Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Киргиз Улсад айлчилна
2019-06-11 09:16:45 Нийтлэгдсэн: Улс төрМонгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Ш.Жээнбековын урилгаар энэ оны 6 дугаар сарын 12-ны өдөр тус улсад албан ёсны айлчлал хийнэ. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Ш.Жээнбековтай албан ёсны хэлэлцээ хийж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар санал солилцоно. Түүнчлэн тэрээр Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз Улсад суух ЭСЯ-ны нээлтийн ажиллагаанд оролцохоор төлөвлөж байна. Тус албан ёсны айлчлалын дараа буюу 6 дугаар сарын 13-14-ний өдрүүдэд Ерөнхийлөгч Х.Баттулга Бишкек хотноо болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаан болон Монгол Улс, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн тэргүүн нарын тавдугаар уулзалтад оролцоно
Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөлийн хурлаар энэ долоо хоногт намн бүлэг, зөвлөл, ажлын хэсэг, байнгын хороо болон нэгдсэн чуулганаар хэлэлцэх асуудлуудыг баталжээ. НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛЭГ, ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН: 06 дугаар сарын 10-ны Даваа гарагт: Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан Жанжин Д.Сүхбаатар танхимд; Улсын Их Хурал дахь Ардчилсан намын зөвлөлийн хуралдаан Их Эзэн Чингис хаан танхимд. ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН: 06 дугаар сарын 10-ны Даваа гарагт: Засгийн газар болон Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 22 гишүүний тус тус өргөн мэдүүлсэн Зөвшөөрлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг нэгтгэн, нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас В танхимд; Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас Г танхимд; Улсын Их Хурлын стратеги төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалангийн өрөөнд; Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн болон Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2018 оны тайланг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.30 цагаас Нээлттэй сонсголын танхимд; Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 16.00 цагаас Г танхимд; Өмгөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 16.00 цагаас В танхимд. 06 дугаар сарын 11-ний Мягмар гарагт: Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас В танхимд. 06 дугаар сарын 12-ны Лхагва гарагт: Өргөдлийн байнгын хорооны 2016 оны 03 дугаар тогтоол, 2017 оны 02 дугаар тогтоолуудын хэрэгжилтийн хүрээнд Өргөдлийн байнгын хорооны гишүүд 10.00 цагаас Нийслэлийн дүүргүүд, Төв аймгийн зарим сумдад ажиллана; Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас В танхимд. ГУРАВ.БАЙНГЫН, ТҮР ХОРООНЫ ХУРАЛДААН: 06 дугаар сарын 11-ний Мягмар гарагт: 1.Түр хорооны хуралдаан/Санжаасүрэнгийн Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн асуудлаар Олон Улсын Парламентын холбооны удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судалж, холбогдох санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий/09.00 цагаас Г танхимд: Хэлэлцэх асуудал: Олон Улсын Парламентын холбооноос ирсэн төлөөлөгчидтэй уулзсан талаарх Түр хорооны даргын мэдээлэл; Иргэдийн мэдээлэл сонсох. 2.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас Жанжин Д.Сүхбаатар танхимд: Хэлэлцэх асуудал: Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл/Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир 2018.01.04-ний өдөр өргөн мэдүүлсэн,анхны хэлэлцүүлэг, үргэлжилнэ/; Бусад. 3.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас Их Эзэн Чингис хаан танхимд: Хэлэлцэх асуудал: Өмгөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/Засгийн газар 2018.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн,анхны хэлэлцүүлэг/; Гэмт этгээд шилжүүлэх тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс хоорондын гэрээний төсөл/Засгийн газар 2019.05.29-ний өдөр ирүүлсэн,зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/; Байнгын хорооны тогтоолын төсөл /Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай /Шинэчилсэн найруулга/ хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай/; Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсантай холбогдуулан Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх; Бусад. 4.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 15.00 цагаас Жанжин Д.Сүхбаатар танхимд: Хэлэлцэх асуудал: Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн,хэлэлцэх эсэх/; Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт; Бусад. 06 дугаар сарын 12-ны Лхагва гарагт: 1.Төсвийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас Их Эзэн Чингис хаан танхимд: Хэлэлцэх асуудал: Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь-II төсөл-ийн Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл/Засгийн газар 2018.10.17-ны өдөр өргөн мэдүүлсэн,хэлэлцэх эсэх/; Үндэсний аудитын газрын 2018 оны үйл ажиллагааны тайлан. 2.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас Г танхимд: Хэлэлцэх асуудал: Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Протокол соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл/Засгийн газар 2019.05.03-ны өдөр өргөн мэдүүлсэн,анхны хэлэлцүүлэг/; Хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Протокол соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл/Засгийн газар 2019.05.03-ны өдөр өргөн мэдүүлсэн,анхны хэлэлцүүлэг/; Гэмт этгээд шилжүүлэх тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс хоорондын гэрээний төсөл/Засгийн газар 2019.05.29-ний өдөр ирүүлсэн,зөвшилцөх/; Ажлын хэсэг байгуулах тухай /Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/; 1992 оны Үндсэн хууль дагаж мөрдөгдөж эхэлснээс хойших хугацаанд Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газрууд, тэдгээрийн ажилтнууд нэр холбогдсон хар тамхи болон бусад хэрэг зөрчлийн талаар Гадаад харилцааны сайдын мэдээлэл сонсох. 3.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас Жанжин Д.Сүхбаатар танхимд: Хэлэлцэх асуудал: Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны үйл ажиллагааны тайланг сонсох; Монголбанкны 2018 оны үйл ажиллагааны тайлан болон Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэлийн биелэлтийг сонсох; Бусад. 06 дугаар сарын 13-ны Пүрэв гарагт: 1.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 12.00 цагаас Жанжин Д.Сүхбаатар танхимд: Хэлэлцэх асуудал: Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл/Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын гишүүд 2019.06.06-ны өдөр өргөн мэдүүлсэн,нэг дэх хэлэлцүүлэгт бэлтгэх/. ДӨРӨВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН: 06 дугаар сарын 12-ны Лхагва гарагт 15.00 цагаас, 13-ны Пүрэв гарагт 10.00 цагаас: Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг, үргэлжилнэ; Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 02 дугаар дүгнэлт; Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Протокол соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл/Засгийн газар 2019.05.03-ны өдөр өргөн мэдүүлсэн,анхны хэлэлцүүлэг/; Хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Протокол соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл/Засгийн газар 2019.05.03-ны өдөр өргөн мэдүүлсэн,анхны хэлэлцүүлэг/; Өмгөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/Засгийн газар 2018.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн,анхны хэлэлцүүлэг/; Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь-II төсөл-ийн Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл/Засгийн газар 2018.10.17-ны өдөр өргөн мэдүүлсэн,хэлэлцэх эсэх/; Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл/Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир 2018.01.04-ний өдөр өргөн мэдүүлсэн,анхны хэлэлцүүлэг/; Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн,хэлэлцэх эсэх/; Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсантай холбогдуулан Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх; Бусад; Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол нарын 10 гишүүн Монгол Улсын Ерөнхий сайдад хандан Хорт хавдрын өвчлөл, түүний илрүүлэлт болон эмчилгээний өнөөгийн нөхцөл байдлын талаар тавьсан асуулгын хариугсонсох; Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнээс Монгол Улсын Ерөнхий сайдад хандан Бэлчээрийн талхагдал, цөлжилт, ой, хээрийн түймэртэй тэмцэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын талаартавьсан асуулгын хариуг сонсох; Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан, Б.Баттөмөр, Д.Хаянхярваа нарын гишүүн Монгол Улсын Ерөнхий сайдад хандан Уул, уурхайн металлургийн цогцолбор байгуулах төслийг хэрэгжүүлэх концессын гэрээний хэрэгжилтийн талаартавьсан асуулгын хариуг сонсох. 06 дугаар сарын 14-ний Баасан гарагт 10.00 цагаас: Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл/Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын гишүүд 2019.06.06-ны өдөр өргөн мэдүүлсэн,нэг дэх хэлэлцүүлэг явуулах/.
ЭЛЧИН САЙД, БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧ Л.ПҮРЭВСҮРЭН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА МУКХИСА КИТУЙТЭЙ УУЛЗАВ
2019-06-07 10:01:42 Нийтлэгдсэн: Улс төрМонгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суугаа Элчин сайд, Женев дэх НҮБ болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Л.Пүрэвсүрэн НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Мукхиса Китуйтэй 2019 оны 6 дугаар сарын 4-ний өдөр уулзав. Уулзалтаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Дэлхийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалтад оролцсоны мөрөөр хийгдсэн ажлуудын талаар санал солилцож, НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлаас Монгол Улсад хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төсөл, хөтөлбөрийн санхүүжилтийн асуудлаар ярилцав. Ерөнхий нарийн бичгийн дарга Мукхиса Китуй НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлаас Монгол Улстай хөгжүүлж буй хамтын ажиллагааг тууштай дэмжихээ илэрхийлэв. Чингэхдээ Монгол Улсад дамжин өнгөрөх тээвэр, чөлөөт бүсийг хөгжүүлэх, чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах арга туршлагыг нэмэгдүүлэх, ногоон экспорт, био худалдааг дэмжих, хөрөнгө оруулалтын бодлогын хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх зэргээр хамтран ажиллахаар болов.
Монгол Улс Дэлхийн худалдааны байгууллагын зөвлөлийг даргалж байна
2019-06-07 09:47:08 Нийтлэгдсэн: Улс төрДэлхийн худалдааны байгууллага /ДХБ/-ын Оюуны өмчийн эрхийн худалдаатай холбоотой асуудлын тухай хэлэлцээр /ТРИПС/-ийн зөвлөлийн ээлжит хуралдаан 2019 оны 6 дугаар сарын 6-ны өдөр болж, хуралдаанаар оюуны өмч болон биологийн төрөл зүйл, эмийн асуудлууд, шинээр патент авах шаардлагад ашигласан уламжлалт мэдлэгийг нээлттэй болгох, бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих зэрэг асуудлыг хэлэлцэв. Оюуны өмчийн эрхийн худалдаатай холбоотой асуудлын тухай хэлэлцээрийн зөвлөл нь ДХБ-ын Барааны худалдааны зөвлөл, Үйлчилгээний худалдааны зөвлөл зэрэг байгууллагын 3 гол зөвлөлийн нэг юм. Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Элчин сайд, Байнгын төлөөлөгч Л.Пүрэвсүрэн Зөвлөлийн даргын хувьд хуралдааныг даргалав. Монгол Улс ДХБ-д 1997 онд нэгдэж орсноос хойш анх удаа уг байгууллагын тогтмол үйл ажиллагаатай бүтцүүдийн нэгийг 2019 онд даргалж байна.
Тухайн салбарын болон байгууллага, мэргэжлийн онцлогт тохирсон ёс зүйн дүрмийг батлан, үйл ажиллагаандаа мөрдөж ажиллах нь авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, авлигын гэмт хэрэгт холбогдох эрсдлийг бууруулах өндөр ач холбогдолтой байдаг. Төрийн байгууллагууд Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.9-д заасны дагуу тухайн салбарын албан хаагчийн ёс зүйн дүрмийг батлан гаргахын өмнө Авлигатай тэмцэх газраас санал авах үүрэгтэй. Энэ хүрээнд 2019 оны 4, 5 дугаар сард Хил хамгаалах ерөнхий газар, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан зэрэг байгууллагуудаас ёс зүйн дүрмийн төсөлд санал авахаар ирүүлснийг хянаж холбогдох хариуг хүргүүлэв. Төрийн албаны тухай хуулийн 40 дүгээр зүйлд төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг хууль тогтоомжоор болон Төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно гэж заасан байдаг. Дээрх заалтын дагуу Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолоор баталсан Төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм-ийг батлан мөрдөж байна. Уг дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.2-т ...тухайн салбар, байгууллагын чиг үүргийн онцлогийг харгалзан албан хаагчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийг батлан мөрдүүлж болно гэж заажээ. Зарим төрийн байгууллагуудын ёс зүйн дүрмийн төслийг хянан үзэхэд тухайн салбарын албан хаагчийн ёс зүйн шинж, онцлогийг тусгахгүйгээр хэт ерөнхий, хүлээлгэх хариуцлага болон авлига, ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх талаар тодорхой дурьдаагүй, хэрэгжүүлэхэд хийдэл үүсгэх нөхцлийг бүрдүүлсэн байгааг анхааруулж, дахин боловсруулах тухай хариуг өгсөн байна. Иймд төрийн байгууллага бүр ёс зүйн дүрмийг батлан мөрдүүлэхдээ Төрийн албаны тухай хууль, Төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэмд нийцүүлэн тухайн салбар, байгууллагын онцлогийг тусган боловсруулж байх шаардлагатай байна.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй