УИХ-ын гишүүнээс эгүүлэн татахтай холбоотой саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ
2019-09-07 11:48:48 Нийтлэгдсэн: Улс төрУИХ-ын 2019 оны ээлжит бус чуулганы өчигдрийн (2019.09.06) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 12 цаг 05 минутад гишүүдийн 78.7 хувийн ирцтэй эхэлж, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийн үеэр хойшлуулсан заалтуудыг хэлэлцэн, саналын томьёоллын санал хураалтыг үргэлжлүүллээ. Ажлын хэсгээс төслийн 4 дүгээр зүйлийн Хорин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад, хуулиар тогтоосон үүрэгт нь гэснийг Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол албан үүрэгт нь гэснийг хасаж, төслийн 3 дугаар зүйлд 1.Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд улсын төсвөөс цалин авна. Улсын Их Хурлын гишүүн нь Ерөнхий сайдаас бусад хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй. Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангарагаасаа няцаж Үндсэн хууль зөрчсөн бол түүнийг Улсын Их Хурлын гишүүнээс эгүүлэн татах үндэслэл болно. 18 дахь заалт буюу Хорин есдүгээр зүйлийн 1 дэх хэсэг нэмэх саналын талаар гишүүд байр сууриа илэрхийлснээр өчигдрийн нэгдсэн хуралдаан түр завсарласан. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар дээрх саналын томьёоллын санал хураалтыг явуулах үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ж.Мөнхбат нар төслийн 3 дугаар зүйл нь хоёр өөр утга, агуулгатай хэсэг нэмэх заалт байгаа тул тусад нь салгаж, санал хураалт явуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Мөн төслийн 3 дугаар зүйлд Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд улсын төсвөөс цалин авна. Улсын Их Хурлын гишүүн нь Ерөнхий сайдаас бусад хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй гэх хэсэг нэмэх санал олонхын дэмжлэг авалгүй уналаа. Зарим гишүүдийн зүгээс санал хураалтын төхөөрөмж гацаж, эсрэг санал гарсныг мэдэгдэв. Иймд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн Зарим гишүүдийн санал эсрэг гарсан нь техникийн саатлаас болсон тул уг санал хураалтыг хүчингүй болгох, цаашлаад энэ асуудлаар МАН-ын бүлгийн хуралдаанаар дахин ярилцах шаардлагатай тул хойшлуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 69.4 хувь нь дэмжсэн. Харин төслийн 3 дугаар зүйлд Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангарагаасаа няцаж Үндсэн хууль зөрчсөн бол түүнийг Улсын Их Хурлын гишүүнээс эгүүлэн татах үндэслэл болно. гэсэн хэсэг нэмэх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 95.2 хувь нь дэмжлээ. Дараа нь гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж тогтвортой байдлыг хангатай холбоотой нэмэлт, өөрчлөлттэй холбоотой хойшлуулсан саналын томьёоллоор санал хураалтыг явуулсан. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Л.Мөнхбаатар болон Ажлын хэсэг төслийн 1 дүгээр зүйлийн 5 дахь заалт буюу Дөчин зургадугаар зүйлийн 4 дэх хэсгийг Төрийн жинхэнэ алба нь мэргэшсэн, тогтвортой, ёс зүйтэй, хариуцлагатай байх, шатлан дэвших чадахуйн зарчимд үндэслэх бөгөөд түүний хэрэгжилтэд тавих хяналт хараат бус байна. Төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөх, халахыг хориглоно. гэсэн хэсэг нэмэх саналын талаар гишүүд лхагва гарагийн чуулганы хуралдаанаар байр сууриа илэрхийлсэн. Иймд үүнтэй холбогдуулж УИХ-ын дарга Г.Занданшатар, Ажлын хэсгийн уг заалтад УИХ-ын гишүүн М.Билэгт, Н.Оюундарь, Г.Учрал, С.Чинзориг, Ж.Ганбаатар нарын саналыг тусгаж өөрчлөн найруулж, гурав дахь хэлэлцүүлэгт оруулахаар бүлгийн хуралдаанаас шийдвэрлэсэн гэсэн тайлбарыг гишүүдэд сонордуулсан. Ингээд дээрх саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон 62 гишүүнээс 42 гишүүн дэмжсэн ч, 57 гишүүний дэмжлэгийг авч чадсангүй. Үргэлжлүүлэн УИХ-ын нэр бүхий 62 гишүүнээс өргөн мэдүүлсэн төслийн 3 дугаар зүйлийн 6 дахь заалт буюу Гучин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг 1.Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно. гэж өөрчлөн найруулах саналыг хэлэлцлэж, гишүүд байр сууриа илэрхийлэв. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх зөвшилцөл ойлголцлоо нэг мөр болгохгүй бол буруу тийшээ болж байгааг гишүүдэд анхааруулав. АН-ын төсөлд тусгагдсан зарчмын хэд хэдэн байр суурь дэмжигдээгүй тул УИХ-ын дахь АН-ын зөвлөл хуралдаанд оролцохгүй гэдгээ мэдэгдэхийн зэрэгцээ уг төслийн талаар ард нийтийн санал асуулга явуулах шаардлагатайг тодотголоо. Харин УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлгийн дундаас, давхар дээл тайлах асуудлыг шийдвэрлэх гэж байхад АН хэлэлцүүлгээс гарч байгаад харамсаж байгаагаа илэрхийлсэн. Тэрбээр, давхар дээл тайлах нь нэг намын асуудал биш. Олон нийт хүсч хүлээж, ямар нэг шийдэл байх хэрэгтэй гэж үзэж байхад төрийн эрх барьж байсан нам энэ асуудалд хөнгөн хуумгай хандаж болохгүйг анхааруулан, хэлэлцүүлэгт оролцохыг уриалав. Энэ үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн төслийн 29, 39 дүгээр заалт хоорондоо уялдаатай тул энэ хоёр асуудлаар бүлэг хуралдаж, дахин ярилцах шаардлагатай тул 15 цаг хүртэл завсарлага авахаа мэдэгдснээр чуулганы нэгдсэн хуралдаан түр завсарлалаагэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
МОНГОЛ УЛС, БҮГД НАЙРАМДАХ БЕЛАРУСЬ УЛСЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМД ХООРОНДЫН ЭЭЛЖИТ ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛОВ
2019-09-07 11:38:59 Нийтлэгдсэн: Улс төрГадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг 2019 оны 9 дүгээр сарын 2-5-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Беларусь Улс /БНБУ/-д айлчилсан бөгөөд айлчлалын хүрээнд Монгол, Беларусийн Гадаад харилцааны яамд хоорондын ээлжит зөвлөлдөх уулзалт 9 дүгээр сарын 5-ны өдөр зохион байгуулагдав. Зөвлөлдөх уулзалтыг Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, БНБУ-ын Гадаад харилцааны дэд сайд А.В.Дапкюнас нар хоёр талаас тэргүүлэн оролцов. Монгол Улс БНБУ-ыг уламжлалт найрсаг харилцаатай, чухал түнш орон хэмээн үздэг бөгөөд уг харилцааг шинэ агуулгаар баяжуулахыг эрмэлзэж байгааг дэд сайд Б.Батцэцэг тэмдэглээд цаашид хоёр тал хамтын ажиллагааг илүү бодитой болгох талаар санал солилцож, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, хөнгөн үйлдвэрийн салбарт хамтарсан үйлдвэр байгуулж, нэмүү өртөг шингээсэн экспортын бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжуудын талаар ярилцав. Мөн талууд хоёр улсын ГХЯ-д хоорондын улс төрийн зөвлөлдөх уулзалтын давтамжийг хадгалах нь чухал ач холбогдолтой гэдэгтэй санал нийлж, олон улсын болон бүс нутгийн хамтын ажиллагааны байгууллагуудад харилцан бие биенээ дэмжиж ирсэнд сэтгэл хангалуун байдгаа илэрхийлэв.
УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан Япон-Монголын парламентын бүлгийн дэд дарга Айзава Ичирог хүлээн авч уулзлаа
2019-09-06 09:34:01 Нийтлэгдсэн: Улс төрУлсын Их Хурлын дэд дарга, Монгол-Японы парламентын бүлгийн дэд дарга Л.Энх-Амгалан /2019.09.05/ Япон Улсын парламентын төлөөлөгчдийн танхимын гишүүн, Япон-Монголын парламентын бүлгийн дэд дарга Айзава Ичирог хүсэлтээр нь хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд ноён Айзава Ичиро, Хоёр улсын парламентын бүлгийн дэд дарга нарын хувьд парламентын түвшинд хоёр улсын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр цаашид илүү идэвхтэй хамтран ажиллах хүсэлтэй байна гээд сүмо бөхөд монгол бөхчүүд амжилт гаргаж байгаа тухай болон 2020 онд болох Токиогийн олимпд Монголын тамирчид өндөр амжилт гаргана гэдэгт итгэж буйгаа тэмдэглэв. Тэрбээр мөн, Монгол Улс Үндсэн хуульдаа нэмэлт, өөрлөлт оруулах талаар хэлэлцэж байгаа нь маш том асуудал хэмээн тэмдэглэсэн. Улсын Их Хурлын дэд дарга, Монгол-Японы парламентын бүлгийн дэд дарга Л.Энх-Амгалан, Япон Улсын парламентын төлөөлөгчдийн танхимын гишүүн, Япон-Монголын парламентын бүлгийн дэд дарга таньтай уулзаж байгаадаа баяртай байна. Таны айлчлал хоёр улсын харилцааг улам өргөжүүлэн хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулна гээд тавтай зочлохыг хүслээ. Тэрбээр, Монгол Улс нь Япон Улсыг гуравдагч хөрш гэж үздэг, Япон Улс Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг бөгөөд үүнд Монгол Улсын төр, УИХ, Засгийн газар өндөр ач холбогдол өгдөг хэмээгээд хоёр улсын хооронд байгуулсан иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэхэд хууль тогтоох байгууллагууд чухал үүрэг гүйцэтгэж ирснийг онцоллоо. Энэ үеэрээ Монгол Улсын Засгийн газраас ОУВС-ын Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр ийн хүрээнд шат дараатай арга хэмжээ авч ажилласны үр дүнд эдийн засаг богино хугацаанд сэргэж, нааштай үзүүлэлтүүд гарсан. Энэхүү хөтөлбөрийн хамгийн том санхүүжүүлэгч нь Япон Улс байсан, Япон Улсын Засгийн газраас олгож байгаа урт хугацаатай, хөнгөлөлттэй нөхцөлтэй зээл Монголын эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэж байна гэв. Түүнчлэн,Улаанбаатар хотын олон улсыннисэх онгоцны шинэ буудал төслийн менежментийн концессын гэрээнд талууд гарын үсэг зурсанд болон Япон Улсын Засгийн газартай хамтарсан монгол инженерүүдийг бэлтгэх 1000 инженер хөтөлбөр, Монгол-Японы сургалтын эмнэлэг төсөл амжилттай хэрэгжиж, ашиглалтад орсонд баяртай байгаагаа илэрхийллээ. Талууд энэхүү уулзалтаар, хоёр улсын хоорондын соёлын харилцааны 45 жилийн ойн хүрээнд урлаг соёл, олон нийт, биеийн тамир спортын олон арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлж байгаа талаар харилцан санал солилцсон төдийгүй хоёр улсын парламент, Засгийн газрын харилцаа, хамтын ажиллагаанаас гадна хоёр улсын муж, аймаг хоорондын харилцаанд өндөр ач холбогдол өгч, хөгжүүлэх нь чухал талаар ярилцав. УулзалтадЯпон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такаока Масато байлцлаа. Ноён Айзава Ичиро нь Парламентын төлөөлөгчдийн танхимын гишүүнээр Окаяма мужаас 11 дэх удаагаа сонгогдон ажиллаж буй юм байна гэжУИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
ГАДААД ХАРИЛЦААНЫ ДЭД САЙД Б.БАТЦЭЦЭГ БҮГД НАЙРАМДАХ БЕЛАРУСЬ УЛСАД АЙЛЧИЛЖ БАЙНА
2019-09-06 08:48:59 Нийтлэгдсэн: Улс төрГадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг 2019 оны 9 дүгээр сарын 2-5-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Беларусь Улс /БНБУ/-д айлчилж, Минск хотноо зохион байгуулагдсан Шинэлэг арга хэрэгсэл, технологи ашиглан терроризмтой тэмцэх нь олон улсын өндөр түвшний бага хуралд оролцов. НҮБ-ын Терроризмтай тэмцэх алба, БНБУ-ын Гадаад хэргийн яамнаас хамтран зохион байгуулсан дээрх хурлаар орчин үед цахим ертөнц болон шинэ технологийг террорист бүлэглэлүүд хэрхэн ашиглаж байгаа талаар ярилцаж, тэдэнтэй хэрхэн ямар аргаар тэмцэх тухай санал солилцов. Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг уг хуралд тавьсан илтгэлдээ Монгол Улс терроризмтэй хэрхэн тэмцэж, ямар бодлого баримталж байгаа талаар танилцуулахын зэрэгцээ НҮБ-ын ЕНБД-ын орлогч, НҮБ-ын Терроризмтай тэмцэх албаны дарга В.И.Воронковтой уулзаж, хоёр талын цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцав. НҮБ-ын зүгээс Монгол Улсын терроризмтэй тэмцэх чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааг сайшааж, цаашид тодорхой чиглэлээр хамтран ажиллах боломжуудын талаар санал солилцов. Айлчлал үргэлжилж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Владивосток хотод хүрэлцэн ирлээ
2019-09-05 10:25:09 Нийтлэгдсэн: Улс төрМонгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Дорнын эдийн засгийн V чуулга уулзалтад оролцохоор өчигдөр ОХУ-ын Владивосток хотод хүрэлцэн ирлээ. Төрийн тэргүүнийг ОХУ-ын талаас тус улсын ГХЯ-ны Төрийн ёслолын газрын дэд захирал А.И.Яковлев, Владивосток хотын Засаг даргын Тамгын газрын орлогч дарга В.В.Черепков, Приморийн хязгаарын Олон улсын хамтын ажиллагааны газрын захирал Старичков Алексей, Приморийн хязгаарын Амбан захирагчийн нэгдүгээр орлогч дарга хатагтай В.Г.Ширбин нарын төлөөлөгчид угтав. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга маргааш Япон болон Бүгд Найрамдах Энэтхэг улсын Ерөнхий сайд нартай уулзаж, Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын нэгдсэн хуралдаанд оролцож үг хэлэхээр төлөвлөж байна. Мэдээний дүрсийг хүлээн авч үзнэ үү.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй