ХХААХҮ-н сайд Ч.Улаан Дорнын Бүгд Найрамдах Уругвай Улсын Элчин сайд Фернандо Лугрисийг хүлээн авч уулзлаа
2019-05-03 08:19:30 Нийтлэгдсэн: Улс төрХХААХҮ-н сайд Ч.Улаан Дорнын Бүгд Найрамдах Уругвай Улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд ФернандоЛугрисийгхүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Элчин сайд ФернандоЛугристгазар нутгийн хувьд зайтай ч ижил төстэй зүйл олон хоёр орон хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах бүрэн боломж бололцоо байгаа талаар онцлон тэмдэглэсэн юм. Уг уулзалтын үеэр Ноён Элчин сайд ФернандоЛугрисболон Сайд Ч.Улаан нар хоёр орны салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцож салбарын яамд хоорондын 2014 онд байгуулсан Харилцан ойлголцлын Санамж бичгийнхэрэгжилтэдхоёр талаасанхаарал хандуулан ажиллах, хамтарсан оновчтой төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр тохиролцов. Уругвай улсын мах, сүү боловсруулах дэвшилтэт технологи, арга туршлагаассуралцах, хүнсний салбарт тэр дундаа сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах,хүнсний технологичийгтус улсад бэлтгэх, эрдэм шинжилгээний судлаач нарын хамтын ажиллагаагхөхиүлэндэмжихээр болов. Уругвай Улс хүнсний салбарт маш амжилттай хөгжиж байгаа улс бөгөөд 3.5 сая хүн амтай боловч 30 сая хүний хэрэгцээг хангах хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэж, үүнээсдийлэнх бүтээгдэхүүнийг БНХАУ-ынзах зээлд нийлүүлж байна.Иймд хоёр орны хооронд гадаад худалдааг эрчимжүүлэхмалын гаралтай түүхий эдийг боловсруулах үйл ажиллагааг сайжруулах, ялангуяа ноолууран бүтээгдэхүүнийг боловсруулж эцсийн бүтээгдэхүүн бий болгоход хамтран ажиллах боломж байгаа талаарХХААХҮ-ийн сайд Ч.Улаан дурдлаа. Мөнцаашид мах, сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах хамтарсан үйлдвэрийг Олон улсын хөгжлийн түнш байгууллагуудын дэмжлэгтэйгээр байгуулж хөрш зэргэлдээх улс оронруучиглэсэн экспортын бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх судалгааг эхлүүлэхээр болов.
С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн асуудлаар Олон улсын парламентын холбооны удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судалж, холбогдох санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Түр хорооны дарга Ж.Батзандан, тус түр хорооны гишүүн Л.Болд нар НҮБ-ын хүний эрхийг хамгаалагчдын нөхцөл байдлын асуудлаарх тусгай илтгэгч Мишель Форстыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Мишель Форст Хүний эрхийг хамгаалагчидтай уулзаж, Монгол улсад тэдэнд учирдаг нөхцөл байдлыг тандан мэдэх, тэднийг хэрхэн дэмжиж болохыг судлах зорилгоор ирсэн гэдгээ онцолж, УИХ-ын гишүүн Ж.Батзанданг Түр хорооны даргаар томилогдсонд баяр хүргэсэн юм. Мөн хүний эрхийн асуудалд УИХ, УИХ-ын гишүүд онцгой анхаарч байгаад талархаж байгаагаа илэрхийллээ. УИХ-ын гишүүн Ж.Батзандан С.Зориг агсны амь насыг хөнөөсөн гэж хилсээр хэрэг хүлээлгэсэн, эрүүдэн шүүсэн болон бусад хүний эрхийг зөрчсөн ноцтой нөхцөл байдал үүссэн тухай тэдэнд танилцуулсан юм. Түр хорооны нэг чухал үүрэг бол уг хэргийн илрүүлэлтэд хүний эрхийг зөрчсөн нэг ч үйлдэл гарах ёсгүй гэдгийг хэлээд үүнд онцгой анхааран ажиллах болно гэдгээ тодотгосон юм. Мөн хүний эрхийн асуудал ноцтой хөндөгдөж байгаа чухал цаг үед манай улсад айлчилж байгаад талархаж байна гэсэн юм. Мишель Форст хүний эрхийн нөхцөл байдал Монголд ямар байгаа тухай айлчлалын үеэр авсан ажиглалт, мэдээллээ 5-р сарын 13-нд албан ёсоор танилцуулах юм байна. Харин айлчлалын бүрэн тайланг 2020 оны 3-р сард НҮБ-ын Хүний Эрхийн Зөвлөлд танилцуулна гэдгээ уулзалтын төгсгөлд онцоллоо. Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Авлигатай тэмцэх газарт иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн мөрөөр хяналт шалгалтын ажиллагаа явуулж тодорхой зөрчлийг илрүүлж, уг зөрчлийг гаргасан албан тушаалтнуудад хариуцлага тооцуулсан байна. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт барьж ашиглалтад оруулсан 8.6 тэрбум төгрөгийн өртөг бүхий 132 айлын орон сууцанд гэр хорооллын иргэдийг түр суурьшуулах, түрээсийн орон сууцны зориулалтаар хариуцан ажиллах үүрэг бүхий албан тушаалтнууд албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан, хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёсгүй үйлдэл хийж, уг байрны 126, 138 тоотод 2017 оны 1 дүгээр сараас хойш өнөөг хүртэл дур мэдэн оршин сууж байгаа нь Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6-д заасан хориглолтыг зөрчсөн байна. Зөрчил гаргасан албан тушаалтнуудад хариуцлага тооцуулах, дээрх байруудыг чөлөөлөхийг Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газарт албан бичиг хүргүүлэв. Энэ дагуу Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга П.Алтантөгс, Мэдээлэл сурталчилгаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Даваадулам нарыг ахлах мэргэжилтнээр томилж албан тушаал бууруулан, тэдний оршин сууж байсан байрыг чөлөөлүүлсэн болохыг Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газрын дарга Ч.Батбилэг Авлигатай тэмцэх газарт албан бичгээр мэдэгдэв.
Цаофэйдянь боомтоор Монголын нүүрсийг гадаад зах зээлд гаргах туршилтыг ирэх сард хийнэ
2019-04-29 11:42:05 Нийтлэгдсэн: Улс төрБНХАУ-д Төрийн айлчлал хийж, Бүс ба зам олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний хоёр дахь удаагийн чуулга уулзалтад оролцсон Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр БНХАУ-ын Цаофэйдянь боомтын үйл ажиллагаатай танилцахаар Хэбэй мужийн Таншань хотод хүрэлцэн очлоо. Энэ үеэр Хэбэй мужийн намын хорооны Нарийн бичгийн дарга Ван Дуфен Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхаж, Хэбэй мужийн нийт 75 сая ард түмний өмнөөс орон нутагт хүрэлцэн ирсэнд талархал илэрхийллээ. Ноён Ван Дуфены хэлснээр Монгол Улсын 22 аж ахуйн нэгж тус мужийн аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллаж байгаа бөгөөд 2019 онд гэхэд Монголын хоёр компани 84 сая ам.долларын хөрөнгө оруулалт оруулсан нь цаашид эдийн засгийн болон бусад харилцаа өргөжих үндэс суурь хэмээн харж буйгаа илэрхийлсэн юм. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эдийн засгийн харилцааг өргөжүүлэх өргөн боломж байгаа талаар дурдаж, Хэбэй мужийн Таншань хотыг зорин ирсэн нь Цаофэйдянь далайн боомтын үйл ажиллагаа болоод цаашдын хамтын ажиллагаатай уялдаатай болохыг цохон тэмдэглэв. Мөн Төрийн тэргүүн 70 улсын 110 гаруй боомттой холбогддог энэ боомтоор Монголын нүүрсийг гадаад зах зээлд гаргах сонирхолтой байгаа талаараа, ирэх тавдугаар сард багтаан туршилтын тээвэр явуулах гэж буй гэдгээ хэлж, энэ асуудлын хүрээнд ярилцлаа.
БНХАУ-ын Бээжин хотын Үндэсний хурлын төвд өнөөдөр Бүс ба зам олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний хоёр дахь удаагийн чуулга уулзалт албан ёсоор эхэллээ. Энэхүү олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний хоёр дахь удаагийн чуулга уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, төлөөлөгчдийн хамт оролцож байна. Чуулга уулзалтыг БНХАУ-ын дарга Шин Жиньпин нээж үг хэлсэн бол Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга чуулга уулзалтын төлөөлөгчдийн тэргүүн нарын дугуй ширээний уулзалтад оролцох үеэрээ үг хэлэхээр төлөвлөж байна. Бүс ба зам олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний хоёр дахь удаагийн чуулга уулзалтын нээлтэдГадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуяг, УИХ-ын дэд дарга, УИХ дахь Монгол-Хятадын парламентын бүлгийн дарга Я.Санжмятав, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга А.Гансүх нарын албан ёсны төлөөлөгчид оролцож байна. Мэдээний дүрсийг хүлээн авч үзнэ үү:
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй