УИХ-ын хаврын чуулган өнөөдөр 12:00 цагт нээлтээ хийнэ. Шинэ короновирусийн халдварын улмаас чуулганы хуралдааныг цахим хэлбэрээр явуулахаар болсон. Гишүүд таван танхимд хуваагдан хуралдах бөгөөд цахимаар хуралдах, санал хураах програм хангамжийг бүрэн бэлтгэсэн талаар УИХ-ын Тамгын газраас мэдээлээд байна. Энэ долоо хоногт чуулган болон байнгын хороод, ажлын хэсгээр хэлэлцэх асуудлын товыг хүргэж байна. НЭГ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН: 04 дүгээр сарын 06-ны Даваа гарагт 12.00 цагаас: Монгол Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганы нээлт. ХОЁР.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛЭГ, ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН: 04 дүгээр сарын 06-ныДаваа гарагт гарагт: Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан Төрийн ордны их танхимд; Улсын Их Хурал дахь Ардчилсан намын зөвлөлийн хуралдаан Их Эзэн Чингис хаан танхимд; Улсын Их Хурал дахь Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл намын зөвлөлийн хуралдаан В танхимд. ГУРАВ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН: 04 дүгээр сарын 07-ны Мягмар гарагт: 1.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас Жанжин Д.Сүхбаатар танхимд: Хэлэлцэх асуудал: Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хууль тогтоомжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл/Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан 2020.04.01-ний өдөрөргөн мэдүүлсэн,хэлэлцэх эсэх/. 2.Төсвийн байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас Их Эзэн Чингис Хаан танхимд: Хэлэлцэх асуудал: Коронавируст халдвар /СОVID-19/-ын цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай, Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай, Хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөх тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай, Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай, Олон Улсын гэрээний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд/Засгийн газар 2020.04.02-ны өдөрөргөн мэдүүлсэн,хэлэлцэх эсэх/; Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл/Засгийн газар 2020.04.02-ны өдөр өргөн мэдүүлсэн,хэлэлцэх эсэх/; Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл/Засгийн газар 2020.04.02-ны өдөр өргөн мэдүүлсэн,хэлэлцэх эсэх/; Төрийн аудитын хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан нарын 6 гишүүн 2020.03.27-ны өдөр өргөн мэдүүлсэн,хэлэлцэх эсэх/; Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хооронд байгуулах Санхүүгийн хэлэлцээр-ийн төсөл/Засгийн газар 2020.03.23-ны өдөр өргөн мэдүүлсэн,зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/. 3.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 12.00 цагаас Жанжин Д.Сүхбаатар танхимд: Хэлэлцэх асуудал: Коронавируст халдвар /СОVID-19/-ын цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл/Засгийн газар 2020.04.02-ны өдөрөргөн мэдүүлсэн,хэлэлцэх эсэх/. 04 дүгээр сарын 08-ны Лхагва гарагт: 1.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас Их Эзэн Чингис хаан танхимд: Хэлэлцэх асуудал: Коронавируст халдвар /СОVID-19/-ын цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл/Засгийн газар 2020.04.02-ны өдөрөргөн мэдүүлсэн,анхны хэлэлцүүлэг/; Европын хөгжлийн сан болон Европын холбооны нэгдсэн төсвөөс санхүүжих төслүүдэд үйлчлэх Монгол Улсын татварын болон гаалийн зохицуулалтын тухай ерөнхий хэлэлцээр-ийн төсөл/Засгийн газар 2019.10.17-ны өдөр өргөн мэдүүлсэн,зөвшилцөх,санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэх/; Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хооронд байгуулах Санхүүгийн хэлэлцээр-ийн төсөл/Засгийн газар 2020.03.23-ны өдөр өргөн мэдүүлсэн,зөвшилцөх,санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэх/. 2.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас Жанжин Д.Сүхбаатар танхимд: Хэлэлцэх асуудал: Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хууль тогтоомжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл/Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан 2020.04.01-ний өдөрөргөн мэдүүлсэн,анхны хэлэлцүүлэг/; АЛСЫН ХАРАА-2050 Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл/Засгийн газар 2020.01.31-ний өдөр өргөн мэдүүлсэн,хэлэлцэх эсэх/; Өвөрхангай аймгийн Арвайхээр, Тарагт сум, Баян-Өлгий аймгийн Өлгий, Бугат сумдын хилийн цэсэд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл/Засгийн газар 2020.01.21-ний өдөр өргөн мэдүүлсэн,анхны хэлэлцүүлэг/. 3.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас Их Эзэн Чингис Хаан танхимд: Хэлэлцэх асуудал: Коронавируст халдвар /СОVID-19/-ын цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай, Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай хуулийн төслүүд/Засгийн газар 2020.04.02-ны өдөрөргөн мэдүүлсэн,анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байгын хороонд хүргүүлнэ/. 4.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 15.00 цагаас Жанжин Д.Сүхбаатар танхимд: Хэлэлцэх асуудал: Коронавируст халдвар /СОVID-19/-ын цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Олон Улсын гэрээний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл/Засгийн газар 2020.04.02-ны өдөрөргөн мэдүүлсэн,анхны хэлэлцүүлэг,санал,дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/. 5.Төсвийн байнгын хорооны хуралдаан 16.00 цагаас Их Эзэн Чингис Хаан танхимд: Хэлэлцэх асуудал: Коронавируст халдвар /СОVID-19/-ын цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай, Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай, Хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөх тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай, Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай, Олон Улсын гэрээний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд/Засгийн газар 2020.04.02-ны өдөрөргөн мэдүүлсэн,анхны хэлэлцүүлэг/; Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл/Засгийн газар 2020.04.02-ны өдөр өргөн мэдүүлсэн,анхны хэлэлцүүлэг эсэх/; Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл/Засгийн газар 2020.04.02-ны өдөр өргөн мэдүүлсэн,анхны хэлэлцүүлэг/. ДӨРӨВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН: 04 дүгээр сарын 07-ны Мягмар гарагт 15.00 цагаас: Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хууль тогтоомжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл/Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан 2020.04.01-ний өдөрөргөн мэдүүлсэн,хэлэлцэх эсэх/; Коронавируст халдвар /СОVID-19/-ын цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл/Засгийн газар 2020.04.02-ны өдөрөргөн мэдүүлсэн,хэлэлцэх эсэх/; Коронавируст халдвар /СОVID-19/-ын цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай, Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай, Хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөх тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай, Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай, Олон Улсын гэрээний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд/Засгийн газар 2020.04.02-ны өдөрөргөн мэдүүлсэн,хэлэлцэх эсэх/; Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл/Засгийн газар 2020.04.02-ны өдөр өргөн мэдүүлсэн,хэлэлцэх эсэх/; Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл/Засгийн газар 2020.04.02-ны өдөр өргөн мэдүүлсэн,хэлэлцэх эсэх/. 04 дүгээр сарын 09, 10-ны Пүрэв, Баасан гарагт 10.00 цагаас: Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хууль тогтоомжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл/Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан 2020.04.01-ний өдөрөргөн мэдүүлсэн,анхны хэлэлцүүлэг/; Коронавируст халдвар /СОVID-19/-ын цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл/Засгийн газар 2020.04.02-ны өдөрөргөн мэдүүлсэн,анхны хэлэлцүүлэг/; Коронавируст халдвар /СОVID-19/-ын цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай, Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай, Хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөх тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай, Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай, Олон Улсын гэрээний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд/Засгийн газар 2020.04.02-ны өдөрөргөн мэдүүлсэн,анхны хэлэлцүүлэг/; Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл/Засгийн газар 2020.04.02-ны өдөр өргөн мэдүүлсэн,анхны хэлэлцүүлэг/; Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл/Засгийн газар 2020.04.02-ны өдөр өргөн мэдүүлсэн,анхны хэлэлцүүлэг/; Төрийн аудитын хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан нарын 6 гишүүн 2020.03.27-ны өдөр өргөн мэдүүлсэн,хэлэлцэх эсэх/; АЛСЫН ХАРАА-2050 Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл/Засгийн газар 2020.01.31-ний өдөр өргөн мэдүүлсэн,хэлэлцэх эсэх/; Өвөрхангай аймгийн Арвайхээр, Тарагт сум, Баян-Өлгий аймгийн Өлгий, Бугат сумдын хилийн цэсэд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл/Засгийн газар 2020.01.21-ний өдөр өргөн мэдүүлсэн,анхны хэлэлцүүлэг/; Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол, С.Бямбацогт, М.Оюунчимэг, Я.Санжмятав, Л.Энх-Амгалан, Д.Эрдэнэбат нарын гишүүдээс Монгол Улсад короновирус /СОVID-19/-ын халдварын тархалтын эрсдэл өндөр хэвээр байгаатай холбогдуулан нийгэм, эдийн засагт сөргөөр нөлөөлж буй хор уршгийг үнэлэн тооцоолох, ард иргэдийн амжиргааг дээшлүүлэх, нийгэм, эдийн засгийн тогтвортой байдлыг сэргээх, гамшгийн бэлэн байдлыг сайжруулах чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаартавьсан асуулгын хариуг сонсох.
Г.ЗАНДАНШАТАР: МОНГОЛ ХҮНИЙ САЙН САЙХНЫ ТӨЛӨӨХ ЭВ САНААНЫ НЭГДЭЛ, ЁС СУРТАХУУНЫ ДЭВШИЛ Л БИДНИЙ ЗҮГ ЧИГ МӨН
2020-04-03 13:11:31 Нийтлэгдсэн: Улс төрУИХ-ын ээлжит чуулган удахгүй эхэлнэ. Чуулган, цаг үеийн асуудлаар УИХ-ын дарга Г.Занданшатартай уулзаж ярилцлаа. Парламент цахимаар хуралдаж, нээлттэй хэлэлцүүлгүүд зохион байгуулна -Ирэх даваа гарагт хаврын чуулган эхлэх нь. Цахимаар хуралдана гэсэн. Бэлтгэл хангагдсан уу? -Чуулганаа хугацаанд нь эхлүүлнэ. Цахимаар хуралдаж, чухал асуудлуудаар нээлттэй хэлэлцүүлэг хийж, олон хууль батална. Хууль тогтоох дээд байгууллагын үйл ажиллагаа өөрийн онцлогтой. Хуралдаанд оролцох, ирцэд бүртгүүлэх, хэлэлцүүлэг явуулах, санал өгөх гэх мэт үйлдэл нь тусгай хуулиар зохицуулагддаг. Цахимаар болон онцгой цагийн горимоор хуралдах үед эдгээрийг зөв оновчтой, төвөг саадгүй, эрсдэлгүй зохион байгуулах учиртай. Үүний дагуу техник, технологи, зохион байгуулалтын асуудлыг богино хугацаанд шийдэж, бэлтгэлээ хангалаа. Эрсдэлийн нөхцөл, цагийн байдалд тохируулан ердийн, хэсэгчлэн болон цахимаар гэсэн 3 горимоор хуралдах юм. -Үүнтэй холбоотойгоор Дэгийн тухай хуульд нэмэлт оруулах гэж байгаа юу? -Тийм ээ. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг хаврын чуулганы эхэнд хэлэлцэнэ. Гишүүд хөл хорио, хязгаарлалтын цаг үед хурууны хээгээрээ ирц, хэлэлцүүлэг, мэтгэлцээн, санал хураалтад оролцохыг хэрхэн шийдэх вэ? Олон улсын туршлага, манай нөхцөл ямар байна? Энэ мэт асуудлуудыг Дэгийн хуулийн нэмэлтээр шийдэх юм. Дэлхийн улс орны парламентууд өмнө нь цахимаар хуралдаж, шийдвэр гаргаж байсангүй. Корона вирустэй холбоотойгоор ийм хэлбэрийг ашиглаж эхэлж байгаа. Манай парламент ч өмнө нь цахимаар хуралдаж байсангүй. Шинэ алхам хийгдэх гэж байна. Амжилттай болно гэдэгт эргэлзэхгүй байгаа. -Коронавирусийн халдвар, эдийн засгийн хямралаас сэргийлэх чиглэлээр УИХ ямар арга хэмжээ авч байна вэ? -УИХ завсарласан байсан ч тасралтгүй ажиллаж, холбогдох шийдвэрүүдээ гаргаж байна. Бид эм хангамжийн байгууллага, хүнсний зах, МҮХАҮ-ийн танхим гээд, газар дээр нь захуудаар явж, судалгаа тооцоо хийлгэж, нөхцөл байдалтай танилцаж ажилласан. Улмаар Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдаж, Засгийн газарт чиглэл өгсөн. Эдийн засгийг тэлэх зорилгоор аж ахуйн нэгж, байгууллагуудыг татвараас чөлөөлөх, хүнсний хангамжийн тогтвортой байдлыг хангах, малчдын орлогыг бууруулахгүй байх, ноолуур үйлдвэрлэгчдээ дэмжих зэрэг чиглэлээр Ж.Ганбаатар нарын 10 гаруй гишүүний ахалсан Эдийн засгийн, Төсвийн байнгын хорооны ажлын хэсэг одоо ч ажиллаж байна. Үр дүн ч гарлаа. Хүнсний хангамжид доголдол үүсгэхгүйгээр нийлүүлэлтийг сайжруулах ажлыг зохион байгуулсан. Маск, ариутгалын бодисын үйлдвэрлэл, хангамж нэмэгдсэн. Эдийн засгийг дэмжих санал, дүгнэлт, төлөвлөгөө боловсруулах чиглэлээр УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнгээр ахлуулсан Ажлын хэсэг маань Засгийн газартай хамтран ажиллалаа. Ажлын хэсгийн санал, дүгнэлтэд тулгуурлан авах арга хэмжээний талаар Засгийн газар шийдвэрээ гаргаж, танилцуулсан. -Монголбанк, Хөгжлийн банк, Санхүүгийн зохицуулах хороо, арилжааны банкныхантай хамтран хуралдаж бодлогын хүү бууруулах, зээлийн хугацаа сунгах, зохицуулалтууд хийх асуудлууд ярилцаж байсан. Хэрэгжилт ямар байгаа вэ? -Монголбанк бодлогын хүүгээ бууруулсан. Цаашдаа банкны салбарт даацтай реформ хийхээр төлөвлөж байна. Ил тод, сайн засаглалтай эрүүл банкны салбартай болох хэрэгтэй байна. Монголбанк банкны салбарын реформыг хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулж, УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэж шийдвэрлэнэ. Иргэдээс ирсэн өргөдөл, гомдлын дагуу арилжааны банкуудын зээл, зээлийн хүүг бууруулах, хугацааг сунгах, хөнгөлөлт үзүүлэх болон банкны ил тод байдал, засаглалын асуудлаар хяналт шалгалт хийх ажлын хэсгийг байгуулж ажиллаж байна. Дашрамд дурдахад иргэдийн санал, гомдлын дагуу нийслэлийн газрын алба, хуулийн байгууллагууд дахь хүний эрхийн зөрчил, өндөржүүлсэн бэлэн байдлын горимыг мөрдөж байгаа байдал зэргийг хянаж шалгах ажлын хэсэг байгууллаа. Ажлын хэсгээс гаргах дүгнэлтийг УИХ-аар хэлэлцэнэ. Хямралын менежментийг эрсдэлийн гурван өрнөлөөр тооцож, шинжлэх ухаанчаар төлөвлөж ажиллаж байна -Эдийн засгийн хямрал зайлшгүй гэж дэлхий нийтээр ярьж байна. Манайхыг ч тойрохгүй байх. Үүнээс хамгаалах ямар арга хэмжээ авбал зохилтой вэ? -Хямрал дэлхий нийтийг хамрах нь тодорхой болж, улс орнууд тус бүрдээ арга хэмжээ авч байна. Гэхдээ коронавирусийн хямрал ямар хугацаанд үргэлжлэхийг, хэдэн хүн өвчлөхийг, хэчнээн айлын амьдралд сөргөөр нөлөөлөхийг хэн ч хэлж мэдэхгүй байна. Асуудлыг шуугиулж биш, шинжлэх ухаанч тооцоо судалгаа, баримт нотолгоонд түшиглэж л ярих, шийдэх шаардлагатай. Олон улсын байгууллагууд тооцооллоо байнга өөрчилж байна. Ийм тодорхойгүй нөхцөлд хямралын үеийн менежментийн онолын дагуу 3 өрнөлөөр тооцож, төлөвлөж ажиллаж байна. Саяхан шинэчлэн байгуулагдсан Парламентын судалгааны хүрээлэн шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа тооцоог хийсэн. Үүнд үндэслэн бодлого, үйл ажиллагааны үндсэн чиглэлээ боловсруулж гаргасан. -Гурван өрнөл гэж Та юуг хэлж байна вэ? -Хямралын менежментийн онол, шинжлэх ухааны судалгаа нотолгоонд үндэслэн тулгарсан асуудалд урт, дунд, ойрын хугацааны үнэлгээ дүгнэлт өгөхийг хэлж байгаа юм. Дүгнэлтдээ үндэслэн үйл ажиллагааны чиглэл, авах арга хэмжээгээ тодорхойлж, төлөвлөхдөө эрсдэлийн 3 түвшинд авч үзэж байгаа. Тухайлбал, коронавирусээс улбаалсан хямрал Монголын эдийн засагт, иргэдийн амьжиргаанд хэрхэн нөлөөлөх вэ гэдгийг дараах байдлаар тооцсон. Нэгдүгээрт, нөхцөл байдал хэвийн үргэлжлэх, эсвэл сайжрах өрнөл буюуbaseline scenario-д нөхцөлбайдал ямар байх вэ? Хоёрдугаарт, нөлөө нь урт хугацаанд үргэлжилж, эрсдэл үүсэх өрнөл буюу risk scenario-гийн үед ямар нөхцөл үүсэх вэ? Гуравдугаарт, хямрал удаан хугацаанд үргэлжлэн халдвар даамжирч, муудах өрнөл буюуworst casescenario-д юу болох, бид юу хийх вэ гэдгээ л урьдчилан харна, зөв оновчтой төлөвлөнө гэсэн үг. Дэлхийн улс орнууд ч яг ийм 3 өрнөлд авч үзэж байна. Жишээ нь, БНХАУ-д нэгдүгээр түвшинд эдийн засгийн өсөлт нь 6.0 орчим хувь байх бол, хоёрдугаар түвшинд 2.5 орчим хувь, гуравдугаар түвшинд 0.2 хувь байна гэж тооцсон байсан. Гэтэл Японд нэгдүгээр түвшинд 1.5 орчим хувь байснаа хоёрдугаар түвшинд хасах руу орж, гуравдугаар түвшинд бүр -2.5 хувь болно гэж байна. Дэлхийн томоохон улс орнуудын 80 орчим хувийнх нь эдийн засаг хямарч, хасах үзүүлэлттэй болно гэж тооцсон байх жишээтэй. -Манайд байдал ямар байх бол? -Бид дээрх жишгээр тооцож үзэж байна. Нэгдүгээр өрнөлд манай ДНБ 2020 онд өмнөх оноос 1 нэгж хувиар буурч, 4.1 хувь байх төсөөлөл гарсан. Уул уурхайн томоохон хөрөнгө оруулалтууд үргэлжилж, төсвийн зарцуулалт өмнөх оноос тэлэх, цалингийн өсөлт болон тэтгэврийн зээлийг тэглэсэн, Засгийн газраас эдийн засгийг дэмжих арга хэмжээнүүд хэрэгжүүлэх гэж байгаагийн нөлөөгөөр өрхийн хэрэглээ нэмэгдэж, эдийн засгийн өсөлтийг тэтгэхээр байна. Хоёрдугаар өрнөлд эдийн засгийн өсөлт өмнөх оноос 2.8 нэгж хувиар буурч, 2.3 хувь болох эрсдэл үүсэх бол, гуравдугаар өрнөлд дөнгөж 1.0 хувь орчимд хүрч, магадгүй хасах руу орох эрсдэл байгаа юм. -Ийм амаргүй нөхцөлд тэгээд бид яах ёстой вэ? -Ёс суртахуун, оюун санааны эв нэгдэл юу юунаас чухал байна. Ер нь коронавирусийн хямрал бүх дэлхий даяар бүх чиглэлд ШОК-ийн долгион илгээж байна. ШОК өөрөө өөрчлөлтийг эрж, хайж байна. Ёс суртахууны дэвшил, нийгмийн эв санааны нэгдлийг нэхэж байна. Үүний тулд төр засаг ч, ард иргэд нь ч хичээх ёстой. Дэлхий дахиныг хямраасан, түгшээсэн, цочоосон энэ онцгой нөхцөлд Монгол хүн бүр өндөр ёс суртахуунтай, эв санааны нэгдэлтэй байж гэмээнэ хамтдаа бэрхшээлийг давж чадна. Манай иргэд үүргээ ёсчлон биелүүлж, өөрийгөө, гэр бүлээ, орчин тойрноо аюулт вирусээс сэргийлж, хамгаалж чадаж байна. Энэ эв санааны нэгдмэл байдал маань ёс суртахууны дэвшил, соёл, хэвшил болон тогтоосой гэж хүсэж, уриалж байна. Коронавирусийн дэгдэлт дэлхий нийтийн нэгэнт тогтсон дэг журамд ч өөрчлөлт оруулж байна. Коронавирусийн өмнөх дэлхий, дараах дэлхий гэсэн хоёр өөр дүр төрх бүрэлдэн бий болох нь. Ямар улс орон, ард түмэн байхаас үл хамаараад хүн төрөлхтөн нэг л завин дээр сууж яваа. Амьсгалж буй агаар минь нэг. Уух ус маань ч бидний оршин буй энэ л гарагийнх. Бид дэлхий гарагийн нэг л хөрс шороон дээр, хамтдаа амьдарч байна. Тэгэхээр дэлхийн үр сад болсон хүн бүр арьсны өнгө, шашин шүтлэг, хэл, соёлын ондоо байдлаасаа үл хамааран эв санааны нэгдэлтэй байх нь улам илүү амин чухал болж байгааг одоогийн энэ нөхцөл бидэнд маш сайн ойлгуулж байна. Хүн төрөлхтний хувь заяаны цогц нэгдэл хэмээх үзэл санааг манай хөрш дэвшүүлсэн. Европт, АНУ-д ч нэг дэлхий, нэг эх орон гэсэн шүтэн барилдлага, эв санааны нэгдлийн үзэл санаа хүчтэй яригдах боллоо. Энэ үзэл санаа дэлхийн улс орон бүхэнд, түүний дотор хил залгаа оршин суугаа, эдийн засаг, нийгэм гээд бүх салбарын харилцааны хувьд харилцан гүнзгий шүтэлцээтэй аж төрж буй Монгол Улсын хувьд ч чухал юм. Эцсийн эцэст сонгууль хойшлуулах, эсэх асуудлаар хуулийн дагууУИХл шийдвэрээ гаргана -Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын ээлжит сонгуулийг хойшлуулах нь зүйтэй гэсэн уриалга гаргасан. Ерөнхий сайд болохоор хойшлуулах шаардлага алга байна гэж хэлсэн. Та ямар бодолтой байгаа вэ? -Сонгуулийг хойшлуулах, эсвэл хойшлуулахгүй байх асуудлыг шинжлэх ухаанч тооцоо судалгаа, баримт нотолгоонд түшиглэж л ярих шаардлагатай. Үүний тулд нөгөө л 3 өрнөлдөө авч үзэх нь зөв гэж миний хувьд үзэж холбогдох байгууллагуудаар А, Б төлөвлөгөө бэлтгүүлж ажиллаж байна. Нэгдүгээрт,нөхцөл байдал хэвийн үргэлжилбэл хуулийн дагуу товлон зарласан хугацаандаа явуулах; Хоёрдугаарт,эрсдэлтэй нөхцөл байдал үүсвэл тусгайлсан журам тогтоож товлосон хугацаандаа зохион байгуулах; Жишээ нь, БНСУ парламентын сонгуулиа 4-р сарын 15-нд хийхээр товлосон байсан. Гэтэл коронавирус тус улсын нутаг дэвсгэрт сүрхий тархсан. Гэсэн ч хойшлуулахгүй байхаар шийджээ. Харин сонгогчид саналаа өгөхдөө хоорондоо 3-5 метр зайд байх, санал авах байранд маск, ариутгалын бодис тавих, өндөр настан, өвчтэй хүмүүсийн гэрт нь, эмнэлэгт нь очиж саналыг нь авах зэргээр зохион байгуулахаар болсон байна. Энэ мэтээр олон улс оронд товлосон сонгуулиа хойшлуулах, эс хойшлуулах арга хэмжээ авч байна. Мөн зардал хэмнэсэн цахим хэлбэрээр явуулах хувилбарыг ч судалж байна. Гуравдугаарт,онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдолд сонгуулийг хойшлуулах; -Тэгээд энэ гурван хувилбараар авч үзэхэд ямархуу дүр төрх харагдаж байна вэ? -УИХ-аас Сонгуулийн ерөнхий хороотой хамтран 3 өрнөлд дүгнэлт гаргаад байгаа. Яг өнөөгийн нөхцөл буюу вирус хүн амын дунд тархахгүй байх нөхцөлд сонгууль хойшлуулах шаардлага байхгүй гэсэн дүгнэлт гарсан. Гэхдээ үйл явдлын буюу үүссэн нөхцөл байдлын өрнөл цааш ямар байдлаар үргэлжлэх вэ гэдгээс хамаараад тухай тухайн үед нь шийдвэрээ гаргаад явна. УИХ аль ч нөхцөлд шийдвэр гаргах, зохион байгуулалт хийхэд бэлэн байна. Ер нь бол Монгол Улсын Үндсэн хуулийн25-ын 1-д улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь оршин суугаа хүн амын амь нас, эрүүл мэнд, аж амьдрал, нийтийн аюулгүй байдалд шууд аюул учруулсан буюу учруулахуйц байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюул тохиолдсон бол Онц байдал зарлаж болно гэж заасан. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 9.4-тҮндсэн хуулийн25-ын 1, 2-т заасан онцгой нөхцөл бий болсон тохиолдолд ээлжит сонгуулийг хойшлуулж болно гэж хуульчилсан. Өөрөөр хэлбэл онц байдал зарласан тохиолдолд л УИХ-ын ээлжит сонгуулийг хойшлуулах нөхцөл бий болох юм. Одоогоор бид эрчимтэй урьдчилсан сэргийлэх нөхцөл байдалд ажиллаж, амьдарч байна. Өндөржүүлсэн бэлэн байдал зарласан нь онц байдал биш. Зарлах эрх нь УИХ-д хадгалагддаг.Эцсийн эцэст сонгууль хойшлуулах, эсэх асуудлаар хуулийн дагуу УИХ л шийдвэрээ гаргана. Эдийн засгийг 5.0 их наядаар дэмжих төлөвлөгөөгхаврын чуулганы эхэнд батална -Хаврын чуулганаар ямар асуудлууд хэлэлцэх вэ? -Чуулганаар хэлэлцэх асуудлын дараалал тогтоосон захирамж гуравдугаар сард гарсан. Түүнийг үзчихээрэй. Гэхдээ эхний ээлжинд коронавирусийн эдийн засагт үзүүлэх нөлөөг сулруулах, үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан ажлын байрыг хадгалах, үйлдвэрлэгчид, бизнесийнхний дарамтыг багасгах, иргэдээ хямралд нэрвүүлчихгүй байх, эдийн засгаа дэмжих чиглэлийн хууль, тогтоомжийг яаралтай горимоор хэлэлцэн батална. Өчигдөр Засгийн газраас Корона вирусийн үедиргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухайУИХ-ын тогтоолын төслийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өргөн барилаа. Мөн хүнсний хангамжийг тогтвортой түвшинд байлгах, нөөц бүрдүүлэхийн тулд зарим бараа, бүтээгдэхүүнийг импортлох, тэдгээрийг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх хуулийн төслийг ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан өргөн барьсан. Онцгой байдлын сан байгуулах, зарцуулалтыг ил тод тайлагнах, экспортыг дэмжих, банкны зээл төлөлт зэрэг асуудал, корона вирустэй тэмцэж буй ажлын нөхцөл, онцлог, үүсэж буй асуудалтай холбоотойгоор эрүүл мэнд, ариун цэвэр, гамшгийн, төрийн хяналт шалгалтын гэх мэт хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага үүсэж ч мэднэ. -Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагалдаж олон хуульд өөрчлөлт орохоор байгаа. Тэдгээрийг хэлэлцэнэ биз дээ. -Тэгэлгүй яахав. Хаврын чуулган маш их ачаалалтай ажиллана. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг амилуулж, эрх зүйн хувьсгал хийх ажил энэ чуулганаар хэрэгжинэ. Одоогоор Улсын Их Хурлын тухай, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай, Шүүхийн тухай хуулиуд боловсруулагдаж, дуусаад байна. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн төсөл бэлэн болоод хэлэлцүүлэг хийгдэж байгаа. Засгийн газрын ХЭГ-ын тэргүүн дэд даргаар ахлуулсан ажлын хэсэг Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн төслийг боловсруулж байна. УИХ-ын гишүүн дарга эрх мэдэлтэн биш, зөвхөн ард түмний элч,хууль тогтоогч л болно -Хуулиудын гол үзэл баримтлалаас товч боловч дурдахгүй юу? -Ярилцлагын маань хэмжээ дамжаа хэт томорчихгүй, танай сонин цааргалахгүй бол тэгье ээ. Улсын Их Хурлын тухай хуулиар УИХ-ын гишүүд зөвхөн хууль тогтоогч болно. Өмнө нь хууль тогтоох, томилох-томилогдох, төсөв, санхүүгийн гээд 3 том эрхтэй байсан. Үндсэн хуулийн болон УИХ-ын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Сайдаар томилогдох эрх нь хязгаарлагдсан, та мэдэж байгаа. Сайд болон төрийн өндөр албан тушаалтнуудыг томилох эрхэд оролцож, дараа нь тэднээс хариу нэхэх байдал байсан, нуух хэрэггүй. Сонгуулийнх нь ажилд зүтгэсэн хүмүүсээ ажил албан тушаалд томилох гэж төв, орон нутийн төрийн байгууллагуудад дарамт үзүүлдэг байсан уу? Байсан. Одоо энэ байдал арилна. Бүхнийг мэдэгч, чадагч, тендерийг зохицуулагч, сангийн хөрөнгийг хуваарилагч, тэндээс хувь хүртэгч байх боломж хуулиар эцэслэгдэнэ. Энэ өөрчлөлтөөр УИХ-ын гишүүний суудал руу хувийн ашиг хонжоо, бүлэглэлийн эрх мэдэлд шунаж тэмүүлдэг байдал арилна. Хууль тогтоогч байж чадах мэдлэг, туршлагын шалгуур л чухал болно. Дээр нь ёс зүйн шалгуур нэмэгдэнэ. Хуульд УИХ-ын гишүүний ёс зүйн зарчмын талаар томоохон зохицуулалт туссан. Шүүхийг хараат бус, шүүгчдийг шударга болгоход чиглэсэн чухал заалтууд Шүүхийн тухай багц хуулиудад тусаж байгаа. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн, Нийслэлийн, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулиудаар Монгол Улс дэлхийн жишгээр хот, тосгонтой байх, суурин иргэншлийн жамаар хөгжих боломжийг бүрдүүлнэ. Улаанбаатарын энэ хонхорт шавж амьдрахгүй, эрүүл агаар, саруул орчин, шинэ хот тосгон руу тэмүүлэх нөхцөл бий болно. Улс төрийн намын тухай хуульд сонгуульд ялсан Намын дарга нь Ерөнхий сайд байна гэдгийг албан ёсоор хуульчилна. УИХ-ын сонгууль маань Засгийн тэргүүнээ сонгох сонгууль болж өөрчлөгдөнө. Тэр хүний дэвшүүлсэн хөтөлбөр, бүрдүүлсэн багийг харж сонгогчид сонголтоо хийнэ. Хэн нь бидний төлөө, улсынхаа төлөө шударга, зөв ажиллах вэ гэдгийг ард түмэн шийдэх боломж бүрдэнэ. Тойрог, жалга, гудамж, хороолол даган мөнгө цацаж, ард түмнээ талцуулж, эдийн засгаа сүйрүүлж байдаг урьдын үзэгдэл арилах ёстой. Ингэж гэмээнэ эрх зүйн хувьсгалын тохироо, нөхцөл бүрдэж, нэмэлт өөрчлөлт маань амжилттай хэрэгжих юм. Засгийн газар огцрох тухай асуудал байхгүй, эргэлзэх хэрэггүй -Нэг зүйлийг асуухгүй бол болохгүй нь. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт тавдугаар сарын 25-наас хэрэгжихээр одоогийн Засгийн газар огцорч, шинэ Засгийн газар байгуулагдана гэж зарим хуульчид ярьсаар байна л даа -Мэдэж байж ярих хэрэгтэй шүү дээ. Хүн мэдэхгүй юмныхаа дайсан нь болдог гэсэн үг ч бий. Сонгууль дөхөхөөр улстөрждөг, талцал хагарал руу хөтөлдөг, үнэнийг гуйвуулж, өөртөө оноо наах гэж оролддог байдлаасаа салцгаая л даа. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг бид баталсан. Тэнд бүх зүйл тодорхой байгаа. Өчигдөр Х.Нямбаатар гишүүн Өдрийн сонин-д энгийн жишээ, өмнөх туршлага дээр тулгуурлан маш ойлгомжтой тайлбарласан байна лээ. Тухайлбал, таны асуусан асуудлаар Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хаврын чуулганаар шийднэ. Хуулийг батлахдаа дагаж мөрдөх хугацааг заана. Тэр өдрөөс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хэрэгжиж эхэлнэ гэсэн үг. Энэ хүртэл өмнөх хууль нь хүчин төгөлдөр хэвээрээ л байна. 1992 оны нэгдүгээр сарын 13-нд батлагдсан Монгол Улсын шинэ Үндсэн хуульд дагаж мөрдөх хугацааг 2-р сарын 12-ноос гэж заасан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн, Улсын Их Хурлын, Засгийн газрын гээд олон хууль дараа нь батлагдсан. УИХ-ын сонгууль 1992 оны зун болж, Засгийн газар наадмын дараа бүрдэж, Ерөнхийлөгч 1993 онд тангаргаа өргөж байсан шүү дээ. Хууль гадарладаг, бага ч болов доторлодог хүн бол үүнийг мэднэ дээ. Ер нь нэг зүйлийг хэлэхэд улстөржиж, талцаж суух цаг одоо биш. Эв санаа нэгтэй байж, хөгжил дэвшил, цэгцрэх сайн зүг рүү хамтдаа зорих цаг ирсэн. Энэ бол Монголын ирээдүйн эрх ашиг гэдгийг давтаж хэлье. -Тэгэхээр Засгийн газар тавдугаар сард огцрох асуудал байхгүй гэсэн үг үү? -Байхгүй. Эргэлзэх хэрэггүй. -Танд баярлалаа. Б.Номин ӨНӨӨДӨР сонин 2020.04.03
Гадаад улсад түр хугацаагаар зорчиж яваад нутаг буцах боломжгүй болсон олон монгол иргэдийн өргөдөл, хүсэлтийг үндэслэн Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу өнөөдөр БНСУ-аас 261 иргэнээ эх орондоо авч ирлээ. Эдгээр иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, ОБЕГ-ын Давтан сургалт, сэргээн заслын төвийн Онцгой Жаргалант сувилал, Кентавр, Альфа, Дрийм, Корпорэйт зочид буудлуудад 21 хоног тусгаарлах бөгөөд ачаа тээшийг ариутган нэгдсэн журмаар олгох юм. Онцгой байдлын ерөнхий газар дээр байрлаж байгаа Улсын онцгой комиссын Шуурхай штаб БНСУ-аас ирж байгаа тусгай нислэгийн үйл ажиллагааг хянаж, мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл цаашид сайжруулах, анхаарах зүйлсийн талаар хэлэлцэж байна гэжУлсын онцгой комиссын шуурхай штабаасмэдээллээ. Эх сурвалж: Буянт-Ухаа Хилийн Мэргэжлийн Хяналт
ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан: Ноолуураа зарсан малчны дансанд банкнаас шууд мөнгийг шилжүүлнэ
2020-04-03 10:29:29 Нийтлэгдсэн: Улс төрШинэ төрлийн коронавирус ( Covid 19)-ийн халдвар олон улсад тархаж цар тахлын хэмжээнд хүрсэн онцгой нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газар ноолуурын үнийн уналтаас хамгаалах, үндэсний үйлдвэрүүдийг чанартай түүхий эдээр хангах, ажлын байрыг бууруулахгүй байх, экспортыг дэмжих зорилгоор Ноолуурын салбарт авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 19-ны өдрийн 101 дүгээр тогтоолыг батлан гаргасан. Тогтоолын зорилго, хэрэгжүүлэх арга замын талаар ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан Хэвлэл мэдээллийн хэрэгсэлд мэдээлэл өглөө. Тэрбээр, Тус тогтоолоор Монгол Улсын Хөгжлийн Банкнаас шууд болон арилжааны банкаар дамжуулан олгох үндсэн зээлийн хүү нь 12 хувь байсныг ноолуур бэлтгэх аж ахуйн нэгжид жилийн 3 хувийн хүүтэй 1 жилийн хугацаатай 300 тэрбум төгрөгийн зээлийг олгохоор шийдвэрлэсэн. ХХААХҮЯ нь нэг жилийн хугацаанд оногдох зээлийн хүүгийн зөрүү болох 9 хувь буюу 27 тэрбум төгрөгийг Банканд шилжүүлэх юм. Ноос, ноолуур бэлтгэх гүн боловсруулалт хийдэг 20 гаруй үйлдвэр, Ноос ноолуурын холбооноос ХХААХҮЯ-нд дунджаар 100 мянган төгрөгөөр ноолуур бэлдэнэ ингэхийн тулд хөнгөлөлттэй зээл шаардлагатай хэмээн хүсэлт ирүүлсэн. Тухайлбал, Говь, Кашмер холдинг, Богд кашмер, Сор кашмер, Монгол микра, Хатад интернэйшнл, Монгол нэхмэл, Сувд, Гоёл, Влю скай, Буян, Эрдэнэт ноолуур, Өгөөж шим ХХК, Баялаг-Өлзий ХХК, Жижиг сүлжих үйлдвэрүүд дээрх саналыг ирүүлсэн юм. Энэхүү зээлд хамрагдах аж ахуйн нэгж нь тус яамтай Бодлогын гэрээ байгуулсны үндсэн дээр Хөгжлийн банк болон арилжааны банкнаас ноолуур бэлтгэлд зориулсан хөнгөлттэй зээлийг авна. Бодлогын гэрээгээр ноолуур бэлтгэх хөнгөлөлттэй зээлд хамрагдах Аж ахуйн нэгж нь Малчдын орлогыг бууруулахгүй, стандартын шаардлага хангасан, сайн чанарын ноолуур бэлтгэх, Бодлогын гэрээ-нд тусгасан ноолуурын чанараас хамааран ноолуур худалдан авах доод үнээс доош худалдан авалт хийхгүй байх, Малчин, малчны хоршоо бусад бэлтгэн нийлүүлэгчдээс ноолуур худалдан авсан баримт, малчдын жагсаалтаа Сумын Хөдөө аж ахуйн тасгаар батгаалжуулж банкинд хүргүүлэх, Банк нь Сумын Хөдөө аж ахуйн тасгаас баталгаажуулсан малчдын жагсаалт болон холбогдох баримт бичгийг үндэслэн ноолуур худалдан авсан төлбөрийг зөвхөн малчны дансанд шилжүүлэх зэрэг үүргийг хүлээх юм гэв. ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан,Ноос, ноолуурын холбоо гуравдугаар сарын 12-ны өдөр төлөвлөгөөгөө гаргаад Засгийн газар, Ерөнхий сайдад хандаж хүсэлт ирүүлсэн. Тэдний хүсэлтийн дагуу их хэмжээний буюу 300 тэрбум төгрөгийн зээлийг Хөгжлийн банкнаас олгох гэж байна. Мөн нэлээд хэмжээний хөнгөлөлтийг өгч, нэг жилийн хугацаатай, 3 хувийн хүүтэй байхаар тооцсон. Ингээд өөрсдийнх нь хийсэн тооцоо судалгаан дээр үндэслэсэн онцгой нөхцөлөөр их хэмжээний зээл өгөх асуудлыг нь шийдсэн. Одоо харин журмын хувьд анхаарах ажил байна. Ноолуур худалдан авахад санал зөрүүтэй байгаа нэг асуудал нь дээрх 20 гаруй үйлдвэрүүд банкнаас зээл авах гэхээр зээлийн шалгуур хангадаг үйлдвэр гуравхан байна. Бусад нь их хэмжээний зээл авч чадахгүй. Мөн ноолуур бэлтгэх бүх үйлдвэрүүд өнгөрсөн жил авсан зээлээ төлж дуусгаагүй буюу банкинд муу түүхтэй байна гэсэн үг. Тийм учраас энэ жил онцгой нөхцөлд, тусгай журмаар хандаж байна. Ялангуяа зээлийн зарцуулалт үндсэн үүргээсээ гажих вий гэдэг болгоомжлол бий учраас зохион байгуулалтыг маш нарийн хийхээр ажиллаж байна. ХХААХҮ-ийн сайдын 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн А/103 дугаар тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсэг нэгдсэн бодлого чиглэлээр, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Хөнгөн үйлдвэрийн хөгжлийн бодлого зохицуулалтын газар мэргэжил арга зүйн зөвлөмжөөр хангаж, аймаг, нийслэлийн ХХААГ, сумдын ХАА-н тасгууд орон нутгийн түвшинд хэрэгжилтийг зохион байгуулна. Бодлогын гэрээ-гээр хөнгөлттэй зээлд хамрагдсан аж ахуйн нэгж нь орон нутгийн онцлогоос шалтгаалан ноолуур худалдан авах доод үнээс доош худалдан авалт хийхгүй байх, Малчин, малчны хоршоо бусад бэлтгэн нийлүүлэгчдээс ноолуур худалдан авсан баримт, малчдын жагсаалтаа Сумын Хөдөө аж ахуйн тасгаар батгаалжуулж банкинд хүргүүлэх, Банк нь Сумын Хөдөө аж ахуйн тасгаас баталгаажуулсан малчдын жагсаалт болон холбогдох баримт бичгийг үндэслэн ноолуур худалдан авсан төлбөрийг зөвхөн малчны дансанд шилжүүлэх зэрэг үүргийг хүлээнэ гэлээ. Мөн ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан малчдад хандан хямд үнээр яаран худалдаалалгүйгээр ноолуурынхаа чанар, хадгалалтад анхаарлаа хандуулахыг хүслээ.
Эдийн засагч Л.НаранбаатарЕрөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нь улс төрийн өндөр албан тушаалын эрх мэдлээ ашиглан өөрийн хамаарал бүхий Страто, Хишиг Арвин СуругаМонгол гэх компаниудаараа дамжуулж нийтийн эрх ашгийг хохироосон байж болзошгүй гэх баримтуудыг дэлгэсэн. Үүний дараа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд үгүйсгэж АМНАТтэглэхэд нөлөөлөөгүй, Стратотой холбоогүй, Л.Наранбаатарнамайг гүтгэлээ, нэр төрд халдлаа хэмээн хууль хяналтын байгууллагад хандаж гомдол гаргасан билээ. Улмаар Зөрчлийн тухай хуулиар Л.Наранбаатартхоёр сая төгрөгийн торгууль оногдуулсан байдаг. Үүнийг эдийн засагч Л.Наранбаатарэс хүлээн зөвшөөрч,шийтгэвэрийгцуцлуулах гомдлыг гаргаад байсан юм. Тэгвэл өчигдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх анхан шатны шүүх хурлаар дээрх гомдлыг хэлэлцээд эдийн засагч Л.Наранбаатарнь Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболдыг гүтгээгүй гэдгийг тогтоосон байна. Ийнхүү хоёр сая төгрөгийн мөнгөн торгуулийг хүчингүй болгожээ. Тэрбээр энэ тухай фэйсбүүк хуудаснаа З.Энхболдыг гүтгэлээ гэж зөрчлөөр хоёр сая төгрөгөөр, хууль бусаар торгосон цагдаа, прокурорыншийтгэвэрийгхүчингүй болголоо. Би З.Энхболдын хувийн хонгилоор хангалттай хэлмэгдсэн, дахин орохгүй гэж торгосон цагдаа, прокурорыншийтгэвэрийгнь цуцлуулахаар шүүхэд хандсан юм. Шүүх хурал хоёр ч удаа хойшилсны эцэст өчигдөр хурал болсон. З.Энхболд харин шүүхийг үл хүндэтгэж өөрөө ирсэнгүй хэмээн бичжээ. Энэ үйл явдал З.Энхболд Страто, Хишиг Арвин, СуругаМонгол гэх компанитай холбоотой, Эдгээр компаниараа дамжуулан нийтийн эрх ашгийг хохироож буй гэх Л.Наранбаатарынтаамгийг батлав бололтой.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй