Найман нам, нэг эвсэл УИХ-ын сонгуульд оролцох хүсэлт өгчээ

Нам, эвслүүд Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хороонд 4-р сарын 25-ны өдрөөс өмнө ирүүлэх хуулийн заалттай. Сахигтун! Үндсэн хуулийн 19 эвсэл, Ард түмний нам, Ардчилсан нам, Хөгжлийн Хөтөлбөр нам сонгуульд оролцох хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хороонд хүлээлгэн өглөө. Ийнхүү нийт 8 нам, 1 эвсэл баримт бичгээ хүлээлгэн өгөөд байна.

ЭМНЭЛГИЙН ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН АВТО МАШИН ГАРДУУЛЛАА

Дэлхий даяар тархсан Covid-19 вирусийн цар тахлын эрсдэлийн үед Монголбанкны зүгээс нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Халдварт өвчин судлалын үндэсний төвд эмнэлгийн яаралтай тусламжийн иж бүрэн тоноглогдсон авто машиныг гардууллаа. Түргэн тусламжийн авто машин гардуулах үйл ажиллагаанд ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян нар албаны хүмүүсийн хамт оролцлоо. Энэ үеэр Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэлсэн үгэндээ Энэ хүнд цаг үед фронтын галын шугамд ард түнийхээ эрүүл энхийн төлөө цаг нар наргүй ажиллаж байгаа эмч, эмнэлэгийн ажилтнууд, эрүүл мэндийн салбарынхан түүнчлэн онцгой байдлын ажилтан албан хаагчиддаа чин с этгэлийн талархал илэрхийлж, сэтгэлийн дэм өгөхөөр энэхүү арга хэмжээг зохион байгуулж байна. Дэм дэмэндээ дээс эрчиндээ гэдэг Монгол ардын маань сайхан үг байдаг. Ийм хүнд нөхцөлд бүхий л оролцогчдын бие биенээ дэмжсэн, нөхсөн, харилцан тусалсан хамтын ажиллагаа нь хор уршиг үр дагаврыг илүү зөллөж багасгана гэдэгт итгэлтэй байна. Монголбанканд татан буугдсан банкны өр авлага барагдуулах ажиллагааны хүрээнд эмнэлгийн тэрэг хураагдан багагүй хугацаанд хадгалагдаж байсныг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд Монголбанкны хамт олноос ХӨСҮТ-д шилжүүлэхээр шийдээд байна гэлээ. ХӨСҮТ-ийн дарга Д. Нямхүү хариу талархал илэрхийлж, Монголбанкны хамт олон цагаа олсон дэмжлэг үзүүлсэнд манай хамт олон улам их эрч хүч орж, урам авч ажиллах болно. Орсон бороо арилж, ирсэн гийчин буцдаг гэдэг шиг COVID удахгүй буцна. Бид вирусийг амжилттай даван туулж үр шимийг нь хүртэнэ гэдэгт итгэж байна хэмээгээд Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнд талархал гардууллаа. Монголбанкнаас ийнхүү онцгой байдлын үед эрүүл мэндийн салбарт оруулж буй хөрөнгө оруулалт нь Монгол улсын Засгийн Газрын 2020 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 62 дугаартай тогтоолын 3 дахь хэсэгт заасан гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд оролцох, гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хангах талаар төрийн байгууллагын хүлээсэн үүргийг хэрэгжүүлэх мөн Гамшгаас хамгаалах тухай болон бусад хууль, үүнтэй холбоотой үндэсний хөтөлбөр зэрэгт тусгасан холбогдох заалтуудад үндэслэгдэж буй юм.

О.Баасанхүү АН-д аль хэдийнэ 100 сая төгрөгөө тушаачихсан бололтой

Өөрийгөө хамгийн шударга, хуульч гишүүн хэмээн өргөмжилсөн УИХ-ын гишүүн О.Баасанхүүг АН-д элссэн тухай олон нийт шуугиж, шүүмжилж эхлэв. Тэгэхээс ч аргагүй. Ялангуяа Орхон аймгийн 74 дугаар тойргийн сонгогчдын нүд нь орой дээрээ гарч, хэлэх үггүй үлдэв. Тэд 2016 оны сонгуулиар О.Баасанхүүд итгэл хүлээлгэж, УИХ-д илгээсэн боловч эцэст нь тэр ийм шийдвэр гаргаж, тойргынхныгоо хөсөр хаялаа. Гэхдээ энэ нь түүний хувьд тийм ч чухал бус. Маш жижиг асуудал. АН-ын удирдлагууд сонгуульд нэр дэвших эрхийг мөнгөөр үнэлж, сонгогдож чадаагүй тохиолдолд улс төрийн дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэж, унах нүхээ өөрсдөө малтчихаад сууж байхад хаалгыг нь татаж буй нь ямар учиртай вэ. АН сонгуульд өрсөлдөх боломжгүй, өрсөлдсөн ч гарч ирэхгүй нөхцөл байдал үүссэнийг шударга, хуульч хүний хувьд хэнээр ч хэлүүлэлтгүй мэдэж баймаар. Ёстой л орогнох газраа хайсан бололтой. Учир нь, 2016 оны сонгуулиар МАХН-аас нэр дэвшиж, УИХ-д үлдэж чадсан ч түүнийг намынхан нь хөөсөн. Гэсэн үүнийг өөрөө хүлээн зөвшөөрөхгүй явсаар өдийг хүрээд буй. Харин УИХ-ын ээлжит сонгууль хаяанд ирсэн энэ цаг үед орогнох газар хайж ийм шийдвэрт хүрсэн нь илт. Үүнийгээ өөрөө ч хэлээд амжсан. Тодотговол, тэр Сонгуульд зайлшгүй орох шаардлага байна гэж мэдэгдсэн удаатай. Тэрбээр АН-д санал тавьж, авлига хээл хахуультай холбоотой хүмүүсээ нэр дэвшүүлэхгүй гэх юм бол ардчиллын төлөө хамтран ажиллахад бэлэн гэсэн хэмээн өөрийгөө том харагдуулаад амжсан. УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр АН-ын даргаас үнэмлэхээ гардан авч байхыг бодоход түүний хэлсэн саналыг тэд хүлээн авчээ. Тэгвэл АН-ын төдийгүй шинэхэн гишүүн О.Баасанхүүгийн хүсэлт, шаардлагын дагуу тус намын дарга С.Эрдэнээс өгсүүлээд томчууд нь бүгд нэр дэвших эрхгүй болж таарав. Үнэн хэрэгтээ үүн шиг худал зүйл байхгүй. УИХ-ны гишүүн О.Баасанхүүгийн үг, үйлдэл зөрж буйн нэг баталгаа ердөө л энэ. Нөгөө талдаа АН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсээс 100 сая төгрөгийн дэнчин авч буйгаа тус намын дарга мэдэгдсэн. Гэтэл 100 сая төгрөггүй гэж байсан О.Баасанхүү УИХ-ын сонгуульд нэр дэвшихийн тулд тус намын босгоор алхав. Аль хэдийнэ 100 сая төгрөгөө тушаачихсан бололтой. Сонгуульд нэр дэвшихээр 100 сая төгрөгийн дэнчингээ тушаачихсан гэгдэж буй 181 хүний дунд түүний нэр байсан нь ийм учиртай байж. Түүний үг, үйлдэл хоёр зөрдгийн хоёр дахь баталгаа энэ. Эрх мэдэл, ашиг хонжооны төлөө яахаас ч буцахгүй, элсэн орж буй намынх нь дарга өөрийг нь хэрхэн дүгнэдгийг ч үл тоов. Учир юу гэвэл, шинэ намынх нь дарга С.Эрдэнэ түүнийг мэдрэл муутайгаар нь дуудаж, УИХ мэдрэл муутай хүмүүсийн байх газар биш хэмээж байсан цаг саяхан. Чуулганы танхимд нэгнээ хэмэлж суусан хоёр энэ удаагийн сонгуулиар хамтарч, зүтгэх гэнэ шүү. АН-д бүх зүйлийг улстөржүүлж, харлуулж, хардаж сэрддэг, хошуу нэмэхээс хуруу нэмдэггүй, мэдрэл муутай хүн хэрэгтэй байсан бололтой. Харин О.Баасанхүү гишүүнд бүх зүйлийг мөнгөөр үнэлж, албан тушаал, эрх мэдлийг наймаалцдаг шударга бус, хууль бус үйл ажиллагаа явуулдаг мэргэшсэн авлигачидтай нам хэрэгтэй байж л дээ. Уг нь хамгийн шударга, хуульч гишүүн хэмээн өөрийгөө өргөмжилсөн хүнд ийм намын хаалгыг нь татаж, үнэмлэхийг нь халааслах байтугай нэрийг нь дуурсаж, нэг нүдээрээ ч харах хүсэлгүй баймаар даа.

Шүүх хуралдааныг хойшлуулж, шүүгдэгч М.Энхсайханыг цагдан хорилоо

Нийслэлийн прокурорын газраас М.Энхсайханд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүлээн авч хянаад: Гэм буруугийн шүүх хуралдааныг 2020-04-23-ны 08:30 цагт хийхээр товлон зарласан. Өнөөдөр буюу 2020-04-23-ны өдөл эхэлсэн гэм буруугийн шүүх хуралдаанаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтийг хүлээн авч нэр бүхий гэрч, шинжээч нарыг шүүх хуралд оролцуулаар, шүүх хуралдааныг 2020-05-05-ны өдрийн 08:30 цаг хүртэл хойшлуулсан. Прокуророос гаргасан саналыг шүүх хүлээн авч, шүүгдэгч М.Энхсайханд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг дараагийн шүүх хуралдаан хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ долоо хоногт...

04 дүгээр сарын 23, 24-ний Пүрэв, Баасан гарагт 10.00 цагаас: Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл/Засгийн газар 2020.04.07-ны өдөр өргөн мэдүүлсэн,соёрхон батлах/; Хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Уур амьсгалын ногоон сан хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл/Засгийн газар 2020.04.07-ны өдөр өргөн мэдүүлсэн,соёрхон батлах/; Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын хэлэлцээр-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл/Засгийн газар 2020.04.07-ны өдөр өргөн мэдүүлсэн,соёрхон батлах/; Эрүүгийн ял шийтгэлийг гадаад улсад эдлүүлэх тухай Америкийн улсууд хоорондын конвенц-ыг соёрхон батлах тухай хуулийн төсөл/Засгийн газар 2020.04.07-ны өдөр өргөн мэдүүлсэн,соёрхон батлах/; Гэмт этгээд шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс хоорондын гэрээ-г соёрхон батлах тухай хуулийн төсөл/Засгийн газар 2020.04.07-ны өдөр өргөн мэдүүлсэн,соёрхон батлах/; Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 10 гишүүн 2020.04.16-ны өдөр өргөн мэдүүлсэн,хэлэлцэх эсэх/; Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухайУлсын Их Хурлын тогтоолын төсөл/Улсын Их Хурлын гишүүн А.Сүхбат, Х.Болорчулуун нарын 22 гишүүн 2020.04.07-ны өдөр өргөн мэдүүлсэн,анхны хэлэлцүүлэг/; Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл/Монгол Улсын Засгийн газар 2020.04.07-ны өдөр өргөн мэдүүлсэн,анхны хэлэлцүүлэг/; Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/Улсын Их Хурлын гишүүн Н.Цэрэнбат 2020.04.07-ны өдөр өргөн мэдүүлсэн,анхны хэлэлцүүлэг/; Төрийн аудитын хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан нарын 7 гишүүн 2020.03.27-ны өдөр өргөн мэдүүлсэн,анхны хэлэлцүүлэг/; Олон Улсын Эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн Түрэмгийллийн гэмт хэргийн тухай болон дайны гэмт хэргийн тухай 8 дугаар зүйлийн нэмэлт, өөрчлөлт-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл/Засгийн газар 2019.12.02-ны өдөр өргөн мэдүүлсэн,анхны хэлэлцүүлэг/; Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлболон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/Засгийн газар 2019.10.08-ны өдөр өргөн мэдүүлсэн,эцсийн хэлэлцүүлэг/; Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамтөргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/Засгийн газар 2019.09.17-ны өдөр өргөн мэдүүлсэн,эцсийн хэлэлцүүлэг/; Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/Улсын Их Хурлын гишүүн Л.Энхболд нарын 6 гишүүн 2019.03.22-ны өдөр өргөн мэдүүлсэн,анхны хэлэлцүүлэг/; Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл/Засгийн газар 2019.11.11-ний өдөр өргөн мэдүүлсэн,анхны хэлэлцүүлэг/; Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл/Засгийн газар 2020.04.08-ны өдөрөргөн мэдүүлсэн,хэлэлцэх эсэх/; Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл/Засгийн газар 2020.04.01-ний өдөр өргөн мэдүүлсэн,хэлэлцэх эсэх/; Бусад; Улсын Их Хурлын гишүүний асуулгын хариуг сонсох.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.