Ерөнхийлөгч сонгуульд саналаа өгөх эсэх талаар иргэдийн саналыг авч эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга2020 оны гуравдугаарсарын 25-ны өдөр ард түмэндээ хандан уриалга гаргаж, 2020 оны дөрөвдүгээрсарын 7-ны өдөрУИХ-ын хаврын чуулганы нээлтэд оролцож, гаргасан уриалгаа тайлбарлах замаар үг хэлсэн билээ. Дэлхийн II дайнаас хойш хүн төрөлхтөнд тулгарч байгаа томоохон сорил хэмээн тэргүүлэх улс орнууд хүлээн зөвшөөрсөн Covid19 вирусээр өнөөдрийн байдлаар 1.4 орчим сая хүн өвчилж, 80 мянга гаруй нь нас баржээ. Цар тахлын хөнөөлт аюул, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг хэдий хүртэл үргэлжлэхийг тооцоолохболомжгүй ийм нөхцөлд Монголын улс төрийн намууд, улс төрчид сонгогчдоос оноо авах уралдаанд орж, сонгуулийн том том дүнтэй мөнгөн амлалтуудыг хууль зөрчин өгч байгаа нь цаг үеэ мэдрэхгүй байгаагийнбаттай шинж мөнөөс мөн хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга дүгнээд эдийн засаг, санхүүгийн давхар хямралууд нүүрлэсэн нөхцөлд бидэнд зохисгүй амлалтын биш, хямралыг даван туулах бодит хөтөлбөр нэн шаардлагатай хэмээн үзэж байгаа юм. Иймд улсын төсөвт тодотгол хийж, сонгуульд зориулсан болон тэвчиж болох бүх зардлыг танаж, түүнээс гарсан мөнгийг хямралын эсрэг арга хэмжээнд зарцуулах санал гаргаж байгаа юм. Та Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлж буй санал, хэлсэн үг зэргийг сайтар уншаад санал асуулгад оролцсон гэдэгт итгэлтэй байна. САНАЛАА ДАРААХ ЛИНКЭЭР ОРЖ ӨГӨХ БОЛОМЖТОЙ. https://president.mn/14204/?fbclid=IwAR1rjs9Y4HZEP53i6mOxY5QSXpUI_5dOfnMt9NEUv6KDtTEGbTUxDcdKJlw Эх сурвалж:Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба

З.ЭНХБОЛД,ТҮҮНИЙ ДҮҮ З.ХИШИГТОГТОХ,”СТРАТО” КОМПАНИЙГ ШАЛГАХГҮЙ ГЭДГЭЭ АТГ-ААС МЭДЭГДЖЭЭ

Эдийн засагч Л.Наранбаатар УИХ-ын дарга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга зэрэг өндөр албан тушаалуудыг хашиж байсан З.Энхболдыг Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, прокурорын байгууллагад шалгуулахаар өгснөө хэд хоногийн өмнө мэдэгдсэн. Тэрээр З.Энхболдыг албан тушаалын эрх мэдлээ ашиглан хамаарал бүхий Страто, Хишиг арвин,Суруга Монгол компаниудаараа дамжуулан нийтийн эрх ашгийг хохироосон байж болзошгүй гэж үзэн холбогдох байгууллагуудад хандсан. Гэтэл өнөөдөр Л.Наранбаатар луу АТГ-аас ярьсан гэнэ. Тэгэхдээ З.Энхболд, түүний дүү З.Хишигтогтох, бизнес хамтрагч Страто гийн А.Баттүшиг нарыг шалгахгүй гэсэн саналаар Нийслэлийн прокурорт шилжүүлж байгааг дуулгажээ. Харин Л.Наранбаатар Прокурор нь шалгах нь уу, харж л байя гэсэн байна. Эндээс харвал Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаас буугаад, АН-ын даргын зөвлөхөөр ажиллаж байгаа З.Энхболд аль хэдийнэ хууль, хяналтын байгууллагад нөлөөллөө тогтоосон бололтой. Хэрвээ тийм биш байсан бол яах аргагүй ашиг сонирхлын зөрчилтэй гэж ил тод харагдаж байгаа дээрх гурван компанийг шалгаад асуудлыг мухарлачихад хуулийн байгууллагуудаас юу унахав дээ. Харин З.Энхболдоос ямар нэг юм унах гээд байгаа учир шалгахаас татгалзаж буй бололтой. Л.Наранбаатарын өгсөн мэдээллээр бол Страто-гийн гүйцэтгэх захирал А.Баттүшиг нь З.Энхболдын төрсөн дүү З.Хишигтогтохтой бизнесийн хамааралтай бөгөөд тэд хоёр компани хамтран эзэмшдэг байна. Страто нь 2018 оны тавдугаар сард 1.5 сая тонн нүүрс боловсруулах хүчин чадалтай үйлдвэрийг ашиглалтад оруулсан бол ТЭЗҮ нь тухайн оны арванхоёрдугаар сард гарчээ. Тавантолгойгоос нүүрс авч угаадаг тус компани асар их ашиг орлоготой. Харин Хишиг арвин-ыг З.Энхболд, З.Хишигтогтох нартай хамтран Ардчилсан хүчний холбоог үүсгэн байгуулсан М.Тулгат удирддаг бөгөөд 2013 оноос хойш хамгийн багадаа 3 их наяд төгрөгийн орлогыг Эрдэнэс Тавантолгой-гоос олжээ. Суруга Монгол компанийн хувьд Япон улсын иргэн эзэмшдэг байсан бөгөөд түүнийг гэмт хэрэгт гүтгэж, арга буюу нутаг буцсан гэдэг. Тэрээр буцахдаа компаниа Монголын нөлөө бүхий этгээдүүдэд шилжүүлж, эзэмшиж байсан газар дээр нь орон сууцны хороолол боссон. Уг хорооллын таван байрны наймдугаар давхрууд бүхэлдээ З.Энхболдын дүү З.Хишигтогтохыннэр дээрбайдаг зэрэг асуудлыг шалгуулах хүсэлтээ Л.Наранбаатар тавьсан. Гэвч хуулийн байгууллага шалгахгүй нь бололтой.

Г.Сайханбаяр: Зэвсэгт хүчинд барилга-инженер, кибер аюулгүй байдлыг хангах шаардлага, нөхцөл бүрдсэн

Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, бригадын генерал Г.Сайханбаяртай ярилцлаа. -Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Монгол Улсын Их Хурлын дарга Г.ЗанданшатартЗэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийгөргөн бариад байна. Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болсон үндэслэл, хэрэгцээ, шаардлагын талаар Та мэдээлэл өгнө үү? Зэвсэгт хүчний тухай хуулиар Зэвсэгт хүчин нь Хуурай замын цэрэг, Агаарын цэрэг гэсэн хоёр төрлийн цэргээс бүрддэг. Өргөн барьсан хуулийн төсөлд Зэвсэгт хүчний бүтцэд шинэ төрлийн цэрэг болох Барилга-инженерийн цэргийг байгуулах, түүнээс гадна кибер аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг хэрэгжүүлэх нэгжийг бий болгох, эрх зүйн зохицуулалтыг тусгаад байна. Сүүлийн жилүүдэд төмөр зам, авто зам, барилга байгууламж, газрын тосны үйлдвэрийн дэд бүтэц зэрэг улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын томоохон ажлуудыг Зэвсэгт хүчний анги, байгууллага, цэргийн алба хаагчид гүйцэтгэсэн. Тухайлбал, Монголын газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн хүнд даацын автозамын төсөл болон Халх гол сумын шинэчлэлийн ажлуудыг хэрэгжүүлж дуусгалаа. Мөн Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын суурь бүтэц угсрах, доод бүтэц барих ажлыг хийж байна. Дээр дурдсан ажлын үзүүлэлт, үр дүнгээр улс орны стратегийн бүтээн байгуулалтын томоохон ажлуудыг мэргэжлийн чадварлаг бие бүрэлдэхүүнтэй, орчин үеийн өндөр хүчин чадал бүхий техник, тоног, төхөөрөмжөөр хангагдсан, зохион байгуулалттай хүч хэрэгслээр хийж гүйцэтгэх нь өндөр үр дүнтэй болохыг төр, засгийн удирдлага анхааран үзэж, Зэвсэгт хүчний бүтцэд ийм чиглэлийн төрлийн цэрэг байгуулах замаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн. Төрлийн цэрэг гэж хуулиар тогтоосон чиг үүргийг бие дааж, эсхүл бусад төрлийн цэрэгтэй хамтран гүйцэтгэх зориулалт бүхий Зэвсэгт хүчний бүрэлдэхүүн хэсэг хэмээн хуульчлан тодорхойлсон байдаг. Эдгээр байдлыг бодолцон барилга-инженерийн цэргийг байгуулах эрх зүйн зохицуулалтыг нь хийх юм. Энэхүү хууль гарснаар Зэвсэгт хүчнийг чадваржуулах, цэргийн алба хаагчдад мэргэжил эзэмшүүлэх, залуучууд цэргийн алба хаах хугацаандаа эх орныхоо бүтээн байгуулалтад өөрийн хувь нэмрээ оруулах, тодорхой мөнгөн хуримтлалтай болох зэрэг ач холбогдолтой. Дэлхийн улс, гүрнүүдийн Зэвсэгт хүчинд ч барилгын, барилга-инженерийн, төмөр замын, зам-гүүрийн гэх мэт тайван цагт улс орныхоо бүтээн байгуулалтад оролцдог төрлийн цэрэгтэй байх нийтлэг жишиг байдаг. Барилга-инженерийн цэргийн үндэс суурийг тавих ажил 2010 оноос эхэлж, Засгийн газрын шийдвэрээр Зэвсэгт хүчний бүтцэд барилга-инженерийн ангиудыг байгуулж, үйл ажиллагааг нь жигдрүүлээд байна. ЗХЖШ-ын бүтцэд Бүтээн байгуулалтын ажил хариуцсан газар байгуулж ажиллаад эхэлсэн. Үүний боломж чадавхийг нэмэгдүүлэх, үүрэг хариуцлагыг тодорхой болгох үүднээс төрлийн цэрэг болгож байгаа юм. - Зэвсэгт хүчний барилга-инженерийн цэрэг бүтээн байгуулалтад оролцохоос гадна ямар чиг үүрэгтэй байх талаар тодруулбал? Барилга-инженерийн цэрэг нь зөвхөн улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд оролцох үүрэгтэй гэж ойлговол өрөөсгөл ойлголт болно. Энэхүү төрлийн цэргийн хүлээх үүргийн талаар дэлгэрэнгүй яръя. Монгол Улсын Зэвсэгт хүчин нь эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн, халдашгүй дархан байдлыг гадны зэвсэгт халдлага, түрэмгийллээс хамгаалах үндсэн үүрэгтэй. Энэ үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэх бэлтгэлийг тайван цагт хангадаг. Энэ хүрээнд болзошгүй түрэмгийллийг няцаахад улс орныг бэлтгэх гэсэн томоохон арга хэмжээг Зэвсэгт хүчин хэрэгжүүлдэг. Ялангуяа өргөн уудам газар нутагтай манай улсын хувьд тайван цагт нутаг дэвсгэрээ бэлтгэх, оперативын төхөөрөмжлөлийн ажлыг хийж гүйцэтгэх үүрэг Барилга-инженерийн цэргийн үндсэн үүрэг байх юм. Үүнээс гадна улсын онц чухал обьект, Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, байгууллага, салбарын барилга, инженерийн байгууламжийг барих, сэргээн засварлах, дайны болон гамшгийн дараахь сэргээн босгох ажилд оролцох, хүмүүнлэгийн тусламж, энхийг дэмжих ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд оролцох зэрэг өргөн цар хүрээтэй үүргийг хүлээх юм. -Хуульд орсон бас нэг асуудал нь кибер аюулгүй байдлыг хангах, түүнийг хэрэгжүүлэх нэгжийг Монгол Улсын Зэвсэгт хүчинд байгуулах талаар та дээр дурдсан. Энэхүү асуудлыг хуульд тусгах ямар хэрэгцээ, шаардлага байгаа вэ? -Нэгдүгээрт:Дэлхийн кибер орон зайн аюулгүй байдал үндсэндээ алдагдаж, улс орнуудын аюулгүй байдалд шууд утгаараа заналхийлж байна. Дэлхий дахинд үйлдэгдсэн кибер халдлагын улмаас жилд дунджаар 2 их наяд ам долларын эдийн засгийн хохирол учирч байна. Халдлагыг нягтлан шинжилж үзвэл 80 орчим хувь нь гэмт хэргийн, эдийн засгийн сэдэлтэй байхад үлдсэн 20 орчим хувь нь улс төрийн зорилготой үйлдэгдэж байна. Дэлхийн улс орнууд олон хэмжээст ертөнцийн 5 дахь орон зай болсон кибер орон зайг хамгаалах хүчнийг Зэвсэгт хүчиндээ байгуулж, асар их төсөв, хөрөнгө зарцуулж байна. Би зөвхөн ойрын 2 жишээг дурдая. 2019 онд АНУ 15 тэрбум, БНХАУ 7.3 тэрбум ам долларын хөрөнгийг кибер цэрэгтээ зарцуулаад байна. Манай улс шиг жижиг орнууд кибер цэргийг байгуулах, бүрдүүлэх чиглэлд том гүрнүүдээс дутахгүй анхаарч байна. Жишээлбэл, Эстони улс 1,3 сая хүн амтай жижиг улс хэдий ч НАТО-гийн кибер аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий бие даасан кибер командлалтай, 300 орчим кибер цэрэгтэй улс болоод байгаа нь томоохон Зэвсэгт хүчинтэй улсуудыг ч энэ чиглэлээр ардаа орхиод байна. Афганистан, Бангладеш, Танзани зэрэг орнууд хүртэл кибер цэрэгтэй 67 улсын жагсаалтад багтжээ. Иймд орчин үеийн техник технологийн хөгжилд суурилсан шинэ дэлхий ертөнцөд аюулгүй оршин тогтнох үндэс суурийг бэхжүүлэх, кибер орон зайн аюулгүй байдлыг хангах хэрэгцээ, шаардлага өдөр тутам, маш хурдацтайгаар тавигдаж байна. Хоёрдугаарт:Манай улс мэдээлэл, харилцаа холбооны хэрэглээгээрээ өндөр боловч кибер орон зайгаа хамгаалах тал дээр олон арван жилээр хоцорч байна. Монгол Улсад бүртгэгдэж байгаа кибер халдлагыг нэгтгэсэн гадны байгууллагын статистик дүн мэдээг харахад дэлхийн дунджаас даруй 8 дахин их байна. Бид өөрсдөө энэ тоог нэгтгэж гаргах чадамжгүй. Товчоор хэлэхэд манай улсад кибер орон зайг хамгаалах төрийн тогтолцоо үгүйлэгдэж байна. Тэр тусмаа батлан хамгаалах салбарт. Улс орны кибер орон зайн аюулгүй байдлыг хангах үйл хэрэгт ард иргэд, хувь хүн, төрийн болон хууль, хүчний байгууллагууд шат шатандаа өөр өөрсдийн үндсэн чиг үүргийн хүрээнд оролцох боломжоор хангагдсан байхаар энэ тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай юм. Монгол Улсын кибер орон зайг батлан хамгаалах төрийн тогтолцоог Кибер аюулгүй байдлын тухай анхдагч хуулийг баталж мөрдөх, Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар бүрдүүлэх боломжтой. Ийм учраас Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар кибер аюулгүй байдлыг хангах нэгжийг Зэвсэгт хүчний бүтцэд байгуулах, улс орон, батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний кибер орон зайн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны эрх зүйн үндсийг бүрдүүлж, кибер батлан хамгаалах тогтолцооны цаашдын хөгжлийг хангах чухал ач холбогдолтой юм.

Эрүүл мэндийн тухай хуульд өөрчлөлт оруулах төсөлд хувь хүний нууцтай холбоотой мэдээлэл шаардахыг хориглох тухай тусгажээ

Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өнөөдөр (2020.04.07) Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах турхай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтын 3 дугаар зүйлд нийтийн эрүүл мэндийн хамралтыг нэмэгдүүлэх, Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030-д зонхилон тохиолдох халдварт бус өвчин, тэдгээрийн эрсдэлт хүчин зүйлийн тархалт болон сэргийлж болох нас баралтыг хувь хүн, гэр бүл, хамт олон, байгууллагын идэвхтэй оролцоотой нэгдмэл үйл ажиллагаанд тулгуурлан бууруулах гэсэн зорилт дэвшүүлсэн. Мөн ДЭМБ-аас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах хүний эрхийг хангахын тулд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээнд Хэнийг ч орхигдуулахгүй байх зарчим-ыг хэрэгжүүлэхийг гишүүн орнууддаа уриалж байна. Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 24 дүгээр тогтоолоор баталсан Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого-д Эрүүл мэндийн асуудлыг бусад салбарын бодлогод тусган уялдуулж, нэгдсэн зохицуулалттайгаар хэрэгжүүлэх механизмыг бүрдүүлснээр хүн амын эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг сайжруулах зорилтыг тус тус тодорхойлсон. Эдгээр бодлогын зорилтуудыг хэрэгжүүлэх зорилгоор хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгохын тулд уг хуулийн төслийг боловсруулжээ. Хуулийн төсөлд дараах үндсэн чиглэлийг тусгасан байна. Үүнд: Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн Эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлийг байгуулах заалтын хэрэгжилтийг бодит байдалд нийцүүлэх, эрчимжүүлэх, Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ-ний тодорхойлолт бий болгох, Эмнэлгийн урт хугацааны тусламж, үйлчилгээг тодорхойлох, Нэн шаардлагатай үндсэн болон төрөлжсөн мэргэшлийн тусламж, үйлчилгээний төвлөрлийг сааруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, өрсөлдөөнийг дэмжих, эрүүл мэндийн байгууллагын чиг үүргийг нарийвчлан тодорхойлох, Үндэсний хэмжээнд эрүүл мэндийн цахим бүртгэл, мэдээллийн асуудлыг зохицуулах захиргааны хэм хэмжээний акт боловсруулах, Хүн амыг нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд тулгуурлан эрт илрүүлэх үзлэгийг зохицуулах нийтээр дагаж мөрдөх захиргааны хэм хэмжээний акт боловсруулж, аж ахуйн нэгжийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх, Эмгэг судлалын амьд ахуйн эд эсийн шинжилгээ, нас барагчийн цогцсыг сургалт, судалгааны зорилгоор ашиглах харилцааг зохицуулах хэм хэмжээний акт батлах заалт нэмэх, Хуулийн заалтын давхардлыг арилгах, Үйлчлүүлэгчийн хувь хүний нууцтай холбоотой эрүүл мэндийн мэдээ мэдээлэл шаардах, дарамтлах, мэдээллийг зөвшөөрөлгүйгээр олон нийтийн мэдээллийн сүлжээнд байршуулахыг хориглох талаар иргэн, аж ахуйн нэгж байгууллагын хүлээх үүргийг тодорхой болгох зэрэг хэд хэдэн нарийвчилсан зохицуулалтыг тусгажээ. Хуулийн төсөл батлагдсанаар Монгол хүн эх орныхоо хаана ажиллаж, амьдарч байгаагаас үл хамааран эрүүл мэндийн нэн шаардлагатай тусламж, үйлчилгээг авах, эрүүл мэндээ хамгаалуулах хүний эрхийг баталгаажуулахад ач холбогдолтой болохыг төслийн танилцуулгад дурдсан байна. Эх сурвалж:УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.