УИХ-ын гишүүн асан Г.Батхүү амь насаа алдсан хэргийг НЦГ-ын Мөрдөн шалгах газарт шалгаж байна
2019-05-20 09:22:33 Нийтлэгдсэн: Улс төрУИХ-ын гишүүн асан Г.Батхүү өнгөрсөн баасан гарагт Төрийн ордонд нас барсан хэрэг гарсан. Уг харамсалтай хэрэг явдалтай холбоотойгоор сошиал сүлжээгээр янз бүрийн мэдээллүүд цацагдаж байгаа. Тэгвэл цагдаагийн байгууллагаас Мэдэгдэл гаргажээ. Мэдэгдэлд 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 19:57 минутад цагдаагийн байгууллагад Төрийн ордны нэг давхрын баруун жигүүрт хүн нас барсан байна гэсэн дуудлага ирсний дагуу НЦГ-аас жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн хэргийн газарт шуурхай очиж хэргийн газрын үзлэгийг явуулсан. УИХ-ын гишүүн асан Г.Батхүү амь насаа алдсан хэрэг НЦГ-ын Мөрдөн шалгах газарт прокурорын байгууллагын хяналтад хуулийн хүрээнд шалгалтын ажиллагаа явагдаж байгаа. Мөн олон нийтийн сүлжээгээр энэ хэрэгтэй холбоотой худал ташаа мэдээлэл гарч олон нийтийг төөрөгдүүлж байна гэсэн байна. Сануулахад, Ардчилсан намаас өчигдөр /2019.05.18/ албан ёсоор Мэдэгдэл гаргахдаа Ардчилсан Намын Дэд дарга Гаваагийн Батхүү нь 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 19 цагийн орчим Төрийн ордонд учир битүүлгээр амь насаа алдсан цочирдом үйл явдал боллоо. Тэрээр тухайн өдөр Төрийн ордонд болсон Торгоны зам олон улсын автораллиг зохион байгуулах ажлын хэсгийн хуралд 15.00-18.00 цагийн хооронд оролцсон юм. Төрийн тусгай хамгаалалттай, онцгой объект болох Төрийн ордны баруун жигүүрт өндрөөс унасан байх магадлалтай, амь насаа алдсан нь гадны нөлөөтэй байж болзошгүй гэсэн хардлагыг төрүүлж байна. Төр нийгмийн зүтгэлтэн агсан учир битүүлгээр амь насаа алдсан энэ хэргийн талаар холбогдох хууль хяналтын байгууллага одоог хүртэл тодорхой мэдээлэл өгөлгүй, хэвлэлд хаалттай байна гэсэн юм.
МОНГОЛ-ВЬЕТНАМЫН ХООРОНД ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООСНЫ 65 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛОВ
2019-05-16 08:47:46 Нийтлэгдсэн: Улс төрӨчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Гадаад Харилцааны Яам, ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэн, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо хамтран Монгол-Вьетнамын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойд зориулсан МОНГОЛ, ВЬЕТНАМЫН ХАРИЛЦАА: ТҮҮХ БА ОРЧИН ҮЕсэдэвт эрдэм шинжилгээний хурлыг ГХЯ-нд зохион байгуулав. Хурлын үйл ажиллагаанд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, БНСВУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд Доан Ти Хыөнг, ШУА-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Чулуунбаатар нар оролцож, мэндчилгээ дэвшүүлэв. ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн захирал Д.Золбоо хурлыг нээж хэлсэн үгэндээ Монгол, Вьетнамын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өнгөрсөн 65 жилийн хугацаанд өргөжин хөгжиж ирсэн ба хоёр орны ард түмэн хүнд хэцүү цагт харилцан тусламжийн гараа сунгаж, бие биедээ элэгсэг дотно сэтгэлээр хандаж ирсэн сайхан уламжлалтайг онцлон тэмдэглэж байв. Тус хурлаар Монгол-Вьетнамын харилцааны уламжлал, ирээдүй, Монгол-Вьетнамын эртний харилцаа, Монгол-Вьетнамын хүмүүнлэг, боловсролын харилцаа-65 жилд, Хоёр орны бизнесийн боломж, БНСВУ-ын жижиг дунд үйлдвэрийн хөгжлийн бодлого, Монгол, Вьетнамын харилцааг цаашид хөгжүүлэх боломж, арга замын асуудалд илтгэл тавьж хэлэлцүүллээ. Мөн Монгол-Вьетнамын хооронд дипломат харилцаа тогтсоноос хойшхи 65 жилийн найрамдалт харилцааны түүхэн замнал, ололт амжилтын талаар хэлэлцэж, хамтын ажиллагааны өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийсний зэрэгцээ цаашдын хэтийн төлөв, боломжийн талаар ярилцаж, санал бодлоо солилцсон нь ач холбогдолтой болов.
ГАМШГИЙН СУРГАЛТАНД ТӨСВИЙН МӨНГӨӨР ХАМРАГДСАН ӨМНӨГОВЬ АЙМГИЙН УДИРДЛАГУУД ГАМШГААС ИРГЭДЭЭ ХАМГААЛЖ ЧАДСАНГҮЙ
2019-05-14 14:06:48 Нийтлэгдсэн: Улс төрМонгол Улсын нийт нутгийг хамарсан шороон болон цасан шуурга говийн аймгуудад тун халтай болж өнгөрлөө. Тэр тусмаа Өмнөговь аймгийн хэмжээнд хоёр өдөр дараалан шороон шуурга шуурч, улмаар ихээхэн хэмжээний цас орсноос үргэлжлүүлэн хүчтэй цасан шуурга шуурсан юм. Энэхүү байгалийн аймшигт үзэгдлийн улмаас тус аймгийн баруун бүсийн суманд 55 настай малчин эмэгтэй, Цогтцэций суманд гэр бүлийн 2 малчин, нэг эмэгтэй гээд нийтдээ дөрвөн хүн нэн харамсалтайгаар осгож нас баржээ. Өмнөговь аймгийн Онцгой байдлын албанд 70 гаруй дуудлага ирж төөрч алга болсон, малтайгаа уруудсан, машинтай хүмүүс цасанд суусан гэх мэт гамшгийн бүхий л дуудлаганд онцгой байдлын алба хаагчид төдийгүй эгэл жирийн иргэд, аж ахуй нэгжүүд эрвийх дэрвийхээрээ зүтгэцгээсэн байна. Хамгийн харамсалтай нь Цогтцэций суманд гурван хүн алтан амиа алдаж, байгалийн гамшигт нэрвэгдэж байхад тус сумын онцгой комиссын дарга, Засаг дарга О.Бадарч Улаанбаатар хотод оюутан залуусын спортын тэмцээний нээлт нээсэн шигээ явсан нь тус суманд онцгой комисс шуурхай ажиллаагүй гол шалтгаан болжээ. Уг нь тухайн үед орон нутагтаа ажил үүргээ гүйцэтгэж байсан бол тэрээр тушаал гаргаад, машин техникүүдийг дор нь гаргаад эрлийн ажиллагааг шуурхай зохион байгуулсан бол ийм аймшигт эрсдэл үзэхгүй байх байсан хэмээн талийгаачдын ар гэрийнхэн тун гомдолтой байна. Өмнөговь аймгийн хувьд уул уурхайг түшиглэн хөгжиж буй болохоор гамшгийн үед ашиглах техник хэрэгсэл, мөн онцгой байдлын бие бүрэлдэхүүний хувьд хангалттай нөөцтэй аж. Мөн энэ үеэр хамгийн хариуцлагатай ажиллах ёстой, онцгой байдлын албанд чиг үүрэг өгөх эрх мэдэлтэй Өмнөговь аймгийн Засаг дарга, аймгийн Онцгой комиссын дарга Н.Наранбаатар, түүний орлогч С.Мөнхбаяр, ЗДТГ-ын дарга Ө.Баянмөнх, Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын дарга Ц.Баярсайхан нар бүгдээрээ Улаанбаатар хотод зугаалж явсан нь нутгийн ард иргэдийнхээ жигшил зэвүүцлийг хүргээд байна. Нутгийн иргэдээ хүнд үед нь орхин хувийн жаргал хөөж, аймаг орон нутагтаа тогтдоггүй эдгээр нөхөд бүгд аймаг орон нутгийнхаа төсвөөр, татвар төлөгчдийн мөнгөөр Америкийн нэгдсэн улсад саяхан гамшгийн сургалтанд сар гаруй суралцаж ирсэн билээ. Хариуцлагагүй, наад захын ухамсаргүй ийм нөхөд аймаг орон нутаг удирдсан нэр зүүж, хувийн эрх ашиг, биеийн жаргал хөөж яваа нь болзошгүй гамшиг ослын үед ард иргэд алтан сайхан амь насаа харамсалтайгаар алдах шалтгаан болсонд дургүйцсэн Өмнөговийн ард иргэд аймгийн Засаг дарга, аймгийн Онцгой комиссын дарга Н.Наранбаатар болон Цогтцэций сумын Засаг дарга, тус сумын Онцгой комиссын дарга О.Бадарч нарт хариуцлага тооцож, албан тушаалаасаа огцрохыг шаардахаар нэгдэж эхэлжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Шинэ эдийн засгийн форум”-д оролцож, үг хэлэв
2019-05-14 09:21:43 Нийтлэгдсэн: Улс төрМонгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр Блүүмбэрг Монгол телевизийн зохион байгуулсанШинэ эдийн засгийн форум-ын төгсгөлийн дүгнэх цаг хэсэгт оролцож, хаалтын үг хэллээ. Энэхүү форумыг Монголын бизнесийн зөвлөл, Монголын Үндэсний Худалдаа Аж үйлдвэрийн танхим, Монгол дахь АНУ-ын Худалдааны танхим, Франц-Монголын Худалдааны танхим зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулсан юм. Форумыг зохион байгуулагчдын зүгээс Шинэ эдийн засгийн форум нь анх удаа үндэсний шилдэг үйлдвэрлэгч, олон улсын байгууллагууд, баялаг бүтээгч хувийн хэвшлийнхний хүрээнд эдийн засгийн хөгжлийн тулгамдсан асуудлуудыг тодорхойлж, бодит боломж, гарцуудыг хэлэлцлээ хэмээн тодотголоо. Хэлэлцүүлэгт оролцогчид хөрөнгө оруулагч, эдийн засагч, удирдлага, нөлөөлөгч зэрэг бүлгүүдэд хуваагдан бүтэн өдрийн турш тодорхой сэдвүүдийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлсний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга форумыг хааж үг хэлсэн юм. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА: Шинэ эдийн засгийн форумыг зохион байгуулсан, оролцсон Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Өнөөдөр өглөө форумын үйл ажиллагааг нээх байсан хэдий ч форумын үйл ажиллагааг ажиглаж байгаад хаалтын үг хэлье гэж бодсон юм. Эдийн засгийн тэлэлт юу, юунаас чухал байгааг Та бүхэн ярьж байна. Бид уул, уурхай гэж олон жил ярьж явсан. Уул, уурхайн салбар байх ёстой хэдий ч энэ салбараас олж буй хуримтлалаа бид юунд зарцуулж байгаа вэ гэдэгт анхаарах цаг болсон гэдгийг юун түрүүнд сануулмаар байна. Мөн хөдөө аж ахуй маш том, уламжлалт салбар хэдий ч энэ салбарт үндсэндээ ямар ч ажил хийгдээгүй өдийг хүрч байна. Өнөөдөр арьс, хонины нэхий 500 төгрөг хүртэл буурч, үхрийн цул мах нэг кг нь 16 мянган төгрөг хүртлээ өслөө гээд наад захын маш олон асуудал гарч байна. Төр бодлого, чиглэлээ гаргаж, түүнийгээ бизнесийн салбартай хэрхэн уялдуулах асуудалд анхаарах хэрэгтэй. Монгол Улсын төр өнгөрсөн 30 жилд маш олон тогтоол, шийдвэр гаргасан. Гэвч, хэрэгжиж байгаа зүйлгүй. 2010 онд хамтарсан Засгийн газар ажиллаж байхдаа маш сайн тогтоолууд гаргасан хэдий ч 21 аймгийг хатуу хучилттай замаар холбох ганцхан тогтоол л хэрэгжсэн. Бусад нь эхлээгүй, ажил болоогүй. Ингээд сонгуулиар дараагийн УИХ, Засгийн газар бүрэлдэж өөр чиглэл рүү явчихдаг. Бодлого ийм тодорхой биш байхад бодлого дагаж хөгждөг бизнесүүд өндийхгүй л болов уу. Өнөөдөр бид жилдээ 14-16 сая ширхэг арьсыг түүхийгээр нь буюу боловсруулахгүй экспортолж байна. Хэрвээ нэмүү өртөг шингээх юм бол маш том валютын урсгал нэмэгдэнэ. Тиймээс эдгээр ажлуудыг ярихаас илүүтэй хийж эхлэх хэрэгтэй байгаа юм. Арьс, ширний экспортоор жишээ авахад, Дарханы Засаг даргатай болон Дарханаас сонгогдсон УИХ-ын гишүүдтэй зөвлөлдөөд тэнд боловсруулах үйлдвэр барих ажлыг эхлүүлсэн. Үүнтэй холбогдуулан Засгийн газар ирэх оноос өмнө 500 тэрбум төгрөгийг хөдөө аж ахуйн салбарт зарцуулах амлалт өгсөн. Яг энэ асуудлаар өчигдөр Ерөнхий сайд болон Сангийн сайдтай уулзаж ярилцсан тул удахгүй шийдвэр гарах байх гэж найдаж байгаа. Мөн төмөр замын асуудал бий. 2010 онд анх удаагаа Монгол Улс өөрсдөө Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогоо баталсан. Харамсалтай нь нүүрсний хамааралтай олон бизнес эрхлэгч, улстөрчдөөс болж дээрх бодлого гацсан. У.Хүрэлсүхийн Засгийн газар энэ асуудалд анхаарч хөндлөн төмөр зам буюу Цогтцэций /Тавантолгой/-Зүүнбаян чиглэлийн 414 км замыг тавих Засгийн газрын шийдвэр ямартай ч гарлаа. Харин хөрөнгө оруулалтын хувьд хүүтэй мөнгө зээлж, зээлийг дагасан гадаадын ажиллах хүчний зэрэг асуудлаас үүдэн өртөг өндөр байдаг тул бид энэ удаад төмөр замын хөрөнгийг дотооддоо шийдэж байна. Өөрөөр хэлбэл, янз бүрээр хэлэгдэж, гадаадад үнэгүй шахуу очих гэж байсан Тавантолгойн ашгаас 700 орчим тэрбум төгрөгөөр буюу хүүгүй мөнгөөр хөрөнгө оруулж, монгол ажилчид, монгол инженер болон батлан хамгаалах салбарыг оролцуулан бүтээн байгуулалтыг өрнүүлж байна. Мөн 2010 онд дагуул хотуудын асуудал УИХ-аар яригдсан. Энэ жил Улаанбаатар хотоос 43 км зайтай, Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт Майдар хотыг барьж эхлүүлэх шийдвэрийг Засгийн газар гаргасан. Энэ шийдвэрийг УИХ-аар баталчих юм бол хөрөнгө оруулагчдад дорвитой мэдээлэл болно. Та бүхэн энэ форумын үеэр гадаад орчны асуудлыг мөн хөндөн ярилцаж байсан. Би БНХАУ-д айлчлах үеэрээ Бүс ба зам уулзалтад оролцсон гэдгийг Та бүхэн мэдэж байгаа байх. Энэ үеэр БНХАУ импортлогч орон болсноо дэлхий дахинаа зарлалаа. Энэ улс өөрсдийн хийсэн зүйлсээ дэлхий даяар зарж борлуулдаг байсан бол импортлогч улс болж байгаа гэдгээ зарласныг Та бүхэн мөн соргогоор хүлээн авсан байх гэдэгт итгэлтэй байна. Энэ асуудалд Гадаад харилцааны яам, Элчин сайдууд анхаарал хандуулж тухайн улсын технологийг Монгол Улсад нутагшуулж, хамтарсан компани байгуулах асуудалд мөн анхаарах хэрэгтэй юм шүү. Баруун аймгаас гэхэд 3000 км туулж Улаанбаатарт ирээд бүтээгдэхүүн борлуулах боломжгүй. Тиймээс бид баруун, зүүн алслагдсан аймгийн бүтээгдэхүүнийг БНХАУ-д улсад оруулах, борлуулах асуудалд дэмжлэг үзүүлнэ үү гэсэн асуудлыг ярьсан. Харин хойд хөрштэй бид төмөр замын дамжин өнгөрөх тээвэрт 25 жил тарифын хөнгөлөлт эдлэхээр болсон. Урд хөрштэй ч ижил тарифын асуудлыг хөндөж, дотооддоо Засгийн газартай ярилцаж байна. Тавантолгой, Эрдэнэт, нүүрс гэсэн хэдхэн зүйлээр УИХ-ын гишүүд нь бизнес хийдэг байдал зогсохгүй байна. Улс төр рүү орж байж амьдардаг, бизнес нь бүтдэг тогтолцоог бид халах ёстой. Худалдаа аж үйлдвэрийн танхим ч одоо шинэчлэгдэж, мэргэжлийн холбоо болох ёстой. Мэргэжлийн холбоо улс төрийн, намын харьяалалгүй байж, үнэн бодит мэдээллийг өгч байх шаардлагатай. Тэдгээр нь Америкийн худалдааны танхим зэрэг танхим, холбоод шиг хүчтэй, УИХ, Засгийн газартаа лобби хийж, нөлөөлж чаддаг байх хэрэгтэй. Амжилт хүсье гэсэн юм. Мөн Төрийн тэргүүн үг хэлэх үеэрээ бизнесийн салбарынхантай индэр дээрээс ярих бус тухтай ярилцах цаг зав гаргаж, уулзалт зохион байгуулна гэдгээ хэллээ. Мэдээний дүрсийг хүлээн авч үзнэ үү:
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД КАТАРЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
2019-05-14 09:14:15 Нийтлэгдсэн: Улс төрГадаад харилцааны сайд Д.Цогтбаатар2019оны5дугаар сарын 13-ны өдөрКатарУлсаас Монгол Улсад суугаа Элчин сайдноёнСултан Салмиин Аль- Мансури-гэх орондообүрмөсөн буцажбайгаатайнь холбогдууланхүлээн авч уулзав. Сайд Д.ЦогтбаатарМонгол,Катарынхарилцаа, хамтын ажиллагаасүүлийн жилүүдэд идэвхжиж,өндөр түвшнийяриа хэлцээтогтмолжижбайгаад сэтгэл хангалуун байгааг тэмдэглэв.Тэрбээр өнгөрсөн ондКатар Улсад хийсэн айлчлалынхаахүрээндКатарын Ерөнхий сайдад бараалхаж,Гадаад хэргийн сайдтайуулзаж,ажил хэрэгч яриа хэлцээ явуулснаадурдаж, уулзалтуудын үеэр яригдсандээд, өндөр түвшиндайлчлалхэрэгжүүлэх,Катар Улсын ЭСЯ-ыгМонгол Улсаднээх,боловсрол, соёл, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухайбаримт бичгүүдийг эцэслэх зэрэгасуудлын талаар Элчин сайдтай санал солилцов. Элчин сайдМонгол, Катарынхарилцаа, хамтын ажиллагаа өргөжин бэхжиж байгаад өндөр сэтгэгдэлтэй байгаагаа илэрхийлээд, өндөр түвшний айлчлалхэрэгжүүлж хоёр орны хамтын ажиллагааны асуудлаар дэлгэрэнгүй яриа хэлэлцээ явуулах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Мөнталууд хоёр оронбатлан хамгаалах салбарт идэвхтэй хамтран ажиллаж байгаагсанал нэгтэйгээр тэмдэглээдхамтын ажиллагааг цаашидхудалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, соёл, спортын салбартхөгжүүлэх тухайлбал,Катар УлсадМонголын соёлын өдөрлөгзохион байгуулах, хоёр орны Үндэсний музей хоорондхамтын ажиллагаа эхлүүлэх,Азийн хүүхдүүдспортын наадмыг зохион байгуулахад дэмжлэг авах,ХАА-н салбарт хамтран ажиллах боломжийг дүүрэн ашиглахзэрэг асуудлаар дэлгэрэнгүй ярилцав. Сайд Д.ЦогтбаатарЭлчин сайдын зүгээсМонгол,Катарынхарилцааг хөгжүүлэхэд идэвх зүтгэл гаргаж ажилласныг талархан тэмдэглэж,Элчин сайдын цаашдын ажил үйлсэдамжилтхүсэв.Элчин сайдСултан Салмиин Аль- Мансуриүүрэгт ажлаа гүйцэтгэх хугацаандньМонгол УлсынЗасгийн газарбүх талын дэмжлэг, туслалцаа үзүүлжирсэндталархал илэрхийлэв.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй