ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ В.В.ПУТИН МОНГОЛ УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙВ

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын урилгаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин 9 дүгээр сарын 3-ны өдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийв. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путиныг Жанжин Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтах ёслолоор эхэлж ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Төрийн ордны Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурав. Угтах ёслолын дараагаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй уулзалт хийж хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, бүс нутаг болон олон улсын түвшинд хамтран ажиллах өргөн хүрээний асуудлаар ярилцаж тохиролцоонд хүрэв. Айлчлалын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар тус тус бараалхаж хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг Иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд өргөжүүлэн хөгжүүлэх тодорхой асуудлуудаар санал солилцов. Уулзалт, хэлэлцээний үеэр талууд түүхэн уламжлалт, дайчин нөхөрлөл, цаг хугацааны сорилтоор шалгагдсан Монгол Улс, ОХУ-ын харилцаа итгэлцлийн үндсэн дээр хөгжиж байгааг онцлохын зэрэгцээ ОХУ-ын Ерөнхийлөгчийн энэ удаагийн айлчлалаар Монгол, Оросын харилцаа нэг шат ахин, Иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүрснийг зарлаж Найрсаг харилцаа, Иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээнд гарын үсэг зурав. Айлчлалын хүрээнд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэсэн Засгийн газар, яамд хоорондын нийт 10 баримт бичигт гарын үсэг зурлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нарын хэвлэл, мэдээллийн төлөөлөгчдөд хандаж айлчлалын дүнгийн талаар мэдээлэл хийв. Энэхүү айлчлал нь манай хоёр ард түмний хувьд түүхэн ач холбогдолтой Халх голын байлдаанд ялалт байгуулсны 80 жилийн ойгоор хэрэгжиж байгаагаар онцлог бөгөөд уг ойг хамтран тэмдэглэх хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар ЗХУ-ын баатар, маршал Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өгөх ёслолд оролцов. Айлчлалын үеэр байгуулсан баримт бичгийн жагсаалт: Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ-ын хоорондын гэрээ Терроризмтой тэмцэхэд хамтран ажиллах тухай Монгол Улс, Оросын Холбооны Улсын Засгийн хоорондын хэлэлцээр Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх тухай Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр Монгол Улсад цэрэг-техникийн буцалтгүй тусламж үзүүлэх тухай Монгол Улс, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын 2004 оны хэлэлцээрийн үйлчлэлийг сунгах тухай Засгийн газар хоорондын протокол Монгол-Оросын Улсын хил дээр Хиагт-Алтанбулаг олон улсын авто-замын хилийн боомтын хэвийн үйл ажиллагааг хангах чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын Гаалийн ерөнхий газар болон ОХУ-ын Холбооны Гаалийн алба хоорондын протокол Монгол Улсын Гаалийн ерөнхий газар,ОХУ-ын Холбооны гаалийн алба хоорондын стратегийн хамтын ажиллагааны 2020-оос 2024 оны төлөвлөгөө Монгол Улсын Ашигт малтмал, газрын тосны газар, Оросын Холбооны Улсын Росгеологи хувьцаат нийгэмлэг /төрийн өмчит компани/ хоорондын хэлэлцээр Монгол Шуудан хувьцаат компани, Оросын Холбооны Улсын Орос шуудан холбооны төрийн нэгдсэн үйлдвэр хоорондын Стратегийн хамтын ажиллагааны хэлэлцээр Эрдэнэс Монгол компани, Оросын Холбооны Улсын Россети олон нийтэд нээлттэй хувьцаат нийгэмлэг хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг Ди Би Эм ассет менежмент үнэт цаасны компани болон Оросын Холбооны Улсын Шууд хөрөнгө оруулалтын санхоорондын хамтын ажиллагааны хэлэлцээрт

ОХУ-ын Ерөнхийлөгч В.ПУТИНЫ айлчлалын ХӨТӨЛБӨР

ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЭРХЭМСЭГ НОЁН ВЛАДИМИР ВЛАДИМИРОВИЧ ПУТИНЫ МОНГОЛ УЛСАД ХИЙХАЛБАН ЁСНЫАЙЛЧЛАЛЫН ХӨТӨЛБӨР 9 дүгээр сарын 3, Мягмар гараг 13.00 Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путиныг албан ёсоор угтах ёслол болно /Д.Сүхбаатарын талбайд/бүх хэвлэл Хэвлэл, мэдээллийн хэсэг 10.30 минутаас эхлэн Төрийн ордны хойд хаалгаар ажлын үнэмлэх, мандаттайгаа нэвтэрнэ. Шалгуулсны дараа Төрийн ордны гадуур тойрч, Сүхбаатарын талбайд байраа эзэлнэ/ Жуковын хөшөөнд цэцэг өргөх ёслолыг сурвалжлах хэвлэл, мэдээллийн ажилтнууд угтах ёслол дууссаны дараа хойд замаар очно. 13.10 Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурна /Төрийн ордны Баганат танхимд/ 13.12 Төрийн тэргүүн нар дурсгалын гэрэл зураг авахуулна /Баганат танхимд/ 13.15 Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин нар уулзана /Ёслол, хүндэтгэлийн гэр өргөөнд/ 13.55 Уулзалт өндөрлөнө 14.00 Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны хэлэлцээ хийнэ /Төрийн ордны хуралдааны А танхимд/бүх хэвлэл 14.55 Албан ёсны хэлэлцээ өндөрлөнө 15.00 Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин нарМонгол, Оросын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцоно /Төрийн ордны Ёслол, хүндэтгэлийн их танхимд/бүх хэвлэл Албан ёсны хэлэлцээнд оролцсон төлөөлөгчид байлцана 15.15 Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин нар хэвлэл, мэдээллийн төлөөлөгчдөд мэдээлэл хийнэ /Төрийн ордны Ёслол, хүндэтгэлийн их танхимд/бүх хэвлэл 15.30 Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путинд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар бараалхана /Төрийн ордон,Ёслол хүндэтгэлийн А танхим/ 16.00 Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путинд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх бараалхана /Төрийн ордон,Ёслол хүндэтгэлийн А танхим 16.30 Г.К.Жуковын хөшөө рүү хөдөлнө 16.40 Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга,Оросын Холбооны УлсынЕрөнхийлөгч В.В.Путин нар ЗХУ-ын баатар, маршал Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөнө 17.00 Г.К.Жуковын хөшөөнөөс Их тэнгэр цогцолбор руу хөдөлнө 17.20Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга,Оросын Холбооны УлсынЕрөнхийлөгч В.В.Путин нар Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойн хүндэтгэлийн дайллагад оролцоно /Их тэнгэр цогцолбор, Хан-Уул Харшид/ Дайллагад урилгаар оролцоно 19.00 Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин Буянт-Ухаа дахь Чингис хаан олон улсын нисэх буудал руу хөдөлнө 19.15Оросын Холбооны УлсынЕрөнхийлөгч В.В.ПутинБуянт-Ухаа дахь Чингис хаан олон улсын нисэх буудлаас онцгой үүргийн нислэгээр мордоно Угтсан хүмүүс үднэ

ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ В.В.ПУТИНЫ МОНГОЛ УЛСАД ХИЙХ АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ЭХЭЛЛЭЭ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр 9 дүгээр сарын 2-ны өдөр Чингис хаан олон улсын нисэх буудалд тусгай үүргийн нислэгээр хүрэлцэн ирлээ. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путиныг Чингис хаан олон улсын нисэх буудалд монголын талаас Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар тэргүүтэй төлөөлөгчид, оросын талаас ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд И.К.Азизов тэргүүтэй төлөөлөгчид угтан авч хүндэтгэл үзүүлэв. Энэхүү айлчлал нь манай хоёр ард түмний хувьд түүхэн ач холбогдолтой Халх голын байлдаанд хамтран ялалт байгуулсны 80 жилийн ойгоор хэрэгжиж байгаагаар онцлог юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 9 дүгээр сарын 3-ны өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй албан ёсны хэлэлцээ хийж хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх өргөн хүрээний асуудлаар санал солилцож хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэсэн Засгийн газар, яамд хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурна. Мөн хоёр улсын төрийн тэргүүн нар Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойд зориулсан ёслол хүндэтгэлийн арга хэмжээнүүдэд оролцоно.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэндчилгээ дэвшүүллээ

