Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Ч. УлаанАймгуудын Хөдөө аж ахуйн газрын дарга нартай өнөөдөр уулзаж, үүрэг чиглэл өгөв. Уулзалтын эхэнд ХХААХҮЯ-ныгазрын дарга нар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын бодлого, хэрэгжүүлж буй хөтөлбөр, ажлуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм. Харин Аймгуудын Хүнс хөдөө аж ахуй газрын дарга нарцаг үеийн болон тулгамдсан асуудлаа салбарын сайдад уламжлав. Тухайлбалгазар тариалангийн техник тоног төхөөрөмж, хүлэмж,ХХААГ-ынорон тоо бүтэц, мэргэжлийн боловсон хүчин,ажлын байрны урсгал засварын зардал, тариалан эрхлэлтийг дэмжих сангаас үзүүлэх дэмжлэг, худаг гаргах төсөв, үлийн цагааноготнотойтэмцэх, ноос болон арьс ширний урамшуулал,ЖДҮХС-ийн зээл олголт, малынсэгзэмустгах, малын угаалгахийх асуудлыг хөндсөн юм. ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан Оготнотойтэмцэх асуудал анхаарал татаж байна. Одоо байгаа боломжоо бүрэн ашигламаар байна. Бэлчээрийн усан хангамжийг сайжруулах чиглэлээр сэргээн засах, онгоц, байшинд нь дэмжлэг үзүүлэх ажлуудыг зохион байгуулахад санал нэгтгэж, бодлого хэрэгжүүлэх нь зүйтэй. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зээлийн журам шинэчлэгдээд гарч байна. Нийт 47 тэрбум төгрөгийн төсөвтэй. Үүнээс 21 тэрбум төгрөгийг аймгуудад хэрэгжих төсөлд өгнө. Салбар яамны санхүүгийн байдалд хүнд байна. Яамны хэмжээнд 500 тэрбум төгрөгийн авлагатай. 300 тэрбум төгрөгийн өглөгтэй. Цаашдаа бид байнгын харилцан мэдээлэлтэй, видео хурлаа хийж ажиллана гэдгийг онцлов.
ГХЯ-ны консулын газрын захирал Тайландын цагдаагийн газрын удирдлагатай уулзав
2019-05-08 12:58:37 Нийтлэгдсэн: Улс төрГадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг 2019 оны 5 дугаар сарын 7-ны өдөр Тайландын Хаант Улсын Цагдаагийн газрын Цагаачлалын албаны Мөрдөн байцаах хэлтсийн командлагч, цагдаагийн хошууч-генерал Пананчай Чунжайтутай уулзав. Уулзалтын үеэр Тайланд улсад зорчиж буй манай улсын иргэдийг хил дээр шалгах ажиллагааг хөнгөвчлөх, саадгүй нэвтрүүлэх асуудлаар ярилцсанаас гадна монгол иргэдийн өдүүлж байгаа хулгайн гэмт хэргийг бууруулах чиглэлээр санал, мэдээлэл солилцон хамтран ажиллахаар тогтов. Монгол, Тайландын хооронд шууд нислэг үйлдэж эхэлсэнтэй холбоотойгоор Тайландад зорчих манай иргэдийн урсгал жил бүр нэмэгдэж байгаа бөгөөд 2018 онд 15000 иргэн зорчсон байна. Эх сурвалж: ГХЯ
Байнгын төлөөлөгч, Элчин сайд Л.Пүрэвсүрэн 2019 оны 5 дугаар сарын 7-9-ний өдрүүдэд Женев хотноо зохион байгуулагдаж буй НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурал (ХХБХ)-ын Тээвэр, худалдааны логистик, худалдааг хөнгөвчлөх асуудлаарх экспертүүдийн 7 дугаар хуралдааны даргаар сонгогдов. 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд худалдааг хөнгөвчлөх, тээврийн салбарын хөгжлийн үүрэг, хувь нэмэр сэдвийн дор болж буй энэ удаагийн хуралдаанаар тогтвортой хөгжлийг хангах зорилгын хүрээнд худалдааг хөнгөвчлөх, дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэх асуудлыг нарийвчлан авч хэлэлцэнэ. НҮБ-ын ХХБХ нь Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийг соёрхон баталсан Дэлхийн худалдааны байгууллага (ДХБ)-ын гишүүн орнуудад хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлж ажилладаг. Гурван өдрийн туршид үргэлжлэх энэхүү хуралдаан улс орнууд дахь худалдааг хөнгөвчлөх шинэчлэлийн асуудал дээр төвлөрөн, 2017 оны 2 дугаар сард хүчин төгөлдөр болсон ДХБ-ын Худалдааг хөнгөвчлөх олон талт хэлэлцээрийн хэрэгжилтийн талаар хэлэлцэнэ. Тэр дундаа хэлэлцээрийн хэрэгжилтийг хангахад НҮБ-ын ХХБХ-ын зүгээс хөгжиж буй болон нэн буурай хөгжилтэй орнуудад үзүүлдэг дэмжлэг туслалцаа, технологийн шийдэл, хилийн шалган нэвтрүүлэх ажиллагааг үндэсний, бүс нутгийн болон олон улсын түвшинд уялдуулан хөгжүүлэх боломжийн талаар хэлэлцүүлэг өрнүүлнэ. Түүнчлэн, хэлэлцээрийн дамжин өнгөрөх тээврийн асуудлаарх заалтуудыг далайд гарцгүй хөгжиж буй орнуудад үр дүнтэй хэрэгжүүлэхэд улс хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх арга зам, хоёр талын болон бүс нутгийн чанартай хэлэлцээрүүдийн ач холбогдол болон дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэх сайн туршлагын талаар оролцогчид мэдээлэл, санал солилцоно.
Төв аймгийн Зуунмод сумаас 10 км зайд байрлах Майдар эко хот төслийн талбайд өнөөдөр /2019.05.07/ Монголын үндэсний кино үйлдвэрийн шав тавих ёслол болж, өндөрлөлөө. Шав тавих ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, үг хэлэв. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: Хүрэлцэн ирсэн зочин, төлөөлөгч Та бүхэнд энэ өглөөний мэнд хүргэе. Зуны тэргүүн сарын шинийн гуравны билэгт сайн энэ өдөр Та бид Монголын Үндэсний кино үйлдвэрийн шавыг тавихаар хүрэлцэн ирээд байна. Тун удахгүй энд сүндэрлэх Майдар эко хотод нийтдээ 50 га талбайг хамарсан 9 студи, үйлдвэрлэлийн цех, задгай зураг авалтын талбай, агуулах, оффиссоос бүрдсэн орчин үеийн техник, технологи бүхий кино үйлдвэрлэлийн цогцолбор байгуулагдах юм. Майдар хот нь дотоод, гадаадын жуулчдыг ихээр татсан газар байх нь тодорхой бөгөөд ирсэн жуулчдын нүдийг хужирлах зүйлс энэ цогцолборт бас бий болох байх аа. Энэ кино үйлдвэрлэлийн талбайд жилийн турш, цаг уурын хамаарлаас ангид зураг авалт хийх, түүхэн үе шатууд дахь хот айл, хотын архитектурын байгууламжид түүх, уламжлалт соёл ахуйг харуулсан зураг авалт хийх боломжтой болох юм байна. Миний зүгээс төслийг дэмжиж байгаа гол шалтгаан нь мэдээллийн технологийн нэн сүүлийн үеийн ололтыг кино урлаг өөртөө авч, хэрэгжүүлж байдаг. Монголын мэдээллийн технологийн мэргэжилтнүүд, компьютер график, видео графикчид эх орондоо дэлхийн захиалгыг хүлээн авч оюуны үйлдвэрлэл явуулах боломж нээгдэх юм гэж үзсэнийх юм. Дэлхийн түүхэнд өөрийн гэх байр суурийг баттай эзэлдэг монголын түүх, домог, уламжлалын талаар кино бүтээл туурвих олон улсын уран бүтээлчдэд эх нутагт нь, амьд уламжлал соёл дотор нь бүтээлээ туурвих боломжийг энэ төсөл олгоно гэдэгт итгэлтэй байна. Аль ч улс орон өөрийн гэсэн кино урлаг, кино үйлдвэрлэлтэй байдаг. Үүгээрээ дамжуулж эх орон, түүхээ сурталчлах, залуу үеэрээ эх орончоор хүмүүжүүлэх гэх мэт үзэл суртлын ажлуудыг хийдэг. Монгол Улс ч гэсэн 1937 онд анхны хар цагаан буюу уран сайхны Монгол хүү нэртэй кино хийж Нью-Йоркийн кино театрт мөн гаргаж байсан. 1990 оноос өмнө монгол кино тодорхой байр, суурь эзэлдэг томоохон бүтэцтэй байсан. Үүнээс хойш энэ салбар хувийн уран бүтээлчдийн хөдөлмөр, уран бүтээл дээр тогтож ирлээ. Одоо төр засаг дэмжих цаг нь болсон гэж бодож байна гэлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлснийхээ дараа Ардын жүжигчин Н.Сувд, Монгол кино үйлдвэрийн захирал Ж.Солонго, найруулагч Г.Жигжидсүрэн болон Монгол Улсад ирсэн Холливудын жүжигчин, найруулагч нарын хамтаар шав тавих ёслолд оролцлоо. Үндэсний кино үйлдвэрийн талаар: Майдар хотод 50 га талбайг хамарсан 9 студи, үйлдвэрлэлийн цех, задгай зураг авалтын талбай, агуулах, оффиссоос бүрдсэн, орчин үеийн стандартад нийцсэн Монголын анхны кино үйлдвэрлэлийн цогцолбор болно. Цогцолбор нь олон улсын стандартад нийцсэн, орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон бөгөөд гадаад дотоодын кино урлагийн мэргэжилтнүүдийн уулзаж, хамтран ажилладаг гол төв болно гэж үзэж байна. Уг цогцолборт дуутай оруулалттай, дуу оруулалтгүй кино зураг авч, зураг авалтын дараах бүх төрлийн боловсруулалтын ажлуудыг орчин үеийн тоног төхөөрөмж, технологиор гүйцэтгэх боломжтой болно. Мөн зураг авалтын үед гадаад болон дотоод талбайд ашиглагдах бүх төрлийн эд хэрэгслүүдийг үйлдвэрлэх цех, кино зурагт хэрэглэх бүх төрлийн эд зүйлсийг стандартын шаардлагад нийцсэн орчинд хадгалах агуулахтай байх юм. Төслийг санаачлагчид энэхүү кино студи нь дөрвөн улирлын байгалийн онцлог төрхийг харуулсан зураг авах, хотын болон байгалийн, уламжлалт соёл ахуйг харуулсан гэх мэт бүх төрлийн зураг авалт хийх боломжтой хэмээн үзэж байна. Эх сурвалж: Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан 05 дугаар сарын 03-06ны өдөр Сүхбаатар, Хэнтий аймагт ажиллана. Тэрээр цаг үеийн асуудлаар орон нутгийн удирдлага, төрийн албан хаагч, ард иргэдтэй уулзалт хийх юм байна.Мөн Сүхбаатар хөгжил үйлдвэр технологийн паркийн үйл ажиллагаатай танилцаж, холбогдох албаныхантай санал солилцох юм.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй