АРАБЫН НЭГДСЭН ЭМИРАТ УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ЯАМНЫ ТӨРИЙН САЙД АХМЕД АЛЬ САЯЕТЭЙ УУЛЗАВ
2019-09-30 10:11:06 Нийтлэгдсэн: Улс төрМонгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар НҮБ-ын ЕА-н 74 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэр 9 дүгээр сарын 27-нд Арабын Нэгдсэн Эмират Улсын Гадаад хэргийн яамны Төрийн сайд Ахмед Аль Саяе-тэй уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг худалдаа, хөрөнгө оруулалт, эрчим хүч, хүрээлэн буй орчин зэрэг салбарт өргөжүүлэх боломжийн талаар санал солилцов. Сайд Д.Цогтбаатар АНЭУ-аас Монгол Улсад хэрэгжүүлсэн төслүүд нь ард түмний аж амьдралыг сайжруулахын сацуу хүрээлэн буй орчныг хамгаалахад чухал хувь нэмэр оруулж байгаад баяртай байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн, Абу-Даби хотноо Монгол Улсын ЭСЯ нээх тухай шийдвэрийн төслийг УИХ-д өргөн барьснаа мэдээлэв. Мөн олон талт хамтын ажиллагааны хүрээнд харилцан дэмжсээр ирсэн уламжлалыг үргэлжлүүлэх, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах, Дубай хотноо болох олон улсын ЭКСПО-2020 үзэсгэлэнд Монгол Улсыг оролцуулах талаар ярилцав. Талууд Гадаад харилцааны яамд хоорондын улс төрийн зөвлөлдөх уулзалтын механизм байгуулах тухай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулах боломжийг судлахаар тохиров.
Алжир улстай Гадаад хэргийн яамд хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав
2019-09-30 10:06:16 Нийтлэгдсэн: Улс төрМонгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 74 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэр Бүгд Найрамдах Ардчилсан Алжир Ард Улсын Гадаад хэргийн сайд Сабри Букадумтай уулзлаа. Уулзалтын эхэнд Сайд нар Улс төрийн зөвлөлдөх уулзалтын механизм байгуулах тухай Монгол Улсын Гадаад харилцааны яам, Бүгд Найрамдах Ардчилсан Алжир Ард Улсын Гадаад хэргийн яам хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг-т гарын үсэг зурав. Энэхүү санамж бичиг байгуулснаар талууд улс төрийн зөвлөлдөх уулзалтыг тогтмол зохион байгуулах боломж бүрдэж буй. Уулзалтын үеэр хоёр талын харилцааг шинэ түвшинд бэхжүүлэх, бизнесийн хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар санал солилцов. Алжир Улс нь газрын тосны нөөцөөрөө дэлхийд 15-д ордог. Монгол Улс газрын тос боловсруулах анхны үйлдвэрээ байгуулахаар ажиллаж байгаагийн хувьд тус улсаас туршлага судлах, боловсон хүчнээ бэлтгэхэд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах боломжийн талаар мөн ярилцав. Нийтэлсэн:Гадаад харилцааны яам
Алжир улстай Гадаад хэргийн яамд хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав
2019-09-30 10:06:14 Нийтлэгдсэн: Улс төрМонгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 74 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэр Бүгд Найрамдах Ардчилсан Алжир Ард Улсын Гадаад хэргийн сайд Сабри Букадумтай уулзлаа. Уулзалтын эхэнд Сайд нар Улс төрийн зөвлөлдөх уулзалтын механизм байгуулах тухай Монгол Улсын Гадаад харилцааны яам, Бүгд Найрамдах Ардчилсан Алжир Ард Улсын Гадаад хэргийн яам хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг-т гарын үсэг зурав. Энэхүү санамж бичиг байгуулснаар талууд улс төрийн зөвлөлдөх уулзалтыг тогтмол зохион байгуулах боломж бүрдэж буй. Уулзалтын үеэр хоёр талын харилцааг шинэ түвшинд бэхжүүлэх, бизнесийн хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар санал солилцов. Алжир Улс нь газрын тосны нөөцөөрөө дэлхийд 15-д ордог. Монгол Улс газрын тос боловсруулах анхны үйлдвэрээ байгуулахаар ажиллаж байгаагийн хувьд тус улсаас туршлага судлах, боловсон хүчнээ бэлтгэхэд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах боломжийн талаар мөн ярилцав. Нийтэлсэн:Гадаад харилцааны яам
МОНГОЛ УЛС, ЕВРОПЫН ХОЛБОО ХООРОНД ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООСНЫ 30 ЖИЛИЙН ОЙГ ТОХИОЛДУУЛАН ӨНДӨР, ДЭЭД ТҮВШИНД БАЯРЫН ЗАХИДАЛ СОЛИЛЦОВ
2019-09-27 09:31:52 Нийтлэгдсэн: Улс төрМонгол Улс, Европын Холбоо хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой энэ онд тохиож байна. Энэхүү тэмдэгдэлт үйл явдлыг тохиолдуулан Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Европын Холбооны Гадаад бодлого, аюулгүй байдлын бодлогын Дээд төлөөлөгч, Европын Комиссын Дэд ерөнхийлөгч Ф.Могерини нар баярын захидал харилцан солилцов. Талууд захидалдаа өнгөрсөн 30 жилийн хугацаанд хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа ололт амжилтаар дүүрэн байсныг тэмдэглэж, Монгол Улсын ардчилсан тогтолцоо руу шилжих үйл явцыг тууштай дэмжиж ирсэн гуравдагч хөрш Европын Холбоотой хүний эрх, эрх чөлөөг дээдлэх нийтлэг үнэт зүйлс, үзэл санаанд тулгуурлан хамтын ажиллагаагаа урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх нь манай гадаад бодлогын тэргүүний зорилт болохыг онцлон тэмдэглэж, Европын Холбоо Монгол Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд чухал ач холбогдол өгч буйгаа илэрхийлж, ирэх 30 жилд харилцан итгэлцэл, нийтлэг үнэт зүйлсэд тулгуурласан хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахаа нотлов.
МОНГОЛ УЛС, ЕВРОПЫН ХОЛБОО ХООРОНД ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООСНЫ 30 ЖИЛИЙН ОЙГ ТОХИОЛДУУЛАН ГЭРЭЛ ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭНГ БРЮССЕЛЬ ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАВ
2019-09-27 09:27:54 Нийтлэгдсэн: Улс төрМонгол Улс, Европын Холбоо хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой энэ онд тохиож буйтай холбогдуулан 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Европын Холбооны Гадаад харилцааны албаны төв байранд Монгол Улс, Европын холбооны хамтарсан гэрэл зургийн үзэсгэлэнг зохион байгуулав. Уг арга хэмжээг монголын талаас Монгол Улсаас Бельгийн Хаант Улсад суугаа Элчин сайд О.Оч, Европын Холбооны талаас Европын Холбооны Гадаад харилцааны албаны Ази, Номхон далайн орнуудын газрын захирал Гуннар Виганд нар тус тус ахалж, Европын Комисс, Европын Зөвлөл, Европын Парламент, Европын Холбооны гишүүн улсын Элчин сайд нар, ДТГ-уудын тэргүүн, Монгол Улсын Иргэний нийгмийн төлөөлөл тус тус оролцов. Элчин сайд О.Оч Гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ Европын Холбоо нь Монгол Улсын Гадаад бодлогын чухал ач холбогдолтой гуравдагч хөрш-ийн нэг болохыг тэмдэглэж, цаашид Европын Холбоо болон түүний гишүүн улсуудтай бүхий л салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхолтой байгааг цохон тэмдэглэв. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа ололт амжилтаар дүүрэн байсан. Европын Холбооны Төлөөлөгчийн газар Улаанбаатар хотноо байгуулагдсан, мөн Түншлэл хамтын ажиллагааны хэлэлцээр хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн зэрэг нь үүний тод илрэл юм. Эдүгээ Европын Холбоо нь Монгол Улсын гадаад худалдааны гурав дахь том түнш, хоёр дахь гол хөрөнгө оруулагч болжээ. Монгол Улсад Европын Холбооны гишүүн улсуудаас 1990 оноос хойш нийт 3.2 тэрбум ам. долларын хөрөнгө оруулалт хийж, гадаадын шууд хөрөнгө оруулалтын нийт хэмжээний 13 орчим хувийг эзэлж байна. Мөн Европын Холбооноос Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн хүрээн дэх хөгжлийн санхүүжилтийн хэмжээ 163.6 сая еврод хүрсэн билээ. Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн баярыг тохиолдуулан Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Европын Холбооны Гадаад бодлого, аюулгүй байдлын бодлогын Дээд төлөөлөгч, Европын Комиссын Дэд ерөнхийлөгч Ф.Могерини нар баярын захидал харилцан солилцсон. Уг үзэсгэлэнд монголын уран бүтээлчид үндэсний ая дууны мэндчилгээ дэвшүүлж, Монгол Улс, Европын Холбоо хоорондын түүхэн харилцаа, Монгол Улсын онгон дагшин байгаль, ан амьтан, ёс заншил, Монгол Улсын Зэвсэгт хүчний энхийг дэмжих ажиллагаа зэрэг сэдвийн дор нийт 35 гэрэл зургийг толилуулж, ойн баярын арга хэмжээ амжилттай болж өндөрлөв. Уг гэрэл зургийн үзэсгэлэн нь энэ оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Европын Холбооны Гадаад харилцааны албаны төв байранд нээлттэй байна.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй