Ерөнхийлөгч зарлиг гаргаж зарим шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүллээ
2019-06-27 09:36:55 Нийтлэгдсэн: Улс төрМонгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Зарим шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай зарлиг гаргалаа. ЗАРЛИГТ: Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.8 дахь заалт, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн саналыг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь: Хавсралтад дурдсан нэр бүхий 17 шүүгч, Ерөнхий шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсүгэй. Хавсралт - Б.Цолмонбаатар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч; - Э.Халиунбаяр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч; - Ц.Амарсайхан Улсын дээд шүүхийн шүүгч; - Б.Сайханцэцэг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч; - Д.Цолмон Улсын дээд шүүхийн шүүгч; - Г.Цагаанцоож Улсын дээд шүүхийн шүүгч; - Ж.Оюунтунгалаг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч; - Д.Дэлгэрцэцэг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч; - Д.Байгалмаа Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч; - Х.Сонинбаяр Улсын дээд шүүхийн шүүгч, Иргэний хэргийн танхимын тэргүүн; - П.Золзаяа Улсын дээд шүүхийн шүүгч; - С.Амардэлгэр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч; - Т.Энхжаргал Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч; - Б.Нармандах Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч; - С.Төмөрбат Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч; - Н.Нарантуяа Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч; - П.Туяат Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч гэжээ. Нийтэлсэн:Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн алба
Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Хуульчдын холбооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
2019-06-25 10:44:37 Нийтлэгдсэн: Улс төрМонголын хуульчдын холбооны урилгаар ОХУ-ын Хуульчдын холбооны тэргүүн В.В.Блажеев тэргүүтэй 17 төлөөлөгч энэ сарын 22-27-ны өдрүүдэд Монгол Улсад ажиллаж байна.Тэдний төлөөлөл болох ОХУ-ын Хуульчдын холбооны тэргүүн В.В.Блажеев, ОХУ-ын Хууль зүйн дэд сайд Д.В.Новак, мөн холбооны зөвлөлийн гишүүн, олон улсын хамтын ажиллагааны комиссын дарга Е.О.Будяков, тус улсын Ерөнхий прокурорын орлогч, цэргийн ерөнхий прокурор В.Г.Петров, Улсын дээд шүүхийн эдийн засгийн маргааны асуудлыг шийдвэрлэх танхимын шүүгч Е.Е.Борисов нарын төлөөлөгчдийгэнэ сарын 24-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ авлигын хэрэг илрүүлж, шийдвэрлэх тал дээр сайн ажиллаж байгааг дурдаад энэ чиглэлийн туршлагатай хуульчдын баг Монголын хуульчидтай хамтран ажиллах гэж байгаад олзуурхууштай буйгаа илэрхийллээ. Монголын нөхцөлд уул уурхайн салбарын авлигал, авлигалын мөнгө улс төрд орж, оффшор бүст байрлаж байгаа зэрэг ярвигтай, эвлэрч болохгүй асуудалд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга шүүмжлэлтэй ханддагаа хэлээд, Монголын хуульчдын холбоотой илүү сайн хамтран ажиллаж, арга туршлагаа хуваалцана гэдэгт найдаж буйгаа илэрхийлэв.
Швейцарын Холбооны Улсын Үндэсний Зөвлөлийн дарга Монгол Улсад хүрэлцэн ирлээ
2019-06-24 08:59:38 Нийтлэгдсэн: Улс төрУИХ-ын дарга Г.Занданшатарын урилгаар Швейцарын Холбооны Улсын Үндэсний Зөвлөлийн дарга, эрхэмсэг хатагтай Марина Кароббио Гүшэтти тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр /2019.06.23/ Улаанбаатар хотод хүрэлцэн ирлээ. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Швейцарын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Бернардино Регаццони, Швейцарын Холбооны Улсын Холбооны Ассамблейн Гадаад харилцааны хэлтсийн дарга, Элчин сайд Клаудио Фишер болон албаны бусад хүмүүс дагалдан ирэв. Эрхэм зочдыг Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Швейцарын парламентын бүлгийн гишүүн Л.Болд, Бээжин дэх Швейцарын Холбооны Улсын Элчин сайдын яамны Улаанбаатар дахь Консулын хэлтсийн дарга, Швейцарын Хөгжлийн хамтын ажиллагааны газрын Монгол дахь Төлөөлөгчийн газрын тэргүүн Габриэла Спирли, ГХЯ-ны Дипломат ёслолын газрын захирал Д.Баярхүү болон албаны бусад хүмүүс угтан авсан юм. Швейцарын Холбооны Улсын Үндэсний Зөвлөлийн дарга, хатагтай Марина Кароббио Гүшэттигийн Монгол Улсад хийх албан ёсны айлчлал 2019 оны 06 дугаар сарын 23-наас 06 дугаар сарын 26-ны өдрүүдэд үргэлжилнэ. Айлчлалын үеэр Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Швейцарын Холбооны Улсын Үндэсний Зөвлөлийн дарга Марина Кароббио Гүшэтти нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагааны болон харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцоно. Айлчлалын хүрээнд хатагтай Марина Кароббио Гүшэтти Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхаж, Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатартай уулзах юм. Монгол Улс Швейцарын Холбооны Улстай 1964 оны 05 дугаар сарын 22-нд дипломат харилцаа тогтоосон. Хоёр улсын харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд түлхэц үзүүлэх энэхүү айлчлал нь хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн жилд болж буйгаараа онцлог юмгэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Ерөнхий нарийн бичгийн дарга (ЕНБД) Томас Гремингер Улаанбаатар хотноо 2019 оны зургаадугаар сарын 20-22-ны өдрүүдэд ажлын айлчлал хийж байна. ЕНБД Томас Гремингер энэ сарын 20-21-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо болж буй Терроризмд турхирч буй хүчирхийлэл дагуулсан экстремизм, радикалчлалаас урьдчилан сэргийлэх, тэмцэхэд нийгмийг хандуулах нь сэдэвт бүс нутгийн бага хуралд оролцохын сацуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, ТЕГ-ын дарга, хурандаа Д.Гэрэл нартай ажил хэргийн уулзалт хийхээр төлөвлөж байгаа бөгөөд Дотоод хэргийн их сургуулийн багш, сурган хүмүүжүүлэгч нарт Евроази дахь ЕАБХАБ-ын үүрэг, роль сэдвээр илтгэл тавина. Тус байгууллагын өмнөх ЕНБД Ламберто Занниер 2013 онд Улаанбаатар хотноо болсон Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын 7 дугаар бага хуралд оролцохоор анх ирж байсан удаатай. ЕАБХАБ нь 57 гишүүнтэй бөгөөд байгууллагын үйл ажиллагаа нь бүс нутгийн аюулгүй байдлыг хангах, зэвсэгт мөргөлдөөн, хямралаас урьдчилан сэргийлэх, хямралын дараах улс төрийн тогтолцоонд дэмжлэг үзүүлэхэд чиглэдэг. Монгол Улс 2004 онд ЕАБХАБ-ын хамтын ажиллагааны түнш орон болж, 2012 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр тус байгууллагын 57 дахь гишүүн орон болсон.
Шинэ Зеландын кино найруулагч Тим Коддингтоныг хүлээн авч уулзлаа
2019-06-20 09:52:56 Нийтлэгдсэн: Улс төрМонгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар өчигдөр Шинэ Зеландын кино найруулагч, продюсер Тим Коддингтоныг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр хоёр орны уран бүтээлчдийн хамтын ажиллагаа, кино үйлдвэрлэлийн эрх зүйн орчин, хөрөнгө оруулалт, зах зээлийн онцлогийн талаар санал солилцлоо. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар монголын кино урлагийн хөгжлийн талаар, УИХ-д Кино урлагийг дэмжих тухай хуулийн төсөл-ийг өргөн бариад байгааг товч танилцуулав. Мөн эртний нүүдэлчин монголчуудын мэдлэг, соёл, өвөрмөц онцлогийг харуулсан кино төсөл хамтран хэрэгжүүлэх саналтай байгаагаа илэрхийллээ. Тим Коддингтон Мулан Марко Поло Галзуу баян Азиуд зэрэг томоохон киноны багт орж ажиллаж байсан Холливүүдэд нэр хүндтэй найруулагч, продюсер юм. Нийтэлсэн:Гадаад харилцааны яам
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй