ГАДААД ХАРИЛЦААНЫ ДЭД САЙД Б.БАТЦЭЦЭГ ЛАОСЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД САЛӨМСАЙ ГУММАСИДАД БАРААЛХАВ

БНАЛАУ-д ажлын айлчлал хийж буй Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг энэ сарын 27-ны өдөр тус улсын Гадаад хэргийн сайд Салөмсай Гуммасидад бараалхав. Дэд сайд Б.Батцэцэг 2015 оноос хойш хоёр улсын ГХЯ-дын ээлжит зөвлөлдөх уулзалт Вьентьян хотноо болж байгаа нь Монгол, Лаосын хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтойг тэмдэглээд Лаос Улсын Гадаад хэргийн сайдыг Монгол Улсад айлчлах урилгатайг нотлов. Сайд Салөмсай Гуммасид Монгол Улсад айлчлах хүсэлтэй байна. Монгол, Лаосын хамтын ажиллагаа шинэ агуулгаар баяжиж байгаа-д сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Манай улсын Засгийн газрын тэтгэлгээр эдүгээ 45 лаос оюутан Монголд суралцаж байгаа бол Лаос Улсын Засгийн газрын тэтгэлгээр манай 20 гаруй оюутан залуус тус улсад боловсрол эзэмшиж байна. 2018 онд Монгол Улсын Засгийн газраас Лаос Улсад хүмүүнлэгийн тусламжийн хүрээнд 1050 хонь өгсөн нь эдүгээ 1400 болон өсч, лаос нутагт идээшиж байгаа нь Монгол, Лаосын найрамдлын шинэ бэлгэ тэмдэг болж байгааг Лаосын Гадаад хэргийн сайд онцолж байв. Манай хоёр улс далайд гарцгүй улс орнуудын эрх ашгийг хамгаалах чиглэлд нягт хамтран ажиллаж байгаагаа үргэлжлүүлэхээ нотлов.

У.Хүрэлсүх: Засгийн газар бизнес эрхлэгчидтэй улирал тутам уулзаж байна

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимын зарим сайд нар, яам агентлагийн удирдах албан тушаалтнуудын хамтаар бизнес эрхлэгчидтэй МҮХАҮТ-д өнөөдөр уламжлалт Бизнес уулзалт-аа хийв. Уулзалтад 250 гаруй бизнес эрхлэгч, 20 гаруй ТББ-ын төлөөлөл оролцож Засгийн газрын гишүүдээс асуулт асууж, хариулт авч, санал хэлэв. Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхий сайд Монгол Улсын нийгэм эдийн засгийн өнөөгийн байдал, бизнес эрхлэгчдийн ажиллах орчин, үйл ажиллагааг дэмжих талаар Засгийн газраас баримталж буй бодлого цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар товч мэдээлэл өгөв. 2018,2019 онд төсвийн тодотгол хийгээгүй, гадаад валютын нөөц 4,1 тэрбум ам долларт хүрч, гадаад худалдааны эргэлт 8,1 тэрбум ам доллараар хэмжигдэж, төсвийн алдагдал 18-5,1 хувь болон буурсан, олон улсын тавцанд зээлжих зэрэглэл ахисан зэрэг сайн үзүүлэлтүүдийг дурдав. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэхдээ: Бизнесийн салбарт үүссэн хүндрэл бэрхшээл, тулгамддаг асуудлаа бид ний нуугүй ил тод ярих нь чухал. Засгийн газар баялаг бүтээгчдээ бүх талаар дэмжинэ. Харин хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа аливаа этгээдтэй хатуу хариуцлага тооцно. Тооцсоор байна. Сүүлийн үед уул уурхайн салбарт гаргаж байгаа шийдвэрүүд гэхэд бизнесийн орчинд ургасан хог шарилжаа зулгааж байгаа асуудал болохоос биш зүлэгээ устгаж байгаа явдал биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Улс төр, бизнесийн хүрээнд сүлжээ үүсгэн хууль бус монопол эрх тогтоож байгаа асуудалтай хатуу тэмцэж, таслан зогсоохын төлөө ажиллана гэв. Бизнес эрхлэгчид явуулж буй үйл ажиллагааны чиглэлд нь тааруулж уян хатан татварын бодлого хэрэгжүүлэх, үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, хүн амын суурьшлын төвлөрлийг сааруулах, шинжлэх ухаан, инновацийн ололтыг үйлдвэрлэлд цаг алдалгүй нэвтрүүлж, дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах, хог хаягдлын менежментийг нэн даруй шинэчлэн хэрэгжүүлэх, бизнес дэх улстөрийн нөлөөллийг зогсоох, намчирхах үзлийг халах, авлига хээл хахуулийг устгах, хүнсний аюулгүй байдлыг хангах шаардлагатай байна зэрэг саналыг гаргаж, эдгээрт чиглэсэн тууштай бодлогыг Засгийн газраас авч хэрэгжүүлэхийг хүслээ. Мөн Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлогын дүнд тогтвортой өсөлт, эерэг үзүүлэлтүүд бизнест, эдийн засагт гарч эхэлснийг бизнес эрхлэгчдийн зүгээс хэлж байв. Түүнчлэн салбар бүрт тулгамдаж буй асуудлаар Засгийн газартай хамтран хэлэлцүүлэг өрнүүлж шийдэл гаргаж явах санал гаргасныг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх дэмжиж, улирал тутамд бизнес уулзалтыг тогтмолжуулахаар боловгэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтээс мэдээллээ.

МОНГОЛ УЛС, БҮГД НАЙРАМДАХ АРДЧИЛСАН ЛАОС АРД УЛСЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ ХООРОНДЫН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛОВ

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг 2019 оны 8 дугаар сарын 26-28-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад ажлын айлчлал хийж байна. Айлчлалын үеэр Монгол, Лаосын ГХЯ хоорондын ээлжит зөвлөлдөх уулзалт 8 дугаар сарын 27-ны өдөр болж Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, Лаос Улсын Гадаад хэргийн дэд сайд хатагтай Кхамфао Эрнтаван нар тус тус тэргүүлэн оролцов. Зөвлөлдөх уулзалтаар Монгол, Лаосын уламжлалт найрсаг харилцаа улс төр, худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, боловсролын зэрэг салбарт амжилттай өргөжин хөгжиж буйг тэмдэглэж, хоёр орны хамтын ажиллагааг харилцан ашигтай хөгжүүлэх боломжууд, бүс нутаг, олон улсын харилцааны харилцан сонирхсон асуудлуудаар санал солилцов. Дэд сайд Б.Батцэцэг 2018 оны 12 дугаар сард Улаанбаатар хотноо болсон Монгол, Лаосын Засгийн газар хоорондын Комиссын 11 дүгээр хуралдааны үеэр тохиролцсон ажлууд амжилттай хэрэгжиж байгааг тэмдэглээд цаашид худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх нөөц бололцоо байгааг дурдав. БНАЛАУ-д төмөр зам, хурдны замын бүтээн байгуулалтын мегатөслүүд хэрэгжиж, ойрын үед ашиглалтад орсноор Монгол, Лаосын худалдаан дахь тээврийн саад тотгор арилж, Монголоос мах, махан бүтээгдэхүүн, арьс шир, хивс, ноос ноолуур, БНАЛАУ-аас хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, цагаан будаа, кофе зэрэг бүтээгдэхүүнийг харилцан нийлүүлэх боломж өсөх тул цаашид хоёр улсын бизнес эрхлэгчдийн хэлхээ холбоог дэмжиж ажиллахаар талууд тогтов. Лаосын тал монголын бизнес эрхлэгчдэд зориулж 10 мянган га газар, мөн эдийн засгийн чөлөөт бүс Саван-Сено-д бизнесийн чиглэлээр 5 га газар тус тус түрээслүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгдсэнийг цаашид хэрэгжүүлэх нь чухал болохыг манай тал онцлон тэмдэглэв. Дэд сайд, хатагтай Кхамфао Эрнтаван Лаос Улс Монгол Улстай тогтоосон уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгч буйг тэмдэглээд хоёр улсын хамтын ажиллагаа хөдөө аж ахуйн салбарт шинэ агуулгаар баяжин хөгжиж байгаад баяртай байгаагаа илэрхийлэв. Тэрээр Монгол Улсыг Ази, Номхон далайн бүс нутгийн олон талт үйл ажиллагаанд түлхүү оролцоход Лаос Улс үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлнэ гэв. Талууд соёл, урлаг, спорт, боловсрол, эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаа амжилттай хөгжиж байгааг улам бэхжүүлэх нь зүйтэй гэж үзэв. Зөвлөлдөх уулзалтаар талууд НҮБ, олон улсын болон бүс нутгийн байгууллагууд дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол, Лаосын Засгийн газар хоорондын ээлжит Комиссийг ирэх онд Вьентьян хотноо, ГХЯ хоорондын зөвлөлдөх уулзалтыг Улаанбаатар хотноо тус тус зохион байгуулахаар тохиров.

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат нь ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат нь ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн бололтой байна. 60 тэрбумын Ганболдын гарын хүн Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн тухай холбогдох газруудаас мэдээлэл өгсөн. Ж.Эрдэнэбат нь Чингэлтэй дүүргийн Засаг дарга асан одоогийн УИХ-ын гишүүн жаран тэрбумын гэгдэх Д.Ганболдын гарын хүн бөгөөд Д.Ганболдыг Засаг дарга хийж байх үед Чингэлтэй дүүргийн Төрийн сангийн даргаар ажиллаж байсан юм.

“ХҮЧЭЭ НЭГТГЭЕ-ЗАЛУУЧУУДЫН МАНЛАЙЛАЛ” ҮНДЭСНИЙ ЧУУЛГАНД 600 ГАРУЙ ЗАЛУУС ОРОЛЦОВ

Хүчээ нэгтгэе: Залуучуудын манлайлал үндэсний V чуулган /2019-08-26/ Үндэсний соёл, амралтын хүрээлэнгийн White rock төвд боллоо НҮБ-аас Дэлхийн залуучуудын өдөр-ийг жил бүрийн наймдугаар сарын 12-нд тэмдэглэдэг. Энэ жил Нийгмийг өөрчлөх боловсрол уриан дор тэмдэглэн өнгөрүүлсэн. Манай улсын хувьд Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6 дахь хэсэгт заасны дагуу Залуучуудын өдөр-ийг наймдугаар сарын 25-нд тэмдэглэдэг бөгөөд Монгол Улсын Засгийн газраас Залуучуудын хөгжлийн сарын аяныг Нийгмийг өөрчлөх боловсрол сэдвийн дор энэ сарын 12-ноос есдүгээр сарын 12-ны хугацаанд орон даяар зохион байгуулж буй юм. Аяны хүрээнд Засгийн газраас зохион байгуулсан уг чуулганд залуучуудын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, хот хөдөөгийн болон олон улсын байгууллагын 600 гаруй зочид, төлөөлөгч оролцов. У.ХҮРЭЛСҮХ: ЭНЭ УЛСЫН ХӨГЖИЛ, ДЭВШИЛ, ОЙРЫН БОЛОН ХЭТИЙН ИРЭЭДҮЙ ЗАЛУУЧУУД ТА БҮХНЭЭС ШАЛТГААЛНА Хүчээ нэгтгэе: Залуучуудын манлайлал үндэсний чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож хэлсэн үгэндээ Би өнөөдөр Та бүхэнтэй залуучуудын хөгжил, оролцоог дэмжих Засгийн газрын бодлого шийдвэрийн талаар гэхээсээ илүү энэ орны ирээдүйг тодорхойлж, хөгжил дэвшлийг түүчээлэн авч явах монгол залуу хүн юу хүсч мөрөөддөг, дэлхийтэй хөл нийлүүлэн алхахад тэдэнд ямар дэмжлэг хэрэгтэй байгаа, мөн залуус маань төр засагтайгаа хамтраад тулгамдсан асуудлаа шийдвэрлэх зөв гарц, шийдлийг олох талаар та нарынхаа саналыг сонсож, та нартайгаа чөлөөтэй, нээлттэй ярилцаж, саналаа хуваалцья гэж бодлоо. Монгол орон залуучуудын орон билээ. Манай улсын нийт хүн амын 33 хувь, хөдөлмөрийн насны хүн амын 50 хувь нь 15-34 насны залуучууд Та бүхэн байна. Иймээс энэ улсын хөгжил, дэвшил, ойрын болон хэтийн ирээдүй залуучууд Та бүхнээс шалтгаална хэмээгээд Засгийн газраас залуучуудаа дэмжсэн олон бодлого, хөтөлбөрийг дэвшүүлж, хэрэгжүүлэхийн төлөө хичээн чармайж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт залуучуудын хөгжил, оролцоог дэмжих чиглэлээр туссан олон зорилтууд биеллээ олж хэрэгжиж байгааг товч танилцуулсан. Тухайлбал, Монгол Улс анх удаа Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийг батлан хэрэгжүүлж, залуучуудын асуудал хариуцсан агентлаг байгуулж, төрийн байгууллагын бүтцийг үндэсний хэмжээнд бий болгосон. Боловсролын зээлийн сан байгуулж, оюутан залуучууд сургалтын төлбөрөө төрөөс зээлж, төгсөөд ажилтай орлоготой болсныхоо дараа буцаан төлөх тогтолцоог бүрдүүлсэн. Оюутан залуус сурахын зэрэгцээ цаг заваараа ажил хийх Орлоготой оюутан үндэсний хөтөлбөрийг Засгийн газар батлан хэрэгжүүлж байна. Түүнчлэн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн суралцагчдад сар бүр 100 мянган төгрөгийн тэтгэлэг олгож эхэлсэн бөгөөд тэтгэлгийн хэмжээг нэмэгдүүлэхээр зорьж байгаа зэргийг онцгойлон дурдсан юм. С.ЧИНЗОРИГ:ЗАЛУУЧУУДЭХ ОРНЫХОО НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН АЧААНААСҮҮРЭЛЦЭЖ, ХӨГЖЛИЙНОНОВЧТОЙ ЗӨВ ШИЙДЛҮҮДИЙГ ОЛОХОД ОРОЛЦОХЁСТОЙ Нэгдсэн чуулганы үндсэн илтгэлийг Залуучуудын хөгжлийг дэмжих төрийн бодлого, үйл ажиллагаа сэдвээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг тавилаа. Тэрбээр илтгэлдээ Монгол Улсын төрөөс анх удаа Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийг 2017 онд батлан хэрэгжүүлж байгаа нь дэлхийн болон бүс нутгийн хүрээнд залуучуудын асуудлаар бие даасан хуультай цөөн орнуудын нэг болсныг онцлоод дэлхийн улс орнууд Тогтвортой хөгжлийн зорилт-2030-ийг хэрэгжүүлэхийн төлөө хүчин чармайлт гаргаж буй өнөө үед манай улс эрэгтэй, эмэгтэй залуучуудыг боловсролд адил эрхтэй хамруулах; ажил хөдөлмөр, бизнес эрхлэх чадвартай техникийн болон техник мэргэжлийн боловсролтой залуучуудын тоог улам нэмэгдүүлэх; жендэрийн эрх тэгш байдлыг хангах; ногоон хөгжлийг цогцлоох; зорилтот бүлгийн, тусгай хэрэгцээт залуучуудыг үр бүтээлтэй хөдөлмөр эрхлэлтэд хамруулах, зохистой ажлын байраар хангахыг зорьж байгааг дурдсан. Залуучуудын талаар баримталж буй бодлого, зорилтын талаар саналаа хуваалцахдаа С.Чинзориг сайд Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуульд хувь хүний хөгжил, боловсрол, соёл, урлаг, спорт, шинжлэх ухааны хөгжил, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, аюулгүй амьдрах, хөгжих орчин гэсэн үндсэн 5 чиглэлээр залуучуудын хөгжлийг дэмжихээр заасныг дурдаад Залуучуудын хөгжлийг дэмжих, бодлого, хууль, эрх зүйн баримт бичгүүдийг батлан хэрэгжүүлэхэд юуны өмнө үндэсний, орон нутгийн, салбарын оновчтой бүтэц, тогтолцоо чухал юм. Залуучуудын хөгжлийг дэмжих үндэсний тогтолцоог бэхжүүлэх хүрээнд залуучуудын асуудал хариуцсан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийг байгуулж, аймаг дүүрэг бүрт хөгжлийн төвтэй болж, түүнчлэн Ерөнхий сайдын тэргүүлсэн, иргэний нийгмийн байгууллагууд, залуу эрдэмтдийн төлөөлөл бүхий салбар дундын Залуучуудын үндэсний зөвлөл, орон нутагт аймаг, сумын Засаг даргаар ахлуулсан салбар зөвлөл 2018 оноос ажиллаж байна. Залуучуудын эрүүл мэндийг дэмжих, эрүүл амьдрах ухаан, зөв дадлыг төлөвшүүлэх аян, арга хэмжээг тогтмол зохион байгуулж, эрүүл мэндийн даатгалын хэрэгцээ, ач холбогдлыг таниулан сурталчилснаар их, дээд сургууль, мэргэжлийн боловсролын байгууллагад элсэн суралцаж буй 1 дүгээр курсын оюутнууд 100 хувь, бусад курсын оюутан, залуучуудын 80 хувь эрүүл мэндийн даатгалд хамрагдсан байна. Мөн оюутныг эрүүл мэндийн эрт илрүүлгийн үзлэгт харъяалал харгалзахгүй хамруулж байна. Залуучуудын сурч хөгжих боломжийг нэмэгдүүлж Оюутны хөгжлийн зээл-ийг санхүүгийн бололцоогүй, 2.8-аас дээш сургалтын голч оноотой, амжилттай суралцагч оюутан, залуучуудад хүүгүй, хамтран зээлдэгчгүй, барьцаагүй, ажлын байранд эргэн төлөх нөхцөлтэйгөөр олгож байна. Хөдөлмөрийн насны хүн амын 46.5 хувийг эзэлдэг залуучуудын эдийн засгийн оролцоог дэмжиж, хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих төсөл, хөтөлбөрүүдийг улсын төсвөөс болон гадаадын улс орнуудын дэмжлэг туслалцаатайгаар хэрэгжүүлж байна. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүжүүлдэг Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд 2018 онд 750 гаруй залуучуудад 100 хувь эргэн төлөгдөх гарааны бизнесийн, бараа бүтээгдэхүүний борлуулалтын, ажлын байрны түрээсийн хөнгөлөлт зэрэг 2.3 тэрбум төгрөгийн дэмжлэгийг үзүүлж, 2300 орчим залуусыг аж ахуй эрхлэлтийн сургалтад хамруулсан бөгөөд 2019 онд 3500 залуусын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжихэд 5,8 тэрбум төгрөгийг төсөвлөн хэрэгжүүлж байна хэмээн чиглэл бүрээр нь нэлээд дэлгэрэнгүй танилцуулсан. Энэ удаагийн чуулган нь залуучуудын хөгжлийг дэмжих хууль эрх зүйн орчны бүрдүүлэх зорилгоор шинээр батлагдсан баримт бичгүүдийг танилцуулж, залуучууд олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх; Залуучуудын хөгжлийн үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд төр, төрийн бус, иргэний нийгмийн байгууллагууд, сайн дурын байгууллагууд, залуучууд, олон нийт хамтын ажиллагааг бэхжүүлэх, залуучуудын хөгжилд төр, төрийн бус, иргэний нийгмийн байгууллагууд, олон улсын байгууллагуудаас оруулах хөрөнгө оруулалт, төсвийн хуваарилалтыг нэмэгдүүлэх, нөлөөлөхийг зорьж буй тул чуулганы үеэр салбар хэлэлцүүлгүүдээс гадна Хүчээ нэгтгэе: Залуучуудын манлайлал сэдвээр нээлттэй ярилцлага зохион байгуулсан. Залуу хүн бүрийн эрхэм чанарыг хүндэлдэг, шударга, ялгаварлан гадуурхалтгүй, хүний эрхийг дээдэлсэн нийгмийг бүтээхэд залуучуудын бодит,ухаалаг, бүтээлч оролцоог нэмэгдүүлэхийн төлөөх 2019 оны ээлжит чуулганы урьдчилсан хэлэлцүүлгийг орон нутгийн залуучуудын бодит оролцоонд тулгуурлан нийслэлд гурав, аймаг бүрт нэг, нийт 24 удаа зохион байгуулж 18-34 насны залуусыг хамруулсан байна. Мөн үндэсний, хэлний, бэлгийн цөөнх болон хөгжлийн бэрхшээлтэй зэрэг олон талт төлөөллийг хүйсийн тэнцвэртэй байдлаар оролцуулж богино, дунд, урт хугацаанд төрөөс хэрэгжүүлэх шаардлагатай 9 үйл ажиллагааг хэлэлцэн зөвлөмж боловсруулж илгээснийг нэгдсэн чуулганаар хэлэлцлээ.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.