхдүүдийг хамран сургах тойргийн дагуу цэцэрлэг болон бусад зөвшөөрөгдсөн хүүхэд харах үйлчилгээнд ялгаварлалгүйгээр хамруулахыг холбогдох байгуулагуудад үүрэг болголоо. Соёл урлаг, олон нийтийн арга хэмжээ, худалдаа, үйлдвэрлэл, нийтийн үзвэр үйлчилгээний газруудын үйл ажиллагааг 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс мөн хэвийн горимд шилжүүллээ. Цар тахлаас урьдчилан сэргийлээх, ариутгал халдваргүйжүүлэлтийг заавар зөвлөмжийн дагуу тухайн засаг захиргаа нутаг дэвсгэрийн хэмжээнд тогтмол зохион байгуулж, мэргэжлийн байгууллагуудтай хамтран хяналт тавьж ажиллахыг аймаг нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо. Харин агаарын болон, автотээврийн төмөр замын хилийн боомтуудын нэвтрэх хөдөлгөөнийг хязгаарлах хугацааг 2020 оны 10 дугаар сарын 31 хүртэл үргэлжүүлэхээр шийдвэрлэлээ. Гадаад улс орнуудаас захиалгат нислэгээр ирж буй болон бусад шалтгаанаар тусгаарлалтад орсон иргэдийг 21 хоногийн тусгаарлалтаа дуусгасны дараа гэрийн тусгаарлалтад 14 хоног шилжүүлдэг байсныг цуцаллаагэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.