Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Монгол Улс хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүртээ анхаарал, халамж тавьж ажиллах ёстой
2019-07-02 11:41:00 Нийтлэгдсэн: Улс төрХөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамт олонд түшиглэн хөгжүүлэх Ази, Номхон далайн бүсийн 4 дүгээр конгресс манай улсад болж байна. Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор болж буй энэхүү арга хэмжээнд Ази, номхон далайн 43 орны 600 гаруй төлөөлөгч оролцож, өөрийн орны сайн туршлагаа ярьж, хэлэлцүүлж байна. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нээлтийн арга хэмжээнд оролцож үг хэлэхдээ, Ази, Номхон далайн бүсийн орнуудын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нэгтгэж, тэдний тулгамдсан асуудлууд болон хамтын ажиллагааны талаар нээлттэй хэлэлцүүлэг хийж, мэдлэг, туршлагаа солилцох боломж олгодог энэхүү конгрессийг эх орондоо зохион байгуулж байгаад Засгийн газрын тэргүүний хувьд баяртай байгаагаа илэрхийллээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх, -Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлаар Та бүгдтэй хуваалцах ололт амжилт, туршлага сургамж арвин бий. Бас та бүгдтэй зөвлөлдөх, та бүгдээс суралцах асуудлууд ч цөөнгүй байгаа. Та бүгдийн туршлага, зөвлөмж, шийдлийг бид хүлээн авч бодлого, үйл ажиллагаандаа нэвтрүүлэхэд бэлэн байна. Ийм ч зорилгоор Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамт олонд түшиглэн хөгжүүлэх Ази, Номхон далайн бүсийн 4 дүгээр конгрессыг Ерөнхий сайд миний бие өөрийн ивээл дор зохион байгуулж байна. Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй 105,7 мянган иргэн амьдарч байна. Бид энэ хүмүүстээ анхаарал халамж тавьж, хүн бүртхүрч ажиллах үүрэгтэй. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах, салбар дундын үйл ажиллагааг улсын хэмжээнд уялдуулан зохицуулах, хэрэгжилтийг нэгдсэн удирдлагаар хангах үндэсний зөвлөлийг Ерөнхий сайдын дэргэд байгуулан ажиллуулж байна. Мөн хууль тогтоомжийн хэрэгжилтийг салбар бүрт ханган ажиллах, үндэсний зөвлөлд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхиий дэд болон салбар зөвлөл бүх яам, аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэд ажиллаж байна. Үүний үр дүнд хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал зөвхөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хариуцах асуудал гэсэн хандлага өөрчлөгдөж, салбар дундын асуудал, бүхий л салбарт хамааралтай гэдгийг ойлгож, олон ажлыг санаачлан хийдэг боллоо. Манай Засгийн газар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, тэднийг боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт зэрэг төрийн бүх үйлчилгээнд хамруулахыг зорьж байна. Иймд салбар дундын зохицуулалтыг хангахын тулд 2018 онд Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар болох Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийганх удаа байгуулан ажиллаж байна. Засгийн газраас хөгжлийн бэрхшээлтэй хүний нийгмийн хамгааллын асуудалд ихээхэн анхаарч ажилласны үр дүнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 15 нэр төрлийн тэтгэвэр, тэтгэмж, тусламж, хөнгөлөлтийг нийгмийн даатгалын болон нийгмийн халамжийн сангаас үзүүлж байна. Эдгээр арга хэмжээнд жилд зарцуулж байгаа хөрөнгийн хэмжээ нь дотоодын нийт бүтээгдэхүүний 0,7хувийг эзэлж байгаа юм. Ийнхүү Монгол Улсын Засгийн газар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдралын баталгааг хангах, орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр нийгмийн халамжийн арга хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүрийг хамруулж байгаа төдийгүй тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг байнга нэмэгдүүлэхэд анхаарч байна. Өнгөрсөн онд нийгмийн халамжийн сангаас олгодог тэтгэврийг, энэ 6 дугаар сард байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдээ асардаг эцэг эхчүүдэд олгодог тэтгэмжийг тус тус нэмэгдүүлж, амьжиргааны доод түвшинд хүргээд байна. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийг 2019 ондашиглалтад оруулж, 6 аймагт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төв, Улаанбаатар хотод Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спорт цогцолборын барилгын ажлыг эхлүүлээд байна. Монгол Улсын Засгийн газар хөгжлийн бэрхшээлтэй иргэд рүү чиглэсэн олон ажил хийж байгаа хэдий ч тэднийг ажил, орлоготой байлгах, сурч, боловсрох нөхцөлөөр бүрэн хангах, нийгмийн хамгааллын тусламж, үйлчилгээний хүртээмж, хэмжээг нэмэгдүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хандах олон түмний хандлагыг эергээр өөрчилж нийгмийн болон орчны саад бэрхшээл, ялгаварлан гадуурхалтыг арилгах чиглэлээр хийх ажил, шийдвэрлэх олонасуудалд онцгой анхаарч хэрэгжүүлэн ажиллах ёстой. Дэд бүтэц, мэдээллийн хүртээмжийг сайжруулснаар хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийгмийн амьдралд оролцох, ажиллаж хөдөлмөрлөх, бие даан амьдрах боломжтой болно. Иймд уг хүртээмжийг сайжруулах чиглэлээр эрх зүйн орчныг бүрдүүлэх, тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр бүс нутгийн улс орнууд, олон улсын байгууллагуудтай бид хамтран ажиллах сонирхолтой байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэн эх орныхоо хөгжилд гар бие оролцох нөхцөл боломжийг хангах чиглэлээр Та бүгд бидэнтэй туршлагаа хуваалцан хамтран ажиллахыг хүсэж байна. Энэ удаагийн Конгресс Нэгдсэн үндэстний байгууллагын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенц, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх үүднээс Хөгжлийн бэрхшээлтэй хүн бүрт ээлтэй нийгмийг бий болгохын төлөө Ази, Номхон далайн бүсийн улс орнууд бие биенийхээ мэдлэг, туршлагыг судлаж, биднийхамтын ажиллагаа шинэ түвшинд гарсан тодорхой үр дүн, ач холбогдол бүхий үйл ажиллагаа болно гэдэгт итгэлтэй байна. Цаашид энэ чиглэлээр бүс нутгийн хамтын ажиллагааг дэмжиж, өргөжүүлэхэд Монгол Улсын Засгийн газар бүх талаар хамтран ажиллах эрмэлзэл төгс байгааг дахин нотолж байна гээд конгрессын үйл ажиллагаанд амжилт хүслээ гэжЗасгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Д.ЦОГТБААТАР АНУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨХ ЖОН БОЛТОНЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
2019-07-02 10:57:25 Нийтлэгдсэн: Улс төрГадаад харилцааны сайд Д.Цогтбаатар АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх, Элчин сайд Ж.Болтон тэргүүтэй Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн төлөөлөгчдийг 2019 оны 7 дугаар сарын 1-ний өдөр ГХЯ-нд хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд Сайд Д.