ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Д.ЦОГТБААТАР “ВАЛДАЙН 16 ДУГААР БАГА ХУРАЛ”-Д ОРОЛЦОЖ БАЙНА

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар ОХУ-ны Сочи хотноо 2019 оны 10 дугаар сарын 1-3-ны өдрүүдэд болж буй Валдайн 16 дугаар бага хурал-ын Их Евразийн гео эдийн засгийн орон зайн шинэ хэлбэр сэдэвт салбар хуралдаанд илтгэгчээр оролцож, үг хэлэв. Уг салбар хуралдаанд ОХУ-ын Үндэсний судалгааны их сургууль Эдийн засгийн дээд сургууль-ийн Дэлхийн эдийн засаг болон Дэлхий улс төрийн бодлогын тэнхимийн эрхлэгч С.А.Караганов, Бүгд Найрамдах Казахстан Улсын Алмата удирдлагын их сургуулийн Төрийн болон олон нийтийн бодлого, эрх зүйн сургуулийн тэнхимийн эрхлэгч Аскар Нурша, БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Гадаад хамтын ажиллагааны хорооны орлогч дарга Фу Ин, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Гадаад хэргийн яамны харьяа Дэлхийн эдийн засаг, дипломатын их сургуулийн профессор Улугбек Хасанов нар мөн илтгэгчээр оролцож шинээр үүсч буй Их Евразийн орон зайн асуудлаар тус тусын байр сууриа илэрхийлэв. Олон улсын Валдай клубын хуралд олон улсад нэр хүндтэй улс төр судлаач, шинжээчид хуран цугларч дэлхийн өмнө тулгарч буй олон улсын харилцаа, улс төр, эдийн засаг, аюулгүй байдлын өргөн хүрээтэй цаг үеийн асуудлаар нээлттэй яриа, хэлэлцүүлэг өрнүүлдэг онцлогтой хурал юм.

Монголд баригдах газрын тосны үйлдвэрт 1.2 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр тусална

Саяхан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНЭУ-д айлчилсан билээ. Тус айлчлалын талаар Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол улсад суугаа бүрэн эрхт элчин сайд Мохеэндер Прат Сингх өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ. Тэрбээр хэлэхдээ, Ерөнхийлөгч Х.Баттулга нь арван жилийн дараа Энэтхэг улсад зочилсон юм. Улмаар тус айлчлалын үеэр Энэтхэгийн ерөнхийлөгч Рам Нахт Ковинд, Ерөнхий сайд Нарендра Модит нартай уулзаж хоёр улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хангаж цаашид Монгол, Энэтхэгийн харилцааг Стратегийн түншлэлийн түвшинд хүргэж ажиллаж байхаар тохиролцов. Мөн хоёр орон нь соёл иргэншил, түүх, оюун санаа, соёлын холбоо, ардчилал, эрх чөлөөг эрхмэлсэн нийтлэг үнэт зүйлтэй тул ирээдүйд бүхий л талын харилцаагаа улам өргөжүүлэхээр болсон байна. Түүнчлэн төрийн тэргүүнүүдийн уулзалтын үеэрээ терроризмын эсрэг үйл ажиллагаанд хамтран идэвхитэй ажиллах тухай ярилцсан төдийгүй эл бүс нутагт хамтын ажиллагааг өргөжүүлэхээр болжээ. Улмаар Энэтхэг улсаас Монгол улсруу зорчих виза шууд олгох зохицуулалт хийхийг талууд тохиролцсон аж. Мөн айлчлалын хамгийн чухал хамтын ажиллагаа нь Монгол Улсад газрын тос үйлдвэрлэх үйл ажиллагааг Энэтхэг улсын тал 1.2 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэхээр болсон явдал байлаа. Төрийн айлчлалын үеэр Монгол Улс нь, 76 орны бүрэлдэхүүнтэй эко нарны энергийн олон улсын эвсэлд нэгдэх хүсэлтээ өгсөн байна. Учир нь Монгол орон жилийн 270 өдөр нь нартай байдаг тул дээрх хүсэлт нь экологийн хувьд ач холбогдолтой чухал зүйл боллоо. Харин боловсролын салбарт Энэтхэгийн Засгийн газраас Монгол залуучуудад олгож буй тэтгэлэгийг нэмэх шийдвэр гаргасан юм. Энэ нь ихэвчлэн буддизмын сургалтын тэтгэлэг ажээ. Хоёр орны хооронд зорчих асуудлаар Хүннү-Эйр авиа компаниас Монголоос, Энэтхэг улс руу шууд нислэг хийх ажлыг удахгүй турших юм байна. Ирэх 10 дугаар сард Энэтхэг улсын төрийн томоохон төрийн түшээ манай улсад айлчилж дээр дурьдсан газрын тосны боловсруулах үйлдвэрийн барилгын ажлыг эхлүүлнэ гэж ноён Сингх хэллээ. Ингээд уг хурлын төгсгөлд элчин сайд М.П. Сингх хэлэхдээ, ирэх жил манай хоёр орны дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой тохионо. Энэ үеэр Улаанбаатар болон Дели хотуудад чуулга уулзалт, соёлын арга хэмжээ зохион байгуулахыг төлөвлөж буй гэв

Бүгд Найрамдах Чех улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Ярослав Кубера Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Чех улс /БНЧУ/-ын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Ярослав Кубера өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ноён Ярослав Кубераг Монгол Улсад тавтай морилохыг хүсээд, хоёр улс дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн босгон дээр болж буй энэхүү айлчлал бодит үр дүнтэй, хамтын ажиллагааг шат ахиулах суурь болно гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэв. Хэдийгээр дипломат харилцаа тогтоосноос хойш 70 жил болох гэж байгаа ч эдийн засаг, иргэд хоорондын, соёл, хүмүүнлэгийн гээд олон салбарт чамлалттай харилцаатай байгааг талууд хүлээн зөвшөөрч, цаашид хамтран ажиллахдаа аль аль талдаа харилцан ашигтай байхаар, хамтран гуравдагч орнууд руу бүтээгдэхүүн гаргах чиглэлд анхаарлаа төвлөрүүлэхээр ярилцсан юм. Ялангуяа, эдийн засаг, хүн ам нь өсөж буй зүүн Азийн улс орнуудын импорт нэмэгдэж байгаа ойрын ирээдүйд Монгол дахь түүхий эдийг БНЧУ-ын үйлдвэрийн технологитой хослуулах замаар эдийн засгийн харилцаагаа өргөжүүлэх боломжтой гэж үзлээ. БНЧУ түүхий эдээ боловсруулахгүйгээр экспортод гаргаж байсан үеээ өнгөрөөж, өндөр технологи ашиглах болсон тул Монголд нэмж үйлдвэр барихаас илүүтэй байгаа нөөц боломжоо бүрэн ашиглаж, технологийн шинэчлэл хийх, боловсруулах чиглэлд хамтран ажиллах нь илүү үр дүнтэй гэж ярилцлаа. Ноён Ярослав Куберагийн айлчлалын бүрэлдэхүүнд БНЧУ-ын бизнес эрхлэгчид багтаж буй бөгөөд Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхим, БНЧУ-ын Элчин сайдын яам хамтран Улаанбаатар хотод бизнес форум зохион байгуулахаар болсон байна. Энэ үеэр хоёр улсын бизнес эрхлэгчдэд үйлчилгээ үзүүлэх төвийг нээхээр болсон нь айлчлалын бас нэг үр дүн хэмээн үзэж буйгаа талууд онцлон тэмдэглэлээ. Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ноён Ярослав Кубера нар соёл спортын, иргэд хоорондын харилцааг нэмэгдүүлэх чиглэлд мөн дэлгэрэнгүй санал бодлоо солилцсон юм. Мэдээний дүрсийг хүлээн авч үзнэ үү.

Хэнтий аймгийн зургаан суманд дулаан, цэвэр усны шугам ашиглалтад орно

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд ажиллалаа. Тэрээр сумын төвийн цэвэр ус, дулааны шугам болон цахилгаан дамжуулах агаарын шугамын ажлын явцтай танилцав. Хангайн илч дулаан ХХК өөрийн хөрөнгөөр Жаргалтхаан сумыг цэвэр ус, дулаанаар хангах төсөл хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд 950 метр урт шугам хоолой угсарч ирэх сарын 15-нд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Ингэснээр эхний ээлжинд төрийн байгууллага, сургууль цэцэрлэг, цаашид бусад хэрэглэгчийг цэвэр ус, дулаанаар хангах юм. Хангайн илч дулаан ХХК ашиглалтын зардлыг мөн өөрсдөө хариуцан 10 жилийн дотор өртгөө нөхсөний дараа улсад хүлээлгэн өгөх юм байна. Тус компани Өвөрхангай, Хөвсгөл аймгийн ихэнх сумыг цэвэр ус, дулааны шугамаар холбожээ. Нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, нутаг орондоо ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө зүтгэж байгаа Хангайн илч дулаан ХХК-ийн удирдлага, хамт олонд Ерөнхий сайд талархал илэрхийлж амжилт хүсэв. Тэрээр мөн тус суманд барьж байгаа 35 кВ-ын Цэнхэрмандал дэд станцын өргөтгөл, 44,5 км урт Цэнхэрмандал-Жаргалтхаан цахилгаан дамжуулах агаарын шугамын ажлын явцтай танилцав. Ерөнхий сайд өнгөрсөн тавдугаар сард Хэнтий аймагт томилолтоор ажиллах үедээ Жаргалтхаан сумыг найдвартай эрчим хүчээр хангах цахилгаан дамжуулах агаарын шугам татна гэдгээ амласан юм. Энэ дагуу Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК энэ ажлыг гүйцэтгэн 11 дүгээр сар гэхэд ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Ингэснээр Жаргалтхаан сум хоёр талаасаа цахилгааны тэжээлтэй анхны сум болох юм. Хийе, бүтээе гэсэн сэтгэл байвал ямар ч ажлын ард гарч, үр дүнг нь үздэг юм гэдгийг Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн удирдлага, ажилтнууд харуулж байна гэж Ерөнхий сайд хэлэв. Тэрээр мөн Мөрөн суманд ажиллан орон нутгийн удирдлага, иргэдийн төлөөлөлтэй уулзаж сургуулийн барилгын өргөтгөл, нэгдсэн халаалт, цэвэр усны шугамын ажлын явцтай танилцав. Өнгөрсөн тавдугаар сард тус суманд ажиллах үед нь усалгааны систем, трактор, сургуулийг цахилгаан хөгжмөөр хангах, худаг гаргах зэрэг хүсэлт тавьсныг шийдвэрлэсэнд нутгийн удирдлага, иргэд талархал илэрхийлэв. Ерөнхий сайд энэ үеэр тус суманд Соёлын төв барих хөрөнгийг ирэх оны төсөвт тусгана гэдгээ хэлэв гэжЗасгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Дулааны цахилгаан станцын үнс, төв цэвэрлэхийн лагийг ашиглан үнсэн санд биологийн нөхөн сэргээлтийн туршилтыг явууллаа

Шинжлэх ухааны ажилтны анхдугаар их хурал Төрийн ордонд болж байна. 800 гаруй эрдэмтэн, судлаач салбарынхаа ололт, амжилт, алдаа дутагдлаа дүгнэн төрөөс батлан хэрэгжүүлж байгаа шинжлэх ухаан, технологи, инновацийн бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар хэлэлцэн, цаашдын хөгжлийн зорилтоо тодорхойлох юм. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хурлын нээлтэд оролцон үг хэлэв. Тэрээр өнгөрсөн 30 орчим жилийн хугацаанд шинжлэх ухааны салбарт хөрөнгө оруулалт, технологийн дорвитой шинэчлэлт хийгдээгүй. Аль ч Засгийн газар шинжлэх ухаанаа дэмжинэ, шинжлэх ухаанд суурилсан бодлого хэрэгжүүлнэ гэж амладаг ч мөнгөтэй болохоороо дэмжинэ гэсэн амиа аргацаасан байдлаар өнөөг хүрсэн гэдгийг хүлээн зөвшөөрөв. Монгол хүн оюуны өндөр чадавхитай гэдгийг дэлхийд харуулж байгаа өсвөр үеийнхэн, эрдэмтэн судлаачдаа дэмжих, ажиллах нөхцөл, боломжийг бүрдүүлэх нь төр, засгийн үүрэг гэж Ерөнхий сайд үзэж байна.Засгийн газар цаашид шинжлэх ухааны салбарын бодлого, эрх зүйн орчныг шинэчлэх, төлөвлөлтийг нь оновчтой, тодорхой болгох, материаллаг бааз, тоног төхөөрөмж, санхүүжилт, хүний нөөцийн чадавхи, менежмент зэрэгт анхаарч, цогц шинэчлэл хийхээр төлөвлөж байгааг хэлэв. Шинжлэх ухааны салбарт 4300 орчим хүн ажилладаг бөгөөд төрийн болон хувийн хэвшлийн эрдэм шинжилгээ, судалгааны 65 байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Манай улсад нэг сая хүнд оногдох эрдэм шинжилгээний ажилтны тоо 549 орчим байгаа нь дэлхийн дунджаас гурав дахин бага гэсэн үг юм. Өнгөрсөн онд энэ салбарт 36 тэрбум төгрөг зарцуулсан нь Ази тивийн дунджаас 10, дэлхийн дунджаас 14 дахин доогуур байна гэжЗасгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.