Л.Наранбаатар “Суруга Монгол” ХХК-тай холбоотой АТГ-д өгсөн гомдлыг ил болголоо

Өнгөрсөн долоо хоногт эдийн засагч Л.Наранбаатар З.Энхболдыг АТГ, ТЕГ-т шалгуулахаар хандсан. Ингэхдээ З.Энхболд нь өндөр албан тушаалын эрх мэдлийг ашиглан хамаарал бүхий компаниудаар дамжуулж, нийтийн эрх ашгийг хохироосон байж болзошгүй хэмээн үзэж байгаагаа хэлсэн. Тодруулбал, Суруга Монгол компанийн эзэн япон хүнийг хэрэгт гүтгэн унагааж бизнесийг нь дээрэмдэн авсан явдал болсон. Энэ компанийн газар дээр З.Энхболдын дүү З.Хишигтогтох ХҮННҮ 2222 хорооллын 5 блок байрны 8 давхруудыг бүхлээр нь эзэмшиж байна. АТГ энэ хөрөнгийн эх үүсвэрийг шалгах хэрэгтэй хэмээсэн юм. Тэгвэл өнөөдөр З.Энхболд болон түүний төрсөн дүү З.Хишигтогтохтой холбогдох энэхүү мэдээллийг шалгуулахаар өгсөн гомдлоо нийтэд ил болголоо. Тэрбээр твиттер хуудаснаа Тухайн үед Суруга Монгол ХХК-ийн Дөрвөн улирлын цэцэрлэг гэх орон сууцны төслийн газрыг нэр бүхий улс төрч, бизнесмэн дээрэмдэх зорилгоор уг ажлыг зохион байгуулсан гэх мэдээлэл хэвлэлээр гарч байсан бөгөөд Цүнэяки Хара нь бизнесээ зарж, яаран нутаг буцсан байдаг. Гэтэл... хэмээгээд Хүннү 2222 хорооллын Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг баримтаар хавсаргажээ.

МОНГОЛ АРДЫН НАМЫН БАГА ХУРАЛ ЦАХИМААР ХУРАЛДАЖ БАЙНА

Монгол Ардын Намын Бага хурлын V хуралдаан улс орон даяар цахим хэлбэрээр зохион байгуулагдаж байна. Онцгой нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан Бага хурлын гишүүд 21 аймаг 9 дүүргийн нийт 38 байршилд хуваагдан цахимаар хуралд оролцож байна. УИХ-ын сонгуулийн тухай хуулиар намууд гуравдугаар сарын 25-ны дотор Үндэсний аудитын газар мөрийн хөтөлбөрөө хүргүүлэх хуультай. Энэ дагуу энэ удаагийн Бага хурлаар МАН-ын 2020 оны УИХ-ын сонгуулийн мөрийг хөтөлбөр болон цаг үеийн асуудлыг хэлэлцэх юм. Д.Амарбаясгалан: Гишүүд саналаа хэлэх, саналаа мөрийн хөтөлбөрт тусгуулах боломжийг бүрэн дүүрэн хангасан Монгол Ардын Нам Цахим нам болох зорилтын хүрээнд 21 аймаг 9 дүүргийн намын анхан шатны байгууллагуудтайгаа холбогддог цахим технологийг нэвтрүүлээд хоёр жил боллоо. Өнөөдрийн Бага хурал гишүүдийн 85 хувийн ирцтэйгээр хуралдаж байна. Хуралдаанд оролцож буй гишүүд саналаа хэлэх, саналаа мөрийн хөтөлбөрт тусгуулах боломжийг бүрэн дүүрэн хангасан гэдгийг Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан онцоллоо. Л.Оюун-Эрдэнэ:Энэ удаагийн мөрийн хөтөлбөр үндсэндээ дундаж орлоготой иргэдийг дэмжихэд чиглэнэ Мөрийн хөтөлбөрийг боловсруулах Ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ахлан ажиллаж буй юм. Тэрбээр Мөрийн хөтөлбөр мөрөөдлийн жагсаалт биш байх ёстой. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл мөрийн хөтөлбөрт ачхолбогдол өгөхгүйгээр нэр дэвшигч болон сонгуулийн компанит ажилд ач холбогдол өгөөд хэрэгждэггүй мөрийн хөтөлбөртэй Засгийн газрууд явж ирсэн нь өнгөрсөн 30 жилийн сургамж гэж хэлж болно. Үүнийг таслан зогсоохын тулд өнгөрсөн нэг жилийн хугацаанд Алсын хараа-2050 урт хугацааны хөтөлбөрийг боловсруулсан. Энэхүү урт хугацааны төслийг улс төрийн бүх намуудад хүргэсэн. Тэгэхээр энэ удаагийн мөрийн хөтөлбөрүүд тооцоо судалгаан дээр үндэслэсэн байх болов уу гэж найдаж байна. Ирэх дөрвөн жилийн хувьд хоёр үндсэн нөхцөл байдлыг харгалзан үзэх шаардлагатай болж байгаа. Нэгдүгээрт,коронавирус дэлхийн эдийн засагт хурдацтай нөлөөлж байна. Үндсэндээ уналт урт хугацаанд үргэлжлэхээр болчихлоо. Хамгийн түрүүнд аялал жуулчлал, агаарын тээврийн салбар, жижиг, дунд үйлдвэрлэгчид уналтад өртөх нь тодорхой болж байна. Үүнийг харгалзан үзэх шаардлагатай болсон. Хоёрдугаарт,маш их хэмжээний гадаад өртэй байгаа. 2021 онд Мазаалай бондын 500 сая, 2022 онд Чингис бондын 1 тэрбум, 2023 онд Гэрэгэ бондын 800 сая, 2024 онд Хуралдай бондын 600 сая ам.долларын зээлийн эргэн төлөлтийг хийхээр байна. Тийм учраас мөрийн хөтөлбөр популист амлалтаас зайлсхийсэн, өрийн дарамтаас гарах чиглэлтэй байх ёстой. Монгол Ардын Намын энэ удаагийн мөрийн хөтөлбөр үндсэндээ дундаж орлоготой иргэдийг дэмжихэд чиглэх бөгөөд банкны зээлийн хүүг бууруулах реформ, орон сууцжуулах хөтөлбөр багтсан.Орон сууцыг тасралтгүй барьсаар байгаа ч гэсэн орон сууцны үнэ зорилтот бүлэг худалдан авах боломжтой түвшинд очихгүй байна. Тийм учраас Сингапурын хуримтлалын нэгдсэн тогтолцоог нэвтрүүлэх асуудлыг мөрийн хөтөлбөрт тусгасан.Нийгмийн даатгал төлж байгаа иргэн бүхэн орон сууцанд орох, түүнд нь төр оролцохоор байна.Тодруулбал, 50 м/кв байрыг залуу гэр бүл болон гэр хорооллоос орон сууцанд орох тохиолдолд цемент, арматурыг тэглээд, төрийн орон сууцны корпорацыг оролцуулаад, зах зээлийн үнэлгээг бууруулах том хөтөлбөр багтсан. Нийгмийн ардчилсан үзэлтэй МАН-ын хувьд эрүүл мэнд боловсролын асуудал анхаарал татсан хоёр чухал баганагэж ойлгож болно. Эрүүл мэндийн салбарт оношилгоог нэгдсэн стандартад оруулах том зорилт дэвшүүлж байгаа. Тодруулбал, иргэн жилд нэг удаа заавал оношилгоо хийлгэж хавдар болон бусад өвчлөлөөс урьдчилан сэргийлдэг болох гэх мэт. Боловсролын хувьд тогтолцооны реформууд хийгдэхээр байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт дээр тулгуурлах 52 хууль байгаа. Тэдгээрийн дотор улс төрийн намуудын хариуцлагыг нэмэгдүүлэх, мөрийн хөтөлбөрийг урт хугацаагаар төлөвлөх, төрийн албан хаагчдыг тогтвортой ажиллуулах үндсэн зорилтууд тавигдсан. Төвлөрлийг сааруулах том цогц бодлого орж байгаа. Мөрийн хөтөлбөрийн таван үндсэн бүлэг дээр товч тайлбар хийхэд ийм байна хэмээлээ. Мөн сэтгүүлчдийн зарим нэг асуултад хариулсан юм. - Төрийн үйлчилгээг цахим болгох асуудал өмнөх сонгуулийн мөрийн хөтөлбөрт байсан. Энэ удаагийнхад бас байгаа юм байна. Хэр үр дүнд хүрсэн гэж дүгнэж байгаа вэ? - Бид юуг гэдгээ яриад яаж гэдгээ орхичихдог байсан. Тийм учраас энэ удаагийн мөрийн хөтөлбөрт яаж гэдэг нь тодорхой тусаад явж байна. Бид Эстонийн загвараар хийнэ гэдгээ зарлаад явж байгаа. Гар утасны аппликейшнд төрийн 13,000 төрлийн үйлчилгээ багтана. Хорооны засаг даргын тодорхойлолтоос авахуулаад компани байгуулах гэрчилгээ хүртэл авах нөхцөл бүрдэнэ. Үүн дээр банк, санхүүгийн байгууллага болон хувийн хэвшлийг нэгдсэн байдлаар уяна. Одоогийн байдлаар бид урьдчилсан үнэлгээг хийгээд явж байгаа Юу хийх вэ гэдэг нь тодорхой учраас яаж гэдэг дээр мэтгэлцэе гэж бусад улс төрийн намууддаа уриалмаар байна. МАН-ын мөрийн хөтөлбөр олон нийтэд ил болчихсон гэж ойлгож болно. Бидэнд нуух, хаах юм байхгүй. Нэг жилийн хугацаанд 300 мянга орчим хүн Алсын хараа-2050-д саналаа өгч оролцсон. Өөрөөр хэлбэлАлсын хараа-2050-н эхний дөрвөн жилийн зорилтууд МАН-ын мөрийн хөтөлбөрт сууж байгаа. - Дэлхий даяар эдийн засгийн уналтад орж байгаа энэ үед төсвийн орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр юу юу хийхээр мөрийн хөтөлбөрт тусгасан бэ? - Орлогыг нэмэгдүүлэхийн тулд мега төслүүдтэй холбоотой зорилтууд мөрийн хөтөлбөрт орсон. Төмөр замын төслүүдийг хэрэгжүүлнэ. Нүүрс болон зэсээ нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгож экспортолно. Мөн Энэтхэг рүү нүүрс экспортолж, хоёр гарцтай болох зорилтуудыг багтаасан. Уул уурхай дээр нэмээд таван эдийн засгийн салбарыг дэмжинэ.Түүн дээрээ татвар болон нийгмийн даатгалын дэмжлэгтэйгээр төр, хувийн хэвшил яаж орох уу, гаднын хөрөнгө оруулагчид, баялаг бүтээгчидтэй холбоотой тодорхой зорилтууд дээр төр юу хийх вэ, хувийн хэвшил юу хийх вэ гэдгийг тодорхой заасан зорилтууд орсон.

Ө.Энхтүвшин: Гадаадаас ажиллах хүч авах асуудлыг хойшлууллаа

Улсынонцгой комиссийн дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин Коронавирусийн халдварын тархалтын байдал улам ноцтой болж байна. Засгийн газраас УОК-ийн оруулсан саналыг дэмжлээ. Үүнд, Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2020 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд сунгах шийдвэр гаргасан. Бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг түр зогсоосон хугацааг мөн дөрөвдүгээр сарын 30-ны өдрийг хүртэл сунгах шийдвэр гаргасан. Олон улсын хуваарьт нислэг, төмөр замын олон улсын зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр зогсоосон хугацааг ирэхсарын 30 хүртэл сунгасан. Мөн гадаадаас ажиллах хүч авах асуудлыг хойшлууллаа. Өөрөөр хэлбэл, хилийн боомтоор зорчих хөдөлгөөнийг илүү журамлах шаардлага гарч буй тулнэг хэсэгтээ гадаадын ажиллах хүчийг авахгүй байх шийдвэрийг Засгийн газар гаргажээ. Цагаан нуурын боомтоор орж ирж буй иргэдийн тоо нэмэгдэж байна. Үүнийг журамлахын тулд тус боомтоор орж ирэх хөдөлгөөнийг гуравдугаар сарын 23-ны өдрийн 20 цаг хүртэл үргэлжлүүлээд үүнээс хойш хаана. Алтанбулагийнбоомтоор орж ирэх хүмүүс их байгаа тулжурамлахшаардлагабайна.Ингэхдээирэх долоо хоногийн Бямбагарагийн (гуравдугаар сарын 28-н) 06 цаг хүртэл хүмүүс хүлээж аваад, үүнээс хойш хаахаар шийдвэрлэлээ. Түүнчлэн дөрөвдүгээрсарын5-н хүртэл буюу 14 хоногийн хугацаанд улсорон даяар ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг хийхээр боллоо гэв. Цаашид гадаадаас ирэх Монгол Улсын иргэдийг УОК-ийн шийдвэрээр Буянт-Ухаа, Замын-Үүд, Алтанбулаг боомтоор зохион байгуулалттайгаар нэвтрүүлж, 14 хоног тусгаарлах арга хэмжээ авна. Улс хоорондын ачаа тээвэр, улсын эдийн засгийн аюулгүйбайдлыгхангах үүднээс хяналт шалгалтын горимоор хорио цээрийн дэглэм сахиж улсын хилээр шалган нэвтрүүлнэ. Монгол Улсын иргэд, жолооч нар хилийн боомтоор нэвтрэхдээ тогтоосон цагт нэвтрэх горимыг сахиж хил хамгаалалтын албан хаагчдын шаардлагыг биелүүлж ажиллахыг анхааруулж хэлье. Зөрчсөн хүмүүст хатуу арга хэмжээ тооцохыг анхааруулъя хэмээнХил хамгаалах ерөнхий газрын дарга Ж.Бямбасүрэн хэллээ. Эрүүлмэндийн сайд Д.Сарангэрэл Ариутгал халдваргүйтгэлийн асуудал маш чухал байгаа тул Монгол Улсын Засгийн газраас үндэсний хэмжээнд ариутгал халдваргүйтгэлийн ажил хийх шийдвэр гаргалаа.Халдвар гарсан орноос иргэд ирж эмнэлэгт 14 хоног тусгаарлагдсаны дараа гэртээ дахиад 14 хоног өөрийгөө тусгаарлах журмыг баталсан. Тусгаарлагдсан иргэдийг дахин гэртээ тусгаарлагдах үйл ажиллагааг орон нутгийн Засаг захиргаа, баг, дүүрэг, хорооны түвшинд анхаарах үүргийг өгсөн. Халдвар авсан, өвчтэй нь нотлогдсон хүмүүсийг эмчилж буй эмч эмнэлгийн ажилтнууд тус хүмүүстэйгээ хамт тусгаарлагддаг. Өнөө өглөөДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордицатодорхой хэмжээний маск нийлүүлэх бололцоо үүссэн гэх мэдээллийг Монгол Улсын Шадар сайдад дамжуулсан. Түүнээс гадна өнөөдрийн байдлаарХӨСҮТ-д тусгаарлагдсан, халдвар авсан, өвчтэй хүмүүстэй ажиллаж буй эмч, эрүүл мэндийн байгууллагын ажилчид олон улсын стандартад нийцсэн хувийн хамгаалах хэрэгсэл хэрэглэж байгаа гэв.

Х.Баттулга: Хорио цээрийн дэглэмийг хариуцлагатайгаар сахихыг УРИАЛЖ, бас ШААРДАЖ байна

Ковид19 халдварын тархалттай холбоотойгоор Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулга дахин уриалга гаргалаа. Та бүхэнд ерөнхийлөгчийн уриалгыг бүрэн эхээр нь хүргэж байна. УРИАЛГА Монголчууд аа, ард иргэд ээ! Бий болсон нөхцөл байдлын улмаас Та бүхэндээ хандан дахин уриалга гаргах шаардлага үүслээ. Титэмт вирусний халдвар Монголд цөөнгүй илэрсний улмаас хөл хорио тогтоох, зайлшгүй тусгаарлах нөхцөл байдал үүссэн билээ. Ийм нөхцөлд бид үймж сандрах, хийрхэлд автах, үзэн ядалт түгээх бус илүүхариуцлагатай, сахилга баттай, ухамсартай байж эмч мэргэжилтнүүдийн заавар зөвлөгөөг ягштал дагаж мөрдөх, халдвар тархах нөхцөлийг хязгаарлах замаар л аюулыг сөрж, давж гарна. Хүнс болон шатахууны хангалт сайн байгаа, хомстол үүсэх нөхцөл үүсээгүй тул цуурхал, хов ярианд автахгүйгээр албан ёсны мэдээлэл, албаны эх сурвалжийн түгээж буй мэдээ баримтад л итгэхийг онцгойлон уриалах байна. Монголчууд бид эртнээс цар тахлын үед халдвар тархах бүх нөхцөлийг хумих аргаар буюу хөл хорих, ариун цэврийн дэглэмийг чанд сахих зэргээр тэмцэж, давж ирсэн уламжлалтай. Та бүхнийг өвгөдөөс уламжилсан дэг журмын дагуу тайван амгалан байж, нийтээрээ хичээн дэг журмаа сахихыг дахин уриалъя. Хөл хорио, тусгаарлалтад байгаа иргэд эмч, сувилагч, онцгой байдлын ажилтнуудын шаардлагыг чанд биелүүлж, хорио цээрийн дэглэмийг хариуцлагатайгаар сахихыг уриалж, бас шаардаж байна. Аюулт өвчин бол албан тушаал, ямба, эрх мэдлийг ялгахгүй. Нийт ард түмний эрүүл амьдралын тусын тулд хүн бүр сахилга баттай, хариуцлагатай байж, халдварыг тархаахгүй байх цаг иржээ. Энэ бол монгол хүн бүр бусдынхаа өмнө хүлээх хатуу үүрэг юм. Мөн ард иргэдийнхээ төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж байгаа эрүүл мэнд, онцгой байдал, цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллагын ажилтан, албан хаагчдад талархал илэрхийлье. Дэг журам, хариуцлага, сахилга бат, итгэл найдвар л биднийг аварна. Та бүхэн чадна. Нийтээрээ хичээгээрэй!!!

БНФУ-ын “Орано Майнинг” компани нэг тэрбум төгрөг хандивлалаа

Өчигдөр Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Филипп Мэрлинийг хүлээн авч уулзлаа. Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвд эмчлүүлж буй Франц Улсын иргэний халуун тогтвортой, хордлого тайлагдсан, биеийн байдал сайжирсан тухай сайн мэдээгээр уулзалт эхэллээ. Уулзалтын үеэр Элчин сайд Ф.Мэрлин тус улсын Орано Майнинг компанийн зүгээс Шадар сайдад тусгайлан албан бичиг хаягласаныг өөрийн биеэр хүлээлгэн өгсөн юм. Энэхүү бичгээр Орано Майнинг компанийн зүгээс Франц улсын иргэнд эрүүл мэндийн эмчилгээ үйлчилгээг дээд зэргээр үзүүлж байгаад талархал илэрхийлэн, Улсын онцгой комисст нэг тэрбум төгрөгийн хандив өргөж байгааг уламжилсан байна. Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яам болон мэргэжлийн бусад байгууллагыг дэмжин их хэмжээний хандив өргөж байгаад Шадар сайд Ө.Энхтүвшин чин сэтгэлийн талархал илэрхийллээ. Тэрээр мөн Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын анхны тохиолдол болох Франц иргэнээс халдвар тархсан нэг ч тохиолдол өнөөдрийг хүртэлх хугацаанд гараагүй гэдгийг онцлон тэмдэглэсэн юм Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.