БНСУ-д ажиллаж, амьдарч буй монголчуудын нөхцөл байдлын асуудлаар тус улсын ХЭҮК-оос хариу ирүүлжээ

БНСУ-д оршин сууж байгаа монгол иргэдээс Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисст ирүүлсэн мэдээллийн дагуу манай улсын иргэдийн гомдол, мэдээллийг хүлээн авч, шуурхай шалгаж шийдвэрлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах эрх, ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрхийг нь хангахад хамтран ажиллах хүсэлтийг тус улсын Хүний эрхийн Үндэсний Комисст 2020 оны 03 дугаар сард хүргүүлсэн юм. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос: ...Манай хоёр байгууллага хамтран ажиллах санамж бичиг байгуулан бүс нутгийн болон олон улсын хэмжээнд хүний эрхийг хөхиүлэн дэмжих, өөр өөрийн улс оронд ажиллаж, амьдарч буй тус тусын улсын иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр хамтран ажиллаж ирсэн билээ. Энэ удаа би шинэ тутам тархсан Ковид-19 өвчнөөс үүдсэн нөхцөл байдлын улмаас БНСУ-д буй Монгол иргэдийн зүгээс ирж буй мэдээлэлтэй холбогдуулан танд хандаж байна. Монгол Улсаас БНСУ-д түр хугацаагаар очсон, хоёр улсын хооронд болон зарим дамжин зорчих нислэгүүдийг зогсоосны улмаас буцах боломжгүй болсон Монгол Улсын иргэд танай улсад гадаадын иргэн гэдгээр үндэслэж амны хаалт, ариутгагч зэрэг эрүүл ахуй наад захын хэрэглэгдэхүүн худалдан борлуулахгүй, ялгавартай хандаж байгаа талаар Комисст мэдээлэл ирүүлсээр байгаа болно. Иймд холбогдох эрх бүхий байгууллагуудаар дамжуулан Бүгд Найрамдах Солонгос Улсад байгаа Монгол Улсын иргэдийг оролцуулан гадаад улсын иргэдийн эрүүл мэндээ хамгаалуулах эрхээ тэгш, ялгаварлан гадуурхалтгүй эдлэх боломжийг хангаж өгөхийг хүсэжбайна. гэсэн юм. ХЭҮК-ын хүсэлтийн дагуу монгол иргэдийн асуудлыг шийдвэрлүүлэхээр холбогдох байгууллагуудад хандаж, арга хэмжээ авахуулахаар ажиллаж байгаа тухай хариуг БНСУ-ын Хүний эрхийн Үндэсний Комиссоос ирүүлжээ. БНСУ-ынХүний эрхийн Үндэсний Комиссоос: Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Бямбадорж Жамсран танаа, Захидал ирүүлсэнд талархал илэрхийлье. КОВИД-19 өвчнөөс үүдэлтэй хямралын энэ үед танд, танай хамт олон болон Монголын нийт ард түмэнд эрүүл энхийг хүсэн ерөөе. КОВИД-19 цар тахал нь Дэлхийн улс орнууд болон Бүгд Найрамдах Солонгос Улсад томоохон сорилтууд авчирч байна. Солонгос Улсын иргэд Солонгос Улсад оршин сууж буй гадаад улсын иргэдийн хамтаар бүгд л энэхүү хямралтай бүхий л боломжит арга хэмжээ авч тэмцэж байна. Амны хаалт болон бусад эм, эмнэлгийн хэрэгсэл олоход улам л бэрх болж, улсын хэмжээнд хомсдол үүсэхийн сацуу КОВИД-19-өөр өвчилсөн хүний тоо болон уг халдварт вирусээр нас барсан хүний тоо хурдацтайгаар өсөж байна. Хэдийгээр амны хаалтыг хүртээмжтэй болгох үүднээс засгийн газраас арга хэмжээ авч, улсаас хангаж буй амны хаалтыг заасан цэгүүдээр борлуулж байгаа хэдий ч худалдан авч чадахгүй хүмүүс байсаар байна. Таны захидалддурдсанчлан амны хаалт болон бусад эмнэлгийн хэрэгсэл худалдан авах боломж хязгаарлагдмал байгаа Солонгос Улсад амьдарч буй гадаад иргэдийн болон Монгол Улсын иргэдийн нөхцөл байдлын талаар бид мөн санаа зовниж байгаа билээ. Уг асуудлыг шийдвэрлэх үүднээс Бүгд Найрамдах Солонгос Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос төрийн холбогдох байгууллагуудад албан бичиг хүргүүлсэн болно. (үүнд Эдийн засаг, сангийн яам, Эрүүл мэнд, нийгмийн халамжийн яам, Хүнсний болон эмийн аюулгүй байдлын яам мөн Хууль зүйн яам). Нийгмийн эрүүл мэндийн бодлогод хүн бүрийн эрх, эрхэм чанарыг түүний иргэний харьяаллаас үл хамааран хүндэтгэж тусгасан байх, амны хаалт худалдан авах боломжгүй гадаад иргэдэд анхаарал хандуулж халдварт өвчин тархахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах талаар энэхүү албан бичигтээ бид дурдсан юм. Мөн түүнчлэн амны хаалтын эрэлт, нийлүүлэлтийг тогтворжуулахаар засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлого нь Бүгд НайрамдахСолонгос Улсад сурч амьдарч буй эрүүл мэндийн даатгалгүй гадаад оюутан болон цагаач ажилчдыг хамраагүйд гүнээ харамсаж буйталаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр БНСУ-ын ХЭҮК-оос мэдэгдэл гаргасан байгаа. Комиссоос КОВИД-19-тэй тэмцэх ажиллагаанд эмнэлгийн хэрэгслийн хүртээмжээс нийгмийн аливаа бүлэг орхигдохоос урьдчилан сэргийлэх, Солонгос Улсад амьдарч буй хүн бүрийн эрүүл мэнд,аюулгүй байдлыг хангахыг нэн тэргүүлэх зорилт болгохоор хүчин чармайлт тавьж байна. Хүний эрх хөхиүлэн дэмжих, хамгаалах бүрэн эрхтэй хараат бус байгууллагын хувьд цаашид ч мөн хамтран ажиллана гэж найдаж байна. Баярлалаа. Гүнээ хүндэтгэсэн БНСУ-ын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Чой Ёнг-аэ гэжээ. Эх сурвалж:ХЭҮК

Хассуурийн Ганхуягт АН-аас хэн захиа бичсэн вэ?

АН-ын дарга С.Эрдэнийн дэвшсэн тойрогт өрсөлдөж, халз тулахаа 2 -3 жилийн өмнөөс мэдэгдсэн Хассуурийн Ганхуягийн өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Тэрбээр АН-ын хэсэг залуусын ирүүлсэн захидал болон баримтад үндэслэн тус нам дахь олон зуун сая төгрөгтэй холбоотой ноцтой баримтыг дэлгэж, Тагнуулын Ерөнхий газар, хууль хяналтын байгууллагад шалгуулахаа мэдэгдээд байна. Үүнтэй холбоотойгоор нэрээ нууцалсан АН-ын залуус хэн бэ гэсэн асуултад хариулт хайж эхлээд байна. АН-ын дарга өнгөрсөн оны сүүлчээр УИХ-д нэр дэвшихийг горьлогчдод 100 сая төгрөгийн дэнчин тавьсан. Үүнийг төлж нэр дэвших хүсэлтээ илэрхийлсэн 180 хүн байгаа талаар Х.Ганхуяг мэдээллээ. Тэднээс С.Эрдэнэ 76 хүн нь нэр дэвших эрхээ авахын тулд дахин 300-500 сая төгрөг нэмж төлөх болоод байгаа. Үүнтэй холбоотойгоор, өчигдөрхөн бидний авсан мэдээллээр Баянхонгор аймагт нэр дэвшихээр горьлогч ҮБХ-ын гишүүн Д.Мөнх-Эрдэнэ tovch.mn сайтад өгсөн ярилцлагадаа Дэнчингийн 100 сая төгрөгөө төлсөн. Дахин 300 сая төгрөг нэмж өгөх. талаар ярьсан байдаг. Магадгүй нэргүй захидлын эзнийг түүнийг байх гэсэн яриа сэтгүүлчдийн дунд байна. Мөн УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Ерөнхийлөгчийн зөвлөх Г.Уянга нарын гишүүд болон АН-ыг шинэчлэх хөдөлгөөний Галиндэв, ҮБХ-ын гишүүн Х.Маргад-Эрдэнэ, Э.Төмөрбаатар нар дэнчингийн 100 сая төгрөгийг эсэргүүцэж, С.Эрдэнэ АН-ын ҮБХ-ыг мөнгөний машин болгож буй талаар л байр сууриа илэрхийлсээр ирсэн. Тиймээс Х.Ганхуягт баримт дэлгэсэн байж болох хүмүүс тэдний нэг байж болох юм. АН дахь зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар дэнчингийн 100 сая төгрөгөө өгч нэр дэвшихээ мэдэгдсэн 180 хүн квотод орохын төлөө маш өрсөлдөөнтэй байгаа аж. Тухайлбал 2-хон мандаттай тойрогт одоогоор 6 хүний нэрийг зоосон байгаа аж. Тиймээс С.Эрдэнийн багт багтаж чадаагүй маш олон жирийн гишүүдийн зүгээс маш бухимдалтай байгаа бололтой. Ямартай ч АН-ынхан хэвлэл мэдээлэл, олон нийтийн хэрэгслээр намын эсрэг үзэл бодол, байр сууриа илэрхийлэхийг хориглосон С.Эрдэнэ даргынхаа тушаалыг ийнхүү эсэргүүцэн энэ мэтээр АН дахь шударга бусыг илчилж эхэлжээ.

УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн ХОМ-ийг бүртгэх бэлтгэл ажлыг хийж байна

Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.6 дахь хэсэг, 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4 дэх хэсэгт тус тус заасны дагуу Монгол Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигч хөрөнгө, орлогын мэдүүлгээ Авлигатай тэмцэх газарт гаргаж бүртгүүлэх үүрэгтэй. Сонгуульд нэр дэвшигч нь Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2012 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 05 дугаар тогтоолын 6 дугаар хавсралтаар батлагдсан Сонгуульд нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын мэдүүлэг маягтын дагуу тус газрынhttps://meduuleg.iaac.mn/цахим системд мэдүүлгээ хуулийн хугацаанд цахимаар гаргаж бүртгүүлнэ. Дээрх хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах эрхийгhttps://meduuleg.iaac.mn/цахим системд бүртгэж хүлээн авах үйл ажиллагааны хүрээнд Сонгуулийн ерөнхий хороо, Авлигатай тэмцэх газрын даргын хамтарсан Маягт батлах тухай А-08/А-31 тоот захирамж/тушаалыг 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр баталлаа. Сонгуулийн ерөнхий хороо нь нэр дэвшигчийн талаарх мэдээллийг гаргуулан авч, Авлигатай тэмцэх газарт хуулийн хугацаанд ирүүлснээр нэр дэвшигчийн цахим системд ХОМ-ээ гаргах эрх үүсэх юм. Авлигатай тэмцэх газраас Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4, 32.5, 32.15 дахь хэсэгт заасны дагуу сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хүлээн авах, олон нийтэд мэдээлэх үйл ажиллагаатай холбоотой асуудлаар Зөвлөмж боловсруулан нам, эвсэлд тусгайлан хүргүүлэх, мөн нэр дэвшигчдэд зориулсан гарын авлага, брошурыг хүргүүлэхээр бэлтгэн ханган ажиллаж байна. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд зааснаар нэр дэвшигчийн цахим системд мэдүүлсэн ХОМ-ийг тус газрын цахим хуудсанд байршуулж, иргэд олон нийтийг мэдээллээр ханган ажиллах юм. Нийтэлсэн:Авлигатай Тэмцэх газар

УИХ-ын гишүүн Б.Батзориг гишүүний бүрэн эрхээс чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ

УИХ-ын гишүүн Б.Батзориг УИХ-ын гишүүний бүрэн эрхээс чөлөөлөгдөх хүсэлтээ энэ сарын 3-нд УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлжээ. Тэрбээр, ЖДҮХС-гаас төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий аж ахуйн нэгжүүд зээл авсан асуудал гарсан. ХХААХҮ-ийн салбарыг хариуцаж байсны хувьд ёс зүйн хариуцлага хүлээх нь зөв гэж үзээд хүсэлтээ хүргүүлсэн. Сонгогчдоосоо хүлцэл өчиж байна гэв.

АНУ-д коронавирусийн халдвартай хүний тоо 336'673 боллоо

АНУ-д сүүлийн нэг хоногт 25316 шинэ тохиолдол илэрснээр нийт коронавирусийн халдвартай хүний тоо 336'673 боллоо. Харин тархалтын голомт болоод буй Нью-Йорк хотын хувьд анх удаа шинэ тохиолдол нас баралтын хэмжээ буурсан байна. Дэлхий даяар нэг өдөрт 71'417 шинэ тохиолдол илэрч 4736 хүн нас барснаар нийт 1'272'900 хүн халдварлаж нас барагсад 69426 болоод байна. Харин нийт эдгэрсэн тохиолдол 262'331 болжээ. Нэг өдөрт хамгийн олон халдварын шинэ тохиолдол илэрсэн улсууд: АНУ - 25'316 /Нийт 336'673/ Их Британи - 5903 /Нийт 47'806/ Испани - 5478 /Нийт 131'646/ Итали - 4316 /Нийт 128'948/ Герман - 4031 /Нийт 100'123/ Турк - 3135 /Нийт 27'069/ Франц 2886 /Нийт 92'839/ Иран - 2483 /Нийт 58'226/ Нэг өдөрт хамгийн олон хүн нас барсан улсууд: АНУ - 1165 /Нийт 9616/ Испани - 694 /Нийт 12'641/ Их Британи - 621 /Нийт 4934/ Итали 525 /Нийт 15'887/ Франц - 518 /Нийт 8078/ Хамгийн олон хүн эдгэсэн улсууд: Хятад - 76'088 Испани - 38'080 Герман - 28'700 Итали - 21'815 Иран 19,736 Нэг сая хүнд ногдох халдвар авагсад хамгийн их улсууд: Ватикан - 8739 Сан Марино - 7839 Андорра - 6484 Люксембург - 4479 Исланд - 4355 Фарер арлууд - 3704 Нэг сая хүнд ногдох нас баралт хамгийн их улсууд: Сан Марино - 943 Испани - 270 Итали - 254 Андорра - 233 /Франц Испани улсуудын хил дагуу байрлах Андорра улсын нийт хүн амын тоо 77 мянга орчим бөгөөд одоогоор 501 хүн халдварлаж 18 хүн нас бараад буй/ Эх сурвалж: worldmeters.info

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.