У.Хүрэлсүх: Цугласан хандивын хэмжээнд тохируулан сонгууль явуулах бололцоо улс төрийн намуудад бий

Монгол Ардын Нам өнөөдөр УИХ-ын сонгуульд оролцох хүсэлтээ албан ёсоор илэрхийлж Сонгуулийн Ерөнхий Хороонд холбогдох бичиг баримтыг хүргүүллээ. Энэ үеэр Ерөнхий сайд, Монгол Ардын Намын дарга У.Хүрэлсүх сэтгүүлчдийн асуултад хариулт өгсөн юм. Монгол Ардын Нам Сонгуулийн Ерөнхий хороо /СЕХ/-нд сонгуульд оролцох хүсэлтээ өгчихлөө. СЕХ-ноос буцаагдсан мөрийн хөтөлбөрт ямар засвар өөрчлөлт хийсэн бэ? Энэ удаагийн УИХ-ын сонгууль цаг хугацаандаа явагдах ёстой. Хэдий хүнд нөхцөл байдалд явагдах гэж байгаа ч гэсэн Монгол Улс харьцангуй тайван, байдлыг хяналтдаа авсан учраас иргэддээ сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна. Хөл хорио тогтоосон хүнд нөхцөл байдал үүсэн ч бусад улс орнууд сонгуулиа цаг тухайд нь амжилттай зохион байгуулж байна. БНСУ л гэхэд хамгийн өндөр ирцтэйгээр сонгууль амжилттай зохион байгуулсан. Тиймээс өөрсдийгөө төлөөлөх төрийн эрх барих дээд байгууллага парламентыг сонгох чухал хариуцлагатай үйл ажиллагаанд иргэд идэвхтэй оролцох хэрэгтэй. Сонгуульд оролцож байгаа бусад нам, эвслүүддээ амжилт хүсье. Хамгийн гол нь сонгууль шударга явагдах ёстой. Ардын нам бүх зүйлийг хуулийн хүрээнд хийнэ. МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт хууль зөрчсөн зүйл нэг ч байхгүй. Танай намын үзэл баримтлал, мөрийн хөтөлбөртэй тань хэр нийцэж байгаа вэ? Монгол Ардын Нам социал демократ үзэл баримтлалтай. Нийгмийн чиг баримжаатай зах зээлийг хөгжүүлэх зорилттой улс төрийн хүчин. Тиймээс Монгол Ардын Намын сонгуулийн мөрийн хөтөлбөр социал демократ үзэлд суурилсан нийгмийн баримжаатай зах зээлийг хөгжүүлэх үзэл баримтлалыг тусгасан. Зарим улс төрийн хүчнүүд иргэдэд үнэгүй байр өгнө гэж амлаад байгаа. Үүний талаар? Үнэгүй байр өгнө гэдэг байж болохгүй, хэзээ ч биелэгдэхгүй зүйл шүү дээ. Үүнийг би энэ улс орон, эдийн засгийг удирдаж байгаа Ерөнхий сайдын хувьд сайн мэднэ. Иргэд ийм зүйлд итгэж төөрөгдөж болохгүй, намуудын мөрийн хөтөлбөрийг маш сайн уншиж судлах хэрэгтэй. Намын санхүүжилттэй холбоотой асуудлууд нэлээд хөндөгдөж эхэллээ. МАН сонгуулийн санхүүжилтээ яаж зохицуулах вэ? Албан ёсны хариултыг дахиад өгье. Монгол Ардын Нам дэнчин болгож аль нэг нэр дэвшигчээс мөнгө авахгүй. Энэ нь хууль зөрчсөн үйлдэл. Нөгөө талаар мөнгөтэй хүн УИХ-д нэр дэвшинэ, мөнгөгүй хүн дэвшиж болохгүй л гэх санаа. Энэ нь шударга ёсны зарчим, Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжид ч нийцэхгүй. Тиймээс Монгол Ардын нам нэр дэвшигчдээс дэнчин болгож мөнгө авахгүй. Мэдээж сонгуульд тодорхой хэмжээний мөнгө шаардлагатай. Үүнийг Монгол Ардын Нам хуулийн дагуу нэр дэвшигчид тодорсны дараа хандив цуглуулах хуулийн хугацаанд ард иргэд, намын гишүүдээс хандивын дансанд цугласан мөнгөөр сонгуулиа зохион байгуулна. Цугласан хандивын хэмжээнд тохируулан сонгуулийн кампанит ажлыг явуулах бололцоо улс төрийн намуудад бий. Мөнгөний сонгуулийг зогсооё. Цэвэр шударга сонгууль явуулъя. Сонгуулийн хуульд заасан хуулийн хүрээнд хандиваа авч эргээд тайлангаа тавина. Сонгуулийн мөнгө хуулийн хүрээнд цугларч, хуулийн хүрээнд зарцуулагдах ёстой. Эргээд ард түмэн, сонгогчид, СЕХ-нд албан ёсоор тайлагнах ёстой.

  О.Магнайд 100 сая бол зүгээр л  хоолны мөнгө

-АН сонгуулийн хууль зөрчиж хандив цуглуулаад, сурталчилгаагаа хийж эхэллээ- АН 2016-2020 онд улс төрийн рингэнд цөм цохиулсан. Сэхээнээс өндийхгүй байсаар дараагийн сонгуульд тун тамиргүй оролцох нь. Тодруулбал, тамир нь тартагтаа тулсан АН-д залуус нь ирэх сонгуульд хүч сэлбэнэ гэж тооцоолсон уу, ахмадууд нь сонголт өөр тийш эргэхийг гадарласан уу гэлтэй үйл явц өрнөж байна. Гэвч АН-ын мөнгөтэй залуус намаа золигт гаргачих шиг боллоо. АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай Улаан бал нэвтрүүлэгт оролцсон. Тэрбээр 20 наснаасаа хувьсгал хийхийг мөрөөдсөн ч эрх мэдэл нь хүрэхгүй болохоор УИХ-ын сонгуульд 100 сая төгрөг тушаагаад оролцох гэж буйгаа мэдэгдсэн. Хамгийн харамсалтай нь тэрбээр сэтгүүлчийн 100 сая төгрөгөө яаж олсон бэ? гэсэн асуултад Найз нараасаа хандив цуглуулсан гэлээ. Гэтэл УИХ-ын сонгуулийн тухай хуульд нам эвсэл дөрөвдүгээр сарын 29-өөс, нэр дэвшигч тавдугаар сарын 26-аас хойш хандив авах эрх нь нээгдэнэ. Гэтэл АН-ын шинэхэн горилогчид найз нартайгаа хоол идэж суугаад л 100 сая төгрөгөө цуглуулчихсан гэж ярьж суух. Нарийн бичгийн дарга нь бүр 20-30 найзтайгаа уулзахад л цуглах мөнгө гэж хэлсэн шүү. Тэд Сонгуулийн хуулиа зөрчиж хандив цуглуулаад зогсохгүй, тэр мөнгөөрөө аль хэдийнэ сурталчилгааны ажлаа эхлүүлчихсэн байна. Сонин, телевизийн төлбөртэй нэвтрүүлэг, нийтлэлийн буланд оролцож од болоод байгаа шүү дээ. Реформ, эдийн засаг, олон улсын технологи яриад сүрхий байна. Мөнгө хүүлэгч гэх Д.Сүндийгээс эхлээд хөгжил гэхээсээ хоёр эхнэртэй хууль санаачлах бодол бүхий сүйд хийж мэдэх залуус АН-д их байна. Ямар сайндаа л нарийн бичгийн дарга нь эрх мэдэлтэй болж реформ хийнэ гэж байхав дээ. Бидний хар өдөр гэж нэрлэдэг долдугаар сарын 1-нд энэ хүн олон нийтийг бусармаг үйлдэлд турхирч, овоог нь босгосон. Түүний босгосон овоон дээр шаазгай болж шагширсан олон ч айлын хүүхдийг аав-ын хаалга татуулсан нэгэн. Ер нь АН-ын шинэхэн горилогч дотор хөгжлийн бодлого, хууль ярих хүн харагдахгүй байгаа. Болж бүтэхгүй нь жин дарах үйлдэлтэй, хар данстай залуус АН-аас нэр дэвших нь намдаа тамир сэлбэх нь юу л бол. Дээрээс нь намын дарга нь галзуурсан, гаж донтой гэж оношлоод Шар хадны эмнэлэгт хэвтэхийг зөвлөж байсан О.Баасанхүүд намын батлах гардуулсан нь ёстой галзуу үйлдэл байлаа. Бодвол хүч нэмэх бас нэгэн залуу нь болов уу. АН-ын өвчин илаарших бус улам бүр сэдэрч байх шиг ээ.

Н.Энхтайван: Популист амлалтгүйгээр боловсруулсан нь МАН-ын мөрийн хөтөлбөрийн онцлог

Сонгуулийн тухай хуулийн дагуу улс төрийн намууд ээлжит сонгуульд өрсөлдөх мөрийн хөтөлбөрөө боловсруулан, өнгөрсөн сарын 25-нд Үндэсний аудитын газарт хүргүүлсэн. Ингэснээр аудит намуудын мөрийн хөтөлбөрийг хянаж үзээд заримыг нь буцаасан. Тэгвэл намууд мөрийн хөтөлбөрөө эргэн харж, холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн хүргүүлснээр Үндэсний аудитын газраас УИХ-ын сонгуульд оролцох МАН-ын мөрийн хөтөлбөрийг хуупьд нийцсэн гэж дүгнэлээ. Үүнтэй холбогдуулан МАН-ын мөрийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Н.ЭНХТАЙВАНТАЙ ярилцлаа. -МАН-ын мөрийн хөтөлбөрийг Үндэсний аудитын газар хуульд нийцсэн гэж дүгнэлээ. Өмнө нь ямар шалтгаанаар буцаасан юм бэ? -Үндэсний аудитын газар Төрийн аудитын тухай хуульд захирагддаг байгууллага. Энэ хуульд заасан шаардлагын дагуу МАН-аас боловсруулж өгсөн мөрийн хөтөлбөрт шинжилгээ хийгээд зарим заалт нь хуульд нийцэхгүй гэх дүгнэлтийг гаргасан. Тухайлбал, УИХ-ын тухай болон Төсвийн тогтвортой байдлын, Хөгжлийн бодпого төлөвлөлтийн тухай зэрэг хуульд нийцэхгуй учраас нэмэлт, өөрчлөлт хийх шаардлага тавьсан. Мөн мөрийн хөтөлбөрийн зарим заалтад тайлбар өгөхийг хүссэн юм. Нийт гурван хавсралтаар дээрх шаардлагуудыг тавьсны дагуу бид мөрийн хөтөлбөрөөс зарим заалтыг хасч, өөрчлөлт хийгээд Үндэсний аудитын газарт хүргүүлсний дагуу МАН-ын 2020 оны сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрийг хуульд нийцсэн гэж дүгнэлээ. -Томоохон намуудын мөрийн хөтөлбөрийг аудитаас буцаасан нь олны анхаарлыг их татсан. Эрх барьж байгаа нам, төрийн бодлого тодорхойлж байгаа атлаа мөрийн хөтөлбөр нь яагаад холбогдох хууль, тогтоомжид нийцдэггүй юм бол гэх шүүмжлэл гарсан. Энэ тухайд та ямар тайлбар хийх вэ? -Аудитаас буцаасныг ямар нэг алдаа гэж харах шаардлагагүй. Улс төрийн намын мөрийн хөтөлбөр бол бодлогын баримт бичиг. Бодлогын баримт бичгийг санаагаараа биччихдэггүй, тодорхой тооцоо, судалгаанд үндэслэсэн байдаг. Үүнийг боловсруулахад алдаа гарсан гэж ойлгохоосоо илүү биднээс тайлбар, тодруулга авч мэдээлэл солилцсон гэж харж болно. Маш том бодлогын баримт бичгийг бэлдэж байгаа учраас зарим алдаа оноотой зүйл гарахыг үгүйсгэхгүй шүү дээ. Нөгөөтэйгүүр зарим заалтыг амлалтын шинжтэй байна гэж аудит үзсэн. Тиймээс эдгээр заалтыг хуульд нийцүүлэх буюу илүү тодорхой болгохыг л шаардсан. Улс төрийн нам амлалт өгч болохгүй учраас бодлогын шинжтэй болгон найруулах шаардлага тавьсан. Түүнээс яг ч хуульд нийцээгүй гэдэг үндэслэлээр буцаасан гэж ойлгож болохгүй. Мөрийн хөтөлбөр боловсруулахад хамгийн чухал зүйл нь санхүүгийн тооцоо байдаг. Аливаа төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ гаднын зээл, тусламжаар санхүүжүүлнэ гэдэг заалт оруулсан байлаа гэхэд энэ нь амлалтын шинжтэй харагдах тал ч бий. Яг үнэндээ мөрийн хөтөлбөр хянаж байгаа хоёр аудитор бүгдийг нь мэдэхгүй шүү дээ. Мөрийн хөтөлбөрт багтаасан заалт нь аль хуулийн, хэд дэх заалтад байгааг нарийвчлан цээжилсэн байна гэж байхгүй. Тийм учраас л харилцан мэдээлэл солилцож, эргээд засч залруулах тодруулах процесс өрнөсөн гэж ойлгох хэрэгтэй. -Ямар заалтуудыг хуульд нийцүүлж тодруулах шаардлагатай гэж үзсэн юм бэ. Жишээ болгон хэлэх боломж бий юү? -Мөрийн хөтөлбөрөөс буцаасан заалтуудыг нэгбүрчлэн ярих боломжгүй учраас тоймлож байгаа юм. Сонгуулийн сурталчилгааг эхлүүлснээс хойш намуудын мөрийн хөтөлбөр ил болох учиртай. Жишээ болгон нэг заалтыг хэлэхэд, бичил өрхийн бизнесийг дэмжиж, хүү болон барьцаагүй санхүүгийн дэмжлэг үзүүлнэ гэсэн заалт байсан. Энэ заалтад Засгийн газрын 2016 оны 276 дугаар тогтоолоор баталсан Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл олгох, түүнд батлан даалт гаргах, хүүг нөхөн төлөх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх журмын дагуу өөрчлөлт оруулсан байх жишээтэй. -МАН-ын мөрийн хөтөлбөрийн онцлогийг товчхон дурдвал иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, эдийн засгийг дэмжих чиглэлд ямар заалт оруулсан бэ? -Ер нь МАН-ын мөрийн хөтөлбөрийн гол түлхүүр нь эдийн засгийн чиглэлийн томоохон төслүүдийг ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх явдал. Үүнийг хэрэгжүүлснээр ажилгүйдэл, ядуурлын түвшин буурна. Улмаар дундаж орлоготой иргэдийн тоо олширч, эдийн засгийн боломж нь дээшилнэ гэсэн бодит тооцооллыг хийгээд байна. Манай намын мөрийн хөтөлбөрийн онцлог нь бага орлоготой иргэдийг дэмжиж, дунд түвшинд хүргэх. Дунд орлоготой иргэдийн орлогыг нэмэгдүүлэх зорилготой бодлогын баримт бичиг гэж хэлж болно. Өнөөдөр нийгэмд хамгийн тулгамдсан асуудал нь иргэдийн амьжиргааг дээшлүүлэх явдал. Түүний тулд бага орлоготой иргэдийг төрийн бодлогоор дэмжих, нийгмийн тэгш бус байдлыг арилгах зайлшгүй шаардлага байна. Манай намын мөрийн хөтөлбөрийн онцлогийг ерөнхийд нь ингэж ойлгож болно. Мөрийн хөтөлбөр боловсруулахад бид үндсэндээ зургаан зарчмыг гол болгосон.Нэгдүгээрт,ард иргэдийнхээ санал хүсэлтийг сонсох. Үүний хүрээнд бүх түвшинд буюу төрийн бус байгууллага, олон нийт, иргэдийн саналыг авсан.Хоёрдугаарт,мөрийн хөтөлбөр үнэн байх ёстой буюу популист амлалтгүй байхыг чухалчилсан.Гуравдугаарт,мөрийн хөтөлбөрийг шинжпэх ухаанд суурилан боловсруулах.Дөрөвдүгээрт,хамгийн түрүүнд иргэдэд тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийг зарчмаа болгосон. Үүний хүрээнд ажилгүйдэл төдийгүй орон сууцжуулах асуудлыг төрийн бодлогод оруулах.Тавдугаарт,учирч болзошгүй эрсдэлийг маш нарийн тооцоолсон. Жишээлбэл, өнөөдрийн байдлаар коронавирус дэлхий нийтэдэрсдэл дагуулчихаад байна шүү дээ.Зургаадугаарт,Монгол Улсын аюулгүй байдал, тусгаар тогтнол, эдийн засгийн бүрэн бүтэн байдлыг бүхэлд нь авч үзсэний үндсэн дээр мөрийн хөтөлбөрөө боловсруулсан. -Иргэдийн цалинг нэмэгдүүлэхтэй холбоотой заалтыг нам бүр мөрийн хөтөлбөрөө оруулсан байсан. Танай намын хувьд дундаж цалинг хоёр саяд хүргэнэ гэж тусгасан. Энэ хэр боломжтой заалт вэ? -Улс төрийн намууд сонгуулийнхаа мөрийн хөтөлбөрт цалинг нэмэгдүүлэхээс гадна үнэгүй орон сууц олгоно гэж хүртэл оруулсан. Үүнээс гадна маш олон популист амлалтыг баггаасан. МАН-ын хувьд бодит, тооцоо судалгааны үндсэн дээр тодорхой заалтуудыг мөрийн хөтөлбөртөө тусгасан. Тухайлбал, дундаж цалинг хоёр саяд хүргэх заалт. МАН 2016-2020 онд эрх барьсан дөрвөн жилийн хугацаанд цалинг бодитой хэмжээгээр нэмэгдүүлсэн. Өнөөдрийн байдлаар иргэдийн дундаж цалин 1.2 саяд дөхөж байна. Тиймээс ирэх дөрвөн жилийн хугацаанд эдийн засгийн өсөлт болон инфляцтай уялдуулаад дундаж цалинг нэмэх бүрэн боломжтой гэсэн тооцоо гарсан. Үүнд үндэслээд дундаж цалинг нэмэгдүүлэх заалтыг бид мөрийн хөтөлбөртөө тусгасан. -Иргэдийг орон сууцжуулахтай холбоотой заалтыг ч мөн нам тус бүр мөрийн хөтөлбөртөө оруулсан. Жишээлбэл, МАХН-ын зүгээс иргэдэд үнэгүй байр олгохоо илэрхийлсэн. Харин танай намын хувьд НДШ төлдөг иргэн бүрийг орон сууцжуулах хувилбарыг санал болгосон. Энэ заалтыг жишээлбэл, Үндэсний аудитын газар хэрхэн хүлээн авсан бэ, хуульд нийцсэн үү? -Иргэдэд үнэгүй орон сууц олгоно гэдэг нь ерөөсөө боломжгүй зүйл шүү дээ. Харин иргэдээ орон сууцтай болгох бодлогыг хэрэгжүүлэх бүрэн боломжтой гэж ойлгож болно. Гагцхүү үүнийг ямар арга замаар шийдэх вэ гэдэг чухал. Тиймээс МАН-ын зүгээс хуримтлалын нэгдсэн сан гэдэг даатгалын цоо шинэ системийг бий болгох бодлогыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Өөрөөр хэлбэл. даатгалын сангаар дамжуулан иргэд орон сууцанд орохдоо урьдчилгаа төлбөр төлөлгүйгээр ипотекийн зээлд хамрагдах боломжийг бүрдүүлэх юм. Энэ бол дэлхийн хэд хэдэн оронд туршсан бодлого бөгөөд амжилтад хүрсэг загвар. Тухайлбал, өнөөдөр Сингапур улсын нийт иргэдийн 98 хувь нь орон сууцанд амьдарч байна. Тус улсын туршлагад үндэслээд Монгол Улс иргэдээ орон сууцжуулах боломж байна гэдгийг бид судалсан. Энэ заалтыг үнэ төлбөргүйгээр орон сууц олгох бусад намын заалттай адилтгаж ойлгож болохгүй. Өөрөөр хэлбэл, нийгмийн даатгалын шимтгэл төлдөг иргэн бүр даатгалын сангаараа дамжуулаад урьдчилгаа төлбөр өгөлгүйгээр ипотекийн зээлд хамрагдан, орон сууцтай болох боломжийг төрөөс бүрдүүлж өгнө л гэсэн үг. Нөгөө талаараа иргэдийн нийгмийн даатгал төлөх хариуцлагыг нэмэгдүүлж буйн нэг хэлбэр гэж ойлгож болно. -Энэ тухайд нарийвчилсан тооцоо, судалгааг хийсэн үү. Жишээлбэл, хэрвээ энэ заалтыг хэрэгжүүлэхэд хүрвэл Монголбанк төдийгүй арилжааны банкууд гээд хамтын оролцоотой байж таарах байх? -Юуны өмнө энэ бол цоо шинэ бодлого. Давхар даатгалын систем. Мэдээж энэ бодлогыг хэрэгжүүлэхэд УИХ-аас гадна Монголбанк болон арилжааны банкууд, улсын төсөв зэрэгт шууд хамааралтай. Олон талын уялдаа холбооны үндсэн дээр энэ бодлогыг хэрэгжүүлэх шаардлага үүсч таарна. Хамгийн гол нь нийгмийн даатгалын шимтгэл төлдөг иргэн бүр байранд ордог, орох эрх нь нээлттэй байдаг боломжийг бүрдүүлэх нь бидний зорилго. Өнөөдөр манай улсад орон сууцанд орж, ипотекийн зээлд хамрагдах хүсэлтэй иргэд олон байдаг ч урьдчилгаа төлбөрт тулаад гацдаг тохиолдол олон. Тиймээс нэгэнт улсад ажил хийгээд нийгмийн даатгалаа төлж байгаа иргэдэд элдэв босго тавилгүйгээр орон сууцанд орох боломжийг нээх гээд байгаа юм. Заавал урьдчилгаа төлбөр 20-30 хувийг шаардахгүй нь байна шүү дээ. Нэг гэр бүлийн хоёр хоёулаа нийгмийн даатгал төлдөг атлаа орон сууцанд орох гэхээр урьдчилгаа төлбөр дээр гацдаг байдал нийтлэг байна. Ийм байдалд л гарц нээх зорилготой бодлого юм. -Банкны салбарын шинэчлэлийн талаар УИХ-аар яриад эхэлсэн. Үүний хүрээнд зээлийн хүүг бууруулахтай холбоотой тооцоо, судалгааг хийж эхэлсэн гэсэн. Аливаа зээлийн хүү дэлхийд байхгүй өндөрт тооцогддог манай улсын хувьд бууруулах талаар ярьж эхэлсэн нь олны анхааралд байх шиг байна. Энэ тухайд мөрийн хөтөлбөрт тусгасан заалт бий юү? -Зээлийн хүүг бууруулахтай холбоотой бодитой заалт бий. Зээлийн хүүг өнөөдрийн түвшингээс нэлээд багасгах бүрэн боломжтой гэж бид үзсэн. Нарийвчилсан тоог хэлэх боломжгүй. Өнөөдрийн байдлаар банкны зээлийн хүүг бууруулах тухайд УИХ-ын түвшиндхэлэлцээд эхэлсэн. Ингэснээр холбогдох хуулийг мөрдөөд эхэлбэл МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгасан заалтыг хэрэгжүүлэх боломж хууль эрх зүйн хүрээнд бүрдэнэ гэж ойлгож болно. Ерөөсөө зээлийн хүүг бууруулахгүйгээр эдийн засгийг хөгжүүлэх, ард иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, тодорхой төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх ямар ч боломжгүй. -Эдийн засгийг төрийн бодлогоор дэмжих зайлшгүй нөхцөл байдал үүсчихлээ. Одоо Засгийн газрыг тэргүүлж байгаа МАН ирэх жилүүдэд энэ байр сууриа хадгалж үлдвэл эдийн засагт чиглэсэн ямар бодлого баримтлах вэ? -Дэлхий нийтэд цар тахал дэгдсэнээс хойш дэлхий нийтийн эдийн засаг буурах хандлагатай болж эхэлсэн. ОУВС болон Дэлхийн банкнаас Монгол Улсын эдийн засгийн өсөлт ирэх жилүүдэд буурна гэж үзсэн. Хэдийгээр ийм том эрсдэл үүсэж байгаа ч бид үүнийг сөрж, тодорхой бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлэх ёстой. Үүний тулд юу хийх талаар нарийвчилсан заалт, зохицуулалтыг тусгасан. Хамгийн түрүүнд иргэдийг ажил, орлоготой байлгах нь чухал. Үүний тулд бид тодорхой төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх ёстой юм байна гэж үзсэн. Бодит судалгаанд үндэслэсэн ул уурхайн чиглэлийн төсөл байгаа юм. Дэд бүтэц, тэр дундаа төмөр зам, эрчим хүчний төслүүдийг хэрэгжүүлэх томоохон заалтыг мөрийн хөтөлбөртөө багтаасан. Эдгээрийг хэрэгжүүлснээр Монгол Улсын эдийн засгийн эргэлт сайжирч, ард иргэдийн ажил, амьдрал баталгаатай болж, амьжиргаа нь дээшилнэ. Түүнчлэн өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд эмч нарын цалинг дунджаар 66-76 хувиар нэмсэн байдаг. Багш нарынхыг дунджаар 55-65 хувиар нэмсэн байна. Энэ бол дөрвөн жилийн хугацааны дундаж дүн. Цаашдаа тэдний цалинг нэмэх зайлшгүй шаардлага байна. Тиймээс цалинг нь хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдэг боломжийг бид олж харсан. Тухайлбал, мөрийн хөтөлбөрт тусгаснаар эмч, багш нарын цалинг жилд 12-13 хувиар нэмэгдүүлэх боломж байна гэсэн тооцоо байна. Үүнд үндэслээд эдгээр бүлгийнхний цалинг доод тал нь хоёр дахин нэмэгдүүлэх тооцоог хийгээд байна. М.Өнөржаргал Эх сурвалж: Монголын үнэн сонин

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг бие дааж нэр дэвшинэ

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг 2020 оны УИХ-ын сонгуульд бие дааж нэр дэвшихээр болсноо зарлалаа. Учир нь АН-ын дарга С.Эрдэнэ 2016 онд Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг удаа дараа ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр намынхаа гишүүнээс дөрвөн жилийн хугацаатай хассан байна. Уг хугацаа нь дуусаагүй тул ийнхүү бие дааж нэр дэвшихээр болсон гэв. Тодруулбал, тэрбээр өөрийн фэйсбүүк хуудастаа Намайг Ардчилсан намаас хассан, явсан гээд байхаар нь 2020.04.21-ний дотор намаас хассанаа нотолсон бичгээ өгнө үү гэсэн шаардлагыг АН-ын дарга С.Эрдэнэд хүргүүлсэн ч хариу ирүүлсэнгүй. Энэ нь С.Эрдэнэ жилийн өмнө Н.Алтанхуягийг намын гишүүнчлэлээс 4 жилийн хугацаатай хассан гэж хэвлэл мэдээллээр зарласан нь үнэн болохыг өөрөө дахин нотоллоо. С.Эрдэнэ намайг АН-аас хассан тул УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшихээр боллоо. Ардчилсан намаа үүсгэн байгуулалцаж, анхан шатнаас намын дарга болтлоо Та бүхэнтэйгээ хамтран ажиллаж, түүхэн ялалтууд байгуулж, улс эх орондоо олон шинэчлэл, олон бүтээн байгуулалт хийсэн. Ардчиллаа хамгаалж, шударга ёсыг сэргээн тогтоохын төлөө цаашдаа ч Та нартайгаа хамтдаа зүтгэнэ ээ гэжээ.

Ерөнхийлөгч Х.Баттулга шүүхийн тухай багц хуулийн төсөл өргөн мэдүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан шүүхийн тухай багц хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг үзэл санаа, зорилгынх нь дагуу хэрэгжүүлэх, шүүх эрх мэдлийн хүрээнд тулгамдаж байгаа асуудлуудыг оновчтой шийдвэрлэх үр нөлөө бүхий хууль, эрх зүйн орчинг бүрдүүлэх зорилгоор Монгол Улсын шүүхийн тухай, Шүүгчийн эрх зүйн байдал, сахилга, хариуцлагын тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийг Монголын Хуульчдын холбоотой хамтран боловсруулсан юм. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн шүүх эрх мэдэлтэй холбоотой хэсэг нь Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангах үндсэн чиглэлийн хүрээнд хийгдсэн бөгөөд Монгол Улсын Их Хурлын 2020 оны 02 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх хуваарь-т мөн тодорхой асуудлуудыг тусгасан. Тиймээс шүүхийн багц хуулийг шинэчлэхдээ Монгол Улсын Үндсэн хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн үзэл санааг тууштай баримтлах, Үндсэн хуулийн мөрдөгдөж байгаа зохицуулалтуудад захирагдах, хуулийг хуульчдаас гадна иргэн, хуулийн этгээдийн хэрэглээнд нийцүүлэх, өнгөрсөн хугацааны алдаа, оноо, шүүх эрх мэдлийн бие даасан, хараат бус байдлыг хангахад учирч байгаа эдийн засгийн болон бусад хүндрэл, бэрхшээлийг цогцоор нь харж, нэг мөр шийдвэрлэх шаардлагыг хатуу баримтлах нь зүйтэй гэж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үзэж байна.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.