Халхын голын байлдааны Ялалтын 80 жилийн ойд Монгол Улсын эрхэм хүндэт иргэд ээ, Халхын голын байлдааны ялалтыг дархлалцсан ахмад дайчид аа! Та бүхэндээ Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойн баярын мэндчилгээг Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа өргөн дэвшүүлж, чин сэтгэлийн хүндэтгэл, талархлаа илэрхийлье. Халхын голын байлдаан нь туурга тусгааршинэ Монгол Улсаа бататган, хүн төрөлхтний хамтын нийгэмлэгт байр суурь, бүрэн эрхт байдлаа бэхжүүлэхийн төлөө амь биеэ үл хайрлан тэмцсэн ахмад үеийнхний баатарлаг үйлсийн тод жишээ, Монголын ард түмний элгэн халуун эх оронч үзэл, эрэлхэг зориг, эв нэгдэл, тэсвэр хатуужлын жинхэнэ шалгуур болж түүхэнд мөнхөрсөн юм. Халхын голын байлдаан Монгол Улсад эх орныхоо бүрэн эрхт байдал, аюулгүй байдлын соргог манаа нь болсон орчин үеийн байнгын цэрэгтэй болох үндэс тавигдсаныг нотлон харуулсан билээ. Монгол ардын хувьсгалт цэргийн даргалах бүрэлдэхүүний дайн, байлдааныг удирдан зохион байгуулахад хуримтлуулсан туршлага, сургамжнь манай Зэвсэгт хүчний цаашдын хөгжил, дэвшилд үнэлж баршгүй хувь нэмэр болсон төдийгүй энэхүү ялалт нь Монгол цэргийн ялалт, амжилтын түүхийн нэгэн алтан хуудас болсныг онцлон тэмдэглэхэд таатай байна. Өнөө жил Монгол Улсын төр засаг Халхын голын ялалтын 80 жилийн ойг улс түмний энх амгалан, аюулгүй байдлын төлөө хамтын ажиллагааг өргөтгөн бэхжүүлэх үзэл санаан дор ёслон тэмдэглэж байна. Энэхүү түүхэн ялалтын ойн арга хэмжээг тэмдэглэхдээ Монгол Улсын төр засаг эх орныхоо тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын төлөө манай ард түмэн, ахмад үеийнхэн хэрхэн амь биеэ үл хайрлан тэмцэж ирсэн, уг тэмцэлд Оросын ард түмний үзүүлсэн тусламж дэмжлэг, хамтын ялалтын үнэ цэнэ, ач холбогдлыг өнөөгийн болон хойч үеийнхэнд ойлгуулах, дайнд оролцож, ялалт байгуулсан ахмадуудынхаа алдар гавьяаг мөнхөлж, дурсгалыг хүндэтгэх, тусгаар тогтнолын үнэ цэнийг үеийн үед сануулж байхыг зорьж байдагюм. Ахмад үеийнхний эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ард түмнийхээ эрх чөлөө, ирээдүйн сайн сайхны төлөө бие, сэтгэлээ зориулсан ариун үйл хэргийг үргэлжлүүлэх нь эх орончид, эрэлхэг дайчдынхаа өмнө хүлээсэн Та бидний мөнхийн үүрэг юм. Монголын ард иргэд, түүний дотор төрийн цэргийн байгууллагуудын бие бүрэлдэхүүн энэ үүргээ өдгөө нэр төртэй биелүүлж, эх орноо хамгаалах эрхэм үйлсэд хоёргүй сэтгэлээр зүтгэхийн хамт дэлхийн халуун цэгүүдэд ч улс түмний энх амгаланг бэхжүүлэх ариун үйлсэд оролцон Монгол цэргийн мэргэжлийн ур чадвар, тэсвэр хатуужлыг харуулсаар байна. Халхын голын байлдаан бид бүхний хамтын ялалтаар дууссан. Бид энэ дайнд ялснаар зөвхөн зэр зэвсгийн хүч төдийгүй дайчин нөхөрлөлийн хүч агуу юм гэдгийг харуулж чадсан билээ. Чухамхүү тэр хүнд цаг үе, эгзэгтэй түүхэн мөч бүхэнд хамт байсан Оросын ард түмэнд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлж байна. Эх орныхоо тусгаар тогтнолыг батлан хамгаалах үйлсэд алтан амь, залуу халуун насаазориулсан ахмад дайчид, тэдний үр хүүхдүүд, нийт ард түмэндээ Халхын голын хамтын ялалтын баярын мэндийг дахин дэвшүүлье. Халхын голын баатруудын гавьяат үйлс Монголын ард түмний сэтгэл зүрхэнд өнө мөнхөд дуурсагдах болно. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙСАЙД УХНААГИЙНХҮРЭЛСҮХ 2019 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр Улаанбаатар хот Нийтэлсэн:Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба

БНХАУ, Монгол Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулсан үзэсгэлэн нээлтээ хийлээ

БНХАУ болон Монгол Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд хоёр орны ард түмний харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх, уламжлалт найрсаг харилцааг ахиулах зорилгоор Монгол улсын БСШУСЯ, НЗДТГ, БНХАУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын яам, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ардын засгийн газар, Хятадын төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн алба хамтран Хятад орныг танин мэдэхүй соёлын цуврал арга хэмжээг есдүгээр сарын 2-6-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулж байна. Энэхүү цуврал арга хэмжээний нээлт өнөөдөр Монголын уран зургийн галерейд боллоо. Нээлтийн арга хэмжээнд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, БНХАУ-ын Коммунист Намын Төв Хорооны Суртал ухуулгын газрын дарга, дэд сайд Жян Жаньгуо, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Намын хорооны Суртал ухуулгын газрын дарга Бай Юйган, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин нар болон хоёр орны хүндэт зочид төлөөлөгчид, үзэсгэлэнг үзэж сонирхохоор ирсэн иргэд, олон нийт оролцов. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан үйл ажиллагааны нээлтэд хэлсэн үгэндээ Хүрэлцэн ирсэн хүндэт зочид төлөөлөгчид та бүхэндээ хоёр орны найрамдалт харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье. Өнгөрсөн хугацаанд манай хоёр орны найрамдалт харилцаа худалдаа, эдийн засаг, хүмүүнлэг гээд олон салбарт өргөжин хөгжиж ирсэн. Улаанбаатар хот бол БНХАУ-ын Бээжин, Хөх хот зэрэг хотуудтай 1992 оноос хойш хамтын ажиллагаа эгч, дүүгийн харилцаатай хамтран ажиллаж байна. Хотууд жил бүр харилцан соёлын өдрүүдийг зохион байгуулж, ард түмний ёс заншил, өв уламжлал, үүх түүхээ харилцан сурталчилж, танилцуулдаг уламжлал тогтсон. Цаашдаа хоёр орны найрамдалт харилцаа улам өргөжин хөгжихийн ерөөл дэвшүүлээд үзэсгэлэнгийн арга хэмжээнд нь амжилт хүсье хэмээлээ. Энэ удаагийн арга хэмжээ нь уран сайхны тоглолт, үзэсгэлэн, ном хэвлэл, уран сайхны кино, олон ангит уран сайхны кино солилцоо, Монгол анагаах ухааны үнэ төлбөргүй оношлогоо, аялал жуулчлалын салбарын танилцуулга, спортын тэмцээн уралдаан зэрэг олон салбарыг хамарч буй юм. БНХАУ-ын 70 жил, Манай найрамдал, Түмэн газрын цайны зам гэрэл зургийн үзэсгэлэн, Хятадын хатгамлын урлагийн бүтээлийн үзэсгэлэн, Монгол морины урлагийн бүтээлийн үзэсгэлэн уран зургийн үзэсгэлэн гэсэн таван хэсгээс бүрдсэн нийт 150 гаруй үзмэр дэлгэгдсэн байна. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.