Сонгуулийн төв байгууллагын тухай хуульд Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн нь Монгол Улсын Үндсэн хуульд тангараг өргөнө гэж хуульчлан заасны дагуу өнөөдөр /2020.02.06/ Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийг тангараг өргүүлэх ёслолын ажиллагааг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос зохион байгууллаа. Улсын Их Хурал 2020 оны намрын ээлжит чуулганы нэгдүгээр сарын 08-ны өдрийн хуралдаанаараа Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийг томилсон тогтоол гаргасан бөгөөд Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Б.Ганбатыг дахин томилж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Г. Байгалмаа, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Э.Батболд, Сонгуулийн ерөнхий хорооны Ажлын албаны дарга Д.Баяндүүрэн, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга О.Амгаланбаатар нарыг шинээр томилоод байгаа юм. Эдгээр гишүүдийг Монгол Улсын Үндсэн хуульд тангараг өргүүлэх ёслолын ажиллагааг Төрийн ордонд зохион байгуулж, ёслолыг УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт удирдав. Томилогдсон гишүүд Монгол Улсын Үндсэн хууль, сонгуулийн хууль тогтоомжийг дээдлэн сахиж, Сонгуулийн ерөнхий хорооны гишүүний үүргээ шударгаар биелүүлэхээ батлан тангараглая хэмээн тангараг өргөөд, Тангарагийн хуудсанд гарын үсэг зурлаа. Тангараг өргөсөн гишүүдэд Сонгуулийн ерөнхий хорооны гишүүний үнэмлэхийг нь Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт гардуулаад, өргөсөн тангарагтаа чин үнэнч байж, төрийнхөө хууль тогтоомжийг ёсчлон биелүүлж, сонгогч олон түмний итгэл найдварыг нэр төртэй биелүүлнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв. Ёслолын ажиллагаанд Сонгууийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн, нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Н.Цогтсайхан, Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Э.Түвшинжаргал нар байлцлаа. Ёслолын дараа Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт хэвлэлийнхэнд өгсөн мэдээлэлдээ, Монгол Улсын Үндсэн хуульд заагдсан Үндсэн хуулийн байгууллага бол Сонгуулийн ерөнхий хороо. 1992 онд ардчилсан, шинэ Үндсэн хууль батлагдсаны дараа байгуулагдсан анхны байгууллага юм. Үндсэн хуульд зааснаар төрийн эрхийг ард түмэн төлөөллийн байгууллагаараа дамжуулж хэрэгжүүлдэг учир тэрхүү төлөөллийг хэн нэгнээс хараат бусаар, хуулийн дагуу, шударгаар сонгох ажлыг зохион байгуулах чухал байгууллагын гишүүдийг тангараг өргүүлдэг хэмээв Нийтэлсэн:УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Монгол Улсад суугаа зарим орны Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа
2020-02-07 09:27:51 Нийтлэгдсэн: Улс төрГадаад харилцааны сайд Д.Цогтбаатарзарим орны Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа. Тодруулбал, АНУ, Австралийн Холбооны Улс, Бүгд Найрамдах Франц Улс, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд нарыг өөрсдийнх нь хүсэлтээр 2020 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр хүлээн авч уулзаж, олон талт хамтын ажиллагааны асуудлаар санал солилцжээ.
Коронавирусын халдвараас сэргийлж нэг эмнэлгийг тусгайлан бэлдэнэ
2020-02-06 12:32:52 Нийтлэгдсэн: Улс төрУлсын онцгой комиссын хуралдаан болж шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж байгаа ажлын явцыг хэлэлцэв. Цаашид халдварын сэжигтэй болон онош нь батлагдсан тохиолдолд иргэдийг тусгаарлан эмчлэх зорилгоор нэг эмнэлгийг суллаж бэлэн байлгахаар болов. Мөн хилээр орж ирж байгаа монгол иргэдийг тухайн боомтод түр хугацаагаар тусгаарлах байр гаргах нь зүйтэй гэж үзлээ. Замын-Үүд, Буянт-Ухаа, Гашуунсухайт, Шивээхүрэн боомтод Онцгой комиссын шуурхай ажлын хэсэг ажиллахаар болов. Ажлын хэсэг хилийн боомт дахь хил, гааль, мэргэжлийн хяналт зэрэг байгууллагын ажилтнуудын ажиллаж байгаа өнөөгийн нөхцөлтэй танилцан, тулгарч байгаа хүндрэл, бэрхшээлийг нь хэрхэн шийдвэрлэх тухай саналаа танилцуулах юм. Дархан-Уул аймагт түр оршин суух бүртгэлтэй, 31 настай эмэгтэйд халуурах шинж тэмдэг илэрсэн учир тусгаарлаад байна. Тэрээр Тайваньд аялаад өнгөрсөн сарын 30-ны өдөр БНСУ-аас эх орондоо иржээ. Шинжилгээний хариу хараахан гараагүй байна. Хилийн хорио тавьснаас хойш 6000 гаруй монгол иргэн хилээр орж ирсэн бөгөөд Замын-Үүд боомтын ачаалал ихсээд байна. Өчигдөр гэхэд л 378 автомашин, галт тэргээр 1000 гаруй иргэн нэвтэрчээ. 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс хойш 2020 оны 03 дугаар сарын 02 хүртэл монгол иргэдийг зөвхөн Буянт-Ухаа болон Замын-Үүд боомтоор оруулах юм. Үүнээс гадна БНХАУ-ын Хунань мужид шувууны томуу гарсан тул тус улсаас гахай, тахианы мах, тэжээл, өндөг импортоор оруулахыг түр хугацаагаар хориглох саналыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр болов. Сүүлийн үеийн мэдээгээр шинэ коронавирусын халдвараар 24539 хүн өвчилж, 491 хүн нас бараад байна.Иргэд өвчлөл гарсан улс руу явахгүй байх, амны хаалт байнга зүүх, гараа тогтмол угаах, дархлаагаа сайжруулах нь халдвараас сэргийлэх хамгийн энгийн арга гэдгийг Эрүүл мэндийн яам зөвлөв гэжЗасгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Нийтийн албан тушаалтнууд Авлигын эсрэг хуульд заасны дагуу жил бүрийн 2 дугаар сарын 15-ны дотор өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг үнэн зөв гаргаж бүртгүүлэх үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаа дуусахад 11 хоног үлдээд байна. 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 11 цагийн байдлаар 34364 мэдүүлэг гаргагч ХАСХОМ-ээwww.meduuleg.iaac.mnцахим хуудсаар шинэчлэн мэдүүлсэн бөгөөд улсын хэмжээнд явц байдал 82,1 хувьтай байна. Төрийн болон нутгийн захиргааны байгууллагуудаас Харилцаа, холбоо мэдээллийн технологийн газар, Батлан хамгаалах яам, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Зэвсэгт хүчний жанжин штаб, Увс, Завхан, Хэнтий аймгийн ЗДТГ мэдүүлгээ 100 хувь авч дууссан дүн мэдээтэй байна. ХОМ гаргах явц байдал доогуур үзүүлэлттэй байгаа нь Шүүхийн ерөнхий зөвлөл, Эрүүл мэндийн яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Иргэний нисэхийн ерөнхий газар зэрэг байгууллагууд 50-60 хувьтай байна. Авлигатай тэмцэх газарт мэдүүлгээ бүртгүүлэх үүрэгтэй төрийн өндөр болон бусад 290 гаруй албан тушаалтан мэдүүлгээ шинэчлэн гаргахаас одоогоор 95 албан тушаалтан мэдүүлгээ гаргаж бүртгүүлсэн бөгөөд явц байдал 32,7 хувьтай байна. Мэдүүлгээ гаргаж бүртгүүлсэн албан тушаалтнуудаас УИХ-ын гишүүн 19, Засгийн газрын гишүүн 3, Төрийн нарийн бичгийн дарга 8, агентлагийн дарга 19, Монгол Улсаас гадаад улсад суугаа Элчин сайд, консул 20, бусад 26 байна. Авлигатай тэмцэх газраас хөрөнгө, орлогын мэдүүлэг, цахим системийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар заавар зөвлөмж өгч ажлын өдрүүдэд уртасгасан цагаар болон 2020 оны 2 дугаар сарын 15-ныг хүртэлх амралтын бямба, ням гаригуудад ажиллах тул хуулийн хугацаанд мэдүүлгээ бүртгүүлж, хуульд заасан үүргээ хэрэгжүүлэхийг тус газраас анхааруулж байна. Нийтэлсэн:Авлигатай Тэмцэх газар
Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн биелэлтэд хийсэн хяналт шалгалт үнэлгээний тайланг нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар мөн хэлэлцэв. 2016-2020 оны мөрийн хөтөлбөрт Аз жаргалтай хот хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж байгаа бөгөөд одоогоор хөтөлбөрийн биелэлт 92.5 хувийн гүйцэтгэлтэй байгааг нийслэлийн ЗДТГ-ын Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа. Энэ үеэр нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва Засаг даргын мөрийн хөтөлбөрийн биелэлтэд дүгнэлт хийгээд тухайн оныхоо хоёр сард багтаан Засгийн газарт хүргүүлж, аудит оруулах ёстой. Засаг даргын мөрийн хөтөлбөр хэдэн хувьтай байгааг иргэд бараг мэдэж байгаа. Юу нь болж байгаа, юу нь болохгүй байгааг иргэд харж, дүгнэж байгаа. Захиргааны эрх мэдэл ямар байгаа гээд ярьвал их зүйл бий. Төсвөөс гаргаж өгсөн хөрөнгөөр бид амьдрахгүй юм байна гэдэг нь тодорхой болсон. Тиймээс бид амьдрах арга ухаанаа өөрчлөх шаардлагатай болсныг ч ойлгож байгаа. Цаашдаа Улаанбаатар хот хувийн хэвшлийг дэмжиж хамтарч, гадны хөрөнгө оруулалтыг татах зайлшгүй шаардлага бий болсон гэлээ. Улмаар уг асуудлыг хоёрдугаар улиралд багтаан дахин танилцуулах чиглэл өгөв. Үүний дараагаар нийслэлд хэрэгжиж байгаа Дэд хөтөлбөрийн үр дүнд хийсэн хяналт шалгалт үнэлгээний тайланг танилцуулав. Өнөөдрийн байдлаар 2016-2020 оны мөрийн хөтөлбөрт тусгагдан нийслэлийн ИТХ-ын тогтоолоор батлагдсан 31 дэд хөтөлбөр хэрэгжиж байна. Эдгээр хөтөлбөрүүдийн биелэлтийг нийтэд нь 82.6 хувийн гүйцэтгэлтэй хэмээн дүгнэжээ. Хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх зорилт, арга хэмжээ, шалгуур үзүүлэлт, суурь болон зорилтот түншлэлтэйгээ уялдаа холбоогүй байдлаар төлөвлөлтийн хувьд алдаатай батлагдсан, эрх бүхий байгууллагаас шийдвэр гараагүй, санхүүжилт шийдэгдээгүйгээс хэрэгжилт үр дүнгүй байх шалтгаан болж байгаа аж. Мөн батлагдсан дэд хөтөлбөрийн хүрээнд зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэх байдлаар боловсруулсан зорилт, арга хэмжээ, үнэлэх шалгуур үзүүлэлт нь хоорондоо уялдаа холбоо, хамааралгүй, шалгуур үзүүлэлтийн суурь болон зорилтот түвшинг урьдчилан тодорхойлохдоо бодитой тооцоо, судалгаанд үндэслэн гаргаагүй, нийслэлийн Засаг даргын эрх хэмжээнээс давсан арга хэмжээг хэрэгжүүлэхээр туссан зэрэг төлөвлөлтийн хувьд алдаа гаргасан нь тайлан болон үнэлгээнд нөлөөлсөн гэдгийг хэллээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Тэргүүлэгч Т.Батцогт Эдгээр хөтөлбөрт 153 тэрбум төгрөг төсөвлөсөн юм байна. Хөтөлбөр хэрэгжүүлж буй байгууллагууд мөнгөтэй ажлыг хийгээд мөнгөгүй хийж болох ажлуудыг хийдэггүй байдал ч байна. 2016 оноос хойш хөтөлбөрийн хэрэгжилтийг зөвлөлийн хуралдаанаар огт оруулж байгаагүй. Одоо хөтөлбөрийн үр дүн 82 хувьтай биелсэн гээд яриад сууж байна. Хөтөлбөр хэрэгжүүлж байгаа үндсэн байгууллага нь тайлангаа ирүүлдэггүй. Энэ мэдээллийг ил гаргах хэрэгтэй байна гэлээ. Харин нийслэлийн ЗДТГ-ын Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга 153 тэрбум төгрөг анхны төсөөлөл гээд хэрэгжүүлж байгаа дэд хөтөлбөрүүдэд 42.3 тэрбум төгрөгийн санхүүжилт хийсэн гэдгийг хэллээ. Мөн тэрбээр санаачлага гаргаагүй байгууллагуудыг дүгнэлтдээ тусгаж, эдгээр байгууллагуудад зөвлөмж, чиглэл өгсөн байгаа талаар хэлсэн. Улмаар нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдээс үнэлэх боломжгүй Бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах дэд хөтөлбөр, Нийслэлийн үйлдвэр технологийн парк хөгжүүлэх дэд хөтөлбөр, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдийн чадавхийг сайжруулах хөтөлбөр-үүдийг шинэчлэн боловсруулж хэлэлцүүлэхийг үүрэг болголоо. Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй