МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ АЗИЙН ТӨЛӨӨХ БОАО ФОРУМЫН ДАРГА БАН ГИ МҮНИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Азийн төлөөх Боао форумын дарга, НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн тэргүүтэй төлөөлөгчдийг 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч уулзав. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Азийн төлөөх Боао форум-ын Улаанбаатарын Бага хуралд төр засаг, хувийн хэвшил болон олон улсын байгууллагуудын төлөөлөл идэвхтэй оролцож, өндөр ач холбогдол өгч буйд баяртай байгаагаа илэрхийлж, цаашид залуучууд, эрдэмтэн судлаачид болон бизнес эрхлэгчдийн оролцоог нэмэгдүүлэн Монгол Улсын форумын үйл ажиллагаан дахь оролцоог өргөжүүлэхийн чухлыг тэмдэглэв. Мөн Монгол, Хятадын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд болж буй энэхүү Бага хурал нь хоёр орны бизнес эрхлэгчдийн хэлхээ холбоог улам бэхжүүлэх, бусад түнш орон, олон улсын байгууллагатай харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх боломжийг эрэлхийлэхэд дэм болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Ноён Бан Ги Мүн тус Бага хурлын нээлтийн ажиллагаанд оролцон үг хэлж буйд Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд талархал илэрхийлээд ирэх онд тохиох форумын 20 жилийн ойн арга хэмжээнд Монгол Улсаас өндөр түвшний төлөөлөгч оролцохыг урив. Мөн Монгол Улс нь бүс нутгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэх нөөц боломжтой гэж үзэж буйгаа илэрхийлэн Монгол Улсын Засгийн газрын зүгээс уур амьсгалын өөрчлөлт, агаарын чанарын асуудлаарх хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэхийг хүсэв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Азийн төлөөх Боао форум”-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсад зохион байгуулагдаж буй Азийн төлөөх Боао форум-ын Улаанбаатарын Бага хуралд оролцохоор хүрэлцэн ирсэн форумын дарга, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мүн тэргүүтэй төлөөлөгчдийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр хүлээн авч уулзлаа. Тэрээр Азийн төлөөх Боао форум-ын төлөөлөгчидтэй уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд, форумын санаачлагч орнуудын нэг болох Монгол Улс нь форумын үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг зорьж ирснийг тэмдэглэв. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Боао форум дахь эрдэмтэн судлаачид, бизнес эрхлэгчид, төр, засгийн албаны хүмүүсийн оролцоо нь Ази тивийн асуудлаар санал мэдээлэл солилцох, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг ярилцахаас гадна Монгол Улстай явуулж буй бизнесийн харилцаанд тулгарч буй саад бэрхшээлийг даван туулах, цаашид өргөн хүрээнд хамтран ажиллах бололцоог эрэлхийлэх завшаан олгож буйг онцлон тэмдэглэв. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Боао форумын үйл ажиллагаанд Монгол Улс идэвхтэй оролцох бодлого баримтлахын сацуу ноён Бан Ги Мүний тэргүүлдэг байгаль орчны байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх сонирхолтой байгааг илэрхийллээ. Ноён Бан Ги Мүн Боао форумын арга хэмжээг анх удаа эх орондоо зохион байгуулж байгаа Монгол Улсын Засгийн газарт талархал илэрхийлж, Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжил хурдацтай өсч буй үед энэхүү форумыг зохион байгуулж байгааг онцлов. Мөн ирэх жил тохиох Азийн төлөөх Боао форум-ын 20 жилийн ойн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг оролцохыг урьж байгаагаа форумын дарга ноён Бан Ги Мүн уулзалтын үеэр уламжлав. Түүнчлэн ноён Бан Ги Мүн уур амьсгалын өөрчлөлтөөс улбаалсан олон улс, бүс нутаг дахь сорилтуудыг хөндөж, Зүүн хойд Азийн Цэвэр агаарын түншлэл (NEACAP), өөрийн тэргүүлдэг Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага(GGGI) зэрэг механизмуудын хүрээнд Монгол Улстай агаарын бохирдлыг бууруулах, ногоон хөгжлийг дэмжих чиглэлээр хамтран ажиллах боломжтойг тэмдэглэлээ. Талууд бүс нутгийн агаарын чанарыг сайжруулах, эрчим хүчний хүртээмжийг нэмэгдүүлэх арга замын талаар дэлгэрэнгүй санал солилцсон юм.

ХБНГУ-ЫН УРЛАГ СУДЛААЧДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар ХБНГУ-ын урлагийн түүх судлаач, шинжээч Күнстхалле Дюсселдорфын захирал Грегор Янзен, Эссен хотын Урлагийн дээд сургуулийн дэд ерөнхийлөгч, урлаг судлаач профессор Раймунд Штекер нарыг хүлээн авч уулзав. Уулзалтаар 2020 оноос монголын урлаг судлаач, шүүмжлэгч нартай хамтран хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний талаар ярилцлаа. Энэхүү төслөөр Монгол болон ХБНГУ, БНСУ зэрэг орнуудын орчин үеийн чигэлэлээр тууридаг уран бүтээлчдийн үзэсгэлэнг Улаанбаатар, Дюсселдорф хотноо зохион байгуулах юм байна. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Монгол-Германы урлагийн салбарынхан, уран бүтээлчдийн хамтын ажиллагааг бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийлэв. Уулзалтад ХБНГУ дахь Монгол Улсын соёлын элч О.Оюунтуяа, урлаг судлаач Ж.Бодьбаатар нар оролцлоо.

БНСУ-ЫН ХУУЛЬ ЗҮЙН ЯАМНЫ ЦАГААЧЛАЛ, ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ АЛБАНЫ ДАРГЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Монгол Улсад айлчлал хийж буй БНСУ-ын Хууль зүйн яамны Цагаачлал, Шилжилт хөдөлгөөний албаны дарга Ча Гы Гюн-ыг 2019 оны 8-р сарын 20-ны өдөр хүлээн авч уулзав. Уулзалтаар хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа,тэр дундаа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНСУ-д 2018 оны 1 дүгээр сард хийсэн айлчлал болон БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ёны2019 оны 3 дугаар сардМонгол Улсадхийсэн айлчлалуудын хүрээнд яригдсан иргэд зорчих нөхцөлийг хөнгөвчлөхасуудлыг ажил хэрэг болгох, БНСУ-ын виз мэдүүлэхэд тулгарчбуй хүндрэлийг арилгахталаар санал солилцонярилцлаа.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.