Цогтбаатар 2019 оны 6 дугаар сарын 30-нд Зэвсэггүй бүсэд болсон АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп, БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга Ким Жөн Ын нарын уулзалтыг сайшаан тэмдэглэж, энэ нь Солонгосын хойгийн энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх, яриа хэлцээг дараагийн шатанд гаргахад чухал алхам боллоо гэдгийг онцолж, Монгол Улс энэхүү санаачилгыг тууштай дэмжиж ирснийг тэмдэглэв. Тэрбээр нийтлэг үнэт зүйлс, харилцан ойлголцолд тулгуурласан Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагаа улам бүр өргөжин хөгжиж байгаад сэтгэл ханамжтай байгааг тэмдэглэж, АНУ нь Монголын ардчилал, эдийн засгийн хөгжилд чухал хувь нэмэр оруулж ирснийг онцлон дурдав. Элчин сайд Ж.Болтон АНУ нь Монгол Улсыг бүс нутаг дахь чухал түнш хэмээн үздэгийг онцолж, улмаар Монголтой хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийн төлөө байгааг, Монголыг цаашид ч дэмжихийг илэрхийлэв. Талууд хоёр талын өндөр, дээд түвшний яриа хэлцээг үргэлжлүүлэхийн төлөө байгаагаа нотолж, Монгол, АНУ, Японы гурван талт уулзалт, энхийг сахиулах хамтын ажиллагаа зэрэг хоёр талын болон бүс нутгийн хамтын ажиллагааны харилцан сонирхсон асуудлаар санал солилцов. Хоёр тал 2018 онд Монгол Улсын Ерөнхий сайдын АНУ-д хийсэн айлчлалын үеэр Монгол, Америкийн эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарч ажиллахаар тохиролцож, Монгол Улс, АНУ хоорондын эдийн засгийн өргөтгөсөн түншлэлийн тухай замын зураглалыг байгуулсан бөгөөд тэдгээрийг ажил хэрэг болгохын төлөө ажиллаж байна. Тухайлбал, Ж.Болтоны айлчлалын бүрэлдэхүүнд Цагаан ордны Үндэсний эдийн засгийн зөвлөлийн төлөөлөл оролцож ажилласан нь үүний илрэл юм. Мөн АНУ-ын зүгээс манай улсад Мянганы сорилтын сангийн хоёр дахь компакт гэрээг хэрэгжүүлж эхлээд байгаа бөгөөд Конгресст Гуравдагч хөршийн худалдааг дэмжих тухай хуулийн төслийг өргөн бариад байна.
АНУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨХ ЖОН БОЛТОНГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2019-07-01 16:41:44 Нийтлэгдсэн: Улс төрМонголУлсад айлчилж буй Америкийн Нэгдсэн Улсын Ерөнхийлөгч Д.Трампын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтонг өнөөдөр УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Төрийн ордны уулзалтын танхимд хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр хоёр орны Батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцсан юм. Уулзалтад Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Х.Батбилэг, Гадаад хамтын ажиллагааны газрын дарга, хурандаа Э.Гансүх болон АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд M.Клечески нарын албаны хүмүүс оролцлоо. Соёмбо сонин
АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп, БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга Ким Жөн Ын, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин нар энэ сарын 30-нд цэрэггүй бүст уулзаж, АНУ-ын Ерөнхийлөгч түүхэнд анх удаа БНАСАУ-ын нутаг дэвсгэрт хөл тавьсан нь Солонгосын хойгийн энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлж, яриа хэлэлцээг дараагийн шатанд гаргахад нэн чухал алхам боллоо. Монголын төр, засаг, олон нийт үүнд баяр хүргэхийн хамт АНУ-БНАСАУ-ын гурав дахь удаагийн дээд түвшний уулзалт болон АНУ-БНАСАУ-БНСУ-ын анхдугаар гурван талт уулзалт нь холбогдох талуудын хооронд итгэлцлийг бэхжүүлж, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулж, ЗХА-ийн бүс нутагт хөгжил цэцэглэл, олон талт хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд түлхэц болно хэмээн итгэж байна.
МОНГОЛ УЛС, БНСУ-ЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХАМТАРСАН ХОРООНЫ IV ХУРАЛДААН СӨҮЛ ХОТНОО БОЛЖ ӨНГӨРӨВ
2019-07-01 11:43:18 Нийтлэгдсэн: Улс төрМонгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын Хамтарсан хорооны IV хуралдаан энэ оны 6 дугаар сарын 27-28-ны өдрүүдэд БНСУ-ын Сөүл хотноо болж өнгөрөв. Хуралдааныг Монголын хэсгийн дарга, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Солонгосын хэсгийн дарга, БНСУ-ын Гадаад хэргийн дэд сайд Ли Тэ Ху нар ахлав. SAMSUNG CSC Засгийн газар хоорондын Хамтарсан хороо нь 2015 онд байгуулагдаж, хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засаг, иргэд консулын харилцаа болон олон улс, бүс нутгийн хамтын ажиллагааны талаар хэлэлцэх чухал механизм болж өргөжин хөгжиж байна. Энэ удаагийн хуралдааны үеэр Монгол Улс, БНСУ-ын Иж бүрэн түншлэл-ийн харилцааг шат ахиулан Стратегийн түншлэл-ийн түвшинд хүргэх бэлтгэл ажлыг хангах, 2020 онд тохиох хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тохиолдуулан ирэх оныг Монгол, Солонгосын найрамдлын жил болгон зарлах, тусгай төлөвлөгөөний дагуу улс төр, эдийн засаг, соёл, урлагийн зэрэг 30 арга хэмжээг зохион байгуулахаар ярилцав. Талууд улс төрийн итгэмжилсэн харилцааг бэхжүүлэх, хоёр улсын стратегийн яриа хэлэлцээний механизмыг бий болгож, тогтмолжуулах талаар санал нэгдэв. Тухайлбал, ГХЯ хоорондын зөвлөлдөх уулзалтыг дэд сайд нарын түвшинд зохион байгуулах, Сангийн яам хоорондын Бодлогын зөвлөлдөх уулзалт, Байгаль орчны яам хоорондын зөвлөлдөх уулзалтын механизмыг шинээр бий болгох, төмөр замын асуудлаарх хоёр талын холбогдох байгууллагуудын уулзалтыг энэ онд зохион байгуулахаар болов. Солонгосын тал хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих зорилгоор Монгол Улс, БНСУ-ын хооронд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах талаарх хамтарсан судалгааны ажил дээр үндэслэн цаашид яриа хэлэлцээг хэрхэн урагшлуулах талаар ажил хэргийн түвшинд хэлэлцэж эхлэхийг санал болгов. Талууд БНСУ-ын Хөгжлийн албан ёсны тусламжийн үр өгөөжийг дээшлүүлэх, буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж буй төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар үргэлжлүүлэн нягт хамтран ажиллахаар болов. Мөн боловсрол, соёл, эрүүл мэнд, мэдээллийн технологийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар тодорхой санал солилцов. Солонгосын тал БНСУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцах монгол оюутнуудын тоог нэмэгдүүлэх талаар нааштай судалж буйг мэдэгдэв. Монголын тал хоёр улсын иргэд зорчих урсгал жилээс жилд нэмэгдэж буйг онцолж, иргэд зорчих нөхцлийг хөнгөвчлөх, хэтдээ визгүй зорчиход чиглэсэн замын зураглал гаргахад хоёр талын холбогдох байгууллагуудын нягт хамтын ажиллагаа чухлыг тэмдэглэв. Сайд Н.Цэрэнбат манай иргэд солонгосын виз мэдүүлж авахад урт хугацаа зарцуулж байгааг богиносгох талаар дорвитой арга хэмжээ авч өгөхийг солонгосын талд хүсэлт болгов. Талууд олон талт, бүс нутгийн хамтын ажиллагааны хүрээнд Зүүн хойд Азийн цахилгаан эрчим хүчний сүлжээ, Зүүн Азийн Төмөр замын хамтын нийгэмлэг байгуулах зэрэг бүс нутгийн санал, санаачилгыг дэмжиж, хамтран ажиллах болон Солонгосын хойг, Зүүн хойд Азийн бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн хамтын ажиллагааны талаар үр ашигтай санал солилцов. Талууд дараагийн хуралдааныг ирэх онд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар тогтов.